зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр болон нийгмийн халамжууд цагаан сараас өмнө иргэдийн гар дээр очно

2015-2-11
0
ЖИРГЭХ
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж бараг амтай болгон нь ярьж байна. Тэр ч бүү хэл Сангийн яамыг цалин тэтгэврээ санхүүжүүлж чадахгүй боллоо хэмээн хэвлэлээр шуугиж байгаа. Харин Сангийн сайд энэ бүгдийг үгүйсгэж, цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр, нийгмийн халамжууд бүгд ард иргэдийн гар дээр очих болно гэлээ.
a20                      Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж бараг амтай болгон нь ярьж байна. Тэр ч бүү хэл Сангийн яамыг цалин тэтгэврээ санхүүжүүлж чадахгүй боллоо хэмээн хэвлэлээр шуугиж байгаа. Харин Сангийн сайд энэ бүгдийг үгүйсгэж, цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр, нийгмийн халамжууд бүгд ард иргэдийн гар дээр очих болно гэлээ. Ингээд эдийн засагтай холбоотойгоор өнөөдөр яригдаж буй хуулийн төслүүд болон гадны зээл тусламж, стандбай хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Шинэ засаг бүрэлдсэн тэр үеэсээ эхлэн улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг олон удаа илэрхийлсэн. Байгуулагдсан цагаасаа хойш гурван ч сарыг ардаа үдлээ. ЗГ болон Сангийн яамнаас нөхцөл байдлыг сайжруулахын тулд чухам арга хэмжээ авч байна вэ?

-УИХ өмнө нь хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсаны бүгд мэдэж байгаа байх. Уг хуулиар эрх зүйн орчныг нь бүрдүүлчихлээ гэж ярьж байсан. Харамсалтай нь сайжирсан уу, үгүй юу гэдэг нь өнөөдрийн статистик тоон мэдээлэл дээр харагдаж байна. Ийм нөхцөл байдал үүсэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдгийг бас давхар ярих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг  нь гадаад валютын тухайн урс орон руу орох урсгал. Энэ урсгал бол эдийн засаг руу орж буй хамгийн томоохон хэмжээний, хамгийн ач холбогдолтой урсгал юм. Энэ мөнгөний урсгалыг аль болох нэмэгдүүлэх нь энэ Засгийн газрын хувьд гол зорилго байх ёстой. Одоогийн байдлаар ямар ч байсан эдийн засгийн хүндрэлийг даван гарах төлөвлөгөө гэдэг зүйлийг баталсан байгаа. Тус төлөвлөгөөний хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг хийж, хэрэгжүүлэхээр тусгасан нь УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хэлэлцүүлгийн үеэр зарим зүйлүүд тодорхой болох байх. Бид иргэддээ олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэж амладаг боловч эхлэж ч чадаагүй зүйл их бий. Тиймээс үүнийг бид хийх хэрэгтэй. Хүлээгдэж буй томоохон төслүүдийг явуулах хэрэгтэй. Эдгээр зүйлийг эхлүүлж байж л хүндрэлийг даван гарна. Хийж байж, юмаа эхлүүлж байж, сэтгэж байж л асуудлыг шийднэ гэсэн бодолтой байгаа.

-Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Энэ хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байна. Төрийн байгууллагууд уг хууль дээр хэрхэн хандаж байгаа вэ?

-Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Зарим талаараа иргэд уг хуультай холбоотой мэдээ, мэдээллийг авах байдал дутуу дулимаг байна. Шинэ зүйл эхлэж байгаа учраас тэр байх. Цаашдаа төрийн байгууллагуудын ажил үйлчилгээтэй холбоотой санал дүгнэлтийг хэлдэг. Үүнд анхаарал хяналт тавих зорилгтойгоор энэ хууль батлагдсан. Энэ хуулийнхаа хэрэгжилтийг улам сайжруулаад ард иргэддээ илүү нягт холбоотой ажиллах үүргийг Сангийн яам хариуцаж байгаа. Тиймээс цаашдаа энэ үүргээ биелүүлж ажиллана.

-Өнгөрсөн сарын сүүлээр МҮЭ эвлэл болон ажил олгогчдын холбоотой хамтарсан гурван талт хэлэлцээрийг зохион байгуулсан. Гурван талт хэлэлцээрээс цалин, тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэхээр болсон?

-Цалин тэтгэвэр нэмэгдэх гол зарчмыг бид бага тэтгэвэр, бага цалин гэдэг зүйлийг барихаар болсон. Энэ нь бага цалин, тэтгэвэр авдаг хүмүүсийн цалин тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэхдээ ард иргэдийнхээ хүссэн хэмжээнд хүртэл нэмж чадахгүй. Нэмэгдүүлэхийг хүссэн ч тийм бололцоо байхгүй. Эх үүсвэрийг нь чуулганаар хэлэлцэж баталсан. Хуулийн хүрээнд л нэмэгдүүлнэ. Харин ард иргэд маань нэмэгдүүлнэ гэж хэлчихээд 5-10 мянган төгрөг нэмчихлээ гэсэн үүднээс битгий хандаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ийм л байдалтай байгаа. Цаашдаа бид тодорхой төлөвлөгөөтэй арга хэмжээ зохион байгуулж эдийн засгаа сайжруулсны дараагаар хамгийн түрүүнд цалин, тэтгэврийг нэмнэ.

-Яг хэдэн хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна?

-Хамгийн бага цалин, тэтгэвэр авч буй иргэдийн хувьд 15 орчим хувиар нэмэгдэх байх. Түүнээс дээшээ хэмжээний цалин авч байгаа нь 10 хувиар нэмэгдэх юм. Харин эдгээрээс их хэмжээний цалинтай иргэдийнх 5 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй.

-Орон нутаг болон нийслэлийн зарим төрийн албан хаагчдын цалин буухгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Удахгүй цагаан сар болох гээд байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Ийм зүйл огт байхгүй. Сангийн яам төсвөөс яг цаг тухайд нь санхүүжилтийг нь хийгээд явж байгаа.

-Одонтой ээжүүдийн мөнгө, ноосны мөнгө зэрэг иргэдэд өгдөг урамшуулалыг цагаан сараас өмнө амжиж олгох уу?

-Үр тарианы урамшуулалыг өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр, ноосны урамшуулалын мөнгийг мөн долоо хоногийн тав дахь өдөр улсын төсвөөс шилжүүлсэн. Цалин, тэтгэвэрийг өгөх ёстой цаг хугацаанд нь 100 хувь олгоно. Одонгийн мөнгө болон халамжийн бүх мөнгийг мөн адил цагаан сараас өмнө бүгдийг нь олгох болно.

-МАН засагт хамтрахдаа өр нэмэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Төсвийн тодотголын үеэр өрийн таазыг 58.3 хувиар баталсан. Ингэснээр нэмж зээл авах боломж бүрдлээ гэж олон хүмүүс үзэж байгаа. Ер нь нэмэж өр авах боломж бололцоо хэр байгаа юм бол?

-Өрийн дээд хязгаарыг 58.3 хувь гэж нэмснээр бидэнд дахиж өр тавих ямар нэгэн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл бид 2015 онд төсвийнхөө алдагдлыг санхүүжүүлээд, дотоод бонд гаргаад Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 58.3 хувьтай болно гэсэн үг. Тиймээс бидэнд гадны санхүүгийн байгууллагуудаас зээл авах боломж байхгүй. Өнөөдөр олон санхүүжилт хүлээгдээд байж байна. Ямарваа нэгэн зээл дээр миний бие гарын үсэг зурвал тэр нь Монгол Улсын өр болно. Тиймээс миний хувьд ямар нэгэн байдлаар хөгжлийн төлөө зээлүүдийг авах бололцоо алга.

-Хэдий хэр хэмжээний зээл тусламж хүлээгдээд байгаа вэ?

-Япон улсын санхүүжилтаар олон улсын нисэх буудлыг барих, боловсрол болон эрүүл мэндийн системийг боловсронгуй болгох. Дэлхийн банкны зээлүүд хүлээгдэж байгаа. Мөн Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт банкны гэх зэрэг маш олон төсөл хөтөлбөрүүд хүлээлтийн байдалтай байна. Гэхдээ бид өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж их хуралд өргөн барьсан. Энэ нь өрийн дээд хязгаар, бүтцийг өөрчилвөл тодорхой хэмжээний зээл тусламжийг авах орон зай гарч ирэх байх. Хэрэв тийм боломж гарвал Монгол Улсын Засгийн газар ямар ч тохиолдолд арилжааны чиглэлээр зээл авахгүй. Зөвхөн хөгжлийн чиг хандлагатай 30-40 жилийн хугацаатай, 2 хүрэхгүй хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ.

-Таны хэлсэн Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль засагт хамтарсан гэрээний зарим нэг зүйл заалтуудыг зөрчөөд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл МАН засагт хамтрах үедээ өрийн таазыг нэмэхгүй гэж байсан. Гэтэл энэхүү хуулиар өрийг нэмэх нь тодорхой болчихсон байна?

-Монгол Ардын нам өрийн төвшинг огт нэмээгүй. Харин бодит төвшинд нь л аваачсан хэрэг. Их хурал дээр намайг чи хичнээн тоо хэлдэг юм бэ гээд шүүмжлээд байсан. Би ажлаа хүлээж аваад яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэдий хэмжээнд хүрсэн юм бэ гэдгийг л гаргаж ирсэн нь тэр. Ингэхийн тулд нэлээд олон төрлийн судалгаа авсан. Энэ үеэр хэд хэдэн мэдээлэл яригдаж эхэлсэн. Намайг ажил анх авахад өрийн тааз 49 хувьтай байгаа гэж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр 52 хувь хүрсэн байлаа. Ингээд он дамначихаар 55 хувь, төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд 1 их наяд гаруй төгрөгийн дотоод бондыг гаргасан. Тиймээс л өрийн тааз 58.3 хувь болсон. Түүнээс биш МАН өрийн хэмжээг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй.

-Өрийн удирдлагын тухай хууль дээр аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргана гэдэг зүйлийг ярьж байгаа. Үүнийг олон хүмүүс янз бүрийн байдлаар тайлбарлаж байна?

-Өнөөдөр монголчуудын маань хувьд банк санхүүгийн байгууллагуудаасаа хөрөнгийн эх үүсвэрийг гаргана гэдэг маш хүнд байгаа. Банканд эргэлддэг нийт мөнгөнийхөө 30 орчим хувийг Засгийн газар нь дотоод бонд хэлбэрээр аваад үнэт цаас болгоод үлдээчихсэн. Тэгэхээр энэ маань өөрөө эдийн засаг руугаа орох мөнгийн урсгалыг шууд хумж байгаа хэрэг. Тиймээс бизнес эрхлэгчид маань хаанаас мөнгө олох вэ гэсэн шаардлага гарч ирнэ. Дотоодоос олох аргагүй учраас гадны санхүүгийн байгууллагуудаас мөнгө олох шаардлага үүснэ. Нэг компани маань очоод гадны санхүүгийн байгууллагад хүсэлт гаргахад тэр компанид итгэх итгэл ямар хэмжээнд байх вэ гэдэг асуудал үнэхээр хүнд. Гадны санхүүгийн байгууллагууд компанид байтугай улс оронд маань итгэх итгэл байхгүй болчихсон. Тэгвэл бид тэрхүү бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор энэ хүний ард Монгол Улсын Засгийн газар нь байгаа юм байна. Хэрэв өрөө төлж чадахгүй бол улсаас нь авах боломжтой гэдэг баталгааг л гаргаж өгөх учиртай. Ийм л байдалтайгаар өрийн удирдлагын тухай хууль явж байгаа юм.

-Баталгаа гаргуулах аж ахуйн нэгжүүд тодорсон уу. Эсвэл ямар нэгэн санал хүсэлт компаниудаас ирсэн үү?

-Баталгаа гаргуулах нэг ч аж ахуйн нэгж тодроогүй. Яагаад гэвэл эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Эрх зүйн орчноо бүрдүүлээд дараа нь бид аж ахуйн нэгжүүдийн саналыг хүлээж авах ёстой. Ингэснээр бид өнөөдөр хамгийн үр ашигтай, эдийн засагт их хэмжээний өгөөж өгөх, хамгийн найдвартай ямар төсөл байна гэдгийг сонгож аваад өгөх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэхээр хуулиндаа зааж өгсөн.

-Улс орны эдийн засаг уналтад орсон байгаа энэ үед гаднаас зээл тусламж авах талаар нэлээдгүй яригдаж байна. Тодруулбал ОУВС-гаас Стандбай хөтөлбөрийг авах нь гэсэн зүйл яригдаж байгаа. Ерөнхий сайд ч ОУВС-ийн төлөөлөгчдийг эх орондоо урьсан. Ер нь авах ёстой хөтөлбөр мөн үү?

-Стандбай хөтөлбөрийг өмнө нь авч хэрэгжүүлж байснаар бидэнд ихээхэн танил хөтөлбөр юм. Яг авах уу, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг УИХ гарна шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд ОУВС-н төлөөлөгчдийг ирж  ажлаад манай эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөөч гэдэг захидал явуулсан учраас өнөөдөр хүмүүс уг хөтөлбөрийг авах нь гэдэг зүйлийг ярьж байгаа байх. Гэхдээ Стандбай гэдэг хөтөлбөрийг авснаар эдийн засгаа, төсвөө нэлээд хэмжээнд агшаах шаардлага гарна. Ингэснээр эдийн засгийн онолын дагуу ард иргэдэд тодорхой хугацааны дараа үр өгөөжөө өгөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд ард иргэд маань тэсэх үү, үгүй юу гэдэг зүйл байна шүү дээ. Тийм учраас үүнийг авах эсэх талаар нэлээд олон талаас нь ярилцаж байгаад шийдвэрээ гарна.
Г.Дорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ZOCHIH (103.10.22.95)
    SAIDAA TSAGAAH SARIIH OMHO GEJ U 3SARD OLGOHO GEJ U ALI UHEH YM
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Иргэн А (103.23.51.1)
    цалингаа аваагүй байгууллагууд нэг бол татан буугдсан, эсвэл бүтцийн өөрчлөлт хийгдэх гээд төсөв нь багасаад тушаалаа уншигдахыг хүлээгдээд байгаа гэсэн үг. Яаая гэхэв угаасаа олон ШУ-ны байгууллага байлаа гээд бидэнд ашигтай биш, харин ч гарлагатайгаас хойш хасхаас яахав.
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (180.149.97.42)
    erdenebat saidaa hudlaa bitgii yari l da. 1-r sariin tsalingaa abaagui shinjleh uhaanii baiguullagiin ajiltnuud baina.
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (49.0.162.123)
    xudlaa yrixa biliod ajlaa ogox xeregtei.
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • зочин (202.72.245.42)
    ерөнхий сайд гадаад явахынхаа өмнө бүх зүйл ян тангээдл байсан тэгэхэдодоо хүртэл цалингаа аваагүй байгуулагууд байна
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.20.79)
    yasan ch sanaa zovj ichij uhdeggui ulsuud iim baidag b.naa 20.000 tug-uu mungu gej bodood baigaa um baih daa ta nar bol 1 udaa ch hoolond orj chadahgui mungu. tuuniigee ugsun gej bodood baigaa um baih daa tuunii orond uguhgui baih ni umniig uniig huurugduhgui amar shuu dee
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Зарим байгууллага одоо хүртэл 1-р сарын цалингаа ч өгөхгүй л байгаа ш дээ, худлаа битгий яриач, ялангуяа төрийн хүмүүс худлаа ярьж болмооргүй юмаа.
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • сан***** (202.179.28.49)
    багш эмч нар ядуучуудын эгнээнд хэдийнээ шилжсэн маш хүнд байнадаа ,,,
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    19 цаг 36 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 1 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    23 цаг 9 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    23 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    23 цаг 34 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    23 цаг 47 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 52 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК