зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Буяндүүрэн: ”Эрүүлжүүлэх” гэдэг нэр томьёо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд байхгүй болсон

2014-8-11
0
ЖИРГЭХ
  ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын саатуулах байрны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Л.Буяндүүрэнтэй ярилцлаа.
1919669_284386905101222_6663964233884768727_n   ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын саатуулах байрны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Л.Буяндүүрэнтэй ярилцлаа.

-Эрүүлжүүлэх гэдэг ойлголт нь хуулиараа нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн байгаа. Энэ дагуу мөн цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны горимд өөрчлөлт орно. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд 2013 оны 7 дугаар сарын 5-нд УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ хуулиар эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан байгаа. Хуулийн 5.1-д зааснаар өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа, мөн очих газраа мэдэхгүй болсон, ухаангүй унасан, цаашлаад энэ байдлаасаа болж өөрөө осол гэмтэлд  өртөж болзошгүй болсныг нь үндэс болгон цагдаагийн алба хаагч уг иргэнийг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий эмнэлгийн байгууллагад хүргэж өгнө гэж заасан байгаа. Тэгэхээр хуулийн уг заалтын дагуу эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээ больсон. Архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх гэдэг ойлголт байхгүй болсон. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Мөн уг хуулийг дагаж мөрдөж журмын тухай хууль батлагдан гарлаа. Уг хуулиар эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд байлгах, энэ хугацаандаа цагдаагийн байгууллага дүүргүүдэд байгаа эрүүлжүүлэх байрны журам стандартыг өөрчлөн боловсруулах, орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад “эрүүлжүүлэх” гэдэг нэр томьёо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд байхгүй болсон гэж ойлгож болно.

-Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгийн дэргэд эрүүлжүүлэх байр гэж тусдаа өрөө шинээр бий болох уу?  

-Урд нь эрүүлжүүлэх байранд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг 24 цагаар саатуулж, хэвийн болсны дараа 4500 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг аван гаргадаг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явах чадваргүй болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ийм зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр хүний эрхийг хангах, нөгөө талаар тухайн хүнд эмнэлгийн шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Харин архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, тухайн хэрэгтээ шалгагдаж байгаа тохиолдолд тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллага биш цагдаагийн байгууллагын хуучнаар “эрүүлжүүлэх байр” буюу одоогоор албадан саатуулах байранд 72 цаг хүртэлх хугацаагаар саатуулаад  энэ хугацаанд тухайн иргэний асуудлыг хуулийн хүрээнд зохих албан тушаалтан шийдвэрлэж байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл ахуйн хүрээнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн зүгээс агсан согтуу тавих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, улмаар гэмт хэрэг, зөрчил үйлдэх зэрэг ноцтой асуудлууд гарч ирдэг. Уг асуудал дээр Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоол гэж байгаа. Энэ нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулах журам юм. Үүнийг одоо мөрдөж ажиллаж байна. Энэ дагуу зөрчил гаргасан этгээдийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр асуудлыг шийдвэрлэхийн тулд 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулах арга хэмжээг цагдаагийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж байгаа.  

Иргэдэд бас нэгэн болгоомжлол, төөрөгдөл байгаад байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын мэдэлд очсон, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээд эмч, эмнэлгийн ажилтнуудад  ямар нэгэн байдлаар хохирол учруулж болзошгүй. Ийм тохиолдолд эдгээр улсуудыг хаана хариуцуулах вэ?

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэл, дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн нэгдлүүдэд хордлого тайлах төв гэж бий болсон. Энэ төвүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Ингэж төлбөртэй үйлчилгээ үзүүлснээр тухайн иргэний архи, согтууруулах ундааны хордлогыг тайлах, төрөөс үзүүлсэн үйлчилгээний төлбөр тооцоог авах гэсэн зохицуулалт байгаа. Харин эмнэлгийн байгууллагад хүргэгдэж тусламж, үйлчилгээ авч байх үедээ агсан согтуу тавьж, эмч, эмнэлгийг ажилтныг хэл амаар доромжлон улмаар биед нь халдсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Тухайн иргэний уг үйлдэл захиргааны зөрчилд хамаарах тул эмчийн зөвшөөрөлтэйгөөр цагдаагийн байгууллагад шилжүүлэн авчирч асуудлыг шийдвэрлэх юм.

-Бас нэгэн хүндрэлтэй асуудал байдаг. Өнөөдрийн байдлаар 4500 төгрөгөөр эрүүлжүүлэх байранд үйлчилгээ авч байгаа иргэдийн зарим нь уг мөнгөө төлж чадахгүй байна гэсэн асуудал гардаг. Гэтэл энэ төлбөрөө төлж чадахгүй байгаа хүмүүст  хордлого тайлуулах үйлчилгээ үүнээс ч илүү үнэтэй байж таарна. Энэ асуудлыг яаж зохицуулах уу?

Энд ийм асуудал гарахгүй. Цагдаагийн байгууллагад түр саатуулагдаж байгаа иргэнээс төлбөр авахааргүй болж байгаа. Дээр дурдсанаар төлбөрийг эрүүл мэндийн байгууллага хордлого тайлах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа юм.  Төлбөрийн чадваргүй байгаа тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч цаашлаад ШШГЕГ-ын төлбөр барагдуулах албанд  шилжүүлснээр уг алба хуулийн дагуу тухайн иргэнээс төлбөрийг албадан гаргуулна.  Иргэн ажилгүй, орлогогүй байх тохиолдолд албадан хөдөлмөр хийлгүүлж, төлбөрийн үнийн дүнг тооцон гаргуулж авах ийм зохицуулалт үйлчилнэ. Түр саатуулах байр болгож, нөгөө талаар эмнэлгийн үйлчилгээнд хамруулах гэж хоёр салгаж байгаагийн учир нь монгол улсад хэдийнээ хавтгайрсан архидан согтуурлын эсрэг тэмцэх, архины хэрэглээг багасгах зорилгыг агуулж байгаа.

Хуучин зохицуулалтаар дүүрэг бүрт эрүүлжүүлэх байр байдаг. Энэ байрнуудыг яах вэ, саатуулах байр болсонтой холбоотойгоор уг байрнуудын нөхцөл байдалд ямар өөчрлөлт орох бол?

Нийслэлийн хэмжээний есөн дүүрэг, дээр нь мөн төмөр замын цагдаагийн хэлтсийн байранд  /энд зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авна/ эрүүлжүүлэх байр гэж  байгаа.  Нийтдээ арван эрүүлжүүлэх байр иргэдийг албадан саатуулах үйл ажиллагааны чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа хэвийн явагдана, нэр, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж “Албадан саатуулах байр” нэртэй болж байгаа юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    саяхан
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 9 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 18 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 21 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК