зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтоо: Боловсролын бодлогоор битгий оролдоосой

2014-11-26
0
ЖИРГЭХ
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг тодруулахаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Д. Цогтоотой уулзаж, ярилцлаа.


20141121_111827Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг тодруулахаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Д.Цогтоотой уулзаж, ярилцлаа.

-    Орон даяар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” буюу шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллээд гурван сар болж байна. Танай сургуульд хэр хэрэгжиж байна вэ?


-    Хэрэгжүүлж эхлэх үед мэдээж зарим үед бэрхшээлүүд гарч байсан. Багш нар шантрах, ойлгохгүй байх гэх мэт. Гэхдээ ойлгохгүй байна гэдэг нь мэдэхгүй, чадахгүй гэсэн үг биш. Тэгэхээр ойлгох ёстой, уншиж судлах ёстой гэж үзээд бид хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд өнөөдөр эхэлж байсан үеээ эргээд харахад бид маш амжилттай хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа.

-    Амжилттай хэрэгжүүлж байна гэлээ. Ямар үр дүн гарав?


-    Багшийн заах арга зүй өргөн хүрээгээр шинэчлэгдсэн. Багш бүр өөрийн хийж буй ажилдаа баяртай байна. Тэр баяр баясал нь хүүхдүүдийн ахиц амжилт юм. Ангийн арын ширээнд суудаг, өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар муу сурлагатан, багшийн сэтгэл зовдог хүүхдүүд гэсэн ойлголт багасчихлаа шүү дээ. Энэ бол маш чухал. Ангиараа хүүхдүүд дуулдаг, бүжиглэдэг болчихлоо. Өмнө нь ангид дуулдаг, бүждэг хэд нь л урдаа гараад явдаг байлаа шүү дээ. Энэ дуулна, бүжиглэнэ гэдгийг зарим хүмүүс зүгээр урлагийн үзлэгт бэлдээд байгаа юм уу, дуулж бүжиглэлээ л гэх юм. Тэр математик нь хаана яваа юм бэ гэдэг. Гэтэл дуулна бүжиглэнэ гэдэг нь арга зүй юм шүү дээ. Дуулж бүжиглэхийн цаана хүүхэд нээлттэй болж байна. Огт дуулдаггүй хүүхэд байж. Уг нь дуулвал цаана нь хүч бололцоо нь байж. Өөрөөсөө ичээд байдаг. Тиймээс л шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр өөртөө итгэх итгэлтэй болгож байна. Өөртөө итгэлтэй болж ч байна.

-    Сургалтанд ямар өөрчлөлт орсон юм бэ?

-    Бид хүүхдүүдээ сайн үйлийн эзэн болно шүү гэж сургадаг. Өмнө нь ингэж хэлж байгаагүй шүү дээ. Хүүхдүүд ээ сайн хүн болно шүү л гээд байдаг. Сайн хүн гэдэг нь юу гээд байгаа юм. Гэтэл одоо тодорхой юм хэлж байна. Сайн үйл, хийж байгаа бүхэн чинь зөв, сайн байх ёстой. Энэ сургалтын хөтөлбөрийн гол зарчим нь энэ юм. Тийм болохоор л багш нар маань суралцаад, гаршаад, дээр нь хүүхэд хийдэг юмтай болоод ирэхээр л учраа олчихож байгаа юм. Та бүгд бага ангийн хичээлд нэг суугаад үзээрэй. Тэр ангид болдог бүх зүйл өөрчлөгдсөн. Хүүхдээ сонсдог, хүүхдээ урамшуулдаг, тэднийхээ сонирхлыг хүндэлдэг тийм л хичээл байна. Хүүхдийг 40 минут номхон суулгаж үг цээжлүүлэхгүй. Хүүхдүүдтэйгээ 40 минут ярилцаж, өөрсдийг нь оролцуулж, ойлгуулж байна. Хүүхэд их сониуч. Сониуч байна гэдэг сонирхож байна гэсэн үг. Сонирхож байна гэдэг бол тэр зүйлийг сурна л гэсэн үг. Тиймээс сонирхлыг нь татаж, сурхад нь мэдхэд нь тусалдаг тийм сургалт руу шилжсэн.

-    Энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь сургуулийн захирлаас шууд хамааралтай гэж олон багш хэлж байсан л даа. Энэ үнэн үү?

-    Ерөөсөө л тэр шүү дээ. Хичнээн сайн бодлого байгаад яг хэрэгжих нэгж дээрээ иртэл захирал нь хөдөлж өгөхгүй бол тэр хамт олон яаж хэрэгжүүлэх юм. Бүтэхгүй шүү дээ. Захирал гэдэг хүн бол зөвхөн бодлого тодорхойлоод суудаг хүн биш юм гэдгийг манай Л.Гантөмөр сайд хэлчихсэн. Эрх зүйн орчноо ч баталчихлаа шүү дээ. Та ийм юм хийнэ шүү гээд. Сайдын 01 албан тоот даалгаварт юу гэсэн бэ гэхээр “Сургуулийн захирал хичээл сургалтын ажилд хоёр цаг, бусад ажилд нэг цаг оролцоно” гээд захирамж гаргачихсан. Сургалтын менежер нь өдөр бүхэн багшийнхаа үйл ажиллагаанд оролцож, танилцахад гурван цаг зарцуулаарай гэчихсэн. Өмнө нь яг ингэсэн удаа байдаггүй юм. Би 18 жил захирал хийсэн. Хүмүүс намайг сайн захирал гээд байхаар нь би өөрийгөө бас муугүй юм байна гэж бодоод байтал үүнийг л мэддэггүй байж шүү дээ. Нэг л сүрхий аж ахиуйн ажил, нэг л сүрхий бодлого яриад л, ийм тийм бодлогыг та нар хэрэгжүүл гээд л. Гэтэл бодлого гээд байгаа нь ерөөсөө ээлжит хичээл л байдаг байна шүү дээ. Нэг цагийн хичээлийг л багш яаж үр дүнтэй өнгөрөөж байна вэ. Ээлжит хичээл бүрийг явуулдаг багшийн арга зүй. Хүүхдэд гэсэн сэтгэл багшид суучихсан байна шүү дээ. Аль 2000 оны Засгийн газар хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго тавьж л байсан...

-    Тэр үеийнхээс энэ шинэ бодлого тэгээд өөр юм уу?


-    Одоо ч бас л адилхан хүүхэд бүрийг гээд хүүхдийн хөгжил л ярьж байна. Гэтэл юу нь өөр юм бэ гэхээр хэрэгжүүлэх технологи нь өөр. Энэ технологи хэрэгжих нөхцөл нь бүрэн бүрдсэн. Багш бүр, эцэг эх бүр сонирхдог болчихлоо. Эцэг эхчүүд “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг их сонирхсон. Хүүхдүүд нь номонд дуртай, ном уншдаг, дуулж бүжиглэдэг, зохион бүтээдэг, өөртөө итгэлтэй хүн болж байгаа болохоор л тэр.

-   Та 18 жил захирлаар ажилласан. Бас 10 гаруй жил багшилсан. Тэгсэн мөртөө одоо л жинхнээсээ шинэчилж байгаа мэтээр ярьж байна. Өмнө нь боловсролын салбарт олон л шинэчлэл хийж байсан. Үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогуудаас энэ удаагийнх нь илүү байгаа оносон гэж хэлж байна уу?


-    Тийм. Өмнө нь мэдээж бас бодож л гаргасан байж таарна шүү дээ тухайн үеийн бодлогоо. Дандаа л боловсролын салбарыг шинэчлэх шаардлагатай, хөтөлбөрийг шинэчлэе, агуулгыг, арга зүйг шинэчилье л гэдэг байсан. Тэгээд л шинэчлээд яваад л байсан. Гэхдээ яг хүн нэг бүр дээр, яг та юу хийж шинэчлэгдэх вэ гэдгийг л орхиод байж. Сургуулийн захирал та юу хийж шинэчлэх вэ гэх зэрэг. Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмаар жишээ татъя. Захирал, багш, сургалтын менежер гурван өөр ажил хийдэг. Гэтэл ажлын шалгуур нь нэг л байсан. Өөр ажил хийдэг хэрнээ адилхан дүгнүүлнэ. Гэтэл тэр журмыг шинэчилсэн. Одоо тэр гурван өөр ажил хийдэг хүний хийсэн ажил хүүхдэд яаж хүрч байна вэ гэдгийг л харна. Үүнийг чи хийхэд хүүхэд рүү яаж чиглэх вэ гэдэг нь огт байгаагүй. Гэтэл өнөөдөр тэр гурав гурвуулаа өөр өөрийн ажлаа хийгээд, тэр хийсэн ажил нь хүүхэд рүү чиглэсэн, тэгээд хүүхдэд ямар ахиц гарсан бэ гэдгээс шалтгаалаад ажил нь дүгнэгддэг болчихсон.

-    Энэ шинэчлэл хийгдээд, хөтөлбөр өөрчлөгдөөд хүүхдэд яг ямар ахиц гарч байна вэ?

-    Самбарын өмнө гарна гэдэг бол хүүхдэд айдас байсан. За чи наашаа гараад ир гэхэд л айдаг. Гэтэл өнөөдөр тийм юм байхгүй болсон. Яагаад гэхээр багаар суудаг. Багаараа ажиллана гэдэг яаж хийхээ бусадтайгаа ярина гэсэн үг. Тэгэхээр ганцаараа хийгээд, түүндээ итгэдэггүй байсан хүүхэд найзуудтайгаа ярилцаад, хамжаад хийсэн зүйлдээ итгэнэ биз дээ. Багш, за хүүхдүүд ээ хот айлын тухай зураг зураарай гэхэд л хүүхдэд “яаж зурах вэ” гэсэн бодол төрнө. Зарим нь хот айл гэж мэдэхгүй. Хот айл гэж хотод байдаг айл юм уу бүү мэд. Тэгээд л багийнхантайгаа ярилцана. Зурна. Тэгэхээр мэддэггүй байсан хүүхэд ярилцсаны дүнд мэддэг болж, ойлгож авч байна.

-   Нэг хэсэг бага ангийн сургалтын хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хаслаа гээд хэсэг шуугисан. Саяхан бас Эрүүл мэндийн хичээл байхгүй боллоо л гээд байна. Танай сургуульд эрүүл мэндийн хичээл орж байна уу?


-    Огт хасаагүй шүү дээ, анхнаасаа. Яагаад тийм яриа гарах болсон юм бүү мэд. Харин эрүүл мэндийн хичээлийн хувьд яг “эрүү мэндийн хичээл” гээд долоо хоногт нэг цагийн хичээл байх ёстой гээд хайвал олдохгүй. Эрүүл мэндийн боловсролыг тэгэж тусд нь салгаж ганц цагаар хязгаарлах нь угаасаа буруу шүү дээ. Эрүүл мэнд гэдэг чинь ямар нэг цагийн хичээлээр үзээд л өнгөрдөг тоо, бодлого юм уу. Үгүй, тэр бол төлөвшил, дадал, ерөөсөө л бүх зүйл. Тийм болохоор ёс суртахуун, хүн нийгэм, иргэний боловсрол, биеийн тамир гээд бүх хичээл эрүүл мэндтэй холбоотой байхаар төлөвлөсөн. Хүүхдэд даарч болохгүй шүү, ингэвэл ханиад хүрнэ, тэгвэл тийм өвчин тусна гэдгийг заавал Эрүүл мэндийн багш хэлэх ёстой юм уу. Үгүй шүү дээ. Хүүхэд хийсэн, хийх бүхэндээ л хэрхэн эрүүл саруул байх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай сурч, мэдэж авч байх ёстой. Ингээд агуулга талаас нь аваад үзвэл юун долоо хоногт нэг цагийн эрүүл мэндийн хичээл. Бараг өдөр бүр эрүүл мэндийн хичээл орж байна гэсэн үг. Дээр нь багшийн ажлыг үнэлэх дүгнэх журамд хүүхдийн эрүүл мэнд ямар байхаас багшийн ажлын үнэлгээ хамаардаг болчихсон. Тэгэхээр эрүүл мэндийн хичээл хассан гэдэг бол бас л цуу яриа. Ер нь яаж ч бодсон хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгохгүй байхаар шийддэг боловсролын салбарын хүмүүс гэж хаана байх вэ дээ.

-   Шинэчлэлийн Засгийн газар бас огцорлоо. Дахиад шинэ ерөнхий сайдтай боллоо. Одоо боловсролын салбарт дахиад л шинэчлэл хийнэ гэх болов уу?

-   Битгий л тэгэж хүүхдийн ирээдүйгээр тоглоосой. Одоо хэрэгжиж байгаа шинэчлэлээс өөр зөв, сайн шинэчлэл байна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Ер нь засаг төр яаж ч эргэж байсан энэ боловсролын салбарын бодлого хэвээрээ үргэлжилдэг байгаасай. Л. Гантөмөр сайд үүнийг хийгээсэй. Өөрийнх нь үед хэрэгжүүлж эхэлсэн бодлого зөв юм гэдгийг багш бүр дэмжлээ. Одоо түүнийг нь залгамжлаад үргэлжлүүлдэг байгаасай. Болж өгвөл сайдаараа үлдээсэй л гэж хүсч байна./инээв/

-    Та Ардчилсан намын гишүүн билүү?


-    Үгүй, үгүй. Яасан?

-    Аль ч намын гишүүн биш үү?

-    Монгол ардын намын гишүүн байсан.

   Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (217.112.20.195)
    HUdal zahialgaar sain bna gej yarihaa boliochee
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (217.112.20.195)
    yarij bgaa shtee,tuunees huuhed hugjuud bgaa yum bhgui,bagshid buun achaal***** irsen shtee...
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • naraa (203.194.118.67)
    Bolobsrol bol ur dun ni masn udaan gardag ontslog salbar l daa, gexdee dongoj xeregjuulj exleed l jigteixen ur dun garlaa geed baigaa ni jaaxan xudlaa um snig, zoxion baiguulalttai surtalcnilgaa cn um snig sanagdaad baix um, iim xurdan ur dun gardag bol ix l sain san
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Судлаач (180.235.179.103)
    Хөтөлбөрийн шинэчлэл 1921 оны чиг хандлага.Хөтөлбөр хүнээ хөгжүүлэх онол байхгүй.Гаднаас нь харахад хуурамч үр дүн өгнө.Та хөгжил гэдгээ сайн ухаарна уу?Амжилт хүсье.Хөтөлбөрөөр боловсрохгүй.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 33 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    21 цаг 58 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    22 цаг 6 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 30 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    22 цаг 43 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 49 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    23 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 8 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК