-
2016 оны 8 сарын 05
Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооноос ”РИО 2016” олимпийн наадамд зориулан ном гаргажээ. Уг номонд олимпийн наадамд оролцож буй Монголын бүх тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийн танилцуулга, намтар болон бусад сонирхолтой мэдээллүүд багтжээ.
-
2016 оны 8 сарын 05
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ.
-
2016 оны 8 сарын 05
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.
Залуу уран бүтээлч Б.Намууны авсан 1500 орчим гэрэл зургаас 50-ийг нь сонгон, Бразилийн өвөрмөц соёлыг илтгэх инстолляцын бүтээлүүдтэй хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм Энэхүү үзэсгэлэнг удахгүй Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотод болох зуны олимпийн их наадамд зориулан гаргаж байгаа юм байна.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2016.08.05-21-ны хооронд болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
Их хотын залуус аа та бүхэн энэ зуны хамгийн том задгай партиндаа явахад бэлдэж байна уу? Та бүхний хүсэн хүлээсэн ”SUNRISE FESTIVAL” болоход ердөө ганцхан хоног үлджээ.
Өнөөдөр SPECIAL TAX-ны хямдралтай үнээр борлуулах хамгийн сүүлчийн өдөр бөгөөд Prolive Entertainment-н салбарууд, мөн www.ticket.mn, 1900 1800 төлбөртэй хүргэлт шөнө 23:30 гэхэд зогсох юм байна шүү.
”Sunrise Festival”-н Special таксны зарагдсан тоогоор Монголын Үндэсний олон нийтийн телевизээр явуулж буй ”Сэтгэлийн Үндэс” цэцэрлэг барих төсөлд тоосго бэлэглэх юм. Ингээд зуны хамгийн саак партиндаа оролцож мөн сайн үйлсэд нэгдэх боломжийг бүү алдаарай залуус аа.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99707387 дугаарын утаснаас аваарай.
-
2016 оны 8 сарын 05
Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ. Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгох юм.
Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг 8-р сарын 12-ны 19.00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглох юм байна.
-
2016 оны 8 сарын 05
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.
-
2016 оны 8 сарын 05
”Рио-2016” олимпийн наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Тэгвэл жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан 06-нд эхэлнэ. 60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учираа таарчээ.
Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр боллоо.
-
2016 оны 8 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно.
-
2016 оны 8 сарын 05
Хүн төрөлхтний зуны XXXI олимпийн их наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа болно. Энэ төрөлд 64 харваач оролцох ба урьдчилсан харваанд авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ.
Манай улсаас Ж.Гантөгс эл харваанд өрсөлдөх бөгөөд хасагдах шатны харваанд өрсөлдөгчөө ялбал шигшээ 32-т шалгарна. Ингэснээр наймдугаар сарын 9-ний өдөр дахин харвах юм.
-
2016 оны 8 сарын 04
Боксын өсвөр үеийн Улсын аваргууд тодорлоо
-
2016 оны 8 сарын 04
Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфийн талбайд эхэллээ.
-
2016 оны 8 сарын 04
Дэлхийн нүүдэлчдийн их наадам ирэх есдүгээр сарын 3-8-нд Киргиз улсад болно.
-
2016 оны 8 сарын 04
“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо.
-
2016 оны 8 сарын 04
”Рио-2016” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван эмэгтэй мэргэн бууч цэц мэргэнээ сорино. Тэгвэл тус тэмцээний хуваарийг танилцуулъя.
-
2016 оны 8 сарын 03
Монголын гольфийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нөөс 7-ны хооронд ”Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфийн талбайд болох гэж байна. Уг тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагдах юм.
-
2016 оны 8 сарын 03
Их хотын залуучуудын хамгийн томоохонд тооцогддог энэ зуны хамгийн том задгай шоу ”Sunrise festival 2016” парти энэ жил 6 дахь жилдээ MNG Event-ээс зохион байгуулж байна. Залуусын SUNRISE FESTIVAL 8 сарын 5-нд 18:00 цагаас Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.
Монголын бүх DJ нарын уран бүтээлүүд нэгэн дор DJ Нарын томоохон цугларалт болох бөгөөд Харанга хамтлагийн Дуучин ЛХАГВАСҮРЭН, Төрийн Соёрхолт, Дуучин БОЛД , Соёлын Тэргүүний Ажилтан, Дуучин АМАРХҮҮ, Kiwi хамтлагийн ахлагч, Дуучин УКА, UFO амьд хөгжмийн хамтлаг, Дуучин АНСУ, Уртын дуучид болон бусад хөгжимчид оролцоно.
-
2016 оны 8 сарын 03
Олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн шагналт, Москвагийн филармонийн гоцлол хөгжимчин Павел Милюков Монголд ирэх гэж байна. Тэрбээр ”Гранат мюзик” продакшны урилгаар ирж, ДБЭТ-т есдүгээр сарын 9-нд тоглох юм. Монгол болон Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан эл тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох гэнэ.
-
2016 оны 8 сарын 03
”Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын боксын баг тамирчдын тулааны хуваарь гарчээ.
Манай боксчдын тулааны салхийг Г.Ган-Эрдэнэ эхлүүлэхээр болсон байна. Тэрээр
49 кг-ийн жинд зодоглох бөгөөд энэ сарын 6-14-ны хооронд
52 кг-ийн жинд хүч үзэх Х.Энх-Амар энэ сарын 13- 21-ны хооронд,
56 кг-ийн жинд Э.Цэндбаатар 10-20,
60 кг-ийн жинд Д.Отгондалай 6-16,
64 кг-ийн жинд Б.Чинзориг 10-21,
69 кг-ийн жинд Б.Түвшинбат 7-17-ны хооронд тус, тус тулалдахаар болжээ.
-
2016 оны 8 сарын 02
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6,7-нд Хүй долоон худагт болно.
-
2016 оны 8 сарын 02
2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд 8 дугаар сарын 27, 28-нд хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.
Ганга нуурын чуулган нь түүх соёл, байгаль, үндэсний өв уламжлалыг сурталчилан харуулсан аялал жуулчлалын арга хэмжээ юм. Тус арга хэмжээг ССАЖЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгуулдаг юм.
Сүхбаатарчууд тэр дундаа Дарьгангын нүүдлийн соёл, түүх, ёс заншил, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг харуулсан олон төрлийн арга хэмжээ Ганга нуурын хөвөөн дээр болдог. Мөн Дарьгангын нэг бахархал болсон Хун шувуудын чуулганы гайхамшгийг харуулж, шашин урлагийн зан үйлийг хослуулдаг юм.