зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мэндсайхан: О.Магнайгийн эсрэг нөлөөллийн мэдүүлэг ирсэн

2014-11-26
0
ЖИРГЭХ
Шүүхийн шинэтгэлийн талаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.
3f01bc7cc7b779536b72778e436dedfagreat    Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн шинэтгэлийн хүрээнд энэ онд шүүхийг нээлттэй болгох, шүүхэд цахим засаглал хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллажээ. Мөн тус байгууллагаас таван хөтөлбөрийг баталж шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон байна. Шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэсэн Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, хүний нөөцийг бэлтгэх, шүүгч ажилтныг чадавхжуулах Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр болон Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр, Шүүхийн хөрөнгө  оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, Шүүх ба олон нийт гэх таван хөтөлбөрийг баталжээ. Эдгээр хөтөлбөрийн зарим нь энэ оноос биелэлээ олж эхэлсэн ба 2020 оныг хүртэл хэрэгжих эхэлсэн байна.

Шүүхийн шинэтгэлийн талаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.


-Таван хөтөлбөр танилцууллаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг шаардагдах вэ. Ер нь ямар үр дүнд хүрэх вэ?

-Үүнийг хэрэгжүүлсний дүнд иргэдийн итгэлийн хүлээсэн шүүхтэй болох зорилготой. Шүүхийн төсөл жил бүр нэмэгдэж байх ёстой. Гэхдээ ирэх оны төсөв 3.6 тэрбумаар буурч батлагдахаар УИХ-аас төлөвлөсөн байгаа.

- Энэ онд шүүхийн  шинэтгэлийн хүрээнд  ямар ажлууд хийгдэв?
-Шүүхийн шинэтгэлийг илүү бодитой шуурхай явуулах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодлогын хөтөлбөрүүдээ гаргасан байгаа. Тухайлбал, “Шүүх ба олон нийт” гэсэн хөтөлбөр бий. Уг хөтөлбөрийг олон нийтдээ хэрхэн харилцах, яаж нээлттэй ажиллах, итгэлийг нь хэрхэн хүлээх, иргэдийн хяналтад шүүхийг яаж оруулах вэ гэдэг үүднээс гаргасан. Хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ гэвэл шүүхийн хуралдаан бүгд нээлттэй болсон. Олны анхаарал татдсан хэргүүдийг цахим хуудсандаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээллэх боломжийг нээж өгсөн. Түүнчлэн “Шүүхийн шинэ менежмент” гэсэн хөтөлбөр гарсан. Уг хөтөлбөрийн дагуу шүүх цаашдаа цахим засаглалтай байх ёстой.  Мөн орчин үеийн мэдээллийн технологийн хэрэгслийг бүрэн нэвтрүүлэх ёстой гэх зэрэг шалгуурын хүрээнд томоохон зорилтуудыг тавиад байна. Өөрөөр хэлбэл, бүх шүүхийн тамгын газруудыг буюу бүх шүүх хуралдаануудыг шилэн кабельд холбосон байгаа. Энэ нь иргэний болон захиргааны, эрүүгийн хэргийг хөдөлгөөнийг удирдах тусгай хөтөлбөр буюу програмтай болсон. Уг програмынхаа дагуу тухайн хэрэг үүсэхээс эхлээд шүүх хуралдаанд ороод шийдвэр нь гарах хүртэл бүх үйл явц компьютерээр хянагдаад эцсийн байдлаар сүлжээнд орно. Хэрэв ямар нэгэн байдлаар хуулийн алдаа гарвал alarm буюу сануулга өгөх болно.

-Шүүхийг нээлттэй болгож шилэн кабелиар холбогдож байгаа. Одоогоор шилэн кабелиар холбогдоогүй газар байгаа юу?
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нээлттэй байлгах ажил дээр нэлээд анхаарч ажилласан. Тухайлбал, Монгол Улсын 79 шүүхэд үйлчилдэг 41 тамгийн газар шилэн кабелиар холбогдсон. Энэ нь шүүхүүд хоорондоо мэдээллийг чөлөөтэй солилцох, дамжуулах, цахим хэлбэртэй болоход ихээхэн чухал үүрэгтэй байсан. Одоогийн байдлаар дөрвөн шүүх дээр шилэн  кабелийн асуудал шийдэгдээгүй байна. Тухайлбал, Хархорин, Ханбогд, Тосон цэнгэл, Ховд аймгийн Булган гэх зэрэг газрууд холбогдоогүй байгаа. Гэхдээ энэ оны эцэс гэхэд шийдэгчих байх. 

-Иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхтэй болно гээд байгаа. Итгэлийг хүлээх хэмжүүр нь юу вэ?
-Хамгийн энгийн хэмжүүр бол олон нийтийн санал асуулгыг бид өнгөрсөн долдугаар сард “та шүүхэд итгэж байна уу” гэсэн судалгаа явуулахад иргэдийн 51 хувь нь итгэдэг гэсэн байсан. Мөн дахин хөндлөнгийн байгууллагуудаар судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Дараагийнх нь шүүх ажиллагаанд иргэдийг оролцуулах асуудал буюу иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ордог болох. Удахгүй иргэдийн төлөөлөгчдийн жагсаалтыг батлах гэж байна. Удаах нь эвлэрүүлэн зуучлалын асуудал. Иргэдийн маргаан, зөрчилдөөнтэй асуудлыг заавал шүүхээр бус эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдэж байна.  33 иргэний шүүхэд 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны явц зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдэд нээлттэй, ил тод хүртээмжтэй болж байгаа гэж бодож байна.

-Шүүгчийн хараат бус байдлын чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
- Ер нь  хэргийн оролцогчдын хувьд хэргийн талаар шаардлагатай мэдээллүүдийг чөлөөтэй авах, санал гомдлуудаа шүүхийн тамгын газарт өгдөг, бүр зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хуралдаа зайнаас оролцох боломжуудыг нээж өгч байгаа. Түүнчлэн шүүх хуралдааны бүхэлд нь дуу, дүрсний бичлэг хийдэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байгаа. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд иргэд хяналт тавихад хамгийн наад захын шаардлага хангасан гэсэн үг юм. Үүнийхээ дараа хэргийн оролцогчид, шүүгчид шүүх хуралдаандаа нэлээн бэлтгэлтэй оролцдог. Бид иргэдийн хяналтад байгаа гэдэг утгаараа шүүгч нар ч гэсэн шийдвэрээ гаргахдаа аль болох хараат бусаар мэргэжлийн төвшинд гаргадаг байдал руу илүү түлхэж өгч байгаа. Шүүх дээр шүүгчээс гадна шүүхийн захиргааны ажилтан гэж байдаг. Өөрөөр хэлбэл, бүх хэрэг гомдлыг хүлээн аваад, хавтаслаж янзлаад, шүүх хуралдааны бэлгэлийг хангаж шүүгчдэд тусалдаг. Тиймээс бид ялангуяа шүүгчийн туслах, шүүх хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтыг тусгайлан явуулдаг бүтэцтэй, тусгайлсан хөтөлбөртэй, өөрийн гэсэн сургагч багш болон гарын авлагатай болох талаар ярьцаж байгаа. Тиймээс яг шаардлага хангасан хүмүүсийг шүүхийн тамгын газар ажиллуудаг болвол иргэдийг шүүх  дээр яваад очиход хамгийн түрүүнд үйлчилдэг харьцдаг хүмүүс мэргэжлийн шаардлага хангасан хүмүүс угтан үйлчилдэг болно гэсэн үг. Тиймээс эдгээр хүмүүсийг сайн бэлтгэхээр зорьж байгаа. Ирэх жилээс үр дүн нь гараад эхлэх байх. Шүүгчдийн хувьд шалгалтыг бараг сүүлийн 20 жил ярьж байгаа. Шүүхийн хүрээлэн байгуулаад шүүгчдийнхээ сургалтын хөтөлбөрийг гаргаад байна. Учир нь шүүгчийн мэргэжлийн хараат бус байдлыг хэрхэн хангах, шүүгчдэд өдөр тутамд хууль тогтоомжтой, шинжлэх ухааны ололттой мэдлэг мэдээллийг мэдэж байх ёстой байдаг зэрэгт тулгуурлан хөтөлбөрүүдээ гаргасан. Тиймээс ирэх оноос эхлээд уг хөтөлбөрийнхөө дагуу сургалтууд нь яваад эхэлнэ. Тиймээс хүний нөөцийн чиглэлээр тодорхой алхам хийгдэнэ гэж харж байгаа юм.

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоотой байх  асуудал хэрхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, ШӨХТГ-аас аж ахуй нэгжүүд шалгалт хийдэг торгууль тавьчихдаг. Гэтэл тухайн байгууллага шүүхэд   ханддаг. Харин шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болчихдог?
-Манай шүүгч зах зээл болон бизнесийн чиглэлийн эрх мэдлийн чиглэлийн сургалт бага хийгдсэн байдаг. Иймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаа бизнесийн чиглэлээр сургалт явуулсан. Иймээс өрсөлдөөний чиглэлээр манай шүүгчдийн хувьд мэдэхгүй зүйл байхгүй байгаа байх. Өрсөлдөөнтэй  холбоотой асуудлаар шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан байгаа.  Тухайлбал, ШӨХТГ-ын дарга өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий албан тушаалтан компанийн хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлэлээ гэдэг мэдээлэл гарсны дагуу бид нарт нөлөөллийн мэдүүлэг шүүгчдээс ирсэн. Төрийн өндөр албан тушаалтан шүүгчид дан төлөөлөх байдлаар шүүх хуралдааны өмнө нь ийм  мэдэгдэл гаргаж болохгүй гэдгийг шалгуулахаар өгсөн. Иймээс шүүгчийн хараат бус байдал  мэргэжлийн түвшинд өндөр ур чадвартай ажиллах нөхцлийг хангаж байгаа.

-Давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулснаар гомдол гаргах иргэдийн тоо багассан гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Бууруугүй. Давж заалдах шатны шүүхийг  тойргийн журмаар байгуулснаар давж заалдах эрх хязгаарлагдаж байна. Иргэдийн эрхийг хааж байна” гэх зэргээр олон тооны өргөдөл гомдол ирсэн юм алга. Гэхдээ ирж очиход бэрхшээлтэй байна гэж хэлж байгаа. Гэхдээ аль ч аймгийн шүүх дээр очоод техник технологийн боломжийг ашиглаад цахим хэлбэрээр шүүх хуралд оролцох боломж нээлттэй байгаа.

-Ямар нэгэн хэрэг дээр шүүхээс шийдвэр гаргахаар тухайн иргэн давж заалдах, эсвэл Дээд шүүхэд хандаж хэргийг хэрэгсэхгүй болгодог вэ. Энэ нь тухайн шүүгчийн шийдвэрийг үгүйсгэж байгаа юм шиг санагддаг?

-Монгол Улсын шүүхэд  анхан, давж заалдах, хяналтын гэсэн гурван шаттай байгаа. Манай иргэд хуулийнхаа хүрээнд давж заалдах болон хяналтын шатанд гомдолоо гаргах эрхтэй. Энэхүү асуудал бүх улс орон адилхан байгаа.

-Шүүгчийн мэдлэг дээшлүүлэхэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Шүүгчийн мэдлэгийн хараат бус байдал гэж байгаа. Бид хоёр чиглэлээр ажиллаж байна. Шүүгчийн сургалтын хөтөлбөрийг баталсан. Эхнийх нь шүүгчдэд дөрвөн төрлийн сургалт явуулна. Шинээр гарч буй хууль тогтоомж ёсзүй  мэргэжлийн ур чадвар дундын мэдлэг гэсэн чиглэлээр. Нөгөөтэйгүүр  шүүхийн шийдвэрт анализ дүн шинжилгээ хийж, шүүгчийн гаргасан шийдвэрийг талаар үндэслэлтэй шүүмжлэл гаргахыг дэмжиж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 26 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    21 цаг 51 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    21 цаг 59 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 24 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    22 цаг 37 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    22 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 1 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК