зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхзул: Монголын дуурийн урлаг нэгэнтээ дэлхийн төвшинд хүрчээ

2014-12-04
0
ЖИРГЭХ
Дэлхийн театрын урлагийн томчууд хүртэл ОХУ-ын Их театраас сүрддэг юм. Тэр том тайзнаа манай залуучууд үнэхээр чадварлаг тоглолтыг үзэгчдэд харуулсан.
DSC_2386                       Дэлхийн театрын ноён оргилуудын нэг гэгддэг ОХУ-ын Их театрт өнгөрсөн сарын сүүлээр манай уран бүтээлчид “Монголын алтан хоолойтнууд” нэртэй бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл  энэ талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай ярилцаж зарим зүйлүүдийг тодрууллаа. ОХУ-д тоглолтоо хийнэ гэдэг нь зөвхөн УДБЭТ болон Их театр хоёрын хоорондох асуудал биш юм. Харин Монгол-Орос гэсэн хоёр орны ард түмний соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болжээ. УДБЭТ-ынхны хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сар ололт, амжилтаар дүүрэн байжээ. Тэд Австри улсын тооцогдох хоёр том театрт уран бүтээлчдээ шалгуулсан бөгөөд ихээхэн өндөр үнэлгээ авсан талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул ярьж байлаа. Түүний хэлснээр төр засгийнхан маань урлагийн хүмүүс, уран бүтээлчдээ анхаарах цаг нь иржээ. Юун түрүүнд уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг анхаарах чухал шаардлагатай байгаа ажээ.      
-Юун түрүүнд ОХУ-ын “Их театр”-т Монголын алтан хоолойтнууд тоглолтоо амжилттай тавиад ирсэнд баяр хүргэе. Тоглолтынхоо сонин хачнаас хуваалцахгүй юу?

-Манай театрын хувьд энэ оны төгсгөл маш их ажилтай, томоохон үйл ажиллагаануудтай, шинэ бүтээлүүдтэй, урам зоригтай сайхан болж өнгөрч байна. Бид сая ОХУ-ын Их театрт  “Монголын алтан хоолойтнууд”концертоо амжилттай тоглоод ирлээ. Өнөөдрөөс 30 жилийн өмнө Их театрт Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай П.И.Чайковскийн“Евгений Онегин”дуурийн Гремин ноёны дүрд, 20 жилийн өмнө Ардын жүжигчин Х.Уртнасан гуай алдарт “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны дүрд уригдаж дуулж байсан. Бидний хувьд театр анх удаа бие даасан тоглолт хийсэн нь их том үүрэг хариуцлагатай бас их ач холбогдолтой байлаа. Мөн тоглолтод оролцсон уран бүтээлчид маань дандаа залуучууд учраас тэр залуучуудын урам зоригийг сэргээж, өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлсэн,хамгийн гол нь “Монголын дуурийн урлаг нэгэнтээ дэлхийн хэмжээнд очсон юм байна” гэдгийг олон хүнд ойлгуулж чадлаа. Монголын дуурийн урлаг олон улсын төвшинд хүрсэн гэдгийг нотлон харуулах том алхам байлаа гэж дүгнэж байна. Бид тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлүүдээр хийсэн. Өөрөөр хэлбэл “дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголын дуучид яаж дуулдаг юм бэ, гэдгийг харуулъя” гэдэг зорилготой явсан. Энэ тоглолтын хувьд би 2013 онд “Монголын алтан хоолойтнууд” гэдэг төслийг бичээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ОХУ-ын Соёлын яаманд хүргүүлж байсан юм. Түүнээс хойш зургаан сар орчмын дараа буюу сая өнгөрсөн дөрвөн сарын сүүлээр манай тоглолтыг тэнд тоглуулах зөвшөөрөл олгосон. Манай уран бүтээлчид тавдугаар сараас хойш үүнд ихээхэн ач холбогдол өгч бэлдэж эхэлсэн дээ. Саяын тоглолтын хувьд үзэгчид дүүрэн, тасалбар маань хэд хоногийн өмнө зарагдаж дууссан байсан. Оросын талаас бидэнд их туслалцаа үзүүлсэн. Жишээлбэл Их театрын түүхэн тайзыг бидэнд үнэгүй гаргаж өглөө. Оросын үндэсний оркестр, удирдаачийг үнэгүй гаргаж өгсөн. Тэнд байсан өдрүүдэд уран бүтээлчдийн маань байр, хоолыг гаргаж өглөө. Мөн бид тоглолтоо ашиглаад Их театрын фоейнд долоо хоногийн турш Монголын театрын урлагийн түүхийг харуулсан үзэсгэлэн гаргасан. Монголын ДБЭТ дэлхийн төвшинд хаана байгаа вэ гэдгийг үзэгчдэд үзүүлээд, харуулаад ирлээ дээ.

-Та дөнгөж сая биднийг очиход тоглолтын маань тасалбар дууссан байсан гэж хэллээ. Ер нь тоглолтын уур амьсгал хэр байсан байсан бэ?

-Маш гоё байсан. Тоглолтын өмнө ОХУ-ын Соёлын дэд сайд Е.Миловзорова, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай бид гурав гарч тоглолтоо нээж үг хэлсэн. Тэгээд тайзан дээр гарч ирэхэд долоон давхар заал үзэгчдээр дүүрэн, үнэхээр сүрдмээр байлаа. Ерөөсөө онгоцноос буухад л Оросын талын зохион байгуулагчид надад баяр хүргэж,“Танай бүх тасалбар зарагдаж дууссан” гээд л угтсан. Тоглолтоороо бид дэлхийн хамгийн агуу гэдэг бүтээлүүдийг Оросын үзэгчдэд хүргэсэн. Гэхдээ бид тоглолтоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Хүний заяа” гэдэг дуугаар төгсгөсөн л дөө. Орост байна уу, Монголд байна уу, Италид байна уу хамаагүй, бид бүгд хүн шүү дээ. Хэвлэлийн хурал дээр сэтгүүлчид энэ юуны тухай дуу вэ гэж асуухад нь бид “хүний тухай, хүн байхын тухай дуу юм аа” гэж хэлсэн. Энэ нь үзэгчдэд их таалагдсан гэсэн. Энэ тоглолт юуг харуулж байна вэ гэвэл хэрвээ манай сонгодог урлаг олны танил биш байсан бол,хэрвээ манай дуучид олон улсын уралдаанд амжилттай оролцдоггүй байсан бол Монголын дуурийн урлагийг хэн ч мэдэхгүй байсан. Гэтэл манай дуучид дэлхийд танигдсан уран бүтээлчид шүү дээ. Тоглолтын хөтөлбөрийг бэлтгэж өгөхөд Оросын тал“танайх ямар урт хөтөлбөр тавих гэж байгаа юм бэ, бага зэрэг хасахгүй юм уу” гэж байлаа. Би үгүй ээ, бид чадна гэж хэлсэн. Харин тоглолтын дараа зохион байгуулагчид “Ийм мундаг дуучидтай юм чинь ийм хөтөлбөр зохиохоос аргагүй юм байна, гайхалтай боллоо” гэж хэлэхэд уран бүтээлчдээрээ үнэхээр их бахархаж байлаа.

-Тоглолтод оролцсон уран бүтээлчдийн талаар танилцуулахгүй юу, Ямар, ямар алтан хоолойтнууд маань ОХУ-ыг зорив?

-Манай театраас надтай нийлээд 11 хүн явсан. МУГЖ Э.Амартүвшин болон Ө.Уянга, мөн гоцлол дуучин Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, ерөнхий зураач Г.Ганбаатар, туслах найруулагч Е.Сарантуяа гээд олуулаа явлаа. Ерөнхий зураачийн маань яг тайзанд тоглож байгаа жүжгэн дээрээс авсан зургуудаас сонгож үзэсгэлэнгээ гаргасан. Уран бүтээлчид маань бүгдээрээ анх удаагаа Их театрын тайзнаа гарч байлаа. Дэлхийн театрын урлагийн томчууд хүртэл ОХУ-ын Их театраас сүрддэг. Тэр том тайзнаа манай залуучууд үнэхээр чадварлаг тоглолтыг үзэгчдэд харуулсан.
MGL_6790
-Их театрт тоглолт хийсэн нь үнэхээр бахарахмаар байна. ОХУ-ын театрын урлагаараа дэлхийд данстай улс. Тэгвэл тэднээс уралцах зүйл мэдээж олон байсан байх?

-Мэдээж маш их байлгүй яах вэ. Жишээлбэл Их театрт дотогшоо нэвтрэхдээ хүртэл ямар хатуу дэг журамтай, хариуцлагатай, тогтсон уламжлалтай мөн. Хүмүүс“Их театр” гэдэг зүйлд ямар их хүндэтгэлтэй хандаж байгааг нүдээрээ харлаа. Бидний хувьд суралцах их байна. Яг уран бүтээлчдийн бэлтгэлийг хангах гээд л. Их театр дотор явж байхдаа концертмейстерүүдийн өрөөг нь хараад Монголынхоо театрыг ийм болгох юмсан гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Концертмейстер болгон тусдаа өрөөтэй. Бид яадаг билээ, хоёр гуравхан өрөөндөө шахцалдаад л, цаг нь багтахгүй сандралдаад явдаг шүү дээ. Урлагтаа хандах хандлага нь хүртэл шал өөр.

-Манай дуучид бараг бүгд л дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудаас нэгдүгээр байр, гранпри шагналыг нь авдаг. Миний бодлоор театрын урлагаараа бас ч гайгүй дээ орох байх. Тэгвэл таны хувьд манай театрын урлаг дэлхийн төвшинд хэр байна вэ, дотроо дүгнэлт хийж л байсан биз?

-Сонгодог урлаг маань олон талтай. Симфони хөгжим, балет, дуурь гээд.  Яг сонгодог дуурийн хувьд манайх үнэхээрийн хаана ч газардахгүй юм байна гэдэгт итгэлтэй болоод ирлээ. Яагаад гэвэл баргийн дуучдын зориглож барьдаггүй тэр дүрүүдийн хэцүү хэсгүүдийг манай дуучид ямар гоё дуулж байна. М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны ерөнхий зохион байгуулагч надтай тоглолтын дундуур уулзаад баяр хүргээд “Манай уралдаанаас шагнал авсан залуучууд энд олноор ирсэн байна. Би буруу хүнд шагнал өгөөгүй юм байна гэдгээ мэдрэх сайхан байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэрхүү олон улсын томоохон уралдааны зохион байгуулагчид хүртэл дуучдаар маань бахархаж байлаа. Оросын хэд хэдэн сэтгүүлчид, судлаачид монголын дуучид ямарч маргаангүйгээр дэлхийд хүрчээ гэж үнэлсэн. Энэ бол бидний үнэлгээ биш. Тийм учраас Монголын дуучид аль хэдийн үнэ цэнэтэй болжээ.

-Тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй зүйл олон байсан байх?

-Манай бодлого боловсруулагчид маань театрын урлагт анхаарлаа хандуулаасай гэж хүсмээр байна. Гүйцэтгэх уран бүтээлчид буюу дуучид, бүжигчид, хөгжимчид үнэхээр асуудал алга. Гэтэл бидэнд хүндрэл гардаг юм шүү дээ. Сайн удирдаач, өндөр зэрэглэлийн балетмейстер, сайн найруулагчийн хэрэг гардаг юм. Нарийн мэргэжлийн хүмүүс маш их хэрэгтэй. Гаднаас нь харсан хүмүүс манайхан сайн гээд байдаг. Гэтэл тэр сайн зүйлийг хүргэхийн тулд ямар их бодлого хэрэгтэй байдгийг ойлгоосой. Магадгүй одоо миний ярих гэж байгаа зүйл инээдэмтэй юм шиг сонсогдох байх. Бүх дуучид маань тоглолтод өмсдөг гоёлын хослол алга. Тэр хувцас нэг нь л гэхэд Монгол Улсад хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй. Дуучид маань яг үнэндээ шууд тэрийг худалдаж явах боломжгүй. Ямар сайндаа өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн манайд хийсэн айлчлалын үеэр манай нэг дуучин хүндэтгэлийн арга хэмжээн дээр дуулсан юм. Тэр үеэр би Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуайд “Манай энэ дуучин Их театрт дуулна. Та ганц хувцас шийдэж өгөөч” гэж хэлсэн. Харин үүнийг сая шийдэж өгсөн. Дуучин хүн тайзан дээр маш гоё хувцастай гарч ирэхэд ямар гайхалтай харагддаг гэж бодож байна. Энэ тэр дуучны тайзан дээр бие авч яваа байдалд нөлөөлдөг байхгүй юу. Тэгэхээр яг тийм брэнд хувцастай дуучин манайд алга. Орост дурын дуучинд цаанаас нь зүгээр л бэлдээд өгчихдөг. Манай эмэгтэй дуучид явахдаа “Захирлаа гурав эсвэл таван сарын цалингаар хувцсаа хийлгэсэн шүү” гээд тоглоом шоглоомоор хэлж байлаа. Гэтэл төр засаг бидний төсвийг жилийн жилд хасч, танадаг. Урлагийн нарийн мэргэжилтнүүдийг үе шаттай, сууриас нь бэлдэх бодлого алдагдсан. Түүнийг боловсруулах хэрэгтэй байна.

-Орост хийсэн бүрэн хэмжээний тоглолтоо дуусгаад Бүгд Найрамдах Австри улсыг зорьсан сураг байсан?

-Тоглолтоо дуусгаад дөрвөн дуучнаа аваад Австри улсыг зорьсон. Тэндхийн хоёр том театрт дуучдаа сонсгоод, мэргэжлийн хүмүүстэй бэлтгэл хийлгээд сонгон шалгаруулалтад оролцууллаа. Энэ бол бидэнд маш том боломж. Австрийн Вена хотын дуурийн театр, Үндэсний дуурийн театр хоёр дээр очиход “манай дуучдыг сонсоод байгалиас заяасан авьяастай залуучууд байна,бид үнэхээр танай дуучдыг авмаар байна,даанч гадаад хэл байхгүй болохоор ашиглах боломж алга” гэсэн. Манай дуучид дэлхийн тавцанд гаръя гэж байгаа бол гадаад хэлээ маш сайн болгох хэрэгтэй байна. Дуучдыг маань Австрийн дуурийн театруудын ерөнхий захирлууд, ерөнхий найруулагчид гээд бүгд зорьж сонсож байсан. Ганцхан манай дуучид өөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болжээ. Биднийг явахад дуурийн театрынх нь захирал надад “дараа ийм авьяастай хэрнээ англи эсвэл герман хэлтэй хүнийг шууд аваад ирээрэй” гэж байгаа юм.

-Ийм боломж бололцоог хэл гэдэг зүйлээс болж алдана гэдэг харамсалтай сонсогдож байна. Театраас уран бүтээлчдээ хөгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй гэж үү?

-Өнгөрсөн жил театр дээрээ англи хэлний сургалт явуулсан. Уран бүтээлчдээ хэлний төвшингөөр нь ангилаад англи хэл заалгасан юм. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдоор Россини групп, Пуччини, Моцарт, Верди гэсэн дөрвөн бүлэгтэй. Үнэхээр үр дүнтэй байсан. Үүнд хамрагдаж хичээлээ огт таслаагүйоролцогчдын хэлний мэдлэг бараг 20 хувиар нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан. Энэ жил ирэх нэгдүгээр сараас эхлэн Англи хэлээ үргэлжлүүлэн заагаад шинээр Итали хэл заах гэж байна. Энэ хоёр хэлтэй байна гэдэг бол дэлхийн аль ч театрт газардахгүй ээ. Театраас уран бүтээлчдээ хөгжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байгаа. Гагцхүү хувь хүн өөрөө л хичээх шаардлагатай.

MGL_6657-Театрын уран бүтээлчдийн цалин мөнгө, нийгмийн халамж тааруу байна гэдэг зүйлийг их яригддаг?

-Театрынханы цалин хангамж бол үнэхээр тааруу. Манайд төсөвлөсөн хөрөнгийг аль болох уран бүтээлчдэдээ ахиухан хэдэн төгрөг өгөх гээд хичээгээд л байна. УДБЭТ-т Монголын хамгийн шилдэг уран бүтээлчид ажиллаж байна. Гэвч тэдэнд тохирсон, авьяас чадварыг нь үнэлэх хэмжээний цалин өгч чадахгүй байна. Үүнд театр ганцаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй. Төр засаг бодлоготойгоор анхаарал хандуулах цаг болсон.

-Манайхан чинь явсан тэмцээн болгондоо амжилттай оролцдог авьяаслаг дуучид. Уран бүтээлчдийн хувьд ойрын хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох уу?

-М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд манайхаас есөн дуучин оролцох гээд Москва хотноо бэлтгэлээ хийгээд өнөө маргаашгүй уралдаан нь эхлэх гэж байна. Минскийн олон улсын уралдаанд оролцоно. Мөн БНХАУ-д болох соёлын өдрүүдийн арга хэмжээнд манай хоёр дуучин маань оролцохоор болсон.  Дээрээс нь он дөнгөж гаргаад симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ нийт 100 гаруй уран бүтээлчид ОХУ-ын Улаан-Үд хотод тоглолт хийнэ. Мөн ирэх жил БНСУ-ын дуурийн урлагийн уран бүтээлчидтэй олон талаараа хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

-Энэ удаагийн ярилцлагынхаа сүүлийг УДБЭТ-ын шинэ үзвэрийн жилийн цоо шинэхэн уран бүтээлийн сонин хачнаас уншигчдадаа дуулгаад өндөрлөе гэж бодож байна?

-Тоглолтын 52 дахь улиралдаа бид үндэсний уран бүтээлүүдээ голлож үзэгчдэд хүргэхээр болсон. Энэ ажлынхаа хүрээнд бид “Хөхөө Намжил” дууриар үндэсний уран бүтээлийнхээ түүчээ болгож эхлүүлсэн. Одоо энэ амралтын өдрүүдэд “Төгсгөлгүй” гэдэг цоо шинэ танго балетыг тайзнаа амилуулах гэж байна. Танго балет нь манай урын санд анх удаагаа орж ирэх гэж байгааг гэдгийг онцлох нь зүйтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • зочин (182.160.33.12)
    танго манго ч гэх шиг овоо хөгжмийн ойлголттой болж байгаа юм байна... гэхдээ л энэ нөхөр ониго..ониго ёстой бүтэхгүй...
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.33.12)
    танго манго ч гэх шиг овоо хөгжмийн ойлголттой болж байгаа юм байна... гэхдээ л энэ нөхөр ониго..ониго ёстой бүтэхгүй...
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.37.132)
    энэ өндөр зэрэглэлийн театрын төлөө санаа зовсон хүмүүс л энэний үнэн төрхийг хэлээд байгаа болохоос биш монголчууд яг нарийн учрыг нь мэдэхгүй л дээ. хамгийн аймшигтай нь энэ хүн өөрийгөө мэдэхгүйд л байх шиг байна. Үнэнийг нь хэлээд байхад л үхрээс дор дайраад л байдаг юм шиг байна өө. одоо яалтай ч билээ дээ
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • фен (182.160.37.75)
    энэ дүмбүү нөхийг одоо боливол яасан юм бэ. ингэсээр байгаад сонгуулв хүргэх юм байна л даа. наад театр чинь сөнөлөө та минээ
    2015 оны 10 сарын 06 | Хариулах
  • болд (182.160.32.229)
    хоёрхон жилийн дотор симфони оркестрын бүх нэгдүгээр хөгий нь зайлуулаад өнөөдөр ерөнхий найруулагчгүй, ерөнхий удирдаачгүй, ерөнхий балетмейстергүй болгочихоод мэдэхгүй чадахгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх чадамжгүй сагсалзаад сууж байгаа хүнийг сайн ажиллаж байна гэж хэлж болох уу.
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • сараа (182.160.37.222)
    саваагүй нохой саранд хуцна гэж энэ авгай мэддэг газраа чаддаг ажлаа хийсэн нь дээр дээ.
    2015 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.37.77)
    энэ нөхөр монголын их урлагийг дүгнэдэг гэнээ. чоно борооноор гэж төрийн самуунаар далимдуулан орж ирсэн улаан нүдтэй энэ авгайг юуг нь өмөөрдөг байнаа. өөрөө ажил хийхийн тулд их л муулуулж явдаг юм ярьсан гэсэн. яг үнэндээ чадсан мэдсэн юм юу ч алга, дуурийн театр арай л дэндүү муухай болж байна даа.
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (182.160.41.232)
    энэ 3 эрүүтэй авгайг муулах гэсэн хүн байхгүй ш тээ. Өөрөө шизотой юм байна лээ. Дуурийн театрын хэдэн гоцлол дуучдыг өөртөө татах гэж улсын хамаг мөнгийг үрэн таран хийхээс өөр хийж байгаа юм алга. Энэ тэнэгийг даалгавараа биелүүлээд дуусахаар нь дуурийн театрын татан буулгана биз дээ. Хайран театр.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (73.170.97.68)
    duuriig meregjiliin bus bolgoson khumuus ni duuriin angiikhan gesen khudalaa ynz buriin medeelel yvuulaasaar bgaad duuchidiin ballet angiikhandaa ataarkhasaar bgaad Ouyngerel geed teneg saidaar eniig Ouyndariin khun gej sonsoj bsan khokhino duuriin duuchid ta nar iikh kholsoo ogson gazaraa khelekhch ug algadaa
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • saikhanaa (73.170.97.68)
    estoi teneg emegtei khench bish emegtei khiij bgaa um bugd sonin setguuld zoriulagdsan .Sereglene darga bkhadad oor tomchuudiin tsuglardag gazar bsan Durriin duuchid ni zokhioliin duuchid shig balletiin bujigchid taizan deer aldaa ikh khiideg
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • BI (73.170.97.68)
    ekhleed tsirk budaa bolson odoo duur balllet theater budaa odoo dram budaa bolno .tegeed meregjiliin bish sonirkhogchidiin gazaruud bollloo haha.
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • bolor (73.170.97.68)
    mongoliin duur ballet theather iig Naidandorj nairuulagchiin kheldeg shig the meregjiljiin bus khumuuseer evduulej suitguulej bgaa ARDCHILSAN NAMIIN GAR KHOL BOLOGSODIIN 1 dUUR BALLET MONGOLD SONSONO ZA ENE EMEGTEI MEDDELELIIN AJILTAN BOLOKHOOS KHOLSOO OGOOGUI MERGEJILIIN KHUN BISH DUUR UNE TSENEGUI BOLSON
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (133.1.235.254)
    hamt suugaad nuur tsarg n nudiig n haradd suuhiim san gej morooddg
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (133.1.235.254)
    bi ene hunii uyiin 40 garsan ergteihunbn aa tegeed hairlj hundelj yavdag goy busgui gejboddg durlsan yum aa teged yagad bichij boldguim gejbodson medej kommentoor bichih n todii l zov zuil bish bh ehde bi ene huntei uuulzahiimsan nzuud bhiim san gejboddg medej jiriin nzuud gesen utgaraa
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.36.186)
    англи хэл сайтай л хүүхэн байсан даа.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (63.92.241.57)
    ih l namkhan busgui bn l deee , ouyn uhaan n harin yamar shoo yum bol doo
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (182.160.7.161)
    Нэг л өөрийгөө магтсан хүн бна лээ. Ярилцаад үзээрэй.
    2014 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (133.1.235.254)
    mash huurhungoy huuhen yum aa taniltsahiim san nuur tsarai harts biy haa geed bugdeere goy yum aa taalgddg shuu chi
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
    • hehehe, oortoo bichsen koment yum baina
      2014 оны 12 сарын 05
  • Зочин (122.201.21.201)
    За энэ эмэгтэй сайн ажиллаж байнаа баяр хүргье. Дуурийг өөд татаж гадагшаа сайн ажиллаж байгаа нь хувь хүний чадварын илрэл. Хүний боловсрол чадвар хүрч байхад бие хааг нь гоочлох ямар хэрэг байна аа монголчууд аа.
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.71)
    Комментоор харааж зүхэж байагаа нөхдүүд бол атаархагчид атаархаад өмдөндөө дусааж байгаа нөхдүүд театрийн өмнөх дарга гайгүй ажилласан Энэ дарга нь ч бас сайн л ажиллаж байна Битгий атаархацгаа
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Та нар ямар сонин дампуу сэтгэлгээтэй юм бэ. Энэ хүнийг элдэвээр хэлээд байх хэрэгүй юм биш үү. Хийх гээл явж байгаа шдээ. Ер нь Монголчууд ямар ч хүн энэ суудалд суусан бай ингээл элдэвээр гоочлоод, муу хэлээд суух хүмүүс
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.172)
    Sotsializmiin ued bolishoi teatr unekheer undur shalguurtai baisan gesen.odoo khen bugai ni ch ochij duuldag bolson gesen.orosiin sonins tegj bichsen baisaan.
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.172)
    Munguntsetseg geed goyo tansag khuvtsaldag.taizan deer ikhemseg songodog kharagddag duuchin baidag. suuliin ued kharagdakhgui bolson baina lee. gadagshaa yavsan yum bolov uu.
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    большой театрт очно гэдэг том аз шүү , хувцасны мөнгийг нь гаргаад өгөхөд яадаг юм вэ тэр байтугай дэмий юманд мөнгө гаргадаг биз дээ
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • unshigch (188.61.11.207)
    duuchin jyjigchindee huvtsas avah chadvargui uls oron gej baidag l ium baina. shunaldaa idegdsen, tord garsan hulgaich nar yyniig unshaad ichdeg bolov uu
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • bn (150.129.140.50)
    saihan busgui..harj hairlaj hundelj yavdag shu.gehde bid hedhen uda l biene harj bsn.
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    18 цаг 47 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    22 цаг 12 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    22 цаг 20 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 45 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    22 цаг 58 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 3 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    23 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 22 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК