-
2022 оны 4 сарын 08
УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.
-
2022 оны 4 сарын 07
Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан юм.
-
2022 оны 4 сарын 07
Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, үхээнц дорой байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд идэвхтэй оролцсон, итгэлтэйгээр саналаа өгсөн бүх гишүүдэд талархал илэрхийлье.
-
2022 оны 4 сарын 07
Тэрээр хэлэхдээ Ардчилсан намын энэхүү тамга нь анх үүсгэн байгуулагдахад миний захиалж хийлгэж байсан ЖИНХЭНЭ ТАМГА гэдгийг онцоллоо.
-
2022 оны 4 сарын 07
Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчхаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой.
-
2022 оны 4 сарын 07
Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч ардчилалын төлөө тэмцэж ирсэн. Үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж чаддаг нам шүү гэж хэлье
-
2022 оны 4 сарын 07
Эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
-
2022 оны 4 сарын 07
УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
-
2022 оны 4 сарын 07
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийжээ.
-
2022 оны 4 сарын 07
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна.
-
2022 оны 4 сарын 07
Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.
-
2022 оны 4 сарын 06
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2022 оны 4 сарын 06
Хоёр төв банк үндэсний мөнгөн тэмдэгтүүдээрээ солилцоо хийчихвэл энэ хүнд цаг үед долларын дарамтаа хөнгөвчлөх боломж бий. Нааштай шийдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Шатахууны жилийн хэрэгцээний төлбөр оргил үедээ 1,8 тэрбум доллар байдаг байсан. Одоо үнэ нэмэгдээд 1,4-1,5 тэрбум доллар байна. Он дуустал 1 тэрбум доллартой тэнцэх рубль төгрөгийн солилцоо хийчихвэл валютын нөөцийн дарамт буурна.
-
2022 оны 4 сарын 06
Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна.
-
2022 оны 4 сарын 06
Хөрөнгө оруулалт байвал инженерийн зургууд бэлэн боллоо гэсэн үг. Ажлын зургуудын нийт дүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарсан. Энэ жил Монгол улсын засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан. Ажлын зургууд магадлалаар орж батлагдсаны дараа тавдугаар сард багтаж эхний ажлуудыг хийнэ.
-
2022 оны 4 сарын 06
С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд зэрэг хүмүүсийг яллахтай холбоотой схемүүд гарч ирж байсан. Э.Бат-Үүл баатарын шүүх хурлын процесс ч байсан. Гэтэл дахиад тэр нөхрийн гэрээс буу шийдэм гарч ирнэ гэдэг юу гэсэн үг вэ.
-
2022 оны 4 сарын 06
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар
-
2022 оны 4 сарын 06
"Арилжааны банкууд ААН-үүдэд зээл олго. Хүүгийн зөрүүг төсөв дээрээ тавиад тэрийг нь өг. Ингээд л болоо. Монгол улсын бүх хуулинд нийцнэ. Ямар ч зовлонгүй шийдэл энэ. Урьд өмнө нь ямар ч шийдэл гараагүй, өчнөөн хүн эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа зүйл дээр яг тэр аргыг хэрэглэнэ гээд оруулаад ирсэн байна. Сүүлийн 30-иад жил хоёр ханштай байгаагүй. Өөрийн чинь үед л бий болж байна"
-
2022 оны 4 сарын 05
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, дэлхийн бусад орнууд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэсэн урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс ч энэ асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгааг сайшаан тэмдэглэв.
-
2022 оны 4 сарын 05
Ер нь энэ байгууллага өөрийн эрхэм зорилгын дагуу ажиллахгүй болоод удсан. Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Сайханбилэг, н.Зоригтбаатар нар байсан. Ер нь тэрнээс хойш нэг л сонин байгууллага болсон. Ийм олон нийтийн байгууллагад төр шууд орох боломжгүй учир олон нийт анхаарах хэрэгтэй.