зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жавхлан: Чингис бонд шиг өндөр хүүтэй, богино хугацаатай бонд цаашид авахгүй байх үүрэг өгсөн

2022-12-06
0
ЖИРГЭХ

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийн талаар мэдээлж байна.


Тэрбээр "Одоогоос арван жилийн өмнө Засгийн газрын кодтой бондыг олон улсад анх удаа арилжаалж эхэлсэн. 1990 оноос хойших анхны бонд юм. Энэ хүртэл бид хөгжлийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас зээл авдаг байв. 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чингис бондыг аваад өчигдөр улсын төсвөөс төлж дууслаа. Хэдий энэ бондыг бүрэн төлсөн ч бид дотоодод ярих асуудал бий. Бондыг авснаас хойш 6 сарын дараа л дамжуулан зээлийг банкуудаар олгож эхэлжээ.

2014 онд бондыг бүрэн ашиглаж эхэлсэн. Цаашид бид ийм алдаа дахин гаргаж болохгүй. Энэ хугацаанд бондын хүүг тооцож байсан. Нийт бондын 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилжээ. Эдгээр төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө гэсэн үг.

Татвар төлөгчдөд энэ ачааг үүрүүлэх ёсгүй байсан. Ингэснээр эдгээр төлбөрийг Засгийн газар төлөх үүрэг хүлээнэ. Зүй нь бондоос зээл авсан төслүүдийн үр өгөөжөөс бондын төлбөрийг эргүүлэн төлөх ёстой байв. Чингис бондыг арван жилийн хугацаатай авсан тул богино хугацаатай, бизнесийн төслийг илүү санхүүжүүлэх учиртай байсан.  

Бид нийт 540 сая ам.долларын хүү төлсөн, 264 сая ам.долларын үндсэн төлбөр, мөн зохицуулалтын арга хэмжээнүүд авсан. Бид эхлээд төслүүдээ бэлдсэний дараа бондоо босгох байв. Тухайн үед энэ бонд манай төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэвч Хөгжлийн банкнаас энэ бондын хөрөнгөөр олгосон зээлүүдийн дийлэнх нь чанаргүй болж, 500 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус банк ирэх оны есдүгээр сард Евро бондын 500 сая ам.доллар, арван хоёрдугаар сард төлөх Самурай бондын 30 тэрбум иенийг төлнө. Эдгээр бондод Засгийн газар баталгаа гаргасан. 30 тэрбум иенийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр цуглуулан, Монголбанкан дахь дансандаа хадгалсан.     

Самурай бондыг анх гаргаж байх үед 285 сая ам.доллартай тэнцсэн. Иений ханш унасан тул өнөөдрийн ханшаар 225 сая ам.доллар болно.  

УИХ Засгийн газарт цаашид дахин Чингис бонд шиг өндөр хүүтэй, богино хугацаатай бонд авахгүй байх үүрэг өгсөн. Энэ онд барагдуулах хуваарьтай гадаад төлбөрөө бид цагт нь хийлээ. Үе үеийн Засгийн газар хэдий дотоодод хүндрэл байсан ч үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирлээ. Хэрэв бид бондоо цагт нь төлөхгүй бол Засгийн газар дефолт болох эрсдэлтэй. 

Сентури бондын төлбөрийг хойшлуулсан тул энэ онд Засгийн газрын гадаад өрийн дарамт ихээхэн буурсан. Энэ бондыг гарган, Чингис бондын хүү 6.5 хувь байсныг 3.5 хувь болон бууруулж, 1 тэрбум ам.доллар хэмнэсэн. Ирэх оны яг өдийд бид Самурай бондыг төлнө. Эргэн төлөгдөх үед нийт 225 сая ам.долларыг энэ бондод төлнө. Иений болон төгрөгийн ханш үүнд нөлөөлсөн.

Ирэх онд нийт 1.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө. Тавдугаар сард Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, есдүгээр сард Хөгжлийн банкны 500 сая ам.долларын төлбөр бий. Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна. 
Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    11 цаг 58 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    12 цаг 5 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    12 цаг 9 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    12 цаг 31 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    13 цаг 21 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    13 цаг 23 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    14 цаг 1 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    14 цаг 6 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    14 цаг 13 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    14 цаг 18 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    14 цаг 34 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    15 цаг 23 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    15 цаг 30 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    16 цаг 9 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    16 цаг 28 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    17 цаг 4 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    17 цаг 21 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    17 цаг 41 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    17 цаг 57 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    18 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК