зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Түвшинтөгс: Төсөв эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан

2014-12-18
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, цаашид ямар бодлого барьж ажиллавал үр дүнтэй талаар бидний яриа өрнөсөн юм. Түүний удирддаг байгууллага эдийн засгийн “өвчин”-ийг анагаах чиглэлийн судалгаа хийдэг учир одоогийн нөхцөлд байр суурь нь жин дарна гэж үзэж байна.


Snapshot_2014-12-18_094528Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, цаашид ямар бодлого барьж ажиллавал үр дүнтэй талаар бидний яриа өрнөсөн юм. Түүний удирддаг байгууллага эдийн засгийн “өвчин”-ийг анагаах чиглэлийн судалгаа хийдэг учир одоогийн нөхцөлд байр суурь нь жин дарна гэж үзэж байна.

“Нийгмийн дийлэнх хувь нь ядуу, тарчиг амьдралтай байхад аль ч нийгэм магнай тэнэгэр, хөгжиж чадахгүй” (Адам Смит)


-Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг 2009 оны хямралтай адилтгаж болох уу?

-Хүндрэл, хямрал харилцан адилгүй ойлголт. Тиймээс 2009 оны нөхцөл байдалтай одоог жиших нь өрөөсгөл. Эдийн засагт үүссэн шинж тэмдгээ бид зөв олж тогтоох ёстой. Ер нь дэлхийн улсууд ажилгүйдлийн өсөлт, ДНБ-ийхээ бууралтаар эдийн засгаа хямралаа тодорхойлсон байх нь элбэг. Манай улсын эдийн засгийн өсөлт саарсан ч одоогоор долоон хувь байна. Ийм эдийн засгийг хямралд автсан гэвэл зөрүүтэй тайлбар болно. Үүнийг шууд хямрал гэж зарлаж боломгүй. Учир нь зөвхөн ДНБ-ий өсөлт буурах үзүүлэлтээр нийт эдийн засгийг дүгнэх нь өрөөсгөл. Өнөөдөр эдийн засаг маш төвөгтэй байдалд байгаа нь төсвийн алдагдал, инфляцын түвшин, ханшийн сулралт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нөхцөл зэрэг үзүүлэлтүүдээс харж болно. Хэрвээ эдгээр хүндрэлүүд засал авахгүй удаан явбал хямрал болно.

-Хүндрэлд хөтөлсөн шалтгаан юу байсан юм бэ?

-Эдийн засгийн өнөөгийн тулгамдсан асуудлууд хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом унасан. Энэ нь нэг талаас манай гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ буурсантай холбоотой ч нөгөө талаас сүүлийн үеийн Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан сөрөг шийдвэрүүдтэй бас холбоотой. Үүнийг ерөнхийд нь төлбөрийн тэнцлийн хүндрэл үүсчээ гэж хэлж байгаа. Хоёрдугаарт, төсвийн алдагдал нэлээд өндөр гарахаар хүлээгдэж байна. Төсвийн орлогын тасалдал асар өндөр гарахаар байгаа нь алдагдлыг ийнхүү өндөр гаргахад хүргэж байна. Уг нь хуулийн заалтаар бол алдагдал тодорхой хязгаарт байх ёстой. Гуравдугаарт, инфляцын түвшин зорилтот түвшнээс өндөр байгаа. Энэ нь сүүлийн хоёр жилд баримталж ирсэн мөнгөний болоод төсөв, сангийн тэлсэн бодлогоор дамжуулан нийт эрэлтийг өсгөсөнтэй холбоотой.

-Төгрөгийн ханш суларсаар байна. Одоо нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?


-Байнга орж гарч эргэлдэж байсан гадаад валютын эргэлт татарч хомсдол үүссэн нь төгрөгийн ханшид дарамт үзүүлж байгаа. Тэр утгаараа төлбөрийн тэнцлийн хүндрэлд Монгол Улс орсон. Орох нь бага, гарах нь их байгаа тул гадаад валютын ханш улам чангарч байна. Монголбанкны валютын нөөц хязгаарлагдмал. Нөгөө талаас, мөнгөний тэлэх бодлого явагдсан нь энэхүү дарамтыг улам өсгөсөн. Ийм нөхцөлд ханш тогтвортой байна гэдэг бэрх. Үүнийгээ бид төлбөрийн тэнцлийн хүндрэл гэж нэрлээд байгаа.

-Цаашид анхаарал татах асуудал юу байна вэ?


-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэрхэх нь анхаарал нэлээд татах учиртай. Иргэд болон бизнесүүдийн худалдан авах чадвар, сонирхол буурч байна. Нэгэнт зах зээлд худалдан авагч цөөн учраас үнийн өсөлт саарч эхэллээ. Зарим тохиолдолд одоогийн байгаа түвшнээс үнэ нэлээн буурах хандлага ажиглагдаж байна. Мэдээж тухайн хүн, компани эдийн засаг өснө гэж тооцоод их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байж таарна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэ буугаад байвал хөрөнгө оруулсан хүмүүс төлбөр тооцооны хүндрэлд орно. Энэ нь санхүүгийн системдээ сөргөөр нөлөөлдөг талтай. Бусад орнуудын туршлагаас ч энэхүү зүй тогтлыг харж болно. Ер нь нийгэмд төдийгүй бизнесийн орчинд хүлээлтийн асар их зөрүү гарч байгаа нь эдийн засгийг улам эмзэг болгож байгаа том суваг юм байна гэж хэлж болохоор байна.

Улсын төсөв эдийн засгийн эмзэг байдлыг улам даамжруулж байгаа. Төсвийн орлого энэ онд бараг 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна.

-Төсөв эдийн засагт ямар үүрэг гүйцэтгээд байна вэ?

-Улсын төсөв эдийн засгийн эмзэг байдлыг улам даамжруулж байгаа. Төсвийн орлого энэ онд бараг 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Зөвхөн энэ жилээ аваад үзэхэд төсвийн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа хоёр хувийн хязгаарт орохгүй байх магадлал маш өндөр. Дээрээс нь төсөвтэй адилтгах хэмжээний нүсэр зардал Хөгжлийн банкаар дамжаад хийгдсэн. Энэ зардлаа төсөвт суулгаж, нэг төсөвтэй болох ёстой. Төсөвт Хөгжлийн банкнаас олгосон зээлийг суулгавал алдагдал бүр өндөр хувьтай гарна.

-Ирэх оны төсөвт УИХ тодотгол хийхээр хэлэлцэж байна. Тодотгол өөрөө эдийн засагт сайн мэдээ мөн үү?

-Ирэх оны төсөвт тодотгол хийхээс аргагүй. Тодотгол хийснээр шинэ Засгийн газрын хэрэгжүүлэх төсөв амьдралд ойрхон бууж ирэх байх. Мэдээж өнөөгийн нөхцөлд төсөвт тодотгол хийх нь эдийн засагт сайн мэдээ. Энэ нь бизнесийн төлөвлөлт, хүмүүсийн хүлээлтийг илүү бодитой болгоно гэсэн үг. Ядаж л бид төрөөсөө бага зүйл хүсч эхэлнэ. “Адууныхаа хэрээр исгэр” гэдэг. Монголын Засгийн газар хэчнээн хүслээ ч өөрийн эдийн засгийн нөөц боломжоосоо илүү гарч давж чадахгүй. Гэхдээ төсвийг байнга тодотгоод байвал буруу жишиг тогтоно. Аль болох тодотгол хийхгүй байхаар төсвөө батлах ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд өндөр хүлээлэлтэйгээр төсвөө баталдаг болсон. Дараа нь түүндээ хүрэхгүй болоод ирэхээр тодотгол хийдэг зуршил бий болж байна.

Бид институцын чанараа сайжруулж чадахгүй бол эдийн засгийн хүндрэл, хямралаас өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Үүнийг өнөөгийн эдийн засгийн хүндрэл нотолж байна.

-2015 оны төсөв цаг хугацааны шахалтад орсон. УИХ-ын зарим гишүүн тодотгол хийнэ гэсэн үгтэйгээр кнопоо дарцгаасан. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлэх боломж байна уу?

-Ирэх оны төсөв буруу жишиг тогтоосон. Үүнд эдийн засгийн нөхцөл байдал гэхээс улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Манай улсад жил бүр төсөв өсөлттэй гардаг. Сүүлийн 10 жилийг эргээд харахад Монгол Улсын төсөв гурван жил тутам нугарсан байдаг. Тиймээс орлого, зарлага өсөх нь шинэ зүйл биш. Гол нь орлого төлөвлөлт хэр байхаас л төсвийн нөхцөл байдалд шууд шалтгаална. Өнөөгийн Засгийн газарт төсвийн алдагдлыг зээлээр санхүүжүүлэх орон зай хязгаарлагдмал. 2015 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдрийн өнцгөөс харахад сайнгүй харагдаж байна. Аль болох уламжлалаа хадгалсан төсөв байх хэрэгтэй. Энэ нь амьдралд ойрхон гэсэн үг. Өндөр хүлээлттэй, амьдралаас хол баталвал дахиад л тодотгол хийх болно.

-Хуулийн засаглал сул, түүнийг хэрэгжүүлэх идэвх зүтгэл тааруу байснаас эдийн засгийн хүндрэл нь үүссэн гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ тухайд?

-Хуулийн засаглал гэхээсээ илүүтэй институцын чанар гэж бид их ярьдаг. Үүнд хуулиа мөрдөхийн зэргэцээ хуулийн үзэл баримтлалдаа үнэнч байх асуудлууд багтдаг. Ер нь, бодлогын тууштай байдал алдагдаж байгааг бид анхаарах ёстой. УИХ, Засгийн газар өөрсдөө баталсан хуулиа үгүйсгэх, түүнийхээ хэм хэмжээнд төсвөө баталж, сахилга батаа сайжруулаагүй. Бид институцын чанараа сайжруулж чадахгүй бол эдийн засгийн хүндрэл, хямралаас өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Үүнийг өнөөгийн эдийн засгийн хүндрэл нотолж байна. Бид 2008-2009 онд сургамж авсан гэж бодсон ч 2014 онд буцаад хуучин байран дээрээ ирж байна. Эдийн засаг хүндрэхгүй, дахиж хямрахгүй юм шиг бүгдээрээ бодож, хүлээж бодлого явуулж ирсэн нь өнөөгийн байдалд хүргэсэн гэсэн үг.

-Эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад төсөв, мөнгөний бодлогын үзүүлэх нөлөө хэр байх бол?


-Төсөв, мөнгөний бодлого сүүлийн жилүүдэд харилцан адилгүй тэлж ирсэн. Эдийн засаг хүндрэлд ороход тэлэх бодлогоор хямралыг давах ёстой. Харамсалтай нь одоогийн нөхцөлд ийм боломж хомс. Эдийн засгийг тодорхойлох хоёр бодлогын хувьд орон зай хязгаарлагдмал байна. Мөнгөний бодлогын хүрээнд инфляци зорилтот түвшнээс өндөр байгаагаас мөнгөний нийлүүлэлтийг илүү өсгөх боломж багатай. Нөгөө талаас, төсвийн бодлогоо аваад үзэхэд улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хуулийн хязгаараасаа давсан. Тэр утгаараа төсөв тэлэх боломжгүй. Төсөв, сангийн бодлогоор дамжиж эдийн засгийн удаашралаас гарах бололцоо хязгаарлагдмал байна.

-Бодлогын нөлөөлөл эдийн засгийн хүндрэлийг давахад хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?


-Аль аль бодлого дээрээ аваад үзсэн ч эдийн засгийн хүндрэлтэй тулахад түүнийг сөрөх зэр зэвсэг муутай байна. Өөрөөр хэлбэл, зэр зэвсэг болох бодлогын арга хэрэгсэл маш сул. Бидний үргэлж ярьдаг байсан макро эдийн засгийн тогтвортой байдал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа тууштай баримтлах байдал эргээд бидэнд асуулга тавьж байна. Хуулийнхаа үзэл баримтлалыг ягштал мөрдсөн бол өнөөдрийн түвшнээс хамаагүй дээр байх байсан гэдгийг үйл явдал тодхон харууллаа.

Шинэ бодлого, шинэ ёс зүй, шинэ уур амьсгал оруулж ирэх ёстой байх.

-Эдийн засагт үүссэн хямралын эсрэг шинэ Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлбэл оновчтой байх вэ?

-Эргээд хүндрэл бий болгож буй гурван сувгаа харах хэрэгтэй. Энэ сувгуудаар орж ирж буй хүндрэлийг хаах эсвэл эргүүлэх боломжийг эрэлхийлэх. Нүүрс, зэс, алт гээд дэлхийн зах зээлийн үнээр тодорхойлогдож байгаа учраас үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Уул уурхайгаас ойрын хугацаанд хараат байгаа нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий болгосон. Шинээр байгуулагдсан Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар өөрчлөгдөх үед бодлого дагаад эргэдэг. Тиймээс бодлогын залгамж чанар хадгалагдах ёстой. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнуудын хамгийн зөв туршлагыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гаргаж ирсэн. Энэ нь өсөж байгаа үед нь хадгалаад, унах үед нь хадгаламжаасаа зарцуулах тэр боломжийг олгох юм. Харамсалтай нь гаргаж ирсэн ганц арга хэрэгслээ хэрэгжүүлэхгүй, тууштай авч явж чадахгүй байгаа нь өнөөгийн хүндрэлийг үүсгэсэн. Ороод ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд үүссэн хүндрэлийг нэн даруй шийдвэл тустай. Үүнийг ч эдийн засгийн өнөөгийн байдал шаардаж байна. Гэхдээ арга хэмжээ авлаа ч шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байх вий гэсэн айдас бий. Шинэ бодлого, шинэ ёс зүй, шинэ уур амьсгал оруулж ирэх ёстой байх.

-Төвбанкны гол үүрэг нь валют юм уу, инфляци уу?


-Төвбанкны гол зорилго бол инфляци. Ер нь эдийн засгийн хүндрэлтэй үед мөнгөний хатуу бодлого явуулбал харамсалтай. Учир нь банкны системээс зээл болоод гарах ёстой байсан нөөцийг Төвбанк өөр дээрээ татан төвлөрүүлнэ гэсэн үг шүү дээ. Гэтэл инфляци зорилтот түвшнээс өндөр байгаа тул хатууруулах бодлого нөгөө талаас шаардана. Эдийн засаг хэт халалттай байгаа учраас мөнгийг нь татаж тэр халууныг нь дарах ёстой. Тийм учраас мөнгөний бодлогын хувьд одоо салаа замын уулзвар дээр ирээд байна. Бидний хувьд чангаруулах уу эсвэл хэвээр үлдээх үү гэсэн сонголт ирээд байгаа.

-Иргэдийн дунд харилцан адилгүй ойлголт байдаг.

-Ер нь Монголбанк ганцхан мандаттай байх ёстой гэж боддог. Тэр нь инфляци. Олон нийт валютын ханшийг онилох, удирдах нь зүйтэй гэх нь элбэг сонсогддог. Валютын ханш нь Төв банкаар биш зах зээлийн зарчмаар тодорхойлогдох учиртай. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны тэнцэл, эдийн засгийн өсөлт, валютын урсгал, валютуудын өгөөж, эрсдэл зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ханшийг тодорхойлдог. Ганцхан тохиолдолд буюу Монголбанк гадаад валютын асар их нөөцтэй үед л ханшийг удирдах боломжтой. Ер нь Монгол Улс ханшаа удирдах хэмжээний нөөцтэй байсан тохиолдол үгүй. Тиймээс Монголбанкны мандат бол инфляци. Монголбанк инфляци хангалттай нам түвшинд орсон гэж үзвэл дараагийн асуудал нь эдийн засгийн идэвхжлийг сайжруулах, өсөлтийг бий болгох, олон тулгуур суурьтай болгох талдаа байж болно. Энэ талаас нь аваад үзвэл мөнгөний бодлого дээр ярьсан салаа зам дээр ирээд байгаа гэж бодож байна.
Б.Баяртогтох

Mongolianeconomy.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (183.81.171.133)
    загасчин, тариачны амьдрал мэдэхгүй хотоос гаралтай хүнийг төрийн албанд ажиллуулах нь маш муу хууль гаргадаг учраас эдийн засгийн хямралд хүргэдэг гэж эрдэмтэн мэргэд сургасан байдаг даа төв банк, төрийн сайдын зөвлөх нь ядаж 50-аас дээш насны хүн байдаг бол гадна дотны хүмүүс айхгүй ч аягүй байна биз дээ гэтэл манайд зөвлөгөө авахаа ч мэдэхгүй зөвлөх байх нь гутамшиг
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (183.81.171.133)
    ГИШҮҮД ТОЙРГИЙН МӨНГӨӨ ХАС УНААНЫ МӨНГӨӨ ХАС ГАР УТАСНЫ МӨНГӨӨ ХАС ТОМИЛОЛТЫН МӨНГӨӨ ХАС ТУСЛАХУУДАА ХАС БАРИЛГА БАРИХ ТӨСВӨӨ 3 жилээр хойшлүүл хогний уутаа хас оюу толгойн зөвлөхөд төлөх мөнгөө хас эхчүүд, хүүхдийн мөнгөөнөөс өөрёөдөө мөнгө сааж чадахгүй болохоор сааж болмоор төсвөө авч үлдэж байгааг чинь ард түмэн харж байгаа шүү 2016 онд хохь чинь шүү хохь чинь шүү
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    20 цаг 5 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 30 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    23 цаг 38 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    23 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК