зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхзаяа: Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай

2014-10-30
0
ЖИРГЭХ
Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш доктор Б.Мөнхтуяаг урьж Монгол орны эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар ярилцлаа.
    10672437_580261228746688_5735691858173610560_nМонгол Улсын эдийн засаг өнгөрсөн хоёр жилийн турш тасралтгүй буурсан үзүүлэлттэй гарсан. Нөхцөл байдал хүндрэх болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэс болон бусад эрдэсийн үнэ огцом буурч байгаа явдал гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Мөн нэгэн үе манай улсад хөрөнгө оруулах гэсэн гадаадын компаниудын хөрөнгө оруулалт зогссон цаашлаад валютын урсгал татарсантай ч  холбоотой гэж буй. Хямралаас гарахын тулд Засгийн газар гадаадад хоёр ч бонд гаргаж мөнгө босгосон. Түүний үр нөлөөгөөр эдийн засаг доройтчихгүйгээр өнөөг хүрлээ. Гэхдээ тун удахгүй эргээд зээлсэн өр нь хүүтэйгээ нэхэгдэж эхлэх цаг дөхсөөр л байна. Саяхан УИХ–д өргөн барьсан төсвийн тогтоолд татварыг нэмэгдүүлж иргэдийн нуруунд үүрүүлэх ачааг нэмэх санаачлага оржээ. Тэгвэл бид дээрх асуудлуудаар Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш доктор Б.Мөнхзаяаг урьж Монгол орны эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

-Хоёулаа яриагаа эдийн засгийн өнөөгийн төлөв ямар байгаа талаар эхлүүлье? Энэ тал дээр эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?


-Ерөнхийдөө эдийн засгийн төлөв байдлыг хэмждэг гол, гол үзүүлэлтүүд гэж бий. Тэр үзүүлэлтүүдээс харахад эерэг сөрөг янз янзын үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Миний дүгнэлтээр 2007, 2008 онд болсон дэлхийн эдийн засгийн хүндрэл манай улсын эдийн засагт 2013 оноос мэдрэгдэж эхэлсэн. Эдийн засгийн төлөв байдлыг өөрчилдөг гол хүчин зүйл нь зэс буюу түүхийн эдийн үнэ юм. Дэлхийн зах зээл зэсийн үнэ ямар байх вэ гэдгээс шалтгаалж манай улсын эдийн засаг хараат байдлаар оршдог. Зэсийн үнэ нь сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа нь манай эдийн засагт таагүй үр дүн авчирлаа. 2011 оны хоёрдугаар улирлаас эхлэх зэсийн үнэ тогтмол буурсаар байгаа таагүй мэдээ байна. Мөн эдийн засгийн төлөв байдлыг илэрхийлдэг нэг үзүүлэлт бол валютын ханш юм. Валютын орох урсгал татарсантай холбоотойгоор ам.долларын ханш чангарсаар байна.Гадаад валютын албан нөөц жилийн өмнөхөөс 50 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгээд дүгнэвэл Монгол Улсын эдийн засаг таагүй нөхцөл байдалтай байна гэсэн дүгнэлт хийж болно. Мөн 2015 онд эдийн засгийн хямрал болох уу, үгүй юу гэсэн эдийн засгийн тандалт судалгааг хийсэн. Тус судалгааны индикаторын үзүүлэлт унах юм бол эдийн засаг хямрах магадлалтай гэсэн үг. Гэхдээ 2014 оны эхний хагас жилийн нэгдсэн индикатор унаагүй учир нь миний зүгээс ойрын хугацаанд хямрал болохгүй гэж таамаглаж байгаа. Гэхдээ эдийн засгийн төлөв байдал таагүй байна. Иймээс төсөв болон мөнгөний бодлогоо нарийн судалж байж батлах хариуцлагатай үе тулгарчихсан байгааг ойлгох хэрэгтэй.

-Төсвийн бодлоготой уялдаж мөнгөний бодлого хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл зүй нь төсвөө баталж байж мөнгөний бодлого батлагдах хэрэгтэй. Энэ жилийн хувьд төсөв тодорхойгүй байхад мөнгөний бодлогоо хэлэлцээд эхэлсэн. Төсөв өмнөх жилүүдээс танагдаж сахилга баттай болно гэх баталгаа алга. Энэ талаар таны байр суурь?

-Улстөрч хүн биш болохоор төсөв дээр ямар нэгэн заавар хэлээд байх эрх надад байхгүй л дээ. Төсөв эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ярьвал зүгээр байх. Төсвийн тэнцэл бол сүүлийн 2010 оноос хойш тасралтгүй алдагдалтай гарлаа. Төсөв гэдэг чинь нэг талаасаа орлогоо тодорхойлоод нөгөө талаасаа зарлагаа тодорхойлох учиртай. Тэгэхээр орлогоо дутуу тодорхойлоод их хэмжээний зарлага гаргаад байгаа нь төсөв алдагдалтай гарах шалтгаан нь юм. Дээрээс нь энэ алдагдалаа нөхөхийн тулд гадаад улс орнуудаас янз бүрийн зээл тусламж, бондыг их хэмжээтэй авлаа. Гадаад өрийн асуудал нь эдийн засгаа дахиад хямралд оруулах шалтгаан болчихдог. Төсөв алдагдалтай байгаа гол шалтгаан нь гадаадын өр. Өрнөөс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох Грекийн бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бусад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Монгол Улс дээрх орны араас орохгүй гэх газаргүй шүү дээ. Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаардлагатай.

-Ирэх жил гадаад орчин сайжрахгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, цаашлаад төсвийн зардал хумигдахгүй бол эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх вэ?


-Ерөнхийдөө манай улсын эдийн засаг гадаад сектороос шууд хамааралтай. Бид цөөхөн хэдэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлож байна. Мөн бид ихэнх өргөн хэрэглээний бараагаа импортоор авдаг. Иймдээ ч валютын ханшийн хэлбэлзэл импортоос хамааралтай манай орны хувьд шууд мэдрэгддэг гэхэд болно. Эдийн засгаа хамгаалахын тулд авдаг хамгийн эхний алхам бол цалин тэтгэврийг багасгах явдал юм. Ингэхээр иргэдийн худалдах авах чадвар нь үгүй болно. Үүнээс гадна ойрын хугацаанд харагдаж байгаа эрсдэл нь иргэдийн зээл юм. 2007, 2008 оноос хойш арилжааны банкнаас зээл авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Арилжааны банкууд хувийн хэвшилд зээл өгөх сонирхолтой байсан бол сүүлийн жилүүдэд иргэдэд ихээр зээл олгож байна. Хэрэв иргэдийн орлого нь буураад ирвэл нөгөө зээлээ төлж чадахгүй болох аюултай. Хэрвээ иргэд зээлээ төлж чадахгүй бол банкууд хүндрэлд орно. Банкууд хүнрэлд орвол бизнесийн байгууллагад асуудал үүснэ гэсэн гинжин урвал явагдах аюултай.

-Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.Энгийн иргэд төлбөрийн тэнцэл муудсан гэдгийг сайн ойлгохгүй болов уу. Үүнийг та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол улсад орж ирж байгаа нийт мөнгөн урсгал, нөгөө талаас бидний зарцуулж байгаа мөнгөн дүн юм. Тэр тэнцэл алдагдана гэхээр бид гаргаж байгаагаасаа их хэмжээний бүтээгдэхүүн худалдаж авч байна гэсэн үг. Энэ нь манай оронд валютын хомсдол үүсгэчихлээ. Үүнийхээр хэрээр төгрөгийн ханш суларч, гадаад валютын ханш өсдөг юм. Орж ирж буй мөнгөний урсгалд экспортонд гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн мөн гаднаас авч байгаа зээл тусламжууд ордог. Гарах мөнгөн урсгалд нь бидний импортоор худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн орно. Төлбөрийн тэнцэл алдагдсан үндсэн шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт юм.

-Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам байна вэ?

-Гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүнээ бууруулах эсвэл гаднаас авдаг зээл тусламжаа бууруулах хэрэгтэй. Гэхдээ энэ бол бараг боломжгүй зүйл. Ингэвэл нөгөө аж ахуй, зам, барилга гээд бүх салбар уналтад орох магадлалтай. Эсвэл экспортод гаргах бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг урт удаан хугацаатайгаар байршуулж, мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх боломж бий. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн таатай нөхцөл байдлыг бий болгох шаардлагатай.

-2017 онд бид гадаад зээлүүдээ эргэн төлнө. Имйд одооноос төсөвтөө үүнийг суулгаж сахилга баттай байж “Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г батлах шаардлага тулгараад байна. Энэ талаар?


-“Чингис”,  “Самурай” бонд зэрэг гадаад өрийн зарцуулалт маш ойлгомжтой байгаа. Тиймээс иргэдийн өгсөн татвараар өрөө төлнө гэхгүйгээр санхүүжигдсэн төслүүд нь эргээд зээлийнхээ төлбөрийг төлөх ёстой. Засгийн газар ийм л төслүүдэд санхүүжилт хийх нь зүйтэй байсан. Гэхдээ нэгэнт санхүүжилтүүд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байгаа энэ үед нөөц сан бүрдүүлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жилийн төсөвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх.

-Манай улс уул уурхайгаас хамаарсан эмзэг эдийн засгийн бүтэцтэй. Иймдээ ч дэлхийн зах зээл дээр гол нэрийн түүхий эдийн үнэ буурвал дагаад хямарчихдаг. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Нэг ёсондоо хэрхэн үйлдвэрлэгч орон болох вэ?


-Улс орны эдийн засаг хараат бус байхын тулд маш олон салбаруудаа зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл уул уурхай дэлхийн эдийн засаг дээр хямрахад манайх түүнийг дагаад хямардаг биш. Уул уурхай нь унасан хэрнээ өөр бусад салбарууд нь түүнийг дэмжээд явдаг байвал эдийн засгийн эрсдэлд өртөхгүй байх боломжтой. Дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлт, банкуудаас зээл авсан байдлыг ажиглахад боловсруулах үйлдвэрлэлийн салбар маш бага хэмжээг эзэлсээр ирсэн. Үйлдвэрлэлүүд байгуулагдаад газрын доорх баялагаа зэх зээлд боловсруулаад гаргах юм бол бидэнд маш том боломж нээгдэнэ. Дээрээс нь эдийн засгийг авч явах боломжтой салбар бол хөдөө аж ахуй юм. Энэ салбар нь бусад салбартай харьцуулахад хямрал болоход дагаад хямардаг салбар биш. Ямар ч тохиолдолд тогтвортой байдаг салбар шүү дээ.

-Сүүлийн 2 жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн. Энэ нь ам.долларын ханш өсөх суурь шалтгаан болсон. Тэгвэл валютын орох урсгал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар сувгууд байна вэ?


-Улс оронд валют орж ирүүлэхийн тулд нэгдүгээрт бид экспорт хийх. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Гуравдугаарт гадаадаас өр зээл авах гэсэн гурван суваг бий. Мэдээж экспортын хэмжээг нэмэгдүүлэх нь зүй ёсны зүйл. Гадаадын хөрөнгө оруулалт, өр зээл авах гэдэг хоорондоо адил төстэй зүйл. Үүний тодхон жишээ  гэвэл Зүүн өмнөд азийн эдийн засгийн хямрал. Хурдацтай хөгжиж буй Зүүн өмнөд ази руу гадаадын хөрөнгө оруулалт маш их хийгдэж байгаад эдийн засаг нь хямраад эхлэх үед хөрөнгөө татчихсан байдаг. Үүнтэй агаар нэг зүйл тохиолдох магадлалтай. Гадаадын хөрөнгө оруулалтыг урт хугацаанд эсвэл буцаж гарахгүйгээр зохицуулах байлаа. Хамгийн найдвартай арга бол гадаадад гаргах экспортоо нэмэгдүүлэх юм.

-2015 онд макро эдийн засагт тулгарч байгаа гол асуудал нь яаж төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүй байх вэ? Яаж эдийн засгийг дахин тогтворжуулах вэ гэдэг асуудал болж байна. Үүний тулд яах ёстой вэ?


-Төлбөрийн тэнцэлийн алдагдал нь эргээд ханшинд сөрөг нөлөө үзүүлэх гээд байдаг. Яаж ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх вэ гэдгийг сайн эрэлхийлэх хэрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар иргэдийн хүлээлт төгрөгийн ханшид маш их нөлөөлсөн. Арилжааны банкуудад байгаа хадгаламжийн 25 орчим хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байна. Яагаад ингэж байна гэхээр иргэд төгрөгийн биш гадаад валютын ханш суларна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • DR. UROLOGIST (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. UROLOGIST (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. UROLOGIST (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Онц (103.14.38.2)
    Сайхан царайлаг багш байна, хичээлээ сайхан заадаг байх даа бодвол
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • ЗО (202.179.11.94)
    БАЯРЦОГТ МЭТ ХҮМҮҮС НУУСАН МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • Доктор хvvхэн (27.123.214.113)
    Сайхан чадварлаг vзэлцдэг байсан охин штэ, олон жилийн емне пионерийн зуслан дээр янзалж л явлаа, одоо бvvр сайжирсан биз, доктор болчихж
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    их хуралд дэвших гэж байгаамуу? сүрхий зураг мураг смайл царай мисс зогсолт хиймэл төрх дүр эсгэлт
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.49.33)
    Өө тиймүү би дэдээүй шүү дээ. ямар гайхамшигтай юм бодож олов оо? Энэ багш?
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (100.1.54.24)
    iim bagsh baihuu. shavi nar ch oilgomjtoi. uuniig ediin zasgiin analyz gehuu
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Сэргэлэн хүүхэн (150.129.140.87)
    Энэ хүүхэн 24.tsag.mn сайтад танилтай юм байна, танилаараа энэ ярилцлага хэлбэртэй найруулгыг тавиулжээ, яахав чадаж байгаа юманд арга алга.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Багшдаа (103.14.38.2)
    Өглөө энэ мэдээнд профессор цолтой гэж бичсэн байсныг хассан байна мөн хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг бас хасаж засаад байгаа нь инээдтэй юм.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.54.117)
    хөөрхөн бүсгүй байна аа
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.37.107)
    SAIHAN TUUDAG GARUUDIIN NEG BIZ DE.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочинд (203.169.54.117)
    Битгий юмыг бараан талаас нь хүлээж ав малаа. Ярилцлага гэдэг чинь угаасаа ярилцагчийнхаа зураг хөргийг тавьсаар л ирсэн
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Царайлаг (165.228.37.246)
    Царайлаг л багш байна ш д
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    зургаа тавьдаг нь ямар учиртай юм бэ? од болх өвчин үү?
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 25 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    21 цаг 50 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    21 цаг 58 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 23 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    22 цаг 36 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    22 цаг 53 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 0 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК