-
2022 оны 4 сарын 14
ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье.
-
2022 оны 4 сарын 14
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог дараах 11 УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.
-
2022 оны 4 сарын 14
Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ. Цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлсэн.
-
2022 оны 4 сарын 14
Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд эхэллээ.
-
2022 оны 4 сарын 13
УИХ-ын гишүүд сард унааны зардалд 456 мянган төгрөг авдаг юм байна. Энэ нь жилээр тооцвол нэг гишүүн жилд унааны зардалд төсвөөс 5.4 сая төгрөг авдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 5.4 сая төгрөгийг МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Таван цаас” гэж зүйрлэжээ.
-
2022 оны 4 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессийн гэрээг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар шийдвэрлэсэн асуудлын мэдээлэл хийхгүй.
-
2022 оны 4 сарын 13
“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
-
2022 оны 4 сарын 13
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2022 оны 4 сарын 13
Намыг хэн нэгэн хүн өмчлөх эрхгүй. Намыг 200 мянган гишүүд өмчилнө. АН-ын даргын сунгаа бол УДШ-ийн 38 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан. Тэгэхээр хуулийн, дүрмийн зөрчил байхгүй.
-
2022 оны 4 сарын 13
Бид бүх шаардлагыг хангах 9978 хуудас материал буюу 55 боть материал хүлээлгэн өглөө. Энэ магадгүй Монголын түүхэн дахь хамгийн их материалыг бүрдүүлж өгч байгаа, хамгийн их хууль ёсыг сахиж өгч байгаа тийм материалууд болж байгаа байх. Бид бүхэн ширхэг болгоноор нь тоолоод, сум болгоноос баримтаа бүрдүүлээд өгсөн.
-
2022 оны 4 сарын 13
Үр тарианы салбарт 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргалаа.
-
2022 оны 4 сарын 13
Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар санал хэллээ.
-
2022 оны 4 сарын 13
Гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан.
-
2022 оны 4 сарын 13
Чуулганаар, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
-
2022 оны 4 сарын 13
Эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол батлахаар болжээ.
-
2022 оны 4 сарын 12
Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд томоохон өөрчлөлт хийнэ. Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа
-
2022 оны 4 сарын 12
Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.
-
2022 оны 4 сарын 12
Хятадын тал Эрээн өртөө болон Эрээн-Жинин өртөө хоорондын замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийхээ мэдэгдэж, уг ажил эхэлсэн. Харин Оросын тал хилийн Наушки өртөө болон Наушки-Улаан-Үүд өртөө хоорондын замын өргөтгөл шинэчлэлтийг энэ онд хийхээ мэдэгджээ. Хөрш төмөр замуудын эдгээр өртөөдийн хүчин чадал нэмэгдсэнээр экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно
-
2022 оны 4 сарын 12
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зеленски Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн" гэв.
-
2022 оны 4 сарын 12
Тэгвэл хэвлэлүүдээр мэдээлээд байгаачлан Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж магадгүй хэмээн нэрлэгдээд байгаа найман гишүүн эдгээр байнгын болон дэд хороодод хэрхэн харьяалагддагийг сонирхуулъя.