зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Эрдэнэбаяр: Мазаалайг мартах ёсгүй

2015-3-10
0
ЖИРГЭХ
“Говийн баавгай” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Capture    “Говийн баавгай” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Мазаалайн судалгаа хэр ахицтай байгаа вэ. Энэ амьтныг устаж алга болоход хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл юу вэ?
-Мазаалайг 1900-аад оны эхээр бүртгэхэд л 50-60 орчим бий гэж тогтоосон байдаг. Тухайн үед Оросын аялагчид “Монголын говьд алмас байна” гэсэн тэмдэглэл бичсэнээр энэ төрөл зүйлийг нээж гаргаж ирсэн. Мазаалай алсыг харахдаа хойд хоёр хөл дээр тогтож зогсдог. Үүнээс үүдэн алмас гэж нэрийдсэн байх талтай. Мазаалайн тоо толгой тухайн үеэс нэмэгддэг ч үгүй, буурдаг ч үгүй байсаар байна. Сүүлийн үед ШУА-ийн Биологийн Хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэмтэд 22 эр, 5 эм мазаалай баавгайг генетикийн хувьд паспортжуулан бүртгэсэн. Мазаалайн амьдарч буй нутгаар зарим жилд хур тунадас ордоггүй, мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Гэлээ ч мазаалай ийм хүнд нөхцөлд тодорхой хэмжээнд тоо толгойгоо бариад яваад байна гэдэг тухайн амьтны амьдрах чадвар сайн, тоо толгой нь өсөх боломжтой гэдгийг илтгэж байгаа юм. Сүүлийн хоёр жил эрдэмтэн, судлаачид, төр засаг, гадаадын байгууллагууд хөрөнгө, мөнгө зарж мазаалайн генетикийн судалгаа хийж байна. 2012 он хүртэл мазаалайг ойн хүрэн баавгайн дэд зүйл буюу говьд амьдардаг хүрэн баавгай гэж үздэг байсан бол 2013 оноос өөр зүйл гэдгийг тогтоожээ. 1960-аад оныг хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан мазаалай хүнээс дайжиж шахагдаад говийн гүн рүү нутаглах болсон. Өөр хоорондоо хол зайтай байдаг тул орооны үеэр биенээ олохгүй тохиолдол ч бий. Энэтхэг улсад цагаан хирс 10 орчим болтлоо цөөрч, устах аюулд ороход нь төр засгаас нь анхаарал хандуулж 1000 гаруй тоо толгойтой болтол нь өсгөж үржүүлсэн.

-Зөвхөн Монголд амьдардаг энэ төрөл зүйлийг аварч, хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Миний хувьд мазаалайг амьтны хүрээлэнд гаршуулах аргаар хамгаалж, тоо толгойг нь өсгөх боломжтой гэж боддог. БНХАУ-ын амьтны хүрээлэнд гаршуулах талаар бас яриа хэлэлцээр хийгдсэн байдаг. Урд хөрш хулсны баавгайгаа мазаалай шиг тоо толгой нь багасч, устах аюулд ороод байхад нь хамгаалж, өсгөж чадсан туршлагатай. Бид БНХАУ-тай хамтран мөн тэдний туршлагад тулгуурлан олон улсын шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарын анхаарлыг мазаалайд хандуулах хэрэгтэй байна. Мөн мазаалай баавгайг Ерөнхийлөгчийн ивээлд авч, энэ ховор төрөл зүйлийг хамгаалах, тоо толгойг нь өсгөх хөтөлбөрийг Засгийн газраас дэмжвэл мазаалайн тоо толгой өсгөхөд төр засгийн зүгээс дэмжлэг болох боломж буй. Харамсалтай нь мазаалай хэмээх энэ зүйл амьтныг дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан амьтны төлөөх хөрөнгө оруулалт, дэлхий нийтийн өмнөх хариуцлагыг МОНГОЛ улсын засгийн газар баг бүрэлдэхүүнээр нь халаа солио хийлээ.

-Нэг үе мазаалай хамгаалах зорилгоор 30 орчим төрийн бус байгууллага байгуулагдсан. Тэднээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь маш цөөхөн. “Говийн баавгай” ТББ ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ?
-Манай байгууллага мазаалайн асуудалд төрийн болон иргэд, судлаачдын анхаарлыг хандуулах, судлах зорилгоор 2009 оны есдүгээр сард байгуулагдсан. Удирдах зөвлөл маань долоо гишүүнтэйгээс гадна олон нийтийн сүлжээгээр нэлээд олон дэмжигч, гишүүнтэй. Байгуулагдсан цагаасаа хойш орон нутгийн иргэдэд мазаалайн талаар мэдээлэл олгох зорилгоор жилдээ 5-8 удаа нийт 28 удаа сургалт явуулсан. Бид ихэвчлэн олон нийтийн сүлжээг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэдэг. 2009 онд “Ногоон эвсэл” ТББ иргэний сэтгүүлзүйг хөгжүүлэн, байгаль орчныг хамгаалахад иргэдийг татан оролцуулах зорилготой Монгол-Тайванийн хамтарсан “Nomad green” төсөл хэрэгжсэн. Энэ төсөлд хамтарч ажиллалаа. Энэ төслийн хүрээнд www.nomadgreen.org сайт ажиллуулж, уг сайтаар дамжуулан бид мазаалай баавгайтай холбоотой мэдээ, мэдээллийг сурталчилсан. Мөн Энэтхэгийн “India news” цахим сонины сэтгүүлч Пранабын судалгааны ажилд тусалж “Монголд байдаг баавгай” нийтлэл гаргасан. Үүнээс гадна 2012 онд есдүгээр сард тухайн үеийн БОНХЯ-ны (БОНХАЖЯ) төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод “Мазаалай баавгайг хамгаалах бодлогын баримт бичиг”-ийн төсөл хүргүүлсэн. БОНХ-ийн сайд С.Оюун болон удирдлагууд биднийг дэмжин мазаалай хамгаалах ажлын хэсэг хамтарч байгуулсан. Ажлын хэсэг газрын гадаргын усны хэмжээг нэмэгдүүлж, мазаалайд ундны ус бэлтгэх зорилгоор хоёр булаг шанд сэргээн Captureтохижуулсан. Ажлын хэсэг 2013, 2014 онд идэвхтэй ажиллаж нар, салхины эрчим хүчээр ажилладаг гүний  хоёр худаг гаргасан. Үүнээс гадна төрийн бус байгууллагууд болон иргэд хамтарч мазаалайг ичээнээсээ гарах, ичээндээ орох үеэр нь нийт 10 тн тэжээл 28 цэгт тавьсан. Сүүлд 2013-2014 онд Германы “New film” студитэй хамтарч “Говийн баавгай” баримтат кино хийх зорилгоор мазаалайн тархан суурьшдаг нутгаар хоёр удаа зураг авалт хийсэн. Эхний зураг авалтаар хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй. Дараагийн зураг авалт амжилттай болсон. Германы талаас удахгүй бүтээлээ бидэн рүү явуулна.

-Таныг “Бид ногоон цагдаа” цахим хуудас ажиллуулдаг гэж сонссон. Хуудсаараа дамжуулан ямар мэдээлэл иргэдэд хүргэдэг вэ?

-Байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг иргэдийн оролцоотой нэг цэг дээр нэгтгэе гэсэн үүднээс энэ хуудсаа өнгөрсөн оны наймдугаар сараас нээсэн. Бид ногоон цагдаа гэсэн нэртэй болохоор иргэд хар бараан мэдээлэл түлхүү явуулдаг. Уг нь хар бараан мэдээллээс илүүтэй байгаль орчны чиглэлийн гэгээлэг мэдээллийг иргэдэд хүргэхийг хичээдэг. Манай хуудсыг 11000 гаруй хүн дэмждэг. Өнгөрсөн аравдугаар сард уулзалт хийхэд нэлээд олон дэмжигч ирсэн. Бид хамтдаа Богд ууланд цэвэр агаарт аялангаа ойр орчмынх нь хогийг түүж цэвэрлэгээ хийсэн. Дэмжигчидтэйгээ зөвхөн компьютерийн цаанаас ярилцалгүй нүүр тулан уулзаж аялангаа байгаль орчноо цэвэрлэх, мөн сурагч дүү нартаа экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах талаар төлөвлөж байна.
Т.Болор-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (14.53.189.3)
    Tanidg zaluu tbb tergvvn gen vv namhan vm ywad l bdiin
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
    • a
      a
      2015 оны 03 сарын 11
  • yyy (150.129.140.174)
    SHOGTUU BAINAA....
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    20 цаг 9 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 34 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    23 цаг 42 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    23 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК