-
2022 оны 3 сарын 29
Мөн Монгол банкнаас Хөгжлийн банканд чанаргүй зээлтэй холбоотой акт тогтоож, мэдэгдэл хүргүүлсэн. Тухайлбал, Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн өргүй байх гэсэн заалт бий. Гэтэл 267,2 сая төгрөгийн өртэй зээлдэгчид зээл олгосон зэрэг өөрийн банканд байгаа журмыг биелүүлээгүй учраас үүнд хугацаатай үүрэг өгсөн. Зээлтэй компанид зээл олгосон нь Хөгжлийн банканд олон эрсдэл дагуулсан”
-
2022 оны 3 сарын 29
Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулахаар төлөвлөжээ.
-
2022 оны 3 сарын 29
2015 онд бид сөрөг хүчин байхад хөгжлийн банкны тухай асуудлыг ярьсан. Гэтэл бид нар өөрсдөө шалгуулаад дууссан. Хэвлэлээр балбуулаад... Одоо ч хэвлэлийнхэн ийм зүйл хийж байгаа. Эзэд дарга нар нь тийм зүйл хийж байгаа. Мөнгөнд дуртай сэтгүүлчдийг татаад оруулчихсан. Хөлс мөнгөөр гүйж очиж мэдэгдэл хийдэг. Тэр үйл явдал давхардаж байгаа. Тийм учраас одоо тэр хэвлэлийнхэн нь асууг. Гишүүд нь ч асууг.
-
2022 оны 3 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ.
-
2022 оны 3 сарын 29
Ингээд нийт 682,2 тэрбум төгрөгийг Монгол улс валютын ханшнаас алдсан байна. Энэ бол их тоо. Харамсалтай байна. Монгол улс валютын ханшаа барьж чадахгүй, Монгол төгрөгийн үнэ цэнийг хадгалж чадахгүйгээс ийм алдагдалд орж байна
-
2022 оны 3 сарын 29
Д.Хаянхярваа Сангийн сайдын үед Монголд анх 600 сая долларын евро бонд боссон. Бүгд Чингис бонд гэж мэддэг болохоос биш ингэж эхэлсэн юм. Ингэж шоу хийж, ард түмний цагийг үрж яах гээд байгаа юм.
-
2022 оны 3 сарын 29
УИХ гишүүн Т.Доржханд "Энэхүү сонсголоос үр дүн нэхэх ёстой. Тийм учраас холбогдох албан тушаалтнуудыг дууд. Үүнд эрх барьж байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнийг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дууд, тэд иргэдийн өмнө амлалт өгсөн. АН удирдлага аль талдаа байна тэднийг дууд, МАН,АН засаглаж байх үед энэ хулгай гарсан.
-
2022 оны 3 сарын 28
Бүлгийн хурлаар олон улсын хурцадмал байдлын улмаас эдийн засагт үүссэн хямралыг богино хугацаанд давж гарах шийдлийг УИХ гаргах ёстой гэж үзсэн.
-
2022 оны 3 сарын 28
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
-
2022 оны 3 сарын 28
“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.
-
2022 оны 3 сарын 28
Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Гишүүд, дэмжигчид түүнийг халуун дотноор угтан авч анхан болон дунд шатны намын гишүүдээ дэмжсэн хөтөлбөр боловсруулсанд талархах хүмүүс олон байв.
-
2022 оны 3 сарын 27
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна.
-
2022 оны 3 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан.
-
2022 оны 3 сарын 25
нөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж өнгөрлөө. УИХ гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулга тавьсан. Тэгвэл энэ асуулгад оролцсон УИХ гишүүдийн асуулт хариултаас хүргэж байна.
-
2022 оны 3 сарын 25
Жилд 15-20 сая толгой мал нядалгаанд оруулдаг. Дотоодын боловсруулах арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадал ямар билээ. Боловсруулах үйлдвэр зогсчихоор түүхий эд болох арьс, шир, ноос, ноолуурын асуудал сүүлийн 3-4 жил орхигдсон.
-
2022 оны 3 сарын 25
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр өгөөж нь мал амьтны эрүүл мэндтэй шууд холбоотой. Гэтэл манай мал сүрэгт халдварт, шимэгчийн гаралтай маш олон төрлийн өвчин эмгэг өргөн тархалттай байдаг. Дэлхий даяар шүлхийтэй мах идэхгүй байхад монголчууд яагаад шүлхийтэй мах идээд байгаа юм бэ. Өнөөдөр Завхан аймгийн 24 сумын 22-т нь шүлхий өвчин гарсан байна
-
2022 оны 3 сарын 25
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Ингэснээр уг хуулийн төслийг санаачилсан гишүүд татах хүсэлтээ илэрхийлсэн тул буцаагдав.
-
2022 оны 3 сарын 25
“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт “Хөнгөн, хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан илтгэл тавилаа.
-
2022 оны 3 сарын 25
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ.
-
2022 оны 3 сарын 25
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж байна.