зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Амарсанаа:Нийгмээрээ чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны өвчтэй болох нь

2014-8-15
0
ЖИРГЭХ

f15f5c24a7a17434big-31396676        Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Амарсанаатай цөөн хором ярилцлаа.

-Та эмч нарыг орон нутагт ажлуулсан гэж байсан. Орон нутгийн иргэдийн өвчлөл ямар байна вэ? Ямар өвчлөл зонхилж байв?

-Би саяхан орон нутагт ажлаад ирлээ. Мөн орон нутагт ажлаад ирсэн эмч нартай уулзахад зүрх судасны өвчлөл хамгийн их байна гэсэн. Үнэхээр тулгамдаж буй өвчлөлийн нэг гэдгийг өөрөө явахдаа ч мэдэрсэн. Зүрх судасны өвчлөл дундаа даралт ихсэх, зүрхний цусан хангамжийн дутагдалд орох, цус харвах, цус харвасны дараах эмгэгүүд зонхилж байна. Түүнчлэн хоол боловсруулах эрхтэний буюу цөс, ходоод, нойр булчирхайн өвчлөл дээгүүр байна. Мөн нялхасын өвчлөл ч гэсэн хүрээгээ тэлсэн байгаа нь анзаарагдсан. Энэ дундаа шүдний асуудал дээр ноцтой дүр зураг ажиглагдаж байгаа юм. Монголчуудын амьдарч ирсэн амьдралын хэв маяг өөрчлөгдөж ирсэнтэй холбоотойгоор шүд цоорох өвчин ялангуяа хүүхдүүдийн дунд газар авсан байна. Хүүхдийн шүдний өвчлөлөөс гадна ирээдүйд 20-40 жилийн дараа Монгол Улсад хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараагийн үр дагавар гарах хандлага байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой томоохон арга хэмжээг авахгүй бол нийгмээрээ чихрийн шижин өвчин, таргалалт, бодисын солилцооны өвчтэй болох нь ээ.

-Тэгвэл үүний эсрэг ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Одоо чихэрлэг ундаа, сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нартаа ойрын хугацаанд буюу ирэх оноос та бүхэн бүтээгдэхүүн дэх сахарын агууламжийг эргэн харж багасгаачээ гэж уриалмаар байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчид маань Монголын ирээдүй болсон балчир үрсээ эрүүл өсөн торниулахын тулд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сахарын агууламжаа бууруулаад эхэлбэл 20-30 жилийн дараах эрүүл Монгол хүнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэ бол хойч үедээ хийх томоохон буян гэдгийг бодох ёстой. Бидэнд сургамж болох томоохон гашуун түүхүүд бидний өмнө бэлхнээ байсаар байна. БНХАУ тэрбум 700 сая хүн амтай боловч чихрийн шижин өвчтэй 100 сая иргэн байна гэсэн судалгаа бий. Сахарын өмнөх үед ирчихсэн 150 гаруй хүн тэнд шаналж байна. Энэтхэг улсад гэхэд чихрийн шижин өвчтэй 80 сая хүн байгаа гэсэн судалгаа гарсан. Ноцтой байгаа биз? Би дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаатай тоон мэдээлэл дээр үндэслэж яриад байгаа юм. Монгол Улс эдгээр орнуудын араас ороход ойрхон байгаа юм. Сүүлийн арван жилд сахарын өвчин улам бүр нэмэгдсэн байна. Чихэрлэг, газтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар маань яамны сайдын үг гэдгээр хүлээж авах бус хэдэн жилийн дараах өөрсдийн үр хүүхдийн ирээдүй гэдэг талаас нь хүлээж аваасай. Төрүүлсэн эцэг, эх үр хүүхдийнхээ төлөө юу хийж болох вэ гэдэг өнцгөөс харж бүтээгдэхүүнийхээ чихэрлэгийг багасгахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. Түүнээс биш Монголын төр үйлдвэрлэгчдээ дарамталж байна гэж битгий хараасай. Бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг багасгана гэдэг бол тийм хэцүү биш биз дээ. Түүнээс гадна ард иргэд маань өөрөсдөөч чихэрлэг хүнс бага хэрэглэхийг уриалж байна.

-Уриалгаа хүнсний үйлдвэрлэгчдэдээ хүргэв үү? Юу гэж байх юм?

-Уулзалт зохион байгуулах гэсэн боловч ирцээс болоод цуцалсан. Учир нь үйлдвэрлэгчид маань хүнсний бүтээгдэхүүнийхээ чихэрлэгийг багасгахаар шууд борлуулалтад нь нөлөөлнө гэж болгоомжлоод байх шиг байна. Би харин эсрэгээр бодож байгаа. Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол ер нь их сайжирсан шүү дээ. Иргэд маань чихэрлэг багатай бараа бүтээгдэхүүн илүү их соирхож байгаа. Тиймээс түрүүлж сахарын агууламжаа бууруулсан компанийн бүтээгдэхүүн харин ч илүү борлогдоно. Ер нь эрүүл хүнсийг дэмжигч байгууллагыг төр нь тал бүрээр дэмжих нь зүйтэй. Миний хувьд уриалгаа гаргаад шуудангаар уриалгаа явуулчихсан. Одоо л бид эрүүл мэндийнхээ төлөө зоригтой алхам хийхгүй бол оройтох гээд байна. Энэ бүгдийг зөв өнцгөөс нь харах байх гэдэгт итгэж байгаа.

-Зүрх судасны өвчлөл их байгаа нь юутай холбоотой юм бол?

-Манайхан гурван цагаан хор гэдгийг сайн мэднэ. Тэгсэн хирнээ амьдрал дээрээ хэрэглээд байгаа. Давс, өөх тосны хэрэглээ өнөөдөр асар их байна. Монголчууд мах, өөх, гурилаар л үндсэндээ хоолоо хийж иддэг. Үүнийгээ жигнээд бууз болгодог. Шарахаараа хуушуур, чанахаараа гурилтай шөл, махтай холиод хуурахаараа цуйван болгоод идчихдэг. Зүрх судасны өвчлөл өөх тостой л холбоотой. Би хүний бие дэх судсыг сантехникийн хоолойтой харьцуулж хэлмээр байна. Хүмүүс 00-ын суултуур, сангийн хоолой руугаа тос битгий хийгээрэй бөглөрнө гэдэг. Тэгж ярьдаг хирнээ өөрсдийнхөө биерүү тосыг хайр найргүй цутгаж байдаг. Ингэснээр судасны хана зузаарсаар эцсийн бүлэгтээ зүрхний шигдээс болоод үхэхийн даваан дээр л үүнийг ойлгодог. Даанч энэ үед бүх зүйл нэгэнт оройтсон байдаг. Монгол оронд цусны даралт ихсэх өвчин залуужаад байгаа нь үүнтэй л холбоотой. Багаасаа өөх, тосыг бага хэрэглээд сурчихвал урт наслах боломжтой юм. Энэ нь хүмүүсийн мэдлэгтэй холбоотой байна уу, эсвэл мэдсээр байж хэрэглээд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Сахарын уриалга гараад биелэлээ олоод ирэхээр өөх тосны эсрэг уриалга гаргах бодолтой байгаа. Нийтийн хоолны газруудад ороход л хоолны дээр их хэмжээний тос хөвж байдаг. Би хувьдаа тосыг нь ялгаж байгаад хоолыг иддэг. Тосыг нь ялгахгүй идэж байгаа маш олон хүн байгаа шүү дээ. Нийтийн хоолны газрууд үүн дээрээ анхаарах шаардлага байна. Анхнаасаа л хоолондоо өөх тосыг бага хийчихвэл болчихно. Өөх тостой л бол нүнжигтэй сайн хоол гэсэн ахар болдлоосоо салах хэрэгтэй болчихсоныг бидний эрүүл мэнд хэлээд байна.

Тэрбээр дотооддоо хүнс үйлдвэрлэдэг дараах компаниудад уриалгаа хүргүүлжээ.

Ундаа, шүүс үйлдвэрлэгч компаниуд:

1. АПУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг

2. MCS Coca Cola ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав

3. "Витафит" группийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан

4. "Teso" корпорацийн дэд захирал С.Буянтогтох

5. "Жагар" интерншл ХХК-ий захирал Ж.Эрдэнэцогт

6. "МонФреш" группийн Ерөнхийлөгч Т.Насанхүү

7. "Витсамо фрут жүүс" ХХК-ийн захирал Ц.Отгонхуяг

Нарийн боов, бялуу үйлдвэрлэгч компаниуд:


1. “Өгөөж-чихэр боов” ХХК захирал С.Түмэнгэрэл

2. “Талх чихэр” ХХК захирал Х.Баттуул

3. “Жүр үр” ХХК захирал Б.Мөнхзул

4. “Бамбууш” ХХК захирал Ч.Оюунцэнд

5. “Баялаг үр” ХХК захирал Ё.Дэмбэрэлмаа

6. “Хулхан” ХХК захирал Н.Санж

7. “Монбейкери” ХХК захирал Д.Ариунбат

8. “Эх мандал” ХХК, В.Амаржаргал

9. “СНН” ХХК захирал Б.Цэрэн

10. “Черрибери” ХХК захирал Б.Бумандулам

11. “Ти Жи Эй Би” ХХК захирал Д.Баттуул

12. “Өнхрүүш бейкери” ХХК захирал Г.Цэенмаа

13. “МЖЦС” ХХК захирал Ц.Содномпил

14. “Дээжис фүүд” ХХК захирал О.Олзбаатар

15. “Сэрж интернэшнл” ХХК захирал Н.Баярцэцэг

16. “Стимо” ХХК захирал Н.Базаррагчаа

17. “Суман гүн” ХХК захирал Н.Дашхүү

18. “Батбайгаль” ХХК захирал Байгалмаа

19. “Сибирь хлеб” ХХК захирал Н.Отгонжаргал

20. “Монбатжил” ХХК захирал С.Тунгалагсайхан

21. “Наран Тист” ХХК захирал Т.Сувдаа

22. “АМДЕ” ХХК захирал Г.Дэлгэрмаа

23. “Крош” ХХК захирал Ш.Отгонбаяр

24. “Монкек” ХХК захирал Х.Баярхүү

25. “Мөнх ундармал” ХХК захирал Р.Сугарсүрэн

26. “Тэнгэрийн хишиг” ХХК захирал У.Орхон

27. “Атар хишиг” ХХК захирал Ш.Хишигсүрэн

28. “Монбагет” ХХК захирал Т.Алтанхуяг

29. “Кокодесерт” ХХК захирал Ш.Алтантуул

Мөн уриалгыг бүх дэлгүүр, супермаркетад хүргүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • LAM (104.32.163.40)
    Jya LAM bagshaa tanii mergen tulugt tegej buugaa yu. LAM aar eruul mendiin said hiideg uls haana bainaa
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • zoloo (103.26.193.9)
    Neeree Mongolin buh hund hurgeh yamsan, zov sanaaa bna shuu ard tumeeen
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • irgen (94.254.199.161)
    mash zuv zuil yarisan ba.ajil bolgovol buyntai l uils bolno doo.amjilt husye.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.7)
    naanaa saihan yum yarij tsaaguuraa baliar yum hiij yavdag hun dee
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (141.219.199.185)
    Elegnii gegddeg Amarsaihan emchdee amjilt husey
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • буяа (202.126.89.251)
    Энхбаярын тэжээсээн энэ эргүү гөлөг юм мэдхүү хөөж зайлуулвал таарна
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Khulan (182.160.0.240)
    Ene said bainga zuv yum yarij mash ih uhaantaigaa haruuldag gants said shuu shuud humuus ruu handdag. Bid shutej yavdag shuu taniig zaluu hun gehed jinken sain hun. Bayarla
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • 12369 (103.26.193.21)
    demjij bna
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • zuv baina (103.26.193.7)
    arhidalt arai denduu bolood udaj mongolchuud arhin dalaid jiveh nee.
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    7 цаг 57 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 6 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 9 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК