Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хадны мангаа хашгирах цагаар...

2015-2-26
0
ЖИРГЭХ
Сэтгүүлч Р.Эмүжин өөрийн фэйсбүүк хуудасндаа АТГ-ын талаар ийнхүү бичжээ.
      Сэтгүүлч Р.Эмүжин өөрийн фэйсбүүк хуудасндаа АТГ-ын талаар ийнхүү бичжээ.

Эрт урьд цагт эрх мэдэл нь хэтийдсэн Энхбаяр гэж байжээ. Тэр өөрийн гэсэн хадны мангаатай болохыг хүссэн гэдэг. Үгэнд ордоггүйг нь айлгаж, үүдэнд сөхөрдөггүйг нь бөхийлгөхийн тулд өндөр сэнтийд нь үйлчлэх хүчирхэг хадны мангаатай болохыг эрмэлзэн хууль боловсруулснаар Авлигатай тэмцэх газар сүр дуулиантай төрсөн юмсанж. Мэдээж анхнаасаа сүүдэрт төрж, төлжсөн юм болохоор мөнөөх хадны мангаа өсөх тусмаа өсөрхүү, томрох тусмаа догшин нэгэн болсон гэнэ. Аавынхаа араа шүд, алсын санаанд захирагдан айлган сүрдүүлэх донтой болсон хадны мангаа хаяагаа хадарч, харснаа чичрүүлдэг том зантай, толгой гэдгэр аж. Хожим өөрийн тэлсэн эцэг болох Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар догширч, басхүү номхорч сурсан гэнэ. АТГ-ын намтар ийнхүү үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажилладаг гэх энэ байгууллага бий болсон цагаасаа эхлэн улс төр, бизнесийнхнийг айлгадаг араа шүдтэй аймшигт хадны мангаагийн үүрэг гүйцэтгэсээр ирэв. Нэг үгээр хэлбэл АТГ улстөрчдийн хувьд сэлэм гялс, толгой бөндгөс гэхийн зуургүй гэтэн дайрдаг гэнэтийн гэсгээл болж хувирсан бол бизнесийнхний хувьд ч ялгаагүй тэргүүн дээр нь далайсан тэвчээрийн илд мэт ойлгогдсоор өнөөг хүрэв.

              АТГ-ыг байгуулсан нь зөв эхлэл байсан боловч энэ бодлого хэрэгжихдээ хэн хүчтэйг нь даган улстөржих зарчмаар ажиллах болсон нь увайгүй урвагч, шарваачийн дүр бий болгосон хэрэг. Эрх мэдэлтнүүдийн нохойд барьдаг мод, ноцохдоо далайдаг ташуур болсноороо АТГ анхны зорилгоо умартаж, өнөөг хүртэл сайн нэр дуулсангүй, сайхантай үйл холбогдсонгүй удав. Нэг жишээ дурдахад, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр энэ асуудал хурцаар хөндөгдөн, нэг хэсэгтээ л чих халууцуулж, нөгөө хэсгийнхнийг нэлээдгүй хэлмэгдүүлсэн. МАН-ын Ё.Отгонбаяр, Б.Анандбазар нарын тойрогтоо ялах магадлалтай цөөнгүй залуу АТГ-ын сэлмэнд хяргуулчих дөхсөнийг уншигчид санаж байгаа. Энэ мэтээр шийдвэрлэх мөчтэй уралдан шийдсэн дайралт хийж, хэн нэгэн эрх мэдэлтний тусын тулд хадны мангаагаар хажуугаас нь архируулдаг явдал моод болтлоо ужгирав. Асуудал дуусангуут “Гэм буруугүй нь тогтоогдлоо” ч гэх шиг гэнэн тайлбар зүүдэг хөгийн зантай, хөгнө ишигний явдалтай гэх. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн өстөн дайсан болох У.Хүрэлсүхийг хэдэнтээ шалгуулж, хэсэгтээ тарчлаахдаа мөн л энэ мэтийн эгзэгтэй цаг үеийг сонгож байв. Төрийн гурван өндөрлөгт АН-ынхан залрахад ард түмэн АТГ-аас өөрчлөлт хүлээсэн. Бодит агуулга, жинхэнэ зорилгоороо ажиллах болов уу гэсэн нийгмийн хүлээлт талаар болж, хадны мангаа маань Ц.Элбэгдоржийн үед харин ч нэг халгаатай араншин гаргаж эхлэсэн нь үнэн юм.

                Өмнөхөөс ч илүү улстөржиж, урьдахаасаа ч илүү уруудав. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон саяхны үйл явдлууд үүнийг гэрчилдэг. АН-ын дарга асан тэрбээр Ерөнхий сайд байх үедээ ч энэ тухай нэгэнтээ ам алдан шүүмжилж, “Хүчний байгууллагууд бизнесийнхнийг дарамталж, нийгмийг шоронжсон сэтгэлгээгээр айлгахаа болимоор байна” хэмээн бухимдсан удаатай. Өдгөө өндөр албанаасаа буусны дараа ч бас энэ сэдвийг хөндөн, элэг зүрхээ уудалсан байх юм. “АТГ-ыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ёс суртахуунгүй газар болгож болохгүй” хэмээн Н.Алтанхуяг зориуд цохон хэлэхдээ “Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдэс нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” гэж шулуухан үгийг шуудхан уруул давуулжээ. Үнэнийг хэлэхэд саяхнаас харснаа хадардаг, хадарснаа сүрдүүлдэг хадны мангаа маань дэргэдээ харгис ганнибалтай болсон нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байлаа. Уг албыг АТГ-ын дээвэр дор багтааснаар хэнээс ч хараат бус байх ёстой шүүх, прокурорынхан хадны мангаа, харгис ганнибал хоёроос айн чичрэхдээ тулсан талаар мэргэжлийнхэн шүүмжлэх болов.

            Энэ хоёр байгууллагыг туурга нэгтгэснээр дээхнэ үеийн хэлмэгдлийн буюу махны машин бүрэн утгаараа тачигнаж эхэлсэн тухай дуугарсан хүн цөөнгүй. Энд зориуд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үгнээс эш татдаг нь учиртай. Хадны мангаа, харгис ганнибал хоёрыг эзэмшин, эрх мэдлийн сүлжээгээр хүссэнээрээ хөдөлгөн жолоодож буй нам дамжсан бүлэглэл болон түүнд өртөн хэлмэгдсэн өөрийн амьдрал, анд нөхрийн тухай ил тод ярьсан сүүлчийн “могикан” нь Н.Алтанхуяг болж таараад байгаа юм. Ерөнхий сайдын өндөр суудал нь ч, АН-ын даргын хариуцлагатай алба нь ч түүнийг болон хамтран зүтгэгчид, гэр бүлийнхнийг нь аварч чадаагүй гээд бодохоор мань мэтийг бол өнөөх хадны мангаа зажлалгүй залгих нь мэдээж. Эрх барьж буй намын дарга байсан хүнээсээ эхлээд нийгэм бүхэлдээ хадны мангаа, харгис ганнибал гэгдээд байгаа АТГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёроос айж эмээх “аймшгийн киноны сэтгэхүй”-тэй болох шалтгаан энэ юм. Х.Тэмүүжин, Л.Гансүх нараас эхлээд олон хүн нэгэнт эрчимтэй ажиллаж байгаа махны машины золиос болсон талаар Ерөнхий сайд асан эрхэм, гашуухан үгийг гөжүүдхэн хэлсэн байна билээ. Эрх ашгаараа сүлбэлдсэн ганц хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт явагдаж, тэдний мэдэлд АТГ, Улсын ерөнхийн прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёр айлгах тактик хэрэглэн араа шүдээ хавирч, арга замаа нарийсгаж байгаа тухай Н.Алтанхуягаас гадна УИХ-ын нэр бүхий гишүүд ил тод хэлсэн нь ч бий.

                 Эндээс Н.Алтанхуягийг огцруулах бизнес хийгээд эрх мэдлийн, улс төрийн сонирхол хүчтэй үйлчилж ирсэн нь ч харагдана. Магадгүй Л.Гансүх, эсвэл Н.Алтанхуягийн охин, нөгөө Дэнзэн хэмээх залуу бүгд буруутай байж болно. Хамгийн гол нь гол баатар буюу Н.Алтанхуягтай холбоотой баримт мэдээллээ улстөржүүлэн тавьж байгаа нь өөрөө АТГ-ын үнэн дүр төрх, цаад зорилгыг илчилсэн хэрэг гэдгийг энд зориуд дурдмаар байна. Ойрхны жишээ дурдахад Н.Алтанхуягийг огцруулах асуудал хөндөгдөөд эхлэнгүүт АТГ хэвлэлийн бага хурал хүртэл зарлан хөгөө дэлгэж байхав. Тэгээд асуудал шийдэгдэн, мань эрийг сандал суудлаа хүлээлгээд өгөнгүүт нам болж, таг дуугаа хураасныг бид бүгд харсан. Хадны мангаа, харгис ганнибал хоёр хэн нэгний захиалгаар, улс төрийн зорилгоор ажилладаг нь эндээс тод харагдаж байж ч болох.

              Ямартаа ч төрийн хамгаалалтад байх учиртай Ерөнхий сайд асан маань хүртэл “Төрсөн үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалан ялладаг түүх надаар дуусаг” хэмээн үгээ хэлж, үнэнээ өчиж суухав. Эр хүн эр сур мэт хатуу үгээ нулимстайгаа залгин байж ийнхүү хэлсэн биз. Хэдэн муу улстөрчдөө бид урвалаа шарвалаа, уруудлаа доройтлоо хэмээн үг хайргүй зэмлэдэг. Зэвүүрхэн буруутгадаг. Магадгүй зарим нь энэ мэтээр эхнэр хүүхэд, эрхэлдэг бизнес, эндсэн алдсанаараа барьцаалагдан, өөрийн үзэл бодлын эсрэг саналаа өгөөд сууж байхыг үгүйсгэмгүй нөхцөл байдал Монголын улс төрд хэдийнэ бий болжээ. Энэхүү аалзны шүлсний нэгээхэн хор нь АТГ-аас ялгарч байдаг гээд хэлчихвэл махны машинд мань мэтийн сэтгүүлч өртөж балрах юм биш байгаа. Авлигыг анагаана хэмээн цагтаа ноён Элбэгээ том дуугарч, толгой гэдийлгэж байсан. Анагаадаг америк технологи нь энэ юм болов уу гэж сумын төвийн улстөржих дуртай өвөө нар асууж сонсогдсон. За яадаг ч байсан Алтанхуягийн “Төрсөн үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалан ялладаг түүх надаар дуусаг” гэж хэлсэн ерөөл байгаа юм хойно, хурайлаад сууж байхад болох байлгүй. Хурай, хурай... Хадны мангааг хамжааргадаж хайрла, харгис ганнибалыг хазаарлаж хайрла....

Өнөөдөр сонин Р.Эмүжин


0
ЖИРГЭХ
Санал болгох
Хадны мангаа хашгирах цагаар...
Гэрэл зурагчин Б.Баярын бүтээл: Гайхамшигт Улаан Цутгалангийн хүрхрээ
”Хотын оршин суугч” гэрэл зургийн уралдааны ялагчдын зургуудаас
БОНХ-ийн дэд сайд Б.Тулга: Монголын цөлийг ойжуулахад Өвөрмонголын Элион групп хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (202.9.43.203)
    emvjind amjilt xvsie chadaltai nairagch shvdee
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.27.83)
    Эмүүжэн гайхалтай зөв судалгаатай бичжээ. энэ байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл АТГ -гэсэн чиг үүргийг гүйцэтгэж чадахгүй шудрага иргэдийн амийг таглах тэднийг дарамтлах байдлаар ажиллаж байна. энэ газрыг нэн даруй татан буулгаж төсвийн хөрөнгийг зөв газарт нь зарцуулах хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
  • ТЖ СҮРЭН (202.9.41.167)
    Уг нь маш хэрэгтэй байгууллага юмсан. Даан ч нохойд барьдаг мод гэдэг шиг улс төрчид ээлжилж нэгнээ намнадаг газар болгосон нь харамсалтай. Н.Энхбаярыг дарж , М.Энхболд , Элбэгдорж нар хамтарч Энхбаярыг дарж Элбэгээ ерөнхйилөгч болсон. Одоо М.Энхболд Элбэгдорж хамтран АН-ын нөхөдийг гөрөөлж эцэст нь М.Энхболд ерөнхйилөгч болоод 2019 хүртэл АТГ бага зэрэг амраад 2019 оны эхээр ажилдаа шуурхайлан орж АН-ын нөхөдийг бариад төгсгөлд нь АН олонхи болооод АТГ -ын удирдлагаа.....??????.....!!!!
    2017 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.29.175)
    Ene R.Emujin gej danhar tolgoitoi buduun guyatai paldiisan namhan avgai chini genet yagaad avligachin Alhuig umuuruud unav
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    АТГ уг нь соен гэгээруулэх уурэгтэй. Гэтэл айлгадаг, хэлмэгдуулдэг газар болж, Элбэгдоржийн даалгавраар ажилладаг болсныг хун бур ойлгодог болсон.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.233.18)
    Үнэхээр зөв сэдвийг хөндсөн байна Баяр хүргэж амжилт хүсье
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • khuulich (124.158.107.20)
    Khuuligui yum shig olon jil yavsandaa
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • zahialga Nr.097 (84.132.17.180)
    uur zahialgatai niitlel bichij uilchilne. une jich tohirno hayar deer bii
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    хүн ер нь өөрийнхөөрөө л баймаар юм шигээ хүний өөрийн хүнд битгий далдаганаж далчигнаж байгаач
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • buh (202.179.20.93)
    zub bichjee ATG arai dendej bn
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    энэ байгууллага бол хуулийн дагуу ажлаа сайн хийж байгаа
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (150.129.143.87)
    Нэг талруугаа бvv савла. Нээх ц вэр амьтад бишдээ
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зориг (103.229.123.26)
    Одоо бодоход Энхбаяр Хvрэлсvхийг сонгуулд дэвшvvлэхгvй, эхнэртэй минь хэрэлдсэн гэж шоронд хийх шахаж байсан шvv. Бас л муухай юм хийж байсан даа.
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • tt (182.160.32.32)
    kkkk
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.32.32)
    kkkkkk
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.32.32)
    tsag ueteigee hol niil jar dalan onii komunist shig setgej bichih yum
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (150.129.140.236)
    Zahialgat niitlel, mungu uguud bichuulj bga shude
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Элбэгдорж л хамаг зүйлийг урвуугаар эргүүлсэн болохоос ...зөв явбал хэрэгтэй байгуулга
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • болдоо (202.55.180.155)
    АТГ ыг мөн их ангуучлах юмаа. АТГ аймаар муу хамгийн зэвүүн газар гэдэг мэссэжийг нийгэмд өгөх ямар хэрэгтэй юм бол. Эсвэл энэ захилгатай хэвлэл мэдээллийн дайралт юмуу. Иргэн миний бодлоор бол АТГ ажлаа сайн хийж байгаа гэж бодож байгаа. Тэгээд яах юм бэ мөнгө төгрөг идэж уусан нөхдүүдийг шийтгэж болохгүй гэсэн үгүү. Тэгвэл ардын хүүхдүүд шорондоо суугаад авилгач түшмэдүүд төрийн мөнгийг идээд явж болно гэсэн үгүү Эмүжин сэтгүүлчээ. Чи зүгээр чаддаг юмаа бич за. Сэтгүүлч та нар хэвлэл мэдээллээр хар пи ар яасан их хйидэг болчихсон юм.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Budo (122.201.31.21)
    Hen ch bai muu yum hiisen l bol hariuutslaga shiitgelee huleedeg baih yostoi. ATG baigaa uchir zarim n aigaad idej uuj chadahgui bga shuu!
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    Undsen huuliin bus ene gazryg tatan buulgah heregtei
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • chono (202.126.89.199)
    urdiinn udidagchid uuj isench, uraltsajj daisgansannch oddoogiin tom darga n naraa arail judagtai,,basch gej ichih nvvr tedend baisan! odoo bol vnen tsaichihsan garuudl erh barih boljde.songoson hvnee ,namaa butsaaj tatdag erhiig ni ard tvmend og! ta bvhnii yalzral ulsaa mohooh ni baina . erh ashigiin zvi zohistoi daraal***** ni alldagsan omhii chotgorvvvd ,ulsiin erh ashigiigg nulimdag huwalznuud
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • БАБА (202.126.91.159)
    ЭЛБЭГДОРЖ 90 ОНООС ХООШИХ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ХИЙЖ ИРСЭН ТЭРНИЙГ ШУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ ЭЛБГДОРЖ АЛГА БОЛЖ БАЙЖ АЁУУДАЛ АРАЙ ГАЙГҮЙ БОЛНО
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.140.133)
    сонгууль дөхөхөөр захиалгатай бичвэр ихсэнэ дээ хөөрхий
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Дүүриймаа (103.229.123.229)
    Эмүжинд баяр хүргэев голыг нь олж бичжээ
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • иргэн (112.72.13.246)
    тиймээ монголд шударга ёс алга.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (103.229.123.22)
    МОНГОЛЫН ИРГЭД УЛС ТӨРЧДИЙН ШОУНД ҮРЭГДЭЖ ХОХИРОЛ ИХ АМСАЖ БАЙГАА ШҮҮ.ТА НАР Ч ЯАХАВ АТГ-ЫНХАНААР ДААЖИГНАХАА БОЛЬДОО ТЭД ТУШААЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭХДЭЭ ШУДАРГА БАЙХ НЬ ЧУХАЛ УЛС ОРОН АРД ИРГЭД УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БИШ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • zocin (178.43.216.181)
    zaluu hyn gehed zyb bicsen baina,atg azillagaani szydarga bys,ehleeedl syrjigneed barilaa,daraani gemgyi geh czig ,oron garan hymyys azilladag um boluu,zailuul,tyrd azillah gadaadad ih deed syrgyyli tygssen szildeg mergejilteng awaasai,yagaad tyrd dandaa hydalcz huuramcz ui cz hiideggyi hudlaa yaridag nyamdorj met syydag um boloo,odoo erni ih hurliin giszyydiig 1ees ilyy songohgyi darga nariig bas udaan 4ees deesz zil neg alban d azilluulahgyi ,bygdiigni doroos azilaa eheldeg coz iin yed awaaszmaar um,injener gehed slesarias azilaa eheldeg,umuu
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Д.Ганбаатар (103.10.22.129)
    авилгалтай тэмцэх тухай хуулийн байгуулах тайлагнах.дарга сонгохыг буруу ч гэсэн 76 буюу улсын их хурлын хяналтанд хамруулъя. ямарч сайн хүн байгаад эрдэж хэн нэгэнд мунхагаа үзүүлдэг юм байна. энхбаяр. элбэгээ хоёр ялгагдахаа байлаа
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.175)
    Энхбаяр сөнөөсөн Элбэгдорж сөнөөсөн харин Алтанхуяг бүтээсэн гэдгийг ардууд санаж явья
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
    • Yu buteesen gej ***** baigaa yum. Ted urnuus sa lgasan Altanhuyag ulsiin avdariig hoosolj deer ni ur tavisan. Tuunii buteesen yum gevel undur huutei munguur zam tavisan grj baigaa. Ter hezee ch ergen tulugduhgui evdeeed duusna. Hamaatan sadanguud ni ulsiin mungiig ih hemjeegeer idsen. Ard tumen yaduursan. Mongol tugrugnii hansh unwguidsen. Ene hadnii mangaa hariutslaga uureh yostoi. Mongoliin ard tumnii umnu nuglee naminchilj idsen uusan nuraasnaa ugch bosgoh yostoi
      2015 оны 02 сарын 27
  • Зочин (112.72.11.118)
    Ene mangaagiin odoogiin etseg ni Elbegdorj boljee.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.91)
    Ерөнхийлөгч хүмүүст уучлалт үзүүлсэн нь зөв шүү дээ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.91)
    АТГ ажлаа л хийж байгаа юм биш үү
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (85.105.214.250)
    Элбэгдорж ямар ч үг хэлээд дандаа шоу сангддаг болжээ. Алтан шаахай өмссөн ч алцан майга нь дарагдахгүй гэдэг үг бий дээ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Сайн бичиж (85.105.214.250)
    АТГ бол угаасаа улс төрийн захиалга биелүүдпэг, нам дамжсан олигархиуд, тэднийг өөгшүүлж улс төр бизнесийн зорилгодоо ашиглаж байдаг Хүзүүгүй хүн, ЗИ, Женко тэдэнд төмсөгдүүлж , АН-ыг алж зорилгыг нь биелүүлж байдаг адгийн авилгач өөрийнхөө МАН-ыг ч жинхнээр булшилж байгаа Мие.Энхболд, Жунай нар зүгээр л шийдэм, ташуур болгож байгааг улс төрчид бүү хэл, монголын нийгэм ойлгож мэдэрсэн. Тэд одоо Батсуурийг л Алтангадас гэх угшлаар нь Алтанхуягийн айлгах бас нэг учиг болгож байгаа биз. Ойрын үед хамгийн сийрэг өндөр мэдрэмжтэй улс төрчид болох Баабар, Алтанхуяг нар айхавтар ярилцлага, нийтлэл олон түмэнд өглөө. Энхбаяр ч олныг сортойлгож байна. Элбэгдоржийн нүд Христээс урвасан Иудегийн нүд шиг бүлтрэх гэж байналээ. Ийм нүдийг олж харахын тулд Винчийн Флоренцийн баян Медичийн урьдчилгаа мөнгө авчхаад 3 жил юу ч зуралгүй захаар тэнэсэн гэдэг яриа байдаг. Ялзарсан захиалгын газрын бууны нохдод СТАЛИНЫ хэлсэн нэг зүйл сонсгох юмсан "ЧЕКИСТ ХҮН ЭСВЭЛ ЦОЛ НЭМДЭГ, ЭСВЭЛ ШОРОНД ҮХДЭГ" гэжээ. Загалмайлсан эцэг чинь ингэж хэлээд түүхийн хогонд даруулсан бол та нар загалмайлсан эцэгтэйгээ тийм тавиланг амсах байхдаа. Баабарын бичсэн тоо баримт харин ч бага байгаадаа.Үүн шигээ нарийн мэдрэмжтэй, нийгмийн сэтгэлгээний толь болж яваа Эмүүжин бүсгүй яг л олон түмний санаа, болж байгаа процессийг хэлсэн байна. Жирийн сонгогч бид маш олуулаа ингэж харж байна. Нүдээ жоохон том нээцгээ. Ээбий, Зи 2 ямар хүнээр бид төс өөлж байлаа. Муухай андуурчээ. харин Женко бол тийм л хүн байсан. Н.Энхбаяр ч ялгаагүй Пүрэвдорж гуайн хэлсэн "ХОЁР НҮДЭЭ ТАС АНИСАН, ХОРСОЛ ЗАНАЛАА ТАС НУУСАН, ХӨГШИН АРСЛАН, ТОРОН ДОТОР ХЭВТЭНЭ" гэдэг шиг л Ээбийг тасчихад бэлэн байгаа. Харин АН-хан бид 20 жил хүлээсэн ялалтын тугийг өргөж, 5 удаа ялуулж, монголын түүхэндэх хамгийн их бүтээн байгуулалт хийсэн шоргоолж шиг ажилсан намын даргаа дурсаж байна. Түүний цохин унагааж ЗОМБИ болгосон үхдэлийг цус плазм залган амилуулж, тэр нь одоо биднийг гудманд гаргаж, улам газар авч АРДЧИЛАЛЫН ЯЛАЛТЫГ БУЛШИЛЖ байгааг харж, МАНАН байгуулсан Э, Зи, Сайханаа, Баярцогт нараа зүхэж сууна. Цаг нь ирэхээр хэн ч шоргоолжинд бариулдаг юм даа
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.22.44)
    АТГ-г агнах их аяныг "А" дарга өдөөж, АН дэмжиж, алагчлалгүй байхаас нь айж, мөнгөөр угжсан том пиараа ч өргөжүүлэх нь дээ. Харин ард түмэн АТГ-г ОВОО Ш ДЭЭ гэж харж байгааг мэдэж байдаг болов уу.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.120)
    songuuli doxoj ee
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.38.85)
    заа хө алтанхуяг ч өөрөө асар но-той нь үнэн. батүүл сосорбарам баярцогт нарыг харин огт шалгадаггүй нь гоё.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
    4 цаг 9 мин
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
    4 цаг 18 мин
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
    4 цаг 33 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    4 цаг 40 мин
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    Уржигдар 17 цаг 59 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    Уржигдар 16 цаг 17 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    Уржигдар 13 цаг 30 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    Уржигдар 12 цаг 15 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    Уржигдар 11 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    Уржигдар 11 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 07 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
24 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК