зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батбаяр: “Бэгдү” констракшн зөвшөөрлийнхөө дагуу барилгын ажлаа явуулж байна

2014-10-03
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн 2011 оноос хойш нэлээд ам татлаад буй Солонгос эзэнтэй гэгдэх “Бэгдү” констракшний барилга өнөөдөр ч хэл ам дагуулсаар байна.
110    Өнгөрсөн 2011 оноос хойш нэлээд ам татлаад буй Солонгос эзэнтэй гэгдэх “Бэгдү” констракшний барилга өнөөдөр ч хэл ам дагуулсаар байна. Баянгол дүүргийн 10 дугаар хороололд баригдаж буй Бэгдү констракшний барилгыг оршин суугчид эсэргүүцэн, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоох акт гаргаад байгаа юм. Хэдийгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газраас акт гаргасан ч барилгын ажил үргэлжилсээр байна. Тиймээс энэ талаар “Бэгдү” констракшний гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эч энд Эч” компанийн хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.

-“Бэгдү” констракшний барилгын ажил өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Зөвшөөрлөө яг хэзээ авч байсан юм бэ. Яагаад ингэж хэл ам дагуулаад байна вэ?
-“Бэгдү” констракшний барилга 2001 оноос эхэлсэн. Тус констракшний зүгээс орчин үеийн “Бэгдү” хороолол барихаар тухайн газрыг бүхэлд авсан байдаг. Газрыг Нийслэлийн Засаг дарга олгосон. Хорооллоо барьж дуусгаад хэсэгхэн газарт барилга бариагүй дутуу үлдээсэн юм. Тэгээд тэндээ барилгаа барихаар барилгын ажлаа эхлүүлтэл иргэд эсэргүүцээд эхэлж байна. Анх “Бэгдү” констракшний ашиглалтад орж байхад иргэд баярлаад, талархаад байрныхаа үнийг хямдруулчих бид та бүхнийг дэмжиж ажиллана гэж ам тангараг өгч байсан. Гэтэл Солонгосын барилгын стандартад нийцүүлж барьсан барилгад орчихоод бүх амлалтаа мартаж, дараагийн барилгын ажлыг явуулахад саад учруулж байна.

-Дахин барилга барих зөвшөөрлөө авсан юм уу?
-Авалгүй яахав. Энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилга хоорондын зай, техник, цахилгааны хэлбэлзэл, стандарт нийцүүлсэн эсэхийг нь бүгдийг нь харж үзэж байж олгосон байдаг.

-Барилга хоорондоо 50 метрийн зайтай байх журмыг хэр хангаж байгаа вэ?
-25 метрийн зайтай. Гэхдээ энэхүү 50 метр зайтай байх журам таван давхар барилгад хамаарахгүй. Одоо баригдаж байгаа барилгын хажуугийн барилга таван давхар барилга байна.

-Яг хэдэн давхар барилга баригдаж байгаа юм бэ?
-50 айлын 12 давхар орон сууц баригдах гэж байна.

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ-аас барилгын ажлыг зогсоох тухай акт гаргасан гэсэн. Тийм байтал яагаад барилгын ажлыг үргэлжлүүлээд байна вэ?
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон хэрнээ одоо зогсоох тухай акт гаргачихсан. Энэ нь гэхдээ оршин суугч дөрвөн иргэний л хийж байгаа ажил. Тэд л бусдыгаа уриалан дуудаж энэхүү барилгын ажлыг явуулахад саад учруулж байна. Энэ дөрвөн иргэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг хуралдаж байхад хурал дээр нь очоод бөөн эсэргүүцэл үзүүлсэн байдаг юм. Тиймээс л Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар барилгын ажлыг зогсоох тухай акт гаргасан. Уг нь хуулийн дагуу иргэд хүсэлтээ холбогдох газруудад гаргаад тухайн газраас нь хүсэлтийг хангаж, шийдвэрлэх ёстой. Хэрвээ гаргасан шийдвэрийг аль нэг тал эсэргүүцэж байвал шүүхэд хандаад шүүх л шийдвэр гаргах ёстой. Түүнээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэр ерөөсөө эцсийн шийдвэр биш. Явцын дунд гаргадаг захиргааны акт. Акт гарлаа тухайн акт нь гомдолд гараагүй байхад хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ тохиолдолд бид барилгын ажлаа зогсооно. Гэхдээ манай компанийн зүгээс эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргачихсан учир акт хүчин төгөлдөр бус болоод зогссон. Үйлчлэх эрх нь хязгаарлагдаж байна. Тэгэхээр энэ хугацаанд барилгын ажил үргэлжилнэ. Үүнийг л иргэд ойлгохгүй хуулийг буруу тайлбарлаад байна.

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга гомдлын хариуг хэзээ өгөх ёстой вэ?

-Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хуулийн дагуу 5-20 хоногийн дотор шийдэх ёстой. Хугацаа нь дуусч байна. Хариугаа өгөөгүй байна.

-Хэрвээ барилгын ажлыг зогсоох тухай актыг хэвээр үлдээвэл барилгын ажлаа зогсоох уу?
-Харьяа шатны эцсийн шийздвэр гэж үзээд шүүхэд гомдол гаргах эрх нь нээгдэж байна. Тэгэхээр бид захиргааны хэргийн шүүхэд хандаад зогсоох тухай актыг хүчингүй болгуулна. Хэрвээ хариу өгөхгүй бол нэг сарын дотор захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээгдэж байна. Энэхүү барилгыг эхлүүлэхийн тулд асар их хөрөнгө гаргаж, аж ахуйн нэгжээс зээл авсан. Манай “Эч энд Эч”  компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Манайх гэрээ хийгээд газраас зээл аваад гүйцэтгэж байна. Тэгээд л ажилдаа орсон.

-Иргэдийн 70-аас илүүтэй хувь нь эсэргүүцэж гарын үсэг зурвал барилгын ажлыг зогсоох учиртай?

-Энэ тогтоол 2014 оны наймдугаар сард гарсан. Энэ тогтоолыг урьд өмнө нь гарсан шийдвэрүүдтэй хольж хутган буцаан хэрэглэж болохгүй. Манай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл дөвөрдүгээр сард олгогдсон. Тэгэхээр энэхүү тогтоол үйлчлэхгүй.  Бид энэ барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Энэ олон тэрбум төгрөгийн хохирлыг хэн төлөх юм. Иргэд хохирохгүй. Барилга баригдлаа гээд ч хохирох юм байхгүй. Бид хохирлоо хаанаас авах юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан шийдвэрийн дагуу л  их хөрөнгө зэнлээр аваад барилгын ажлаа эхлүүлсэн.

-Тэгэхээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хоёрдмол шийдвэр гаргажээ?

-Тийм. Гэтэл энэхүү ажилд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хүртэл оролцож байгаа нь утгагүй.

-Д.Оросоогийн оролцоо?
-Д.Оросоо энэхүү барилгын ажлыг зогсооход цагдаа нарыг дайчлан оролцуул гэж өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр захирамж гаргасан байна лээ. Захирамжийн дагуу цагдаа нар нь барилгын ажилд оролцоод байна. Цагдаа нийгмийн хэв журамтай л тэмцэх хэрэгтэй. Иргэдийн гомдол гаргах эрхээр биднийг эрхийг хязгаарлаж болохгүй. Д.Оросоогийн захирамж хууль зөрчсөн. Яагаад гэвэл, мэргэжлийн хяналтын газрын гаргасан актын биелэлтийг хэрэгжүүлэх үүрэг Д.Оросоод байхгүй. Тиймээс Д.Оросоогийн асуудлаар бид гомдол гаргасан.

-Хаана?
-Дээд шатных нь байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан байгаа. Тэгэхээр бид мөн л гомдол гаргасан учраас тухайн захирамж хүчин төгөлдөр бус болж байгаа юм.  

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.4.248.65)
    25 m chini ih oirhon. 75 m baihad ch nar haachihdag yum chini.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • zichin (150.129.143.203)
    Ene nogoo Sarangereliin omgoologch saihan gar mon uu
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 6 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 15 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 18 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК