-
2022 оны 6 сарын 28
Наймдугаар сард“Соёл, урлагийн хамтарсан фестивал”, “Ти боллын нөхөрсөг тэмцээн” хоёр орны хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” арга хэмжээ зохион байгуулагдана.
-
2022 оны 6 сарын 28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
-
2022 оны 6 сарын 28
Өнөөгийн байгаа Засгийн газрын өрийн нөхцөл байдал болон бүтцийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
-
2022 оны 6 сарын 28
Ард түмэн илүү шүүмжлэлт байдалтай байна. Хэтэрхий сошиал дээр тулгуурлан шийдвэр гаргах нь төрийг сулруулж байна. Нийт иргэдийн 65 хувь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна.
-
2022 оны 6 сарын 28
Үнийн өсөлтийн асуудлыг 62 суудалтай эрх баригч МАН хариуцахгүй юм бол өөр хэн хариуцах юм бэ? Дотроо учраа олоогүй байгаа АН-д энэ үйлдлийг тохох чинь зөв үү? Ажлаа хий Ерөнхий сайд аа.
-
2022 оны 6 сарын 28
С.Эрдэнэ нарын хүмүүсээс намын их хурлыг зарласан байна билээ. Ардчилсан намын зүгээс ямар нэгэн их хурал зарлаагүй. Тиймээс намын анхан шатны гишүүд мань урдах ажлаа хийгээд яваарай. Намын их хурлыг зохион байгуулахын тулд анхан шатны хурал хийдэг. С.Эрдэнийн талаас явж буй ямар нэгэн арга хэмжээ хууль бус.
-
2022 оны 6 сарын 28
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
-
2022 оны 6 сарын 28
Баяр наадмын үеэр БНХАУ-аас их хэмжээний зээл авна, өрөндөө Өмнөговь аймгийн хилийн боомтыг өгнө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ тал дээр Ерөнхий сайд тайлбар мэдээлэл өглөө.
-
2022 оны 6 сарын 28
Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдалд ямар хохирол учирч байна, ямар эрсдэл үүсэж болзошгүй байна вэ гэдэг дээр улсын хэмжээнд улс төрийн манлайлал үзүүлж, парламентын түвшинд томоохон шийдвэр гаргаж, энэ салбарыг шинэчлэх ажил эхэлж байгаа.
-
2022 оны 6 сарын 28
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” -ийн хүрээнд “Авто замын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил” гүйцэтгэх гэрээний дагуу “Мехлопат” ХХК-иас манай улсад зургаан төрлийн машин механизм, программ хангамжийг нийлүүлснийг Лүн-Дашинчилэн чиглэлийн замын ээлжит засварт ашиглаж байна.
-
2022 оны 6 сарын 28
Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хуралдаагүй.
-
2022 оны 6 сарын 28
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Чуулганы хуралдаанаар 14 хуулийн төслийг эцэслэн батлах юм.
-
2022 оны 6 сарын 27
Сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангасан шууд байх гэдэг зарчмыг хүний нэр дугуйлах биш, сонгогчийн өгсөн саналд үндэслэж сонгуулийн дүн гардаг байх гэсэн тогтолцоог сонгон хуульчлах боломжтой байна.
-
2022 оны 6 сарын 27
Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэдэг дээр хамгийн эцсийн шийдвэр гаргалаа. Энэ бол түүхэн ач холбогдолтой шийдвэр юм. Үндсэн хуулийн их суудлын хуралдаан бол хамгийн сүүлийн шийдвэр байдаг. Түүний дээр хөх тэнгэр байдаг хэмээн зарим улс төрчид ярьдаг. Хуралдаанаар гаргасан шийдвэр нотолгоо судалгаа, судлаачдын байр суурь , УИХ-ын тогтоолууд гээд олон зүйлийг нягталж үзэж байгаад гарсан шийдвэр.
-
2022 оны 6 сарын 27
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх судалгааны байгууллагаас санамсаргүй түүврийн аргаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг явуулдаг. Энэхүү уламжлалт хэлбэрээр хийгддэг судалгааг сайжруулж, төрийн цахим системээр дамжуулан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны систем”-тэй болж байна.
-
2022 оны 6 сарын 27
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна.
-
2022 оны 6 сарын 27
МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ саналыг нь сонсож байгаа юм. Тэдний томилолт маргааш /2022.06.28/ дуусч ажилдаа орох юм. Харин АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийжээ. Тус өргөтгөсөн хурлаар ҮХНӨ болон УИХ-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой бодлогын асуудлуудыг хэлэлцжээ.
-
2022 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан энэ үед аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллаж байгаад Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлэв. Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажиллах хүчээ бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ хэлэв.
-
2022 оны 6 сарын 27
Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
-
2022 оны 6 сарын 27
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар сүүлийн уулзалтаа баянхошуу бүсийн иргэдтэй хийлээ. Уулзалтын үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ нийтлэг тулгамдаж байгаа асуудлууд болох хүнсний аюулгүй байдал, үерийн хамгаалалтын далан, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг гэх мэт асуудлуудыг хөндөж, удирдлагуудад асуулт тавьж байв.