зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг өгөх нь авилга хээл хахуулийн эх үүсвэр болно

2014-11-28
0
ЖИРГЭХ
УИХ –ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар байнгын хороонд анхын хэлэлцүүлэгт бэлдэх үүрэг өгсөн.


MG_0019-1024x735                   УИХ –ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар байнгын хороонд анхын хэлэлцүүлэгт бэлдэх үүрэг өгсөн. Хууль санаачлагчийн хэлж буйгаар телевизүүдийн нэг нэвтрүүлгийнх нь нийт эфирийн цагийн 50-70 хувьд нь Монгол ёс уламлжлал, түүх соёлыг харуулсан контентүүдийг байршуулахаар зааж өгчээ. Харин хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс эсэргүүцсэн саналыг нэлээд хэлж байсан юм. Тэдгээрээс уг хуулийн төслийг ихээхэн шүүмжилж байсан хүн бол АН –ын гишүүн Г.Баярсайхан билээ. Ингээд чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Г.Баярсайхан гишүүнээс Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарим зүйлүүд дээр тодруулга авлаа.


-Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн /өчигдөр/ чуулганы хурлаар хэлэлцээд байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өгсөн. Чуулган дээр та эсрэг саналтай байгаагаа нэлээд хатуу илэрхийлж харагдсан?

-Энэ хуулийн гол санаа нь бол эх оронч үзлийг залуу үед төлөвшүүлэх Монгол ахуй, соёлыг сурталчилах юм. Мөн энэ соёлын хуулийн дагуу телевизүүдийн үйл ажиллагаанд буюу эфирийнх нь цагт Монгол Улсын төрөөс тогтоосон журмын дагуу үндэсний уламжлалт нэвтрүүлэг, уран сайхны кино гаргах шаардлага тавьж байгаа юм байна. Би танайхаар дамжуулан нэг зүйл дээр тодорхой байр суурь илэрхийлмээр байна. Тэр нь юу вэ гэвэл хүүхэд залуучууд, манай нийгэм Монголын улстөрчдөөс үнэхээр их үлгэр  жишээ авдаг. Монгол ёс заншил тэр дундаа шударга ёсоо дээдэлдэг тэрхүү үзэл санааг хүүхэд, залуучуудад өвлүүлье гэж байгаа юм бол хамгийн эхний ээлжинд улстөрчид нь ёс зүйтэй, авилга авдаггүй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, “Оюутолгой”-н гэрээг ард түмнийхээ төлөө ашигтай хийж чаддаг байх хэрэгтэй.  Нэн түрүүнд УИХ-ын танхимаасаа асуудлыг шийдэх нь зөв. Би хувьдаа хуулийн төслийн санааг ерөнхийдөө дэмжихгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд зах зээлийнхээ зарчмаар явж буй ганцхан эрүүл үлдсэн салбар бол телевизүүдийн салбар юм. Энд маш ширүүн, шударга бас эрүүл өрсөлдөөн явагддаг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хүчээр, хөрөнгөөр босгосон энэ  салбарт төр хяналтаа тогтоох шаардлага байхгүй.

-Шинээр яригдаж буй хуулиар телевизүүдэд эфирийнхээ 50-70 хувийг нь үндэсний онцлогыг харуулсан контент цахах шаардлага тавина. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Телевизүүдийн холбоо гэж тусдаа бий. Тэд ямар нэвтрүүлэг цацах эсэхээ өөрсдөө л шийддэг. Дандаа гадаад нэвтрүүлэг цацаад байвал үзэгчид нь хүссэн хүсээгүй буурна. Тиймээс тухайн телевизийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, редакцийн бодлого гэж бий. Төрөлжсөн телевизүүд ч гэсэн үйл ажиллагаагаа зөв л явуулж байна. Телевизүүдийн эфирээр Монгол ёс, уламжлалыг сурталчилсан зүйлс тодорхой хэмжээнд гарч л байна. Үүнийг төр хүчээр зохицуулах нь утгагүй.

-Хэрэв гадаад киног хязгаарлаад эхлэх юм бол тэнцвэр алдагдаж орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй болох юм биш биз дээ?

-Дэлхийн хөгжил гэдэг чинь цаг минутаар өөрчлөгдөж байгаа зүйл. Бид энэ хурдацтай алхаатай хөл нийлүүлэн явах нь хамгийн чухал. Дэлхий дээр  сонгодог гэдэг утгатай олон ойлголтууд үүсэн бий болжээ. Жишээлбэл Бетховин, Моцарт, Чайковски гээд алдартнуудын гайхалтай бүтээлүүд гэж бий. Мөн дээрээс нь сонгодог уран зохиол, сонгодог кино, сонгодог дуурь гэх мэт олон зүйл байдаг юм. Харин эдгээр зүйлүүдийг хүүхэд залууст тодорхой хэмжээгээр үзүүлье, хүргэе гээд чуулган дээр ороод ирсэн бол шал өөрөөр хандана. Би хувьдаа дэмжинэ. Өнөөдөр бүх зүйлийг хараар будаад баймааргүй санагдах юм. Гадны соёл гэхээр л бидний тархийг угаадаг юм шиг хүлээж авах нь өрөөсгөл ойлголт. Би үүнийг бол хэт туйлшрууллаа гэж дүгнэж байгаа. Тэндээс сурах, бишрэх зүйл маш олон. Бид чинь эх болсон яруу сайхан Монгол хэлээрээ ярьдаг ард түмэн. Аливаа юмны наад цаадахыг ойлгож чадах л улс.

-Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор чанаргүй Солонгос гэх мэт орны олон  ангит киног их хэмжээгээр гаргаж байна. Үүнийг хязгаарлаж олон нийтэд түүх соёл, өв уламжлалаа хадгалсан нэвтрүүлэг болон кино үзүүлэх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа?

-Тэр чанартай кинонуудыг хүссэн хүсээгүй үзүүлдэг болно. Өнөөдөр нийгэм Солонгосын олон ангит кинонуудыг яагаад үзээд байна вэ гэвэл үзэх зах зээл, хүмүүсийн ахуй амжиргаа нь тийм хэмжээнд байгаа учраас л үзээд байгаа юм. Цаашдаа чанартай бүтээлүүд, сайн телевизүүд төрөн гарч ирээд байвал тэд бүгд дэлхийн хэмжээний кино, нийтлэл нэвтрүүлгийг үзүүлнэ. Үүнийг нь ч ард түмэн үзнэ.

-Телевизийн эфирт ямар нэгэн байдлаар халдах гээд байх шиг. АН-ынхан хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хамгийн их ярьдаг нам шүү дээ?

-Хүн юугаа үзэх нь тухайн иргэний эрх. Түүнээс биш үзэх зүйлийг нь хуульчилж болохгүй. Дахин хэлье бүх зүйлийг хараар будах гэж яарах хэрэггүй. Телевизийн зах зээл өөрийнхөө жамаар өнөөдрийг хүртэл хөгжөөд ирсэн. Цаашдаа ч төрийн оролцоотой, оролцоогүй болно. Тиймээс энэ хуулийг би хувьдаа биелэгдэхгүй хууль гэж дүгнэсэн. АН бол барууны либериал талын үнэт зүйлийг баримтладаг. Хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг чухалчилдаг нам. Хэрэв хууль батлагдвал бид бүхэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үзэл бодлоосоо нэг алхам ухарлаа гэсэн үг. Нэг ёсондоо монголчууд юу үзэхийг төрөөс заадаг болчихлоо. Өнөөдөр бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байна. Тэгэхээр ардчилсан нийгмийн орчин нөхцөл байхад 140 гаруй телевизүүд ажиллаж байна. Үүнээс  орон даяар 50 гаруй нь цацагддаг. Эдгээр дотор шударга өрсөлдөөн буцалдаг юм. Чанар муутай нэвтрүүлэг хийдэг нь бий. Дандаа “саван”-гийн дуурь гаргадаг нь ч бий. Гэхдээ өрсөлдөөн нэгэнт явагдаж байгаа учраас чанартайнууд нь шалгараад л үлдэнэ. Заавал төрөөс зохицуулалт хийх шаардлага байхгүй. Мэргэжлийн байгууллагууд болон телевизийн холбоод нь асуудлаа дотроо шийдчих чадвартай шүү дээ. Тэдгээр нь бусад телевизүүддээ ёс, зүй болоод бусад шалгууруудаа тавиад явсан нь дээр болов уу.

-Таван тэрбум төгрөгийг Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол төсвөөс гаргаж өгөх болно. Телевизүүдэд энэ их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?

-Таван тэрбум төгрөгийг телевизүүдэд тараагаад өгөх нь мэдээж буруу. Энэ чинь нөгөө авилгал хээл хахуулийн эх үүсвэр болно. Тэр мөнгөний төлөө телевизүүд ил далдаар өрсөлдөнө. Ямар нэгэн лоббинд цаад мөнгө тарааж буй хүмүүс нь орно. Дахиад булхиатай тендер явагдана. Ялангуяа төрийн оролцоо үүнд огт хэрэггүй. Таван тэрбум төгрөг бол маш их мөнгө. Үүгээр хоёр эмнэлэг барьж болно. Ядаж нэгдүгээр эмнэлэгт нэн хэрэгтэй байгаа диаллизын аппаратуудыг худалдаад авчихаасай. Эх нялхасын төв зэрэг хүүхдийн эмнэлэгт шаардлагатай байгаа амьсгалын аппаратуудыг оруулж ирэх нь зүйтэй. Энэ мэтчилэн яаралтай хэрэгтэй байгаа зүйлдээ таван тэрбумыг зарцуулах нь оновчтой.

-Таны бодлоор соёл урлагаар дамжуулан үндэсний соёл уламжлалаа түгээхийн тулд үүнээс өөрөөр яах ёстой юм бол, Ямар гарц танд харагдаж байна вэ?

-Гарц бол байгаа шүү дээ. Нэгдүгээрт Монголын чөлөөт телевизүүдийг чөлөөт хэвээр нь байлгах ёстой. Одоо хамгийн шилдэг гэж нэрлэгдэж буй телевизүүдийг бүгд л хүүхдийн нэвтрүүлэг цацаж байна. Соёл ёс заншил, түүх соёлоо харуулсан нэвтрүүлгүүд ч гэсэн олон байна. Тиймээс энэ чөлөөт өрсөлдөөнөөр битгий оролд гэж хэлмээр байна. Мөн ССАЖ яам маань хэний ч тусламж дэмжлэггүйгээр өөрсдийгөө болгоод явж буй салбарт хяналт тогтоох гэж оролдох биш дэлхийд алдартай CNN, BBC гэх мэтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр Монголоо сурталчилах нэвтрүүлэг, бүр ядаж хэдхэн минутын түүх соёлоо харуулсан реклам гаргах боломж бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.

-Та чуулганы хурал дээр ССАЖ-ын яам ажлаа хийж чадахгүй байна. Ийм хууль оруулж ирж байгаад үнэхээр гайхаж байна гэж байсан?

-Би их олон удаа хэлж байгаа зах зээлийнхээ жамаараа хөгжиж буй салбараар битгий оролдоо гэж. Үүнээс өөр хийх ажил тэдэнд байгаа. Жишээлбэл визгүй болсон өдрөөс хойш манай руу чиглэсэн Буриад жуулчдыг татах ямар арга байгааг судалж үз. Аялал жуулчлалын шинэ салбар, шинэ стандартуудыг тогтоох ажил ямар төвшинд явагдаж байна. Тэр стандартаа тогтоосон уу, үгүй юу гээд хийх ажил тэдэнд олон байна. ССАЖ-ын яамныхан Монголын соёл урлагийг дэлхийд цуурайтуулж яваа, дэлхийн томоохон фестиваль, уралдаан, наадамд түрүүлээд гранпри шагналуудыг эх орондоо авч ирсэн уран бүтээлч залуусаа урамшуулах тогтолцоог нэн түрүүнд шийд, үүнд анхаарлаа хандуул. Та бүхэн мэдэж байгаа байх. Ерөнхийлөгч саяхан дэлхийн болон олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдын нийгмийн асуудлыг шийдэж өглөө. Яагаад урлагийн нөхдөө ингээд урамшуулж болохгүй гэж. Амьдрал ахуйг нь сайжруулах асуудлыг хариуцсан яам нь л хийх ёстой шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа руу орох болжээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай хандаж байна?

-Төр бизнес хийхээ одоо болимоор байгаа юм. Хамгийн сүүлд барилгын салбарт гар дүрлээ. Монголын төр ямар зүйлд оролцохоо нэгэнт тодорхойлох цаг болж. Ашигтай ажиллаж чаддаггүй төрийн өмчит компаниудыг хувьчилаад өгвөл салбар нь хамаагүй илүү хөгжих болно.

-“Бага хаадын үе” кино саяхан нийтийн хүртээл болсон. Кино зохиол нь Хятадын түүхэн сурвалжид тэмдэглэн үлдсэн зүйл байна гэж  яригдах боллоо. Киноны үйл явц нь аллага, хядлага, дайн самуун, урвалт шарвалт, хувилдаан гээд хүчирхийлэлээр дүүрэн болсоныг иргэд төдийлөн таалсангүй. Түүх соёлоо харуулж байгаа нь энэ гээд ийм тааруухан кино хийгээд төсвийн мөнгийг дэмий үрвэл яах вэ?

-Холливудийн шилдэг кинонууд Монголын телевизүүд болон кино театраар гарч байх ёстой. Үүнийг харсан уран бүтээлчид өөрсдөө хөгжөөд ирнэ. Гадаад киног хязгаарлачихвал магадгүй ийм байдал үүсч болох юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.70.41.146)
    ouyn gerel tv uudiig 5 terbumaar haaltiin geree hiij hahuulidaj bna
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Irgen (103.229.121.78)
    Ene neg camer setguulch 2 haragdsan gazar userch yavdag tolgoigui etgeed baih yum. Yamar horoonoos songohooroo iim balai yum gargachihdag baina aa. Turuund ni Batbaatar geed bas ned dongoi etgeed baisan san hoorhii.
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.115)
    ene xyrelsuxed salxiluuldag gar ulaan arxichin gesen ynen yy
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.141.177)
    Ene zaluug bi ogt vneldeggvi bsan anh udaa zuv yum yarilaa demjij bn
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • бат (150.129.143.147)
    солонгос киноноос өөр олигтой юм гаргахүй байж татвар төлөгчидийн мөнгийг идэж гэдэс нь дүүрж баячих бололтой?
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.27.2)
    ССАЖЯамны сайд болохыг мөрөөдцөн эргүү...
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.120.134)
    МУУ НОВШНУУД ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГИЙГ ӨӨРСДИЙГӨӨ ШҮҮМЖЛҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ТАРААЖ БАЙНА ДДААА
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Тиймээ бид чинь ардчилсан орон хэвлэлийн эрх чөлөөндөө маш хянамгай хандаж байж ардчилал оршин тогтнодог. Америкын үндсэн хуулинд конгресс үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хууль батлахыг хориглоно гэж заасан байдаг. Тэгээд бүх хууль энэ эрхийг хөндөж байна уу гэдэг дээр дүгнэлт хийдэг ийм л нарийн хэмжүүртэй. Гэхдээ ТВ-үүдийг дураараа юу дуртайгаа гарга гэдэггүй. Хүчирхийлэл, ***** самууныг хориглох, хүүхдийн цагийг тодорхой болгох гэх мэт зохицуулалтууд бол соёлын хүрээнд шийдэгддэг. Гэтэл ТВ-үүдийн төдөн хувьд нь тийм нэвтрүүлэг гаргаж гэж зааж, тэрэнд нь мөнгө тавих нь буруу. Санаа нь зөв ч арга нь маш хортой үр дагавар авчирна. Монгол контентоор Монгол соёлыг дэмжих хөтөлбөр арай өөрөө хэрэгжих ёстой.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    ANiinhan TV vvdee hahuuldaj songuulian hiih gej baigaam daa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • naraa (203.194.118.88)
    unen snuu. ingej boloxgui
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 50 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    22 цаг 15 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    22 цаг 23 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 48 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    23 цаг 1 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 6 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    23 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК