-
2024 оны 11 сарын 11
АН-ын бүлгээс мэдээлэл өглөө.
-
2024 оны 11 сарын 11
АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс "Тэрэлжид төсөв хэлэлцсэн" асуудлаар сэтгүүлч тодруулав.
-
2024 оны 11 сарын 11
УИХ-ын дарга индэр дээрээс дэгийн хуулийн зүйл заалтыг зохиож уншсан. Энэ бол үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа юм. Иймд УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой
-
2024 оны 11 сарын 11
Олон алдаа, завхрал гарч байна. Өмнөх парламент 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээгүй байсан асуудлыг хэлэлцээд л энэ бүхэн эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулиар замыг нь зассан.
-
2024 оны 11 сарын 11
Нийгмийн даатгалын үндэсний хороо хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргахаар шийдвэрлэжээ.
-
2024 оны 11 сарын 11
Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан. Энэ дагуу Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагч буюу төрийг төлөөлөн ажиллах бүрэлдэхүүнийг батлав.
-
2024 оны 11 сарын 11
Улсын эмнэлгүүд өнгөрөгч баасан гарагаас эхэлж шүдний эмчилгээг насанд хүрэгчдэд төлбөртэй хийж эхэлсэн байна.
-
2024 оны 11 сарын 11
Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
2024 оны 11 сарын 11
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв аравдугаар сард иргэдийн 759 гомдол хүлээн авчээ.
-
2024 оны 11 сарын 11
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгав.
-
2024 оны 11 сарын 11
Д.Дэлгэрсайхан нь 2020 оны наймдугаар сард УБЕГ-ын даргаар томилогдож байв.
-
2024 оны 11 сарын 11
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.
-
2024 оны 11 сарын 11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
-
2024 оны 11 сарын 11
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.04-11.10/ нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
-
2024 оны 11 сарын 11
Энэ сарын 4-10-ны хооронд 582 цэгээр 16.135 тонн шахмал түлш борлуулжээ.
-
2024 оны 11 сарын 11
Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна.
-
2024 оны 11 сарын 11
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцав.
-
2024 оны 11 сарын 11
АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
-
2024 оны 11 сарын 11
НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Иймд энэ сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн.
-
2024 оны 11 сарын 11
Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх ням гарагт эхлэх Кюүшү башёд барилдахгүй хэмээн Исэгахама дэвжээнээс мэдэгдлээ.