зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батжаргал: Бид өөрсдөө үйлдвэрлэдэг байж тогтвортой эдийн засагтай болно

2014-11-11
0
ЖИРГЭХ

56219Эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэх боловч үнэндээ энэ нь манай улсын хүнд үе мөн үү? Бондын өрийг манай улс төлж чадах уу? Төсөв мөнгөний бодлогын уялдаа ирэх оны төсөвт дутмаг байгаа юу? зэрэг манай улсын эдийн засгийн эргэн тойронд өрнөж буй чухал асуултуудад хариулт авахаар СЭЗДС-ийн захирал, Эдийн Засгийн Ухааны доктор,  профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

Ирэх оны төсвийн эргэн тойронд шүүмжлэлтэй зүйлүүд олон байгаа. Ирэх он бол хямралын жил байх нь гэсэн яриа олон нийтийн дунд гарсан. Энэ он ч мөн эдийн засгийн хувьд  хүндхэн жил болж өнгөрч байна гээд байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд болоод байна уу?


Эдийн засгийн нөхцөл байдал юугаар хүндэрч байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспорт хумигдаж импортоор асар их бүтээгдэхүүн үйлчилгээг бид авдаг. Энэ нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлснөөс үүдэн инфляцийн өсөлт явагдаж байгаа юм. Мөн ам доллартай харьцах төгрөгийг ханш суларсан нь импортоор орж байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн хүндрэл гэж ойлгоод байгаа нь төлбөрийн тэнцлийн л хямрал гэж ойлгож болно. Түүнээс эдийн засаг тэгтлээ хямраад байна уу гэвэл бас үгүй. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ өсч, олон шинэ үйлдвэр байгуулагдаж ажлын байр шинээр бий болсон. Харин нөгөө талдаа эдийн засгийн хурдац буурсан нь томоохон төслүүдийн үйл ажиллагаа хумигдаад ирэхээр  мөнгөн дүнгээрээ эдийн засгийн өсөлт буурчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт экспортын уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөс ороогүй өсөлт буюу инфляци 6,8 хувь гэдэг бол одоогийн манай эдийн засгийн бодит чадал гэж хэлж болно. Ингээд харвал эдийн засаг хямарч доройтож байна гэхээсээ илүү монголын эдийн засгийн гаж бүтцийг л харуулж байгаа явдал юм.

Манай улсын төсөв төлбөрийн тэнцлийн хямралд орлоо гээд байдаг. Төлбөрийн тэнцлийн хямрал гэж юуг хэлээд байна вэ?

Валютын нөөц дуусахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл экспортоор орж ирдэг орлого, гадаадаас худалдаж аваад төлөх ёстой төлбөр хоёрын зөрүүг хэлж болно. Гаднаас манай улсад орж ирэх валют нь багасаад гадныханд төлөх валют нь ихсээд ирэхээр төлбөрийн тэнцэл муудаж байна гэсэн үг. Ингэхээр яалт ч үгүй валютын ханш өсчихөж байгаа юм. Валютын ханш өсөхөөр зэрэг эргээд импортоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг бизнесийн байгууллагуудын бараа үйлчилгээ үнэтэй болчихно. Энэ нь өөрөө инфляцийн өсөлтийг бий болгож байдаг. Өмнө нь манайд эдийн засгийн өсөлт яагаад тийм өндөр байсан бэ гэвэл нүүрсний болоод зэсийн үнэ гадаад зах зээл дээр маш өндөр үнэтэй байснаас үүдэлтэй. Тиймээс төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эдийн засгийн хүндрэлийг сааруулахын тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ үнэхээр цагаа олсон зөв шийдэл мөн байсан уу? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь инфляцийн өсөлтийг барихад бодитойгоор нөлөөлсөн гэж үзэж байна уу?

Чадалгүй яахав. Мах, гурил болоод шатахууны үнэ энэ жил харьцангуй тогтвортой байсан. Орон сууцны зах зээл дээр гэхэд үнийн хөөргөдөлт байгаагүй. Инфляцийг хөөргөдөөд байдаг гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтвортой байсан.. Энэ тал дээр эдийн засагчид ч санал нийлэх биз. Үнэ тогтворжуулах хөтөлбөр зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Энэ хөтөлбөр бол нэг удаагийн арга хэмжээ биш. Эхлээд богино хугацаанд үнээ тогтворжуулсны дараа урт хугацаанд энэ салбарт гараад байгаа зардлыг багасгахад хөрөнгө оруулалт хийх юм. Жишээлбэл барилгын салбарын үндсэн бүтээгдэхүүн болох цементийг бид Хятад улсаас авдаг байсан бол энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бид 100 хувь дотоодоосоо хэрэгцэээгээ хангаж чадаж байна. Хэрвээ дээрх бараануудын үнийг тогтворжуулж барьж чадаагүй бол өнөөдөр инфляци 20 гаруй хувиар яригдаж байгаа. Тэгэхээр бодитой нөлөө нь эндээс харагдаж байгаа юм.

Ам долларын ханшийг хатуу барих хэрэгтэй хэмээн эдийн засагчид яриад байгаа. Манай улсын хувьд энэ нь боломжтой юу?


Манайд зах зээлийн чөлөөт,  зохицуулалттай хөвөх ханшийн систем ашигладаг. Валютын ханшийн дэглэм ч гэж ойлгож болно. Гэхдээ манайд болж байгаа энэ нөхцөл байдлаас дүгнэвэл валютын өөр дэглэм хэрэглэх ёстой ч байж болно. Их хэмжээний импорт хийдэг, өргөн хэрэглээний бараа таваарын дийлэнхийг гаднаас худалдаж авдаг ийм бүтэцтэй улсын хувьд чөлөөт ханш хэцүү байх магадлалтай. Сайн судлаж үзэх л хэрэгтэй.

Ирэх оноос мөнгөний хатуу бодлого барих нь зөв үү?

Зөв байлгүй яахав. Нэн шаардлагатай. Монголбанк энэ олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бондын мөнгөөр дамжуулан босгосон хөрөнгө нь эдийн засаг руу хангалттай хэмжээгээр орчихсон. Тиймээс хатуу бодлого буюу хумих бодлогыг явуулах нь зүйтэй. Гэхдээ мөнгөний бодлогыг хэт чанга барьж болохгүй. Учир нь цаана нь зээлийн хүү өсч байгаа. Зээлийн хүү өсчихвөл бизнес эрхлэгчдэд хүнд нөхцөл байдал үүснэ. Тиймээс сайтар тооцоолж, тунг нь зөв тааруулах л хэрэгтэй.

Байнга л яригдаж байгаа нэг асуудал бол төсөв болоод мөнгөний бодлогын уялдаа. 2015 оны төсөвт ч мөн энэ асуудал яригдаад л байна. Тэгвэл төсөв болоод мөнгөний бодлогын уялдааг хэрхэн хангах ёстой юм бэ?

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанкны хамтарсан зөвлөл юм. Төсвийг шийддэг байгууллага бол УИХ шүү дээ. Монголбанкны зүгээс гаргасан мөнгөний бодлогыг УИХ батлаж энэ хоёр нь нэг цэгт зангидагдах ёстой байтал төсөв дээр очихоороо өөрчлөгдчихдөг. Ингээд улстөржсөн хэлбэр рүү орчихоод байгаа нь төсөв, мөнгөний уялдааг алга болгоод байгаа юм. Тиймээс УИХ мөнгөний бодлого руу анхаардаг байх хэрэгтэй.

Бондын өрний асуудал олон нийтийн дунд яригдсаар л байна. 2017 онд гэхэд 1.1 тэрбум ам долларын өр төлөхөөр болчихоод байгаа.  Манай улс энэ өрийг төлөх чадвар бий юу?


Бондын мөнгөний ихэнхи нь зээл хэлбэрээр арилжааны банкуудад олгочихсон шүү дээ. Тэгэхээр энэ нь эргээд төлөгдөнө. Жишээлбэл дэд бүтцийн салбарт орж байгаа энэ хөрөнгө оруулалт нь бизнес эрхлэгчдэд таатай боломж бүрдүүлнэ. Энэ хэрээр бизнес эрхлэгчдийн орлого ихэсч татварт орлого төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр бондын өрийг төлчих бүрэн бололцоотой гэж ойлгож болно. Гол нь эдийн засагаа эрчимжүүлж, нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь л чухал. Үүнд эрх зүйн орчин болоод төр засгийн тотвортой байдал хамаатай.

2015-2017 онд Монголбанкны зүгээс инфляцийг 7 хувьд байлгах зорилт тавиад байгаа. Энэ түвшинд инфляцийг барих боломж байна гэж та харж байна уу?

Ирэх оны төсвийг яаж батлахаас л хамаарна. Үнэхээр 7 хувьд барина гэж зорилт тавиад ажиллаж, төсвийг батлах юм бол энэ нь боломжтой. Төсвийн зардалыг ихэсгээд батлачих юм бол хэцүү. Харин алдагдлыг бууруулсан, урсгал зардлыг хумисан төсөв батлах юм бол инфляцийг энэ түвшинд барих бололцоотой юм. Инфляцийг өндөр байна гээд зорилт тавьчихвал үнийн өсөлт болохнээ гээд хүлээлт үүсчихнэ. Үнийн өсөлтийг дагаад л инфляци өсчихнө шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээнд барина гэж зорилго тавьснаар хүлээлтийг бууруулж өгч байгаа юм.

Эдийн засгийн энэ царцанги байдлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар бодлого баримтлах нь хамгийн бодитой алхам гэж үзэж байна вэ?


Монгол улс зэс, нүүрс гэсэн түүхий эдийн зах зээлээс хараат байхаа больж гаднаас авдаг олон төрлийн бараа үйлчилгээг өөрсдөө үйлдвэрлэдэг болчих л хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай. Зээлийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгох ажлыг эрчимжүүлэх нь зөв юм. Энэ нь валютын ханш гэдэг дарамтнаас гаргаж чадах  эдийн засгийг тогтвортой болгох боломжтой юм. Өөрсдөө үйлдвэрлэдэг байж л тогтвортой эдийн засагтай болно.

Ярилцсан Ц.ТАМИР
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 50 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    22 цаг 15 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    22 цаг 23 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 48 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    23 цаг 1 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 6 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    23 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК