зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ариунболд: Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана

2014-9-29
0
ЖИРГЭХ
Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байгаа билээ.  Өчигдөр "Жинхэнэ Жентельмен" гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтын өмнөхөн тус продакшны захирал, жүжигчин МУГЖ Н.Ариунболд буюу Бооёотой уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.
    IMG_7761Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байгаа билээ. Өчигдөр "Жинхэнэ Жентельмен" гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтын өмнөхөн тус продакшны захирал, жүжигчин МУГЖ Н.Ариунболд буюу Бооёотой уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. "Шинэ үе" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байна. Тоглолтын сэтгэгдлээс хуваалцвал?

-Манай “Шинэ үе” продакшн Намар цагийн нээлтээ “Жинхэнэ  жентельмен" гэртээ байдаг” энтертаймент тоглолтоороо нээсэн. Тоглолтоо 8 дахь өдрөө үзэгч түмэндээ хүргэх гэж байна. “Шинэ үе” продакшны тоглолтын тасалбар олдохгүй байна гэдэг бол манай тоглолтыг үзэх гэсэн фэнүүд болон үзэхийг зорин ирж буй үзэгчид маань хүсэн хүлээлт байсан болов уу гэж бодож байна. Энэ тоглолтонд үнэхээр зоригтой шийдэл гаргаж энтертаймент чиглэлийг барьж тайз, хувцас хунар гээд бүхий л зүйл дээрээ Монголын хошин урлагийн өнөөдрийн түвшинг тодорхойлох гэж оролдсон. Ур чадварын хувьд шинэ үе иймэрхүү түвшинд явж байна. Ер нь бол уран бүтээлдээ хандаж байгаа эрч хүч, эмоци ийм байна гэдгийг харуулах гэж оролдлоо. Гол нь үүнд дүн тавьж байгаа шүүгч бол үзэгчид. Муухан тоглолт бол хичнээн сайн рекламдаад хүмүүс үзсэн ч гэсэн хүн нь цөөрсөөр байгаад сүүлдээ үзэгчгүй болдог. Хүмүүс чинь ам дамжиж бие биеэндээ хэлдэг. Тэр тоглолтыг үзээрэй үнэхээр гоё байна гэдэг. Тэгвэл өнөөдөр манай тоглолтын тасалбар өдөр болгон дуусч үзэгчид өдөр бүр нэмэгдэж байгаа нь тодорхой хэмжээнд ард түмэн, үзэгчид маань бидэнд урам өгсөн юм болов уу гэж бодож байна. Одоо ингээд бас л тоглолт эхлэх гэж байна.

-Уран бүтээлч хүн урмын үгээр тэтгэгдэж, алга ташилтыг авч байж бүтээсэн уран бүтээлээ үзэгчидэд хэр хүрч байгааг тодорхойлдог шүү дээ. Та хүүхэд байхдаа "Зуун ламын сургууль" кинонд тоглосон цагаас эхлэн өнөөг хүртэл урлагт хүчин зүтгэхдээ хамгийн сайхан кайф, урмын үгийг хэнээс авч байв?

-Уран бүтээлч хүний урмын үгийг үзэгч түмэн л өгдөг. Мэдээж аав, ээж, ахан дүүс, найз нөхөд гээд өөрийн талын бүхий л хүмүүс магтдаг, муухан байсан ч бас л урам хайрладаг. Үзэгчид бол дүнг яг онож тавьдаг. Миний хувьд бол үзэгчид маань босч ирээд алга ташиж байгаа, үзэгчид бидэнд хорогдож хөшигний цаана үлдэж байгаа. Хөшиг буучихаад байхад бидэнд алга ташаад сууж байна гэдэг хамгийн гоё агшин. Энэ бол хамгийн их урам өгдөг. Миний хувьд бол тайз, дэлгэцээр “Шинэ үе”продакшн гэдэг нэрэндээ шинэ олон залуучуудтай, шинэ олон олон хөвгүүд, охидуудыгаа ямар ч гэсэн хоолонд нь хүргэх гээд зүтгэж явж байна. Намайг өнөөдөр өдий болтол уран бүтээл хийгээд явахад хамгийн их урам зоригийг хайрласан хүмүүс бол үзэгч түмэн. Бид нар луу хараад сууж байгаа үзэгчид маань юм даа. Дараа нь бол ижий, аав, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүд маань орно. Яагаад гэвэл тэд нар маань үргэлж л биднийг бодож яваа. Гэхдээ үзэгчид л хамгийн үнэн дүн тавьдаг.

-Танаас асуухгүй өнгөрч чадахгүй нээ. Хэвлэлийн хуудсаар сүүлийн хэдэн сар жүжигчин Г.Ундармааг хамтлагаасаа гарсан гэж шуугилаа. Таны зүгээс энэ мэдээлэлд хариу өгвөл?

-Г.Ундраа  эгч нь бол чөлөө авсан байгаа. Кинонд тоглоод сая зураг авалт нь дууссан. Киногоо удахгүй нээнэ гэсэн. Бид нарын хувьд бол чөлөөтэй байгаа өөрийн уран бүтээлээ хийгээд явж байгаа үед бол “Шинэ үе” продакшны ажил зогсож болохгүй. Г.Ундраа чөлөө аваад төслийн ажлаа хийж байна. Мөн киногоо хийж байна гээд маш олон ажлыг хийж бүтээж явна. Харин “Шинэ үе” продакшн бол нэг хоёр хүний чөлөө авсан эсвэл хэн нэгэн байхгүй үед ажлаа хийхгүй гээд зогсох эрхгүй. Нийтдээ 35-улаа тэгэхээр энэ олон хүмүүсийн ажил, амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Тэгэхээр бид бол цаашаа тоглож байна. МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси, залуу жүжигчин  Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт гээд л бүгдээрээ л энэ тоглолтоо нийлж гаргалаа. Ямар ч байсан тоглолт бол амжилттай сайн явж байгаа.

-Олон продакшн байгуулагдах болсон. Гэхдээ өөр өөрсдийн гэсэн өнгө төрхтэй. Танай продакшны хувьд уран бүтээлээ ямар өнгө төрхтэй туурвъя гэж тодорхойлж байгаа вэ?


-Ер нь бол “Шинэ үе” продакшн уран бүтээлд хандах хандлага үзэгчдийг хий инээлгээд өнгөрчих биш. Манай тоглолтоос нэгийг бодож, хоёрыг тунгааж гараасай гэж уран бүтээлээ хийдэг. Үзүүлбэрүүдээ хийхдээ хүртэл бид нар хань ижлээ хайрлаарай, үр хүүхдээ хайрлаасай, эх орон, гэр бүлээ хайрлаарай гэдэг заавал тэнд дотор нулимстай инээд нуугдаж байдаг юм. Тийм болохоор үзэгч түмэн эндээс нэгийг бодоосой. Нээрэн л би эндээс гараад ээж дээрээ очьё, аав дээрээ очьё гэх бодлыг төрүүлэхийг зорьдог доо. Энэ удаагийн тоглолт болох “Жинхэнэ Жентельмен гэртээ байдаг” гэдэг үг бол цаагуураа аав, чиний хажууд байгаа ханийг хэлж байгаа юм. Мөн ахыг чинь хэлж байгаа юм. Тэд нарт бол жентельмен байх зарчим гэж байдаг тэ? Тэр зарчмууд бас байгаа юм шүү тэр сайхан жентельменүүдээ хайрлаарай л гэж энэ тоглолт дээрээ бид нар дуугарч байгаа. Үзэгчид маань аав, ах, ханийгаа бид нараар хэлүүлтгүй хайрлаж байгаа байх. Гэхдээ тэд нар өшөө илүү хайрлаарай өнгө оруулаарай гэж хэлэхийг хүссэн. Аливаа зүйлийг зүлгэх тусам өнгө ороод байдаг шүү дээ.

Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана шүү дээ. Манай тоглолтыг хөдөө орон нутагт байгаа, хилийн заставд байгаад үзэж чадахгүй байгаа хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ манай тоглолтын нэрнээс нь хүртэл нээрээ л миний хань наддаа  жентельмен шүү дээ гэсэн бодол төрөөсэй, илүү их хайрлаасай гэж тоглолтын нэрнүүдээ өгдөг. Жишээлбэл, Хүргэн бэрүүд хүчтэй, Хадмууд мандтугай. Манай тоглолтын нэрнүүд дандаа нийгэмдээ бас ард иргэдтэй зориулсан жаргалтай нэрийг л өгч хайрладаг.

-Та хэр жентельмен залуу вэ?


-Би өөрийгөө бол жентельмен гэдэг нэр надаас хол байх гэж боддог. Гэхдээ бол хүнд байх зан чанарууд байгаа.  Жентельмен байх чанарууд тодорхой хувиар бий. Намайг хэр жентельмен, хэр аав бэ? гэдгийг миний үр хүүхдүүд, гэр бүл, найз нөхөд л дүн тавих байх.

-Хань нь урмын үгийг хэр хайрлаж байна?

-Уран бүтээлч, тамирчин хүний ар гэр бол цуг л тоглож, хамтдаа л барилддаг байх гэж боддог. Урмын үгийг бол байнга хэлнэ ээ. Гэхдээ заримдаа шүүмжлэлтэй үгийг хэлдэг. Уран бүтээлч бид нар үр хүүхэд, ойр дотныхоо хүмүүсээс ямархүү санагдаж байгааг асуух, ард түмнээсээ асуух хэрэгтэй. Хүн өөрөө өөрйинхөө зүйлд цадаж болохгүй гэж би боддог юм. Уран бүтээлч хүн хэт их магтаал, хэт их бие тоох, өөрийгөө магтахад надад эвгүй санагддаг. Би өөрөө тийм байхыг хүсдэггүй. Яагаад гэвэл аав, ээж маань хоёулаа уран бүтээлч хүнээс төрсөн хүү. Тэгэхээр надад бол ухрах зам байхгүй. Надад өөр хийх ажил байхгүй. Яагаад гэвэл би өнөөдөр монголын тайз, дэлгэцийн урлагт заяагдаж, даалгавар авч ирсэн айлын хүү. Хүн эд хөрөнгөө өв залгамжилуулж үлдээлээ гэдэг шиг манай аав, ээж хоёрынхоо урлагийн замыг үргэлжлүүлэх хүн бол би өөрийгөө гэж бодоод л энэ мэргэжлийг сонгосон. Эцсээ хүртэл үүгээрээ уран бүтээлээ хийгээд явна. Надад бол завсарлага авах, ухрах бодол, зориг мохох зүйл байхгүй. Яагаад гэвэл миний ард 30 гаруй залуус гэр бүлээ аваад явж байгаа. Хэдэн дүү нартайгаа хамтран ажилладаг найзууд, үе тэнгийнхэнтэйгээ Монголын хошин урлаг гэдэг их айлд хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.

-Өнөөгийн залуус таны нүдээр хэрхэн харагдаж байна?


-Зарим хүмүүс бидний үед тийм байсан харин одоогийн залуус ийм болчихож гэж хэлдэг. Би болохоор тэгж өөрсдийнхөө үеийг хэт товойлгож, одоогийн залуучуудыг муугаар хэлмээргүй байгаа юм. Яагаад гэхээр бүх л залуус амьдралд хөлөө олох гэж явж байгаа бүгдээрээ л хайртай учирдаг, алдаж онодог, амжилтанд хүрдэг. Залуу насанд сурч боловсрох, мэдэж авах зүйлс маш их байдаг. Би бол Монголын залуучуудыгаа хамгийн их азтай гэж боддог юм. Яг сайхан үед ардчилалаас хойш юм бүхэн сайхан болж байгаа үед дүү нар маань сурч боловсорч, гадаад дотоод явж үзэж харах юм ихтэй болж байна. Интернэт, цахим мэдээллээр хангагдаж байна ер нь гайхалтай сайхан цаг үед төрсөн ийм залуучууд. Би бас залуучуудыгаа Пол Маккартиний үг байдаг юм. “Чиний үе ирнэ гэдэгт чи итгэ” гэдэг үгээр дүү нартаа урам өгч сэтгэлийнх нь галыг бадраамаар байна.

Ярилцсан: Х.Даваанаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • тэнэг сэтгүүлч (98.253.32.93)
    юун олон бол бол вээ. хүний ярьсаныг ба бэгүй буулгаад тэнэг сэтгүүлч
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
    • zochin
      teneg setgvvlch naizaa ene muu setgvvlch ymar zewvvn bainoo
      2014 оны 09 сарын 29
    • zochin
      teneg setgvvlch naizaa ene muu setgvvlch ymar zewvvn bainoo
      2014 оны 09 сарын 29
    • zochin
      teneg setgvvlch naizaa ene muu setgvvlch ymar zewvvn bainoo
      2014 оны 09 сарын 29
  • õèõè (103.229.123.39)
    Booeo hudlaa sain khunii dur esgeed jujiglechih umaa, haha Unendee ataach, horchin khunii adag zaluu shuu dee. Urlagiinhan chinii unen duriig medne dee.
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • bi (103.229.120.40)
    мундаг бооёо
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Алтанхуяг (112.72.6.86)
    Зөв шүү Бооё анддаа уран бүтээл болон амьдралд чинь илүү их амжилт хүсье.
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    19 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 28 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 37 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 40 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК