зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Багабанди: Манлайлагч хүн ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй

2014-10-25
0
ЖИРГЭХ

багабанди    “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид долоо хоногт нэг удаа улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдтэй уулзаж байгаа. Зөвхөн улс төрийн салбарт бус нийгэм эдийн засаг, соёл, сэтгэлгээний талбарт улс орноо төлөөлж чадахуйц манлайлагчдыг бэлтгэх зорилго бүхий төслийн энэ удаагийн хүндтэй зочноор МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Н.Баганбанди хүрэлцэн ирсэн юм. Уулзалт-ярилцлагын эхэнд Н.Багабанди манлайлагч чанар, чадварын тухайд болон амжилтын түүхүүдийг залууст ярьж өгсөн бол дараагийн хэсэгт асуулт, хариултаар ярилцлаа. Манлайлагч залуус экс ерөнхийлөгчтэй хэрхэн ярилцсаныг хүргэж байна.

-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ? Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  хүний хувьд  2040 онд Монгол Улс маань ямар байгаасай гэж та мөрөөдөж байсан бэ?  Мөн нийгэм “Улс төрд шинэ манлайлагч”  төслийг өөр, өөр өнцгөөс харж байна. Та Монгол Улсын Ерөнийлөгч байсан манлайлагч хүний хувьд  энэ төслийг хэрхэн үзэж байна вэ?

-Би Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа ард түмэн та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон.  Миний төлөө санал өгсөн хүн та бүгдийн дунд бараг  байхгүй байх. Яагаад гэвэл та нарын дийлэнх нь  2001 онд 18 нас хүрээгүй байсан болов уу. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнд хамгийн үнэтэй зүйл бол эх орон, ард түмэн нь байдаг. Хэн ч гэсэн өөрийнхөө гэр бүлийг хайрлах эрхтэй, бас өөрийгөө хайрлах эрхтэй. Чи орчлонд ганц удаа төрсөн хүн. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Өөрийгөө хайрлах хайр нь бурхан хүнийг хайрлах хайртай тэнцэнэ гэсэн үг бий.  2040 онд Монгол улс хөгжин цэцэглэсэн сайхан улс болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүн ам маань ч өснө. Хүн ард маань чадавхжина. Газар нутаг минь бүрэн бүтэн байж, ард түмэн маань элбэг хангалуун амьдарна. 1920 оны  үед Монголын сэхээтнүүдийн төлөөлөл Цэвээннамсрай гуайн хэлсэнчлэн Швецарь лугаа улс  болон хөгжсөн байх тийм ирээдүй хүлээж байгаа гэж би найддаг юм шүү. Надад танай төслийн тухай мэдээлэл бага. Гэхдээ төслийг тань дөрвөн мөчөө өргөн дэмжиж байна. Ийм төсөл олон олон байгаасай. Олон сайхан залуус үүнд өөрийнхөө хүчийг сориосой. Гэхдээ уралдаан учраас зарим нь үлдэнэ. Зарим нь урагшилна. Та бүхэн гурван удаагийн шүүрэн шанаганд тунаж үлдсэн хүмүүс учраас илүү том манлайлагч байх магадлал өндөр байна гэж бодож байна.  Хамгийн гол нь олимпийн зарчим юу байдаг билээ? “Түрүүлэхдээ бус оролцохдоо”. Түүнтэй адил энд оролцож байгаа залуучууд нэг нь түрүүлж бусад нь үлдэх ч гэсэн оролцохдоо гол ач холбогдол байгаа юм.

-Манай нийгэмд хүнлэг чанар алдагджээ. Бүгд өнгө, мөнгийг шүтэж,  эрх мэдлийн төлөө тэмцэлдэж бүхнийг уландаа гишгэдэг болсон. Өнгө мөнгөнд хараагаа  гээсэн “сохор” хүмүүс эргэж хараа орох ямар боломж байна? Үүний тулд юу хийвэл болох вэ?

- Мөнгөгүй бол юу ч хийж болохгүй. Гэхдээ мөнгөөр хийж болдоггүй юм бий. Энэ зүйлийг мөнгөөр худалдан авч болохгүй. Хүн хамгийн орчин үеийн юмыг худалдан авч болно. Гэхдээ тэнгэрийн нарыг худалдан авч чадахгүй. Хүн чанарыг мөнгөөр орлуулах аргагүй. Бүх юмыг зоосны нүхээр харж болохгүй. Үүнийг өөрчлөх хувь тавилантай, үүнийг өөрчлөх цаг үедээ төрсөн,   сэтгэлийг чинь эмзэглүүлж,  зүрх рүү чинь хатгаж байгаа тэр өргөсийг авч чадах хүмүүс бол та нар шүү дээ.  Эзэн хичээвэл заяа хичээнэ. Цаг нь болохоор цасан дороос яргуй цухуйна хэмээн  хүлээж   байна.

-Таны амжилтын нууц юу вэ? Таны нэг өдрийн амьдралын хэв маяг хэрхэн өнгөрдөг вэ?


-Би түрүүн алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хэлсэн шүү дээ. Миний амжилтын нууц бол өнөөдөр хийх ажлыг маргааш гэж үлдээлгүй хийхийг хичээдэг. Энэ миний зарчим. Хийх ажлаа цагаар минутаар төлөвлөж сурсан. Гэхдээ би нэг их амжилтад хүрсэн хүн биш л дээ.  Өдрийн хэв маягийн талаар асуулаа. Одоо өдөр тутам эрхэлсэн ажилгүй учраас өөрийнхөө ритмээр амьдарч байна. Өглөө эрт босно. Орой эрт унтана. Бичнэ, сонсоно, уншина, гэрийн ажил хийнэ. Хүмүүстэй уулзана. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Энэ бүхэнд цаг заваа зараад явж байна даа. Гэхдээ цаг бас хүрэхгүй байна. Уг нь болдог бол  эргээд нэг 35-тай болох юм сан. Тийм бололцоо бий юу залуучууд аа ?

-Та аливаа шийдвэрийг гаргахдаа ямар хүчин зүйлийг харгалзаж,  яаж шийдвэр гаргадаг байв. Мөн удирдагч хүн нэлээд ганцаардмал байдаг гэж сонссон. Та өөрийнхөө ганцаардлыг хэрхэн даван туулдаг вэ?

-Бидний өвөг дээдэс шийдвэр гаргах алтан зарчмыг зааж өгсөн.  “Долоо хэмжиж нэг огтол” хэмээсэн мэргэн үг бий. Ялангуяа төрийн шийдвэр гаргаж байгаа хүн долоо хэмжиж, нэг огтлон шийдвэр гаргах хэрэгтэй.  “Хаан алдаж болохгүй. Хатан урваж болохгүй. Харц цөхөрч болохгүй” гэсэн үгийг та нар сонссон уу? Тийм учраас энэ үгийг оюун ухаандаа ямагт тунгааж яваарай.  Цөхрөхгүй, бэрхшээлийн өмнө сөхрөхгүй тийм хүн ялалтад хүрнэ. Аливаа ялалт өөрийгөө ялахаас эхэлдэг юм. Унагасан нь хүчтэй ч хөл дээрээ боссон нь илүү хүчтэй байдаг юм. Тийм учраас сөхөрсөн ч гэсэн өвдөг дээрээ өндийгөөд босох чадвартай байх хэрэгтэй.

-Жүжигчин Аглуу таныг элэглэсэн  нэг тоглолт хийснийг та үзсэн үү? Тэр үед танд ямар санагдаж байсан бэ?

-Хошин шогийн тоглолт бүрийг үзээд байдаггүй. Таны хэлээд байгааг үзээгүй л юм байна. Мэдэхгүй учраас энэ талаар хэлэх үг алга. Ер нь хүн хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Инээж чаддаг байх хэрэгтэй. Адгууснаас ялгарах нэг чанар бол инээх чадвар шүү дээ. Хүний мэдрэмжүүдийн дотроос  хошин шогийн мэдрэмж бол торгон мэдрэмж юм. Тэр илэрхийлж байгаа санаанаас юуг нь авах вэ юуг нь хаях вэ гэдгийг байнга бодож байх хэрэгтэй.

-Та саад бэрхшээл тохиолдоход хаанаас эрч хүч урам зориг авдаг вэ?

- Хүн өөрөө урам  зориг эрч хүчний генератор юм. Та бүхэн найз нөхөд, гэр бүлийнхэн эргэн тойрныхондоо урам өгөхөд суралцах хэрэгтэй. Гэр бүлийнхэн найз нөхөддөө баярлалаа, уучлаарай гэсэн хоёр үгийг хармын сэтгэлгүйгээр байнга хэлж байгаарай.

-Энэ төсөлд  22-40 насны хүмүүс оролцох боломжтой. Тунаж үлдсэн залуусын дийлэнх нь 27-28 насныхан байна. Та энэ насандаа яг ямар хүсэл, мөрөөдөл тэмүүлэлтэй байсан бэ?

- Хүн болгон мөрөөдөлтэй байдаг. Шувууд нисэхийн тулд даль жигүүр хайрласантай адил хүн мөрөөдлөөрөө амьдардаг. Миний мөрөөдөл, миний амьдралын зорилго биелж байгаа. Энэ талаар би сэтгэл ханамжтай явдаг.

Таны бодлоор өнөөдрийн улс төрд ямар нэг гадны нөлөөлөл  байна уу?

-Монголын улс төрч бүр өөрийн тархи толгойгоор, өөрсдийн ухаанаар өөрийн улс орныг залаад явах  оюуны потенциалтай улс үндэстэн юм. Гадны нөлөөнөөс ангид байж чадна  гэдэгт би бүрэн итгэдэг. Тийм ч байх учиртай.

- Таны олон түмэнтэй ярилцаж байгаа, үг хэлж байгааг харахад маш цэгцтэй байдаг. Ийм байдалд хүрэхийн тулд та нэлээд хичээллэсэн байх. Өөрийгөө боловсруулсан арга замаасаа бидэнтэй хуваалцана уу?

- 1917 онд одоогийн ОХУ, өмнө нь ЗСБНХУ гэж нэрлэгдэж байсан улс байгуулагдаад  сайд нар хурал хийж гэнэ. Хөдөө аж ахуйн тариаланчид мэргэжилтнүүдийн уулзалт,  их хурал болж.  Хөдөө аж ахуйн сайд нь тэр хурал дээр үг хэлэх ёстой ч өөр газар дуудагдаад явчихсан учраас Боловсролын сайд Луначарский гэж хүнийг оронд нь очиж, чи  үг хэл гэжээ. Тэгээд Луначарский хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд үг хэлсэн байна. Тэрбээр тэр мэргэжилтнүүдийн эн зэрэгцэхүйц хэмжээнд тийм өргөн мэдлэгтэйгээр, жишээ баримттайгаар,  сэтгэл хөдлөм үгийг хэлжээ. Түүний дараа Луначарскийгаас та энэ үгийг хэлэх  гэж  хэзээнээс бэлдэв? гэж асуужээ.  Тэрээр би энэ үгийг хэлэх гэж насан туршдаа бэлдсэн гэж хариулжээ. Манлайлагч хүн ийм байдаг. Ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй.   Та нар энэ төсөлд оролцохдоо маш хөдөлгөөнтэй, цоглог, эрмэлзэлтэй тэмүүлэлтэй, өрсөлдөөнтэй, жавхаатай байх хэрэгтэй. Манлайлагч хүний ялгарах бас нэгэн шинж  энэ  юм шүү.

-Танд гадны ямар нэг дарамт шахалт тулгарч байв уу. Яаж тэр бүхнийг даван туулсан бэ? Монгол Улсын тэргүүний албыг хашиж байхад хөрш улсуудын дарамт шахалт байсан уу?

- Намайг ажиллаж байх хугацаанд хоёр хөрш орны зүгээс ямар нэг шахалт, дарамт, зүй бус ажиллагаа байгаагүй.  Найрсаг хөршийн харилцаа байсан. 2000 онд Ерөнхийлөгч Владимир Путины  урилгаар ОХУ-д айлчилсан. Хоёр орны харилцаанд нэлээд хөндийрөл үүссэн байсан үе. Энэ айлчлалаар шинэ зарчмаар, шинэ агуулгаар сайн хөршийн хувьд  харилцах суурь хөрс  үүссэн гэж үздэг. БНХАУ-ын дарга Зян Зяминь  гэж хүн байсан. Түүний дараа Ху Жинтао энэ албыг хаших болсон. Энэ  хүнтэй би төрийн болоод хувийн сайн харилцаатай. Сайн харилцаатай айл хөрш болоход их зүйлийг бид хийж чадсан юм. Бэрхшээлгүй зүйл байдаггүй гэж би хэлсэн. Том зорилт тавьж байхад том бэрхшээл тулгардаг. Том бэрхшээлийг том ухаанаар, том арга зүйгээр, том чадавхиар давж гардаг юм. Тийм байхын төлөө та нар зүтгэх хэрэгтэй.

-Танд баярлалаа.


                                                                                                                                              www.Manlailagch.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • yoyoyoy (188.64.247.13)
    unuudriin ene uderiig vzehgvi yum shig. ter tonuulchidtaigaa veiin ved deeremden jargah yum shig . tongchison borlon doo . 8 jil suugaad dahij songogdoh erhgvigee medengvvt .ehner hvvhdee daguulaad delhiigeer tenen zugaatsaj arabiiin shaht iind altan oron deer dubaid yntsaglasnaaa gaihuulj nevtrvvleg hiij vzvvlseniig mongol tvmen martaagvi bn shvvv .deer ulin hutsasnaaa . 10 jiliin umnu heregjvvleh bolomj bololtsoog zrd tvmen chamd 8 jil olhoj hvleesen . etsest ni ard tvmen taltsaj . 7 sariin 1 ard tvmnee namnasanaar chinii gavya duusah shivdeee . vmhiii amaa hamhiad arilsan baidaaa
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • jnknkn (112.72.13.206)
    muu gamintai ongoruulsen xairan 8 jil
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Zoshin (182.160.42.204)
    Bagabandi guaid urt nasalj udaan jargah yg husye,mundag hun shuu
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.13.69)
    НЭРЭНДЭЭ ТААРСАН ХҮН ДЭЭ БУЗАР НАМЫНХАА ХҮЧЭЭР Л 8 ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛЫГ ОРОНЦОГЛОЖ УЛСЫГ ХОХИРООСОН ДОО
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.120.169)
    Bird
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (108.255.1.92)
    ene neg teneg gar dalai lam yumuu haashaa yum erenhiilegch baisan hugtsaandaa Munguliin hegjliig ih hoish ni changaasan daa
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.204)
    ene hund itgeh hun ene mongold bii gej uu? Hairan 8 jil, mongol ulsiin min hugjil unendee zogsson doo, ter jiluuded. Jasrai guai bol harin mundag tom hun baij bilee.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • RQRQRQR (203.194.118.47)
    ENE NOVSHTOI ONGORUULSEN XAIRAN 8 JIL
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • uouoyoyo (188.64.247.13)
    iim doldoi hogiin shaaraar mongol yah yum be . idsenee tonsonoo tevreed dald or !
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ЭНЭ НӨХӨР БОЛ МОНГОЛЫН ТӨРИЙГ ЦАДИГГҮЙ, ЗАРЧИМГҮЙ БОЛГОХ ЭХИЙГ АНХ ТАВЬСАН ЭТГЭЭД ДЭЭ!!!!!
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Hudlaa (202.21.106.154)
    Ene 3n murtiin hudlaa gar bgaamuu,,! Hehe
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.91.40)
    БАГАБАНДИ ДАНДАА МАНЖ ҮГ ХЭЛДЭГ,УТГА ТӨГС ХҮН ОЙЛГОХООР ҮГ ХЭЛДЭГ,ЦЭЦЭН ҮГ БИШ,ХҮНД ӨГӨӨЖ БАЙХГҮЙ ҮГ,ӨӨРТ НЬ ЦЭЦЭН МЭРГЭН ҮГ БОЛДОГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ,ХЭДЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОТРООС ХАМГИЙН МЭДЛЭГ СУЛТАЙ НЬ ЭНЭ НӨХӨР ТУХАЙ ҮЕД МАХН-ын буянгаар гарч ирсэн ерөхийлөгч л гэх байхдаа,их мөнгө аваад оюутолгойд ажиллаж байгаа юу?больчихсонуу? БАГБАНД ГУАЙ Н.ЭНХБАЯРЫН МЭДЛЭГТЭЙ БОЛООЧ НОМ САЙН УНШ,ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ БОЛВОЛ БАС ЗҮГЭЭР ДЭЭ,ХУДЛАА ЦЭЦЭРХЭЭД БАЙХ НЬ ОНЦ БИШЭЭ,ЗАРИМ ҮГ НЬ ОГТ ОЙЛГОМЖГҮЙ,ГАДНЫ ҮГИЙГ ОРЧУУЛДАГ УХААНТАЙ ЮМ БОЛВУУ? САЙН МЭДЛЭГТЭЙ БОЛОХЫН ТУЛД ГАДААД ДОТООДЫН ЗОХИОЛЧДЫНХОО ЗОХИОЛЫГ САЙН УНШ,ҮГИЙН БАЯЛАГАТАЙ БОЛНО,АДАГЛААД БАВУУГИЙН ЛХАГСҮРЭНГИЙН ХЭМЖЭЭНД ОЧИНОДОО ,СУР СУР БАС ДАХИН СУР ГЭЖ ИХБАГШ В,И.ЛЕНИН хэлснийг нэг санаад үз
    2014 оны 10 сарын 26 | Хариулах
  • ИРГЭН (150.129.142.192)
    НАМБАРЫН ХҮҮ ЭНХБАЯР ШИГ БАЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА ДАА
    2014 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    хэнд ч хэрэггүй монголд бүүр ч хэрэггүй хоосон чалчигч 2-хон хүн байдгийн нэг нь энэ багабанди. нөгөө нь одоо дүр эсгээд яваа жижигбанди.
    2014 оны 10 сарын 26 | Хариулах
  • zacc (103.229.120.149)
    Oyu tolgoigoos tsalin avahaa bolchihoor yum helmeer sanagdsan uu ai urid n duurarhad yadag yum chutgur ami orj bga yum shig
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.41)
    Бямбасүрэн яриандаа манай терийн удирдагчид хайгуулын хэдэн тайлангаа цүнхлээд Канад нисдэг байсан... Гэх зэргээр хэлсэн.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.41)
    Буг чөтгөр сэрж байх шиг, хачин юм болохнээ.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.191)
    Сэтгэгдэл оруулаач ***** минь
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.140.191)
    Монголын төрийг самрах галыг асаасан нөхөр.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.191)
    Муу м*****
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Самбар (150.129.140.191)
    Монголын төрийг самрах галыг асаасан хүн дээ.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.171.77)
    Хамгийн эмэгнэл нь ийм дурак логиктой яриаг сонсоод бүр урьж суудаг залуучууд байвал яах уу?
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • unshigch (188.60.203.150)
    ene balai gahai olon ium ***** iah ve, ene luivarchin erh medeltei baihdaa iu hiij buteesen be. odoo ichihgui gadaadiin puusnii ***** bolood haana iamar gazar iamar ord gazar baigaag zaaj ogch tuhain zaasan gazraa gadaadiinhand zarj amidragch. ene balai gahai ooroo gutamshig baij busdad zaaj gegeeruuleh gej dovchignono
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.194.114.204)
    Bagabandi gej saihan vodka baij bilee.harin ene baagiig medehgui yum bna.avilgach biz dee bodvol
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • zzzssssss (188.64.247.13)
    ene hooson lonh erliin erdenebatad baisgin vildverleh kombinatiiig beleglej . orond ni erdenebataas chingesiin ardah 3 undruus hzhuuld ni bair avch bisan avilgach shvvdee . umhiii amaa hamhiaddd zailaaaa chi bol hulgaich .
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (103.23.51.3)
    Энхбаярын эсрэг бузар шүлсээрээ тургих гээд энэ хогийн шаар гараад ирлээ,Ерөнхийлөгч байхдаа авгайтайгаа нийлээд ,Жин -Пангийн ***** нартай панз наймаа ярьж байна гээд л сонсогддог байсан, МАК-н Нямтайширын ганц найз ,энэний хажууд Энхбаяр улс төрч шүү.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • хульхи (182.160.40.120)
    Дотуур тамиртай муу санаатай хүний гараар могой бариулсан хөгийн хулууч хятадын тагнуул мэхчин Монголыг бутаргагч оюу толгойг идэгч бэртэгчин
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • хулчгар (118.186.156.243)
    иймл хулгайяь бөөрөнхий амьтан биднээр олож жил тоглосон ББ бол удирдргё биш зүгээр л авгайхаа атганд орсон панзчин
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    12 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 21 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 30 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 33 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК