зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цогтбаатар: Хангайн бүсийн зөвлөлгөөн ач холбогдол өндөр, үр дүн сайтай байлаа

2014-8-12
0
ЖИРГЭХ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр тус нам намынхаа анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөлгөөнийг бүсчилсэн байдлаар явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд тус нам Хангайн бүсийн зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. Энэ талаар МАХН-ын даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатараас тодрууллаа.
 IMG_0172   МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр тус нам намынхаа анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөлгөөнийг бүсчилсэн байдлаар явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд тус нам Хангайн бүсийн зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. Энэ талаар МАХН-ын даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатараас тодрууллаа.

-Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөлгөөнд ямар ямар аймгууд хамрагдсан бэ?
-Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн МАХН-ын анхан шатны байгууллагын ажилтнууд, МАХН-ын гишүүд дэмжигчид оролцлоо. Зөвлөлгөөн Архангай аймгийн Өгий сумын Өгий нуурын хөвөөнд болсон. Бидний анх төлөвлөж байснаас илүү олон хүн хамрагдаж, зөвлөлгөөн маань үр дүнтэй болж,өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ.

-Зөвлөлгөөнөөр ямар асуудлыг голлон хэлэлцсэн бэ?
-Бид 2014 оныг намын анхан шатны байгууллагыг дэмжих жил болгон зарласан. Энэ дагуу хөдөө орон нутаг, сум, багт хүрч ажиллах, намынхаа бодлого зорилтыг хурдан шуурхай хүргэх, мөн эргэх холбоотой ажиллан намын анхан шатны ажлыг урьдныхаас ахисан түвшинд хэрхэн гаргах талаараа ярилцлаа. Мэдээжийн хэрэг цаг үеийн холбоотой зарим асуудлаар намын анхан шатны байгууллагын хүмүүсийнхээ санаа бодлыг сонсч, цаашид хийх ажлынхаа чиглэлийг хамтран гаргасан гэж ойлгож болно.

-Анхан шатны байгуллагын хүмүүсийн санаа бодол, тэдний зүгээс та бүхэнд хандаж тавьсан санал хүсэлт юу байсан бэ?
-Зөвлөлгөөнд оролцогчдын маань сэтгэгдэл өндөр байсныг юуны түрүүнд хэлэх нь зүйтэй болов уу. Тэдний зүгээс бидэнд хандаж тавьсан асуудлын эхний эгнээнд намын дарга Н.Энхбаярын биеийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлэхийн сацуу, түргэн эдгэж намынхаа ажлыг гардаж хийгээсэй гэдэг хүсэл байсан. Мөн Шударга ёсыг нийгмийн бүхий л шатанд бий болгохын тулд хаа хаанаа идэвхи гаргаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Нөгөө талаар МАХН-ын үйл ажиллагааг харлуулах гэсэн элдвийн халдлага, гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүдэд намын удирдлагуудын зүгээс анхаарал хандуулд дахин хэлмэгдүүлсэн бусармаг үйл ажиллагааны эсрэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг илэрхийлж байсан нь тэд маань ямар хэмжээнд санаа зовинож байгааг харуулсан явдал байсан. Үүнээс гадна орон нутагт үйл ажиллагаа явуулахад намын анхан шатны байгууллагууд хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас энэ тал дээр ямар гарц гаргалгаа байж болох тал дээр бидэнтэй санаа бодлоо солилцож байсан. Хамгийн гол нь ямар ч цаг хугацаанд бусдын нөлөөнд автаж болохгүй, намын өмнө тавьсан зорилго, мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллах, цаашид 2016 оны сонгуульд өндөр амжилт гаргахын төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй талаар бидэнд хэлж байсан.

-МАХН бол социаль димократ үзэл баримтлалтай нам. Эл үзэл баримтлалын талаарх ойлголтыг орон нутгийн анхан шатны байгууллагынхандаа өгсөн гэж  сонссон. Тэд дээрх үзэл баримтлалын талаар ямар хэмжээний ойлголттой байсан бэ?
-Ер нь бид өмнө ч тэр орон нутгаар ажиллаж байхад намынхаа үзэл баримтлалыг тодорхой болгох, намын идэвхтэн сонгуультнууд болон нийт дэмжигчдэд социаль димократ үзэл баримтлалын талаар мэдээлэх хэрэгтэй талаар санал гарч байсан. Ойлголтыг тодорхой болгохын сацуу социнтернийн гишүүн орны тоонд нэгдэх талаар ч санал гарч байсан. Энэ дагуу бид энэ удаагийн хангайн бүсийн зөвлөлгөөнөөр намын үзэл баримтлалын талаар тодорхой ойлголт, мэдээллийг өгсөн. Ер нь цаашид манай намын гишүүд дэмжигчид намынхаа баримталдаг үзэл баримтлалын талаарх нэгдсэн ойлголттой болсноор цаашид илүү ухамсартайгаар намынхаа үйл ажиллагаанд оролцох боломж нь нээгдэх юм.

-Та бүхэн хангайн бүсийн зөвлөлгөөний үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Хамгийн чухал зүйл бол манай намын аймаг аймгийн идвэхтэн сонгуультнууд, намын гишүүд өвөр зуураа танилцаж, нөхөрлөх, улмаар хоорондоо туршлагаа хуваалцаж, солилцох явдал. Энэ утгаараа зөвлөлгөөний ач холбогдол өндөр, үр дүн сайтай байсан гэж ойлгож болно. Үүгээр хязгаарлагдахгүй цаашид аймгууд хамтран болон тус тусдаа юу юу хийж болох, ямар арга барилаар намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг авч явах, юун дээрээ анхаарах вэ гэх мэтийн харилцан яриа, нэгдсэн ойлголтууд нь эргээд бидний энэ жилийн зорилго болсон Намын анхан шатны байгууллагыг дэмжих жилийн ажлын томоохон үзүүлэлтийн нэг болж байгаа юм. Нөгөө талаар энэ удаагийн зөвлөлгөөнд МАХН-аас УИХ, Засгийн газарт сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, сайд нар, намын удирдлагууд, төв апаратынхан оролцсон нь зөвлөлгөөний ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх арга механизм, үр дүн тэр чинээгээрээ бодитой, илүү ажил хэрэгч байж чадсан гэдгийг хэлэх  хэрэгтэй. Ер нь энэ удаагийн болон дараа дараагийн бүсчилсэн зөвлөлгөөнөөс гарсан шийдвэр, зөвлөмжийг нэгтгэн томоохон бодлогын баримт бичиг гарч үүний дагуу орон нутгуудад ажлууд хийгдэх учраас хангайн бүсийн зөвлөлгөөн дээр яригдсан зүйлүүд ач холбогдол их юм.

-Дараагийн зөвлөлгөөнийг хаана, хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

Бид ойрын хугацаанд буюу энэ сарын 15-ны үеэр Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Булган, Төв аймгуудыг хамруулсан Төвийн бүсийн зөвлөлгөөнийг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлууд хангадаад явж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (180.149.97.77)
    МАНАН гэдэг бол Энхбаярын зохиосон ПиАр шүү дээ. үр дүнд нь одоогийн МАХНАН гарч ирсэн, бүүүр нэг шал дордсон доо. буцаад МАНАН байгуулахгүй бол энэ улс өөдлөхөөсөө өнгөрсөн байх даа. МАН дангаараа бол бас АН нь новшироод явуулахгүй л байх, ИАХН бол зүгээр л хог шаарнууд өөрсдөө устаж алга болно
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.41.210)
    бгд -н газрыг хятад солонгос компаниудад зарж мөнгөжсөн нөхөр. энхбаярын ***** долоогч ...
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.19)
    NEG IH LUIVARDUULAKH YUMTAI CH YUM SHIG UKHAANAA TELTEL OORIIGOO BITGII GAIKHUULAAD BAI
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (204.11.80.177)
    Xogiin luivarchin
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    amjilt husie
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.19)
    YAJ ULS ORONYG UDIRDAJ AVCH YAVDGIIG ICHIJ ZOVOLGUI ENBAYAR GUAIGAAS ASUU DAA OMNII AMTAI TENEG ARDCHILAGCHIDAA
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zultsetseg (203.169.53.10)
    herev Enhbayr dargig helmegduuleegui bol uls oron arai iim yaduu bhgui bh bsan. ene huniiig yagaad ta nar oroldood bga ym bee. Elbegdorj bol hytadiin ***** huzuugui durakshdeee
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Гантулга (203.169.53.10)
    мундаг юмаа. та бүхэндээ амжилт хүсье. бид нарыг хурдхан МАНАН -гаас салгаж өгөөрэй.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    битгий *****, бор оймсны хавчуурга сүрэг хүрэн жоомнууд
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.19)
    SAIN BAINA ZALUUCHUUDYN IDEVHIIG NEMEH HEREGTEI BAINA AMJILT HUSIE
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Irgen (27.123.214.120)
    MAXH ch udur ireh bur hugjij bna daa.Ta buhendee amjilt husey
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    7 цаг 53 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    7 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 2 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 5 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК