зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга улс төрд маш хурдан ормоор байна гэсэн

2014-9-29
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү парламентын бус намуудыг татан буулгах тухай АН-ын саналын талаар үзэл бодлоо илэрхийлэв. Мөн тэрбээр МАХН эзэнгүйдсэн шинжтэй, тус намын дотоод дахь гурван өөр хэсэг бүлгийн дунд зөрчил байгааг ч нуусангүй.
баасанхүү    УИХ-ын гишүүн О.Баасанхүү парламентын бус намуудыг татан буулгах тухай АН-ын саналын талаар үзэл бодлоо илэрхийлэв. Мөн тэрбээр МАХН эзэнгүйдсэн шинжтэй, тус намын дотоод дахь гурван өөр хэсэг бүлгийн дунд зөрчил байгааг ч нуусангүй.

-2016 оны сонгуулийн уур амьсгал орчихлоо. Н.Энхбаяр даргыг их улс төрд эргэж хөл тавих байх, хилийн чанадаас хэзээ ирэх бол гэж нийгэм чих тавьж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?


-Тэр хүн хэзээ ирэх вэ гэдгийг эмч л мэднэ. Эмнэлгийн шугамаар эмчилгээнд явсан. Миний ойлгож байгаагаар хоёр удаа чихний хагалгаанд орсон гэж байгаа. Чихний хагалгаанд орсон хүн хэсэг хугацаанд онгоцоор нисч болдоггүй. Бас хуурай өлсгөлөн зарлаж байсан гэдгийг мартаж болохгүй. Хуурай өлсгөлөн зарласан хүний эрүүл мэнд тийм ч амархан сайжрахгүй. Тэр утгаараа хүн харахад тодорхой хэмжээгээр гайгүй байгаа ч гэлээ эмчийн зүгээс ямар тайлбар өгөхийг мэдэхгүй байна. Эмч л мэднэ. Өөртэй нь холбогдоход олон удаа “Би маш хурдан очмоор байна.  2014 ондоо улс төрд ормоор байна. Бүх сум, хороогоор явах хэрэгтэй. Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсад мэдээллийн хүчирхийлэл газар авчихсан үед юу ч гэж тайлбарлаж болохоор болчихсон байна. Тийм учраас үүнд анхааралтай хандаж, сууриараа зөв ажиллах ёстой” гэж хэлж байсан. 

-МАХН бол парламентад суудалтай боловч нэг л эзэнгүйдсэн шинжтэй байна уу гэж харагдах юм?


-Эзэнгүйдсэн нь тодорхой. Яагаад гэвэл, МАХН гурван янзын бодолтой хүмүүсээс бүрдсэн. МАН-аас нэрээ солихыг татгалзаад шударга ёсны талд зогссон нэг хэсэг байгаа. МАН-аас шахагдаж хөөгдөөд орох оронгүй болчихсон бүлэг хүн байж байна. Гуравт нь, цоо шинэ гуравдагч хүчний эх үүсвэр болох энэ намыг авч явах гэж, өмнө нь энэ намыг удирдаж байсан лидерүүд тодорхой хэмжээгээр байгаа. Өнгөрсөн 24 жилд энэ намд алдаа байсан бол засч, ололт амжилтаа сайжруулах гэсэн итгэл найдвараар намын гишүүн болсон ийм гурван бүлэг байгаа. Гэхдээ энэ гурван бүлгийн дунд жинхэнэ удирдагч лидерийг хүлээж байгаа л даа. Тэр утгаараа Н.Энхбаяр дарга ч хэлж байсан. “Бидэнд хамгийн гол нь үзэл баримтлал хэрэгтэй. МАХН-ын хамгийн гол үзэл баримтлал бол социал демократ байх ёстой.  Хоёрт, энэ намын удирдлага шударга ёсны талд л зогсох ёстой” гэсэн. Миний харж байгаагаар хатуухан хэлэхэд эзэнгүйдэж байгаа нь үнэн.

-Яг ингээд харахад сохорсон биш завшив гэгчээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, сүүлд орж ирсэн Ц.Оюунбаатар ч гэсэн Н.Энхбаяр гэдэг хүний далбаан дор хожсон юм биш үү?

-Тухайн үеийн сонгууль, дээрээс нь эрх баригчдын хавчлага хойно хойноосоо дэндүү их бөмбөгдөж байсан учраас ухамсартай сонголт хийгээд гаргаж ирэх бололцоо бага байлаа шүү дээ. Тухайн үед Н.Энхбаяр дарга хуурай өлсгөлөн зарлачихсан байсан, шүүх хурал болох гээд л. Нам бол улс төрийн хэлмэгдэлтийн эсрэг зогсоё гэсэн байр суурьтай байлаа. Дараа нь ямар ч байсан сонгууль болдгоороо болж, үр дүнд нь эрх баригчид эвслийн гэрээ байгуулъя гэж санал тавьсан. Тухайн үед эвслийн гэрээг манайхаас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар, нөгөө талаас “Женко” Х.Баттулга, өөр хэн ч байлаа даа удирдаад явсан. Тухайн үедээ манайх таван яам авна гээд анх тохирчихсон байснаа энэ хэдэн сайд хэлсэн болгоныг нь яаран сандран зөвшөөрөөд байсан.

Нам дотор өнөөдөр ямар гомдол байдаг вэ гэхээр, энэ намын төлөө үнэнч байсан, намдаа анх байсан хүмүүс ямар нэг байдлаар өөрийн гэсэн орон зайгаа бэлдэж чадаагүй байна. Тэр дундаа томилгоо шударга бус болж байгаа. Дээрээс нь энэ намд өнөөдөр хийгдэж байгаа санхүүжилттэй холбоотой, санхүүг шийддэг механизм нь тодорхой биш. Энэ бүхнээс хамаараад ерөнхийдөө зөрчил үүсч байна л даа. Тэгэхээр намын Их, Бага чуулганаар энэ зөрчлийг арилгахын төлөө явах л хэрэгтэй гэж бодож байна.

-Ирэх сард товлоод байгаа Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэх бол. Мөн Их чуулганаар юу шийдэх вэ гэдэг анхаарал татаж байна?


-Өмнөх Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч хэлэлцээд л өндөрлөсөн. Одоо бол Их чуулганыхаа товыг зарлана. Хоёрдугаарт, намын цаашдын бүтэц бүрэлдэхүүн, миний ойлгосноор 2016 оноо хэрхэн харж байгаа тэр суурийг тодорхой болгож тавих болов уу л гэж бодож байна. Гэхдээ Бага чуулган хуралдаагүй байна. Хэлэлцэх асуудал эцэслэгдэн батлагдаагүй байгаа учраас шууд урьдчилан хэлэхэд эрт.

-УИХ дотор  улс эх орны эрх ашгаас илүүтэй доторхи бүлэглэлүүд нь хэнээсээ илүү том бэ гэдгээ бие биедээ харуулах гэсээр байгаад  энэ он жилүүд өнгөрч байгаа юм биш үү?


-Саяхан Ногоон намын А.Саруул телевизээр ярихдаа “УИХ-д ганцаараа хүн байж болохгүй” гэсэн сонин ярилцлага өгчихсөн байна билээ.  Гоё бодлого гаргасан ч бусад нь дэмжихгүй бол яах юм бэ ч гэх шиг. Уг нь тэр хүн тэгж ярих ёсгүй. Иргэний хөдөлгөөнд ороод ногоон үзэл яриад явж байсан хүн. УИХ-д зөв хүн олон байгаа. Зөв хүнийг л олон болгож гаргах ёстой юм билээ. Бид 1990 оноос  хойш олигархиуд болон залилангийн  гэмт хэргүүд газар авсан. Бүх өмч хувьчлалыг шалгаад үзэх юм бол хувьцааны булхайтай асуудал яригдаж л байгаа. Тэнд ажиллаж байсан хүмүүсийг хуурч мэхлээд авчихсан, эсвэл ягаан, цэнхэр тасалбарыг нь булаагаад авчихсан. Эсвэл бага мөнгөөр үнэгүйдүүлж хувьчлаад авчихсан. Гэх мэтчилэн мөнгөтэй байсан хүмүүс үндэсний хөрөнгөтөн гэж зарлуулахын тулд, дор байгаа бохироо цэвэрлэхээр  улайран тэмцэж байна. Ингэхийн тулд хууль хүчний байгууллагын тогтолцоо, шударга явсан хүмүүст нэр хоч өгөх, шүүхийг хүртэл өөртөө таатай байлгах аргыг судалж байна гэж би ойлгож байгаа.

-Парламентын бус намыг татан буулгах гэсэн АН-ын саналыг олон намын тогтолцооноос ухарсан алхам гэж үзэж болох уу?


-Би үүнийг зарчмын хувьд буруу гэж үзэж байна. Мөн хардаж байгаа. Сонгуулийн хар машинаа программчлахад гайтай юм шиг 21 намын 10 нь гэнэтхэн ороод гай тарьдаг юм болов уу гэж. Түүнээс биш 24 жил болоход энэ жижиг намууд хэнд ч гай тариагүй л байхгүй юу, ямар ч гай болоогүй. Улсаас мөнгө авч байсангүй. Түүнээс өөрөөр жижиг нам гэсэн утгаараа улсад төвөг удаж байсан удаа байхгүй.  Харин ч олон ургальч үзлээр ярьдаг байсан. Болиулна гэсэн шалтгаан нь нөгөө хар машинтай холбоотой л гэж бодож байна.

-УИХ-д Монгол Улсын эрх ашгийг гадаад бодлогодоо хэр зэрэг тодорхойлж хардаг юм бол. Ашигт малтмалаас болоод ашиг сонирхлын зөрчил их байх шиг санагддаг?

-Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн байсан. Өмнө нь Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх хийж байсан гэдэг утгаараа харахад Элчин сайдын яамд, гадаад, дотоодод байгаа гадаад бодлого тодорхойлдог хүмүүстэй уулзаж ярилцаж байхад гадаадын Элчин сайдууд хэрхэн харж байгаа бол гэж боддог юм. Бид нэг юманд сэтгэл ханаж болохгүй. Том орд оллоо, бид мөнгөтэй боллоо, тэгээд сайхан амьдарна гэдэг бол харьцангуй ойлголт. Бидний хоёр талд Орос, Хятад хөрш маань байна. Энэ хоёр улсын хооронд худалдааны эргэлт маш хурдацтай өсч  байхад бид дундаас нь олж авах ёстой шимтгэлээ бодох ёстой. Түүнээс үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Бид толгой дээгүүрээ явуулаад байж болохгүй. Түүнчлэн Европын холбоо, АНУ ч юмуу бусад орнуудтай тэгш, найрсаг харилцахын хажуугаар  Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой.

Энүүхэндээ гэж хэлэхэд би цөмийн эрчим хүч ашиглах асуудалд сэтгэл дундуур байгаа. Манай бүлгийн даргаас гэхэд л үг дуу гарахаа больчихсон шүү дээ. Г.Уянга гишүүнтэй хамт Франц яваад өгсөн. Яагаад вэ гэвэл, тэнд очоод “Арева”-гийнхонтой уулзах юм билээ. Монгол Улс газар дор 400 тонн хүхэр булчихаад байна, цаашид ч өчнөөн олон сая тонныг булах гээд байна. Гэтэл хөрсөн дор байгаа хүхэр нь хүн хордуулдаггүй гэж сурталчлаад байгаа юм даа.

-Ямар хүхэр...


-Шар нунтгийг уусгах аргаар авахын тулд хүхэр ашигладаг юм байна л даа. Гаднаас оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Ямар ч байсан “Арева” компани 1996 оноос 2006 он хүртэл унтаа байж байгаад өдий хүртэл явж байна гэдэг чинь асар том бодлогоор ахиж байна л гэдгийг харуулж байна. Гэтэл өнөөдөр Орос, Хятад гэдэг хоёр том улсын дунд байгаа гэдэг утгаараа, ялангуяа Оросын талын ураны, цөмийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Яагаад гэвэл цөмийн аливаа хэрэглээ бол хоёр хөрштэйгээ тохиролцож хийх ёстой асуудал гэж ойлгож байгаа.

-Н.Энхбаяр дарга их  улс төрд эргэж хөл тавьснаар одоогийн уур амьсгалд өөрчлөлт гарах болов уу?


-Н.Энхбаяр даргаар энэ улс төрийг харах хэрэггүй. Н6Энхбаяр дарга бол нэг л субьект. Тэр хүний боловсрол мэдлэг, авьяас чадвар, мэдээлэл, дээрээс нь туршлагыг нь ашиглах ёстой юу гэвэл ашиглах л ёстой. Улс төр гэдэг чинь бидний бүхэл бүтэн амьдралыг авч явдаг. Гэхдээ бодлогыг бүх нам, бүх хүн нийлж зөвшилцөж байж шийдэх ёстой. Ганц Н.Энхбаяр орж ирвэл яах вэ, Ц.Элбэгдорж боливол юу болох уу, эсвэл С.Баяр шоронд суувал яах вэ гэж төсөөлж бодох нь ний нуугүй хэлэхэд Монголын өнөөдрийн нийгмийн сэтгэхүйн ядуурлыг харуулж байгаа хэрэг. Хувь хүн хамаагүй, хэн ч байсан, хэн ч байгаагүй ч гэсэн улс төрийн бодлого явдгаараа л явах ёстой.
С.МӨНХБАЯСГАЛАН


0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (112.72.13.205)
    dandaa hudlaa hutsaj bh yum aa baasanhuu saindaa ih hurald bga yum shig tom tom ***** yum aa
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • boogii (202.126.91.71)
    Enhbayar,Baasanhvv 2mongold sotsializm baiguulah yum baina l daa!
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin (202.55.190.6)
    Ter avilgach toriig olon jil zahirch baihdaa uls eh ornoo tatah ni yasan yum be? Hudlaa l gar sh dee. Burhnii ner barij gem negelgui tsarailsan buzar nugelten shuu dee.
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin (109.7.225.56)
    chii muu bandi naad hulgaichtaigaa zailaa
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • ГТШҮҮН (150.129.141.57)
    ТЭРБИШДАГВА, УЛААН ГЭСЭН АЛБАН ТУШААЛЫН ХОРХОЙТОНГУУД ЮУ ХИЙГЭЭД БАЙНА ДАА. ҮНЭХЭЭР ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮУ АЛБАН ТУШААЛ ӨГӨХГҮЙ БОЛОХООР ГОМДОГСОД УУ БИШ БОЛ ОДОО ҮГЦРОГДОХ ӨРГӨДӨЛӨӨ ӨГ ЗА ЮУ ЧАДАХГҮЙДЭЭ ЧАДАХГҮЙ ХӨГИЙН Ш ДЭЭ
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Mongol hun (217.118.79.26)
    Ard tunen songolt ugsun shuu dee turiin undurlugt baihdaa yu bodoj baisan yum boldoo gej
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Zailaa *****
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • BAAGII (108.200.49.127)
    Н ЭНХБАЯРТАЙГАА ТА НАР КОММУНИСТУУД ШДЭЭ! ЮУНЫ ЧИНЬ СОЦИАЛ ДЕМОКРАТ. ХЭЗЭЭ Ч ТА НАРТ АРДЧИЛСАН YЗЭЛ ОЮУН САНААНД ЧИНЬ СУУХГYЙ. ТА НАР SANAAGAA ООРЧИЛЖ ЧАДАХ Ч YГYЙ. МУУР ХУЛГАНА БОЛЖ ТОГЛОХОО БОЛИОЧ .
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    ta 2 shig hyn hognuud yostoi mongold dahij hereggyi shyy
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.22.22)
    үнэхээр үлс орноо гэж боддог чинь үнэн л юм бол тэр 400 тонн хүдрийг гаргаад газар дээрээс нь иргэдэд үзүүлээд баатар болооч, харин тэгвэл гавъчаг тань зоригийг чинь үнэлнэ дээ
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.22.22)
    энэ баасанхүү жинхэнэ балайрах юм даа, арга ч үгүй юм уу жагсаалт гэдэг юмаар, энхбаярын буянаар 76д ороод ирсэн юмнууд дотроос нөгөө мэнгэтэй хүүхэн хэнч билээ дээ энэ 2 бүүүүүүүүр ч хэцүү дээ
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Хурдхан тэр хойд насандаа очиж их хуралд нь суугаад бүр ерөнхийлөгч тэгээд хаан нь болоочихоосой
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    Н.ЭНХБАЯР ХУРДАН ИРЖ, МОНГОЛ УЛСАА САМАРАХ ГЭЭ ЮУ??? "Цоо шинэ гуравдагч хүчний эх үүсвэр болох энэ намыг авч явах гэж, өмнө нь энэ намыг удирдаж байсан лидерүүд тодорхой хэмжээгээр байгаа".ЭНЭ ХЭЛГИЙ БАЦААН ЭНЭ ҮГЭЭРЭЭ ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ГЭЭ ЮМ БОЛ??? ЭНЭ МАНГАРЫН САНААНД МОНГОЛЫГ ЗАЛАХ ГЭСЭН БОДОЛ БАЙГАА ШҮҮ...
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    26 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 35 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 44 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 47 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК