зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Төсвөөс 350 сая доллар авлига болон гарч байна

2015-1-12
0
ЖИРГЭХ
    УИХ-ын гишүүн О. Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Мөн парламентаар хэлэлцэж буй энэ оны төсвийн тодотголын талаар байр суурийг нь сонирхлоо.
баасанхүү    УИХ-ын гишүүн О. Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Мөн парламентаар хэлэлцэж буй энэ оны төсвийн тодотголын талаар байр суурийг нь сонирхлоо.

-Яагаад эмнэлгийн барилгын асуудлыг дахин хөндөх болов. Таны шаардлага ямар агуулгатай юм бэ?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг нураагаад дахин эмнэлгийн зориулалтаар барилга барьж ашиглахаар УИХ-аас шийдвэр нь гарч төсвийг нь 100 хувь шийдсэн байсан юм. Гэтэл эрх зүйн шинэчлэл гэсэн нэрээр халхавч  хийн энэ эмнэлгийн барилгын хэвийн үйл ажиллагааг зогсоож, эвдэж сүйтгэн албан байгууллага болгохоор өмнөх Засгийн газар улайран ажилласан.
 

Ер нь зориулалтын юмыг зориулалтаар нь ашиглах ёстой. Чингэлтэй дүүргийн эмнэлэг гэхэд л тухайн үеийн яамны барилгыг эмнэлэг болгож байсан жишээ бий. Гэтэл өнөөдөр түүх давтагдаж байгаа юм шиг Чингэлтэй дүүрэгт эмнэлгийн барилгагүй байгаа хэрэгцээ шаардлага тулгамдсан энэ үед буцаан эмнэлгийн байртай болох гэж байгаад миний хувьд баяртай байна.

-Тэгэхээр энэ байшин дүүргийн эмнэлэг болоосой гэж бодож байгаа гэсэн үг үү?

-Би УИX - ын гишүүний хувьд хуулийг мөрдөхийг шаардах үүрэгтэй. Энэ утгаар төсвийн тухай хуулийг ноцтой зөрчин зориу­лалтын бусаар эмнэлгийн барилыг ашиглах гэж байгаа нь буруу гэж тэмцэж байгаа. Энэхүү тэмцлийн үр дүнд ямар ч байсан нааштай шийдвэр гарах хандлагатай байна.

Өнөөгийн хэрэгцээг харвал Улаанбаатар хотын хэмжээнд оншлогооны төв алга, хүүхдийн болон төрөх эмнэлэг дутмаг байна. Түлэнхийн болон гэмтлийн эмнэлэг гэхэд Чингэлтэй дүүрэгт байхгүй зэрэг олон хэрэгцээ шаардлага байгаа учраас Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам нь зориулалтыг нь оновчтой шийдэх байх гэж найдаж байна.

Ер нь бол энэ эмнэлгийн төсөл анхнаасаа маш сайн байсан. Тиймээс уг төслийг эхний ээлжинд анхааран үзэж зориулалтыг нь шийдвэл илүү хялбар байж болох юм.
 
Гэвч Эрүүл мэнд, спортын яам санхүүжилтийг хэрхэн шийдэх тухай төсвийн тодотголд өнөөг хүртэл оруулж ирэхгүй байгаад гайхаж байна. Сонгинохайрхан дүүрэг 150 ортой хүүхдийн эмнэлэгтэй ч тэнд 250 хуүхэд хэвтэж байна.

100 хүүхэд шалан дээр хэвтэж байгаа юм. Иймээс яагаад яарахгүй байна вэ. Учир нь төсвийн тодотголоор асуудлыг нь оруулаад ирвэл тус эмнэлгийн урд талын блокын засварыг 1-2 сарын дотор хийчих юм билээ.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга одоо ямар байдалтай байдаг юм бэ?

-Урд талын блокын  нэгдүгээр давхрыг хүн саатуулах газар буюу шорон болгочихсон. Ар тал нь хараахан гүйцээгүй байна. Энэрэнгүй нийгэм байгуулъя гэж байгаа юм бол хүмүүнлэг талаас нь харж үзэх хэрэгтэй. 80 жилийн түүхтэй байшинг нураахад янз бүрээр ярьж болох байсан, эсвэл эмнэлэг барихгүй ч байж болох байлаа.
100 хүүхэд шалан дээр хэвтэж байгаа юм. Иймээс яагаад яарахгүй байна вэ.

Гэхдээ энэ барилгын санхүүжилтийг шийдээд нэгэнт барьчихсан байхад тухай үеийн Засгийн газар бодлогогүй шийдвэр гаргасныг хэрэгжүүлж төсвийн үргүй зардал гаргачихсан. Иймэрхүү эмнэлэг шинээр барихад хамгийн багадаа 50- 60 тэрбум төгрөг шаардлагатай. Харин энэхүү барилгыг засаад эмнэлэг болгоход 3-4 тэрбум төгрөг орох юм байна. Иймд энэ асуудлыг яаралтай шийдээч гэж Засгийн газраас шаардаж байна.

-Улстөрчид байсхийгээд энэ тухай ярьдаг байсан ч сүүлийн үед чимээгүй болсон. Яагаад энээмнэлгийн барилгыг асуудал болгоод байдаг юм бэ?


-Энэ бол улстөрчдийн шоу хийдэг сэдэв биш. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ч онцолж байсан. Тансаг оффиссуудад төрийн албан хаагчид суух албагүй, харин тохилог эмнэлэгт хүмүүс үйлчлүүлэх ёстой гэж. Тохилог эмнэлэг нь бэлэн байж байхад түүнийг нураана гэдэг аймшигтай. Тиймээс би үүний төлөө л тэмцэж явна.

-Та хуульч гишүүний хувьд эрх зүйн шинэчлэлийн тухай нэлээд ярьдаг. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хууль зүйн шинэ сайдтай болсноор эрх зүйн шинэчлэл саарах юм биш биз гэж хүмүүс санаа зовж байна. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой болох гэж байна. Үүнийг эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэдгийг дахин сануулсан ой гэж ойлгож байна.

Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн, хоёрдугаарт боловсон хүчний, гуравдугаарт, техникийн хүрээнд хийх ёстой. Хэн нэгэн нь од болох гэж улайран явж байгаад эрх зүйн шинэчлэлийн замд саад болох эсвэл алдаа гаргаж болохгүй.

Түүнээс ард түмэнд нэн тулгамдсан хэрэгтэй зүйлийн нэг юм. Харамсалтай нь өмнө нь шинэчлэл гэж хэт улайрсанаас тооцоо судалгаагүй олон зүйл дээр алдаа гарсан. Тухайлбал гэрч, хохирогчийг хамгаалъя, шүүхийн хараат бус байдлыг хангах тусгай агентлаг байгуулъя гэсэн санаа нь нэг талдаа зөв. Гэвч бие даасан агентлаг байгуулж төсөв үрэх шаардлагагүй байсан.

Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой.

Тэр ч байтугай гэрч, хохирогчийг хамгаалахтай холбоотой хараат бус үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Өмнө нь ингэж явж байсан. Ганц худгийн урьдчилан хорих төвд шүүх хурал хийж л байсан. Цаад утгаараа шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага хоёр уялдаатай ажиллах ёстой юм. Түүнээс тусдаа байснаараа дахиад л төсвийн үрэлгэн зардал бий болно.
 
Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн хорих байгууллага барина гэж ярьдаг. Барьж болно, гэвч 1500 хүнийхийг барьж болохгүй. 500-аас дээш хүний багтаамжтай хорих байвал тэнд гэмт хэргийн мэргэшсэн институт болж хувирдаг юм.

Тэгэхээр аль болох цөөн байлгах зорилго олон улсын хорих байгууллагын жишигт нийцүүлэх ёстой. Кримналогийн шинжлэх ухаанаар ч энэ бүтэц тодорхой байдаг.  Харин манай улсад шоронгуудыг нэгтгэнэ, хорих байгууллага барина гээд балай юм хийгээд байна.

Энэ байдал нь нийгэмтэйгээ зохицохгүй байна. Жишээ нь дотоодын цэргийг татан буулгасан аймшигтай үйл явдал болсон. Яагаад гэвэл Монгол шиг цөөхөн хүнтэй газар Чингисийн талбайд 5-10 мянган хүн гараад ирвэл дийлэхгүй шүү. Гэтэл олон улсын җишигт арми нь дайны үед л хөдөлдөг.

Манай улс хоёр том гүрний дунд байдгийн хувьд дотоодын цэргийң бүтэц байх учиртай. Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж өмнө нь долоон хүний хийдэг ажлыг 200 хүн хийж, таван сая төгрөгийн цалин авдаг болчихлоо. Эвлэрүүлэн зуучлах төв гэж эвтэйхэн нэртэй байгууллага бий болсон. Гэтэл хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хэдэн хүмүүсээр дүүргэсэн байна. Цалин гэхэд л нэг сая орчим төгрөг байх шүү.

Шүүгч туслахаа аваад шүүх хуралд ороод болоод байсан зүйлийг үгүй хийж нарийн бичиг гэсэн нэг илүү орон тоо үүсгэсэн. Бас тойргийн нэрээр шүүх байгуулсан нь Үндсэн хуулийн алдаанд хүргэж, ард түмнээс шүүхийн үйлчилгээг эрс холдуулсан шүү дээ.

Гэх мэт яриад байвал олон зүйлүүдийг шүүмжлэхээс өөр аргагүй байна. Энэ бүхэн нь одоогийн төсвийн хэмнэлтээр ажиллах ёстой хэмээн яригдаж буй үед илүү тодоор алдаатай болох нь харагдаж байна. Иймээс одоогийн сайд энэ бүх алдааг засахын  төлөө ажиллах зайлшгүй үүрэгтэй.
Манай улс хоёр том гүрний дунд байдгийн хувьд дотоодын цэргийң бүтэц байх учиртай.

-Таны дээр ярьсан зүйлүүд хэмнэлттэй төсөвтэй холбоотой гэлээ. Парламент энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан та ямар суурьтай байгаа вэ?
 
-Монгол Улсад мөнгө олох гурван арга бий. Нэгдүгээрт, татварын арга, хоёрдугаарт  зээл, тусламж, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын арга байна. Өнөөдөр 4.7 тэрбумын хөрөнгө оруулалт зогсоод 600 сая төгрөг болсон. Үүнд хэн буруутай вэ гэвэл бид хэрэглэгч улс байсантай холбоотой. Бүх юмаа гадаадаас худалдаж авдаг.

Хэрэглээний бараг 95 хувь байх. Харин гадаадаас зээл авахын тулд өрийн  босгоо нэмэхгүй бол олддоггүй. МАН өрийн босгыг нэмэхгүй гэж хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Оюутолгой гэж том “мангас” орж ирж байхад гэрээг нь хууль, дүрмийн дагуу хийж чадаагүй нь шүүмжлэл дагуулсан.

Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэгэхээр үүнээс болоод зээл олдохгүй байна, хөрөнгө оруулалт нь гацчихлаа, одоо гурав дахь арга л үлдсэн, Татварын зөв бодлого явуулахаас өөр аргагүй болсон.

-Тэгээд татварын хувь хэмжээг нэмэх ёстой юм уу?


-Татварын зөв бодлого нь нэмж шийддэг гэсэн үг биш юм . НөАТ-ыг гурван хувь болгох, жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс жилд нэг удаа тайлаң авдаг болгоод өгөөч гэж зөндөө хэлсэн, гуйсан.

Хуулийн төсөл хүртэл, санаачлаад өргөн барих гэж явсан. Харамсалтай нь УИХ-ын дарга татвартай холбоотой хуулийг гишүүн өргөн барьж болохгүй гэснээр хуулийн төслөө өргөн барьж хэлэлцүүлэх боломжгүй болсон.

Тэгээд Засгийн газраас ч ийм хууль орж ирэхгүй байна. Нэгэнт байдал ийм болчихсон учраас хэмнэхээс өөр гарц алга болж байх шив. Төсвийн тодотгол хэмнэлттэй оруулж ирсэнийг дэмжиж байгаа.

-Ээжүүд, хүүхдүүдийн мөнгө гээд халамжийн бодлогыг танаж хэмнэлт хийх нь зөв гэж үү?


-Шууд ээж, хүүхдийн мөнгийг хасах ёстой гэж би хэлээгүй. Зөвхөн хэмнэлт хийхээс өөр арга алга гэж хэлж байна. Мөнгө олж чадахгүйгээс хойш байгаагаа хэмнэх л хэрэгтэй боллоо. Харин хэмнэлтийг хэнээс эхлэх вэ гэдгийг ярих ёстой. Бүгд хэмнэх үү, ядуу эмзэг хэсгээс хэмнэх үү гэж.
Татварын зөв бодлого нь нэмж шийддэг гэсэн үг биш юм .

Үүнийг хоёр төвшинд хийх ёстой. Гаргасан зарлагуудаа эргэж нягталж зохистой хөрөнгө оруулалтуудаа буцааж татах арга бий. Өөрөөр хэлбэл, нэг эмнэлгийн байрыг засахад хэдэн тэрбум орох вэ гэдгээр тооцоо бодож болно.

Дээр хэлсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрын урд талын өргөтгөлийг 200-300 сая төгрөгөөр дуусгачихъя гэж нэг жижиг компани ярьж байна. Ар талыг нь 2-3 тэрбумаар дуусгачихъя гэж. Эмнэлгийн зориулалтаар хийсэн хамаг юмыг нь эвдчихсэн учраас бүгдийг нь засахаас өөр аргагүй юм билээ.

Үүний зэрэгцээ бондоо ярихаас өөр аргагүй. 1.9 тэрбум ам.доллар хаана байна вэ гэж асуухад хүрч байна. Манайх авлигатай орон юмуу, үгүй юм уу. Авлигатай орон гэвэл дэлхийн жишгээр төсвийн 30 хувь нь авлигад явдаг байна. Тэгэхээр долоон их наядын төсвийн 30 хувь гэхээр хамгийн багадаа ойролцоогоор 350 сая ам.доллар далд эдийн засагт байж байна.

Үүнийгээ буцааж татаач, эхний хэмнэлт энэ байх болно. Түүнээс “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг таны одонгийн мөнгийг авна, хүүхдийн мөнгийг авна, тэтгэмж өгөхгүй гэж ярьдаг. Үүнийг хамгаалахаар популистууд гээд байна.

-Төсөв хэмнэх нэрээр шинэ сайд нар очсон яамандаа орон тооны цомхотгол хийж байгааг та дуулсан байх. Энэ нь төсөв хэмнэх арга мөн юм уу?

-“Том төрөөс жижиг төр рүү” билүү тийм  уриалга гаргахад нь том төрөөс тэнэг төр рүү явж байгаа юм биш үү гэж хэлж байсан. Төрийн нэг албан хаагчийг ажилгүй болгочихвол юу болох билээ. Нэгэн слесарь ажлаас халагдлаа гээд амиа хорлосон тухай хэвлэлээс уншлаа. Стресс хүнийг ийм байдалд хүргэж байна.

Тэгэхээр төрийн албан хаагчийг ажлаас нь хөөчихөөд юу хийж амьдар гэж байгаа юм бол. Цалинг нь нэмж чадахгүй байж болно, харин хүнээ цомхотгохгүй байхыг хичээх ёстой. Тэд тэндээс гараад ажлын байр нь бэлэн байдаг бол хамаа алга.

-Сайд нарыг томилохдоо 15 хувийн цомхотгол хийх хэрэгтэй гэж гишүүд хэлж байсан санагдана?

-Энэ бол Монгол төрийн эмгэнэл болчихоод байна. Төрийн бүтэц цомхон байж болох ч тогтолцоо нь зөв байсан үед ийм байж болох юм. Бүгд банкны, цалингийн, орон сууцны зээлтэй байхад нь өртэй хаяж болох уу. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ- ын гишүүд цалингаасаа татгалзъя” гэж ярьсан.

Би лав амьдралынхаа эх үүсвэрээс татгалзахыг хүсэхгүй байна. Чадвартай нэг нь иргэний зориг гаргаад цалингаасаа татгалзаад явбал тэд тэгдэг юм байгаа биз.   Юм бүгдийг ингэж хавтгайруулсан байдлаар дайрах хэрэггүй.

-УИХ дахь МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс таныг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн ч эцэслэн батлаагүй байна. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Дарга байсан ч байгаагүй ч би хүмүүсийн өргөдөл гомдлын төлөө байнга явдаг. Хамгийн олон удаа щоронд очиж хүмүүстэй уулзсан гишүүн байх шүү. Энэ ажлыг маань харлуулах тоглолт хийдэг зарим нь байдаг. Өөр байнгын хорооны даргад хэн нэгнийг дэвшүүлбэл ямар ашиг сонирхолтой вэ гэж хардаж болох ч Өргөдлийн байнгын хороо хүмүүсийн өргөдөл, гомдлыг хүлээж авч шийддэг.

Бусад нь яам, агентлагтай холбогдож, шалгаж, хянана гээд дээрээс нь айлгаж сүрдүүлж болох ч Өргөдлийн байнгын хороонд хардах юу ч байхгүй. Тиймээс миний шударга үг зарим хүнд таалагдахгүй байгаа юм шиг байна. Манай намын бүлэг ротацийн зарчмаар намайг нэр дэвшүүлсэн.

Ард түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн гишүүн учраас байнгын хороо руу сонирхоод байгаа юм. Ард түмнийг өмөөрөх л ажил хийдэг байнгын хороо болохоор тэр л дээ. Угаас ийм зорилгоор би Их хуралд суудаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • эбэ (202.179.8.114)
    Их хурлын гтшүүд минь улс орон юу болоод байна та нар юу хийгээд байна нүдэн дээр чинь улс орон дампуурллааа шүүдээ та нарыг улс орноо сайн удирдаад хөгжүүл гэсэн чинь юу болгоод тавьчихнвннн АН-ын нөхдүүд чадахгүй бол эртхэн дээрээ болиочдэээ ингэж чадахгүй байж мунгинаж байхаар чаддаг улсуудад нь хурдхан өгөөчэээ
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (112.72.13.154)
    bas neg budlian hutgagch
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • алдааг заслаа (122.201.21.31)
    ИХ-ын гишүүд цалингаасаа татгалзахын оронд иргэдийн цалин орлого аль болох өндөр байх нөхцлийг бий болгохын төлөө шаргуу ажиллах үүрэгтэй юм бишүү Хий дэмий популист зүйл хийж цаг нөхцөөхөө хэзээ болих юм вэ Тэгээд бас шалихгүй юмнууд байж ордны хуйвалдаандаа их сайн гэжгаа Муу юманд эхлээд сурах нь тааруу удам судрын гай гэсэн үг байдаг даа Удам судар муутай хүмүүсийн толгойд хүний юмыг булааж авах хуурах мэхлэх аргалах гэсэн үгнүүд үйлдлүүд явж байдаг гэжгаа Үнэн үг шүү бүгд санаж ав Тэгээд өөрийгөө шинж
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.21.31)
    ИХ-ын гишүүд цалингаасаа татгалзахын оронд иргэдийн цалин орлого аль болох өндөр байх нөхцлийг бий болгохын төлөө шаргуу ажиллах үүрэгтэй юм бишүү Хий дэмий популист зүйл хийж цаг нөхцөөхөө хэзээ болих юм вэ Тэгээд бас шалихгүй юмнууд байж ордны хуйвалдаандаа их сайн гэж багйаа Муу юманд эхлээд сурах нь тааруу удам судрын гай гэсэн үг байдаг даа Удас судар муутай хүмүүсийн толгойд хүнйи юмыг булааж авах хуурах мэхлэх аргадах гэсэн үгнүүд үйлдлүүд явж байдаг гэж гаа Үнэн үг шүү бүгд санаж ав Тэгээд өөрийгөө шинж
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    19 цаг 5 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    22 цаг 30 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    22 цаг 38 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    22 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    23 цаг 2 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    23 цаг 16 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 21 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    23 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    23 цаг 40 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК