-
2016 оны 7 сарын 06
Британчуудын санаачилснаар НҮБ дэмжин олон улсын хэмжээнд энэ өдрийг “Дэлхийн үнсэлтийн өдөр” болгон тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн олон оронд үнсэлттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн зохион байгуулагддаг. Хамгийн сонирхолтой нь Америкийн Миннесота мужийн иргэн Вольфрам 1990 онд болсон тэмцээний үеэр найман цагийн турш тасралтгүй 8001 хүн үнсэж, аварга болж байжээ.
Харин хосын үнсэлтийг телевизээр анх 1896 онд гаргаж байсан гэнэ. Мөн хамгийн олон үнсэлт гардаг киногоор “Уорнер Бразерс” компаний “Дон Жуан” /1926/ тодорчээ. Уг кинонд 91 үнсэлтийн кадр гардаг аж. Мөн 2007 онд Оросын Калининград хотноо үнсэлтэнд зориулсан хамгийн урт буюу 12 метр урт сандал бүтээж байсан сонирхолтой түүхтэй юм.
-
2016 оны 7 сарын 06
Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан яруу найргийн уралдаан болно
-
2016 оны 7 сарын 05
Хонгконгийн 23 дахь удаагийн загварын долоо хоног эхэллээ. Үзэсгэлэнд нийт 18 улсын загвар зохион бүтээгчид оролцож байна. Тус үзэсгэлэн энэ сарын 07 хүртэл үргэлжлэх аж.
Ингээд эл үзэсгэлэнгийн үеэр толилуулсан хавар, зуны загварын хувцсыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 05
“Сайн үйлсийн элч” Оюутан мисс 2016 тэмцээн үргэлжилсээр байна. Гоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, харьцааны ёс зүйг оюутнуудад уриалах, багаар ажиллах чадварт залуусыг чиглүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэлтэй болгох зорилтуудыг тавин ажиллаж байна. Тэмцээнийг олон улсын түвшинд анх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж төслийн шилдэг оролцогчидийг “МАНЖУУРЫН МИСС 2016”, Тэргүүн мисс “ДЭЛХИЙН ОЮУТАН МИСС 2016” –д оролцуулахаар бэлтгэж байна.
Шилдэг 25 оролцогчдоос шилдгийн шилдэг 8 оролцогчдыг шалгаруулсан. Тэмцээний хүрээнд 5 номинацаар шилдгүүдийг тодруулна. Фото миссийн шалгаруулалт 2016.07.05 –наас 2016.07.09 –нийг хүртэл үргэлжлэх бөгөөд сошиалаар олон нийтийн дунд нээлттэйгээр шалгаруулна. 2016.07.06 –нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт миссийн арга хэмжээг зохион байгуулна.
2016.07.08 –нд Хүмүүнлэг миссийн шалгаруулалт Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд тус тус болно. 2016.07.10 –ний өдөр Тусгаар тогтнолын ордны концертийн танхимд авъяас, модел миссийн шалгаруулалт, эцсийн шалгаруулалт болно.
-
2016 оны 7 сарын 05
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
-
2016 оны 7 сарын 05
БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ОРЧИН ҮЕИЙН ТАЙЗ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВЛАА
-
2016 оны 7 сарын 04
“Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аялалыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмыг гоцлол болон хамтлаг төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгалаа.
-
2016 оны 7 сарын 04
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Бямба гарагт Чингисийн талбайд гурав дахь жилдээ зохион байгууллаа.
-
2016 оны 7 сарын 03
1. Хүүхдүүдээ хангалттай хэмжээнд унтаж амарч чадаж байгааг эсэхийг нь хянаарай.
-
2016 оны 7 сарын 02
ДБЭТ 30 жилийн дараа хөшигөө шинэчллээ
Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг “Тика’’-гаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзны хөшгийг буцалтгүй туламжаар шинэчилсэн байна. ДБЭТ-ын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх концертуудад хэрэглэгддэг ч сүүлийн 30 жилд шинэчилж байна. “ТИКА”-гийн буцалтгүй тусламжаар шинэчилж буй хөшиг нь гурван өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийгдсэнээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм байна. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон жил бүрийн зуны дэлгэр цагт дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор бүтээлүүдийг театрынхаа гадаа талбайд олон нийтэд зориулан толилуулдаг уламжлалтай. Энэ удаагйин “Бэст оф классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн “Найрсаг 9лаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд маргааш Чингисийн талбайд болно. Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа шилдэг уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен’ П.Чайковскийн “Нойрссон гүнж, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас’ Д.Лувсанш^равын “Шивээ хиагт’ Б.Шаравын “Чингис хаан” зэрэг бүтээлүүдээс дээжлэн хүргэхээр бэлдээд байна. Монгол Улсыг зорин ирсэн гадаадын зочид, жуулчид, нийслэлчүүдэд зориулсан энэхүү тоглолтод зориулж 5000 хүний суудал засах юм.
-
2016 оны 7 сарын 02
Загас
Сарын эхний 10 хоногт Загасны ордны бусадтай харилцах харилцааг ивээгч Бархасбадь болон хайр дурлалын Сугар гаригуудын нөлөөгөөр Загас жараахайнуудын хайр дурлалын амьдрал сонирхолтой, догдлолтой, хөгжилтэйгөө өнгөрөх бололтой. Хостой, гэр бүлтэй Загаснууд ханийн жаргалыг ханатал мэдрэх болно. Харин ганц биечүүд хайсан нэгэнтэйгээ эсвэл түүнд тун дөхсөн сайн хүнтэй учирч цаг хугацааг үүлэн дээр хөвөх мэт өнгөрүүлэх нь ээ. Үүнд сексийн харилцаа ч хамаатай шүү. Сарын 22-ноос Нар Загасны ордыг орхиж явснаар дээрх эрч бага зэрэг буурах болно. Гэхдээ чи хичээвэл бүх зүйл гайхалтайгаар өрнөсөөр байх болно оо. Санчир гарагийн нөлөөгөөр Загаснуудын ажил хэрэг тийм ч амар хялбар байхгүй бололтой. Гэхдээ чи өөрийнхөө тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэнэ. Зорилгоо тодорхой байлгаж, стратегиа хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал шүү. Сарын 2 дахь 10 хоногоос Сугар, Буд гараг болон Нарны нөлөөгөөр ажлын талбар дээр өөрийгөө харуулах цоо шинэ боломжууд гарч ирнэ. Энэ үед хувийн ирээдүйн төлөвлөгөөг эргэн харж, ахин бодолцож үзэх нь зүйтэй. Зорилгодоо амжилттай хүрэхийн тулд төсөөлөл, авьяас, тархи гурваа зэрэг ажиллуулаарай. Мөнгө санхүүг ивээгч Ангараг гараг Загаснуудын хувьд ээлтэй байрлалтай байх учир мөнгөөр гачигдалгүй, илүү ихийг хийх боломжтой байх болно. Гэхдээ өмнөх туршлага, сургамжуудаа мартаж болохгүй шүү. Загаснуудын бие болоод сэтгэлийн эрүүл мэнд сарын эхний 20 хоногт тун сайн байна. Эрч хүч, урам зоригтой байх ба эргэн тойрондоо ч тэдгээрээсээ харамгүй цацах болно. Сарын сүүлийн 10 хоног эмчилгээ, сувилгаа хийлгэх, гоо сайхандаа анхаарахад ээлтэй.
Эцэст нь хэлэхэд өөрийнхөө гол зорилгыг тодорхойлж, урдаа тавиад зөвхөн түүндээ төвлөрөн ажилла. Тууштай байна гэж яадгийг харуулаад өг.
-
2016 оны 7 сарын 02
Бид бага байхдаа үзэм хар чавгатай компот их уудаг байсан нь санаандгүй хэрэг биш юм гэдгийг судалгаанаас харж болно. Эдгээр хатаасан жимс бол эрүүл мэндийн болон хоол тэжээл, амин дэмийн хувьд ашигтай байсан тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэхийг зөвлөж, түүний дагуу цэцэрлэг сургууль болон үйлдвэрийн цайны газарт ихээхэн хэрэглэдэг байсан байна. Энэ талаар интернэт болон эрүүл мэндийн судалгаанаас ашигтай талыг харах боломжтой юм.
Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна.
1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байлаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна
-
2016 оны 7 сарын 02
Гадаадын жуулчдаас гадна Монголчууд маань ч амралт зугаалгаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудыг зорих нь ихэссэн. Тиймээс бид энэ удаад түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, хоттой хамгийн ойр гэх мэт хүмүүсийн заавал очиж үзэх ёстой 24 газрыг нэрлэж байна.
-
2016 оны 7 сарын 01
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Best of classics” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болно.
-
2016 оны 7 сарын 01
Үндэсний их баяр наадамд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан, жүжгийн гол дүрийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо.
-
2016 оны 7 сарын 01
Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 ”Дэлхийн соёлын монгол өв” урлагийн тоглолт, үзэсгэлэн
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт
Хүй долоон худаг
07 дугаар сарын 11-нд
16.00-19.00 Холч морьдын уралдаан
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд
10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-нд
14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 11-нд
14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
07 дугаар сарын 12-нд
07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 12-нд
08.30-09.00 Шүхрийн буултын үзүүлбэр
07 дугаар сарын 13-нд
11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 13-нд
07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
07 дугаар сарын 02-нд
22:00 “Best of Classics” Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн
07 дугаар сарын 10-нд
16:00 “Дээлтэй монгол” наадам
07 дугаар сарын 10-нд
22:00 Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
07 дугаар сарын 11-нд
21:00 “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” Харанга хамтлагийн тоглолт
07 дугаар сарын 12-нд
21:00 “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн наадам- Монгол дэнс фестиваль
07 дугаар сарын 13-нд
21:00 “Морин хуур” Олон улсын фестиваль
07 дугаар сарын 14-нд
21:00 “Ulaanbaatar swing night” их талын жазз олон улсын фестиваль
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга
07 дугаар сарын 11-нд
18:00; 20:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт
07 дугаар сарын 12-нд
18:00 “Wonders of Mongolian Arts” performance
Монголын хүүхдийн ордон
07 дугаар сарын 09-нд
11.00 Наадмын “Хүүхдийн гала” концерт
Цэрэндоржийн гудамжинд
07 дугаар сарын 05-нд
16:00 “Их талын жазз” фестиваль
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
07 дугаар сарын 12-нд
22: 00 Silence White” дижи урлагийн шоу
Улаанбаатар хотын музей
07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд
10:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр
Монголын Уран зургийн галерей
07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
10:00-22:00 “Уран дархчуудын” үзэсгэлэн
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим
07 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд
09:00-18:00 Торгоны зам үзэсгэлэн
Монголын үндэсний музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн
Дүрслэх урлагийн музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Чойжин ламын сүм музей
Өдөр бүр
09:00-20:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд
15:00, 17:00 Музейн орчинд “Домогт нүүдэлчид” ардын урлагийн тоглолт
ТЭНГИС КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Варкрафт” УСК
“The purge: election year “ 2d УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“ Хөөрхөн шуламнууд” МУСК
ӨРГӨӨ КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Варкрафт” УСК
“Илбийн гайхамшиг 2” УСК
“Alice in wonderland” УСК
“Тусгаар тогтнолын өдөр “УСК
“The purge: election year” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал 3d” УСК
СОЁМБО КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Хөөрхөн шуламнууд” МУСК
“Намайг хайрла” МУСК
“Сайн уу Амьдрал минь” 2 МУСК
“Ээж” МУСК
“Туршилтын хосууд” МУСК
“Өнөр бүл” МУСК
ГЭГЭЭНТЭН КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Warcraft “УСК
“Finding Dory” УСК
“The Purge 3” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“ХҮННҮ” КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Finding Dory” УСК
“Warcraft “УСК
“Alice in wonderland” УСК
“Independence day” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“Хөөрхөн шулам” МУСК
“Миний эхнэр тагнуулч” МУСК
-
2016 оны 7 сарын 01
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн өнөөдөр эхэлж долдугаар сарын 3 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Гран при нэрийн дор дөрөв дэх жилтэйгээ золгож буй тус тэмцээн “Рио-2016” олимпийн өмнө болох гэж байгаараа онцлогтой.
Тус тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулан хүргэх билээ.
-
2016 оны 6 сарын 30
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлсэн.
-
2016 оны 6 сарын 30
Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.
Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр 2014 оны ДАШТ-д X, өнгөрсөн жилийнхэд VIII байрт шалгарч, Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.
-
2016 оны 6 сарын 30
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн маргааш эхэлж долдугаар сарын 3 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.