зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Төрийн өмчийн зарим ашиглагдахгүй байгаа үндсэн хөрөнгөөс 1,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт орууллаа

2014-8-14
0
ЖИРГЭХ

4f706897ca512537big-Сүүлийн өдрүүдэд Төрийн өмчийн хорооноос долоо хоног бүр дуудлага худалдаа зарлаж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөртэй холбоотойгоор уг ажил ийнхүү эрчимжээд байна уу?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа салбар бүхэнд шинэчлэл хийж эхэлсэн. Энэ тал дээр агентлагууд ч санаачилгатай ажиллаж байгаа. Түүний нэг нь Төрийн өмчийн хороо /ТӨХ/. Гэхдээ ТӨХ бол зөвхөн хувьчлал хийдэг байгууллага биш шүү дээ. Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, тайлан бүртгэл гаргах гээд олон талт төрийн ажил үйлчигээг хэрэгжүүлдэг.  5000 гаруй байгууллагын хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулж байдаг байгууллага. Энэ утгаараа механик ачаалал маш их. Их өмч хувьчлал 1996 оноос эхэлсэн. Энэ нь нйигмийн захиалга байсан. Бид ажлаа аваад ТӨХ-ны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосон. Эндээс гарч байгаа бүх шийдвэр, тогтоолуудыг албан ёсны вэб хуудсандаа байршуулдаг боллоо. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь бүгдийн нүдэнд ил тод харагдаж байгаа болохоор ойр ойрхон дуудлага худалдаа зохион байгуулаад байгаа юм шиг харагдаад байж болох юм.


-Төрийн өмчийг ээлж дараагаар хувьчлаад л байдаг. Төр өмчөө зүй зохистой ашигладаг, тэр нь улсдаа үр өгөөжөө өгдөг хувилбарыг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ?


-Хатуу хэлэхэд сүүлийн 10 гаруй жил төрийн өмчийг үнэгүйдүүлэх, эзэнгүйдүүлэх тогтолцоо үйлчилсэн байна. Яг л цунамид өртсөн эд хогшил эзэнгүй урсч байдагтай зүйрлэж болохоор байна. Өмчөө зөв тогтолцоогоор удирдаж байгаагүйгээс болж, төрийн өмчөөр тоглож, ашиглаж хувь хүн, компани хөрөнгөжиж болдог юм байна гэдэг сэтгэлгээ нийгэмд бий болсон. Хувийн компанид үзгээ 10 төгрөгөөр зардаг байхад төрийн компанид 100 төгрөгөөр шахдаг жишиг тогтжээ. Үүнийг дагаад төрийн өмч үнэгүйддэг, үрэлгэн,  эзэнгүйддэг болсон байх жишээтэй.


-Буруу хүнээр л удирдуулаад байсан гэсэн үг үү?


-Ерөөсөө л тийм шүү дээ. Төрийн өмчийг удирдахаар очиж байгаа хүний сэтгэлгээ, менежментын багийнхны арга барилаас хамаарч байгаа асуудал. Захирал нь сэтгэл гаргаад ажиллах юм бол ийм зөрчил гарахгүй л байхгүй юу. Жишээ нь, 2013 оноос өмнөх хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлгийн асуудал хэн бүхний мэддэг, том бизнес байлаа. Хажууханд нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр байж байхад, гаднаас заавал худалдаж авах хэрэг байсан уу. Үүнийг бид хоёр захиралтай ярьж байгаад л шийдсэн. Зөвхөн эндээс л гэхэд жилд дөрвөн сая ам. доллар хэмнэж байна. Энэ бол наад захын асуудал.


-Хоньчин хүн сүргээ чоноор мануулдаггүй. Гэтэл төр өмчдөө ийм хүйтэн сэтгэлээр хандаж иржээ. Үүний гол алдаа нь хаана байсан гэж та бодож байна вэ?


-Энэ тухайн үеийн төр, төрийн эрх барьж байсан хүмүүсийн л алдаа. Тэр алдааг нь бид засах гээд явж байна. Уул, овоо шиг, хог новш шиг болсон юмыг нь бид цэвэрлэгээ хийх, засах гээд сууж байна. Үнэнийг хэлэхэд урьд өмнөх алдаатай нь зууралдаж засах гэсээр шинэчлэлийнхээ гол бодлогыг ч тууштай хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ.


-Алдаагаа хүлээн зөвшөөрнө, олж харна гэдэг сайн л даа. Нэгэнт л хаана алдаа гарсныг мэдэж байгаа юм чинь хувьчлана гэж яаралгүйгээр зөв менежмент хийгээд төрөөс татаас авдаг биш төсөвт мөнгө оруулдаг “саалийн үнээ” болгож болохгүй гэж?


-2013 оны дөрөвдүгээр сарын 04-нд Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит компаниудтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарласныг санаж байгаа байх. Тэгэхэд анх удаа төрийн өмчийн компаниуд  алдагдалтай ажиллаж байгааг албан ёсоор ард, иргэддээ мэдээлсэн. Өмнө энэ талаархи мэдээлэл хаалттай байдаг байсан. Бид олон нийтэд ил тод зарласан нь нэг талаар ард түмний хяналтыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, иргэд үүнийг мэдсэнээр төрд “Яагаад төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байна вэ” гэдэг асуулт тавина биз дээ. Энэ бол компаниудыг ашигтай ажилуулахын төлөө хэрэгжүүлж байгаа менежментын нэг нь. Цаашид хийж, хэрэгжүүлэхээр бодсон ч юм байна, одоо хэрэгжиж байгаа нь ч байна. Ер нь компанийн засаглалыг эрчимтэй хөгжүүлэх нь туйлын чухал байна. 2013 онд агентлагаас гаргасан бүх тушаал, ТӨХ-ны тогтоолыг вэб хуудсандаа тавьсан. Агентлагуудаас ил тод байдлыг хангаж ажилласан тод жишээ. Ингэснээр иргэд биднийг юу хийж байгааг хүссэн үедээ ороод харж болно. Саяхан Засгийн газар агенлагууддаа хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тушаал гаргасан. Бид өмчөө мэддэг байгууллага учраас бусаддаа үлгэрлэх ёстой. Тиймээс хамгийн түрүүнд таван машинаа Засгийн газрын автобаазад хүлээлгэж өгсөн.


-Танай байгууллага 5000 гаруй байгууллагын өмчийн харилцааг удирдаж, хариуцаж ажилладаг гэсэн байх аа. Нийт хэчнээн ажилтан албан хаагчтай вэ?


- Төрийн өмчийн хороонд 60  ажилтан ажиллаж байна. Үүнээс 10-аад нь үйлчилгээний, аж ахуйн чиглэлийн ажлыг хийдэг ба 50-иад нь үндсэн ажлаа гүйцэтгэдэг.


-Тэгэхээр 5000:50 гэсэн үг. Дээр нь долоон машиныхаа тавыг нь Засагт хүлээлгээд өгчихөөр үлдэж байгаа хоёр автомашин чинь төрийн албыг залгуулаад байж дөнгөх үү. Хэмнэж байна гээд хэтрүүлээд байгаа юм биш биз дээ?


- Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад шалгалт хийхэд “Эдгээр байгууллагын 2.1 хувь нь албан тушаалынхаа зэрэг дэвээр автомашин унах эрхтэй байна. Үүнээс гадна 5.6 хувь нь автомашин хэрэглэх эрхгүй албан тушаалтнууд албан хэрэгцээнд автомашин унаж байна” гэсэн судалгаа гарсан. Тэр дотор манай таван машин байсан байхгүй юу. Засгийн газрын 2007 оны 349 тоот тогтоолоор ямар албан тушаалтан хэдий хэмжээний шатахуун хэрэглэдэг автомашин хэрэглэх, хэн нь дуудлагаар хэрэглэж болохыг заагаад өгчихсөн байгаа. Тийм болохоор үнэхээр шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж болно шүү дээ. Энэ бол зөв зохистой менежмент хэрэгжүүлж байгаагийн л нэг хэлбэр юм.


-Эргээд өмч хувьчлал руугаа оръё. Төрийн өмчийн 22 компанийг хувьчлахаар болсон. Энэ талаар тодруулахгүй юу?


-Засгийн газрын тогтоолоор 22 компанийг хувьчилахаар шийдвэрлэсэн. Энэ бол “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг ажил. Энэ дагуу Засгийн газар хувьчлах, өөрчлөн байгуулах Үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Цаашид УИХ, УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж эцсийн шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл, УИХ-аар хэлэлцэж, алийг нь хувьчилж болох, болохгүйг шийднэ.


-Хувьчлах компаниудын жагсаалтад эрчим хүчний компаниуд багтсан байсан. Энэ дээр хувь улстөрчид байр сууриа илэрхийлээд эхэлчихсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэж байгааг та юу гэж үзэж байна вэ?


-Өмнө нь эрчим хүчний компаниудаас түгээх компанийг хувьчилж байсан түүх бий. Гэхдээ Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 34 зүйлд заасан хувьчлах найман арга байдаг. Жишээлбэл, бүрэн хувьчлах, дуудлага худалдааны хэлбэрээр, менежментээр, уралдаант шалгаруулалтаар, хувьцааг худалдах хэлбэрээр, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилах гэх мэт. Монголын хөрөнгийн зах зээлийг дэмжиж, Монголын хөрөнгийн биржээр хувьцаа хэлбэрээр компани руу нь хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр компанийг дэмжсэн хувьчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэсэн үг. Тухайн компанид 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа гэж бодоход тодорхой хувьцааг худалдсанаар хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл хийх боломжийг олгож байгаа юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг ийнхүү татаж болно шүү дээ.


-Жишээ нь, “Шивээ овоо” компани дээр ямар асуудал байна вэ?


-“Шивээ овоо”-гийн хувьд 20 хувийн хувьцааг нь л худалдахаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ 20 хувь дээр нь л хувьчлалын асуудал яригдана гэсэн үг. Ер нь сүүлийн үеийн хандлагаас харж байхад төр 34 хувь дээр нь хяналтаа тогтоож, 66 хувь дээр нь хөрөнгө оруулалт татах хэлбэр рүү явж байна. Гаднын туршлагаас харахад, төрийн компаниудаа нэгтгээд олсон ашгаа улсын төсөвтөө өгөхгүйгээр доголдож байгаа компаниуддаа хөрөнгө оруулалт хийдэг. Хэрэв бүгд ашигтай ажиллаж байвал улсдаа хэрэгтэй зам, гүүр, боловсрол ч гэдэг юм уу, тодорхой зүйлд хөрөнгө оруулалт, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийхээ хажуугаар өгдөг татвараа төлөөд л явж байна гэсэн үг. Ингэж л дэлхийд өрсөлдөх компаниудыг гаргаж ирдэг.


-Сайхан л сонсогдож байна. Гэхдээ эдийн засаг хямарсан байгаа одоогийн нөхцөлд компаниудаа хувьчлах нь хэр оновчтой шийдвэр вэ. Ийм үед дээр нь ашиггүй ажиллаж байгаа компаниудын үнэ цэн шалдаа бууж байгаа нь ойлгомжтой шүү дээ.


-Энэ дээр хөндлөнгийн хяналтын тогтолцоо үйлчилнэ. Мэргэжлийн байгууллага хувьчлалд луйвар, хэн нэгний оролцоо байна уу гэдгийг хянана. Мөн хувьчлалд хамрагдсан компаниудын ажилчдын эрх ашгийг хамгаална. Хувьчиллаа гээд хаяхгүй. Монголын Үйлдвэрчний холбоотой энэ тал дээр хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Үнэ цэнийн тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд, цаг хугацаа биднийг хүлээхгүй, хэн ч ашиглахгүй, тоосонд даруулаад хэвтэж байгаа төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахгүй тэгээд яах билээ. Жишээ нь, орон нутгуудад байгаа нисэх буудлууд байна. Хэн ч ашиглахгүй балгас болоод байгаа эдгээр байгууламжийг хувьчилж эзэнтэй болгох хэрэгтэй шүү дээ.  Хэн чадаж байгаагаар нь бүтээн байгуулалтийг цаг алдахгүй хийлгэх шаардлагатай байна шүү дээ. Төр тэрийг өөр дээрээ байлгаад яах юм бэ. Сая бид нар заримыг нь дуудлага худалдаагаар худалдаад улсад 700 гаруй сая төгрөг орууллаа. Нэг агентлаг, нэг яамны дэргэд зуслангийн газар, амралтын газартай байгаад байдаг. Тэр нь алдагдалтай ажиллаад байх жишээтэй. Төрөөс түүннд байнга мөнгө гаргаад алдагдлыг ньулам өсгөөд байдаг. Тэрний оронд нь хувьд шилжүүлсэн нь дээр. Төр тавьдаг хяналтаа л тавиад явсан нь дээр байх. Мөн Засгийн газрын “Горхи” амралтын газрыг дуудлага худалдаагаар худалдаж, Нийт, нэг тэрбум гаруй төгрөгийг улсын төсөв төвлөрүүллээ. Ийм арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол төрийн өмч үрэгдэж, эзэнгүйдэж, үнэ цэнээ алдаж, алдагдал нь жилээс жилд өсөөд яваад л байх байлаа.


-Магадгүй эдийн засаг хүнд байгаа энэ үеийг ашиглаад үнэгүйдүүлж байгаад авчих сонирхолтой хүмүүс байж болно шүү дээ. Сая ТЕГ-ын байрыг дуудлага худалдаагаар авах хүн олдоогүйгээс үнийг нь буулгасан гэсэн. Иймэрхүү зүйлсээс л иргэд болгоомжлоод байх шиг.


-Мэдээж тийм болгоомжлол байгааг үгүйсгэхгүй. Ингэж хардах нь ч зөв байх. Гэхдээ хуучин нийгэм шиг хардалтын дозыг хэрүүлбэл гүтгэлэг, доромжлол даамжирч, гамшиг, сүйрэл болж, “жоомоо алах гээд байшингаа шатаах” хэмжээний болчихгүй юмсан. Тэгэхдээ бид төрийн өмчийг үнэгүйдүүлнэ гэсэн асуудал байхгүй. Тагнуулын ерөнхий газрын байрны хувьд тодорхой хэмжээгээр бууруулсан нь үнэн. Дахиж  буулгах үндэслэл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Анх 13-14 тэрбум төгрөгөөр зарчих юм байна гэж тооцоолсон нь ч үнэн. Төр ч бай, ер нь  хэн ч бай өөрт байгаа юмаа үнэд хүргэчих юмсан гэж бодно шүү дээ. Тийм учраас эхэндээ асуудалд тэгж хандсан тал бий. Гэхдээ зах зээлийнхээ хуулиар яваад одоо боломжит үнэдээ хүрсэн гэж үзэж байгаа учраас дахиж буулгахгүй.


-Одоо хэдэн төгрөгөөр худалдах гэж байгаа билээ?


-Доод үнэ 10.8 тэрбум төгрөг.


-Өөр бас “Алтан дорнод Монгол” компани татварынхаа өрөнд өгсөн объект, газар зэргийг хувьчлах жагсаалтад орсон компаниудад хуваагаад өгчихсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?


-Компаниудыг алдагдалтай ажиллаж байгаа талаар Төрийн өмчийн хороо зарлачихсан. Заримтай нь харицлага тооцоод эхэлчихсэн. Үүнээс гадна нийгмийн хариуцлага хүлээдэг компаниуд байгааг мартах учиргүй. Жишээлбэл, эрчим хүчний компаниуд байна. Цахилгааны үнэ нэмлээ гэхэд иргэдэд ямраар тусах билээ. Иргэд хэрхэн хүлээж авах билээ. Тийм учраас төр алдагдлыг нь хүлээхээс өөр аргагүй байдаг. Төрийн үүрэг бол иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, ая тухтай сайхан амьдрах боломжоор нь хангах шүү дээ. “Алтан Дорнод”-ын хувьд, төр өрөндөө тэдгээрийг аваагүй байсан бол яах байв гэдэг асуудал бас бий. Тухайн компани чинь гадаададын компаниудад бас өртэй байсан компани шүү дээ. Хэрэв Монголын төр газар нутаг дээрээ байгаа юмаа авч чадахгүй гадныханд алдчихсан бол ард түмэн юу гэх байсан бол. Бид дотооддоо авч үлдсэн нь алдаа болоогүй байх. Харин тухайн цаг үедээ зөв шийдвэр байсан. Тэр объектуудыг үйл ажиллагаанын нь  үүрэг чиглэлийнх нь дагуу аваад явж чадах компаниудад л өгсөн хэрэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.26.193.25)
    Hogiin luivarchin
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    Darhanii dugui bankiig hedeer zarsnaa hel luivarchaan 3 oroo bairnii uneer 7-10 nd bileglee biz dee nobshoo
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.7)
    Оргил рашаан сувилал ТОХК ийг О. Сэмэрээс аваач. Монгийг нь идлээ. Ах дуу танил талаараа дуургэлээ. Ажилдаа ч ирдэггуй. Дээшилсэн юм юу ч б.хгуй. Энэ этгээд одорт 4 цаг харагдвал их юм. Тэгээд бутэн ажилласан гээд сард 2 сая орчим тогрогний цалин авна. Энэ тэгээд сайн удирдлага уу. Цогтбаатар даргааа.
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    Алтан гадасын энэ этгээдийг түргэн огцруулах хэрэгтэй. Маш жанрах юмаар эрх ашгийн зөрчилтэй гаргадаг эр билээ. Эмийн нэг компаний эзэнтэй найз. Түүндээ улсын эмнэлэг дээр эмийн сангийн байр олж өгөх гэж бантагнуулдаг гээд бод.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Ajilaa sain hiigeerei ulsiin mungu idew dee
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    ene Mongol hun mon uu,hujaa shig l haragdaad baina daa.Arai mongoliin toriin omchiin darga dotor gazriin ***** yum bish baigaa daa,harvaas hujaa l bna daa.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene hvniig demjij bainaa. ajil hiih gej baigaa yum bainaa
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • khbk (103.26.193.16)
    muuhai luibarchid darhan topmorlogiig butsaaj abaachn luibarchdad ogson bna lee
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Цогтоо (103.26.193.25)
    Одоо төрийн өмчит компаниудын байруудыг түрээсийн гэрээгээр аж ахуй нэгжид өгч халаалтв дулааны ойр зуурын зардалаа тэр түрээснээс гаргаж болох юм.Цэлийсэн том өрөөнд 2-3 уулаа суугаад байхаар чиглэл чиглэлээр нь 4-5 хүн суулгаж илүү гарсан өрөөгөө түрээслэж зардалаа хэмнэж болох юм
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Ajil. Hiij l baigaa hvn dee
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    za zuw yrijee ene hvn
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    7 цаг 48 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    7 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    7 цаг 56 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 0 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК