-
2022 оны 4 сарын 24
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм. Энэ төсөл дэмжигдээгүйд нэлээдгүй гишүүд бухимдалтай байгаа. Уг асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийллээ.
-
2022 оны 4 сарын 22
Түгжрэлийн асуудал улсын асуудал болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачихаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Үүнийг ялах хэд хэдэн шийдлүүдийн нэг нь нийтийн тээвэр, замын асуудлууд. Тэр дундаа хөнгөн галт тэргийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороо дээр хэдэн дарга яриад аваад үлдчихсэн.
-
2022 оны 4 сарын 22
Яамдууд дунджаар 100 гаруй хүнтэй. Миний ажиллаж байсан агентлагууд эхнийх нь 680, дараагийх нь 1600 хүнтэй байсан. Дэд дарга нь их чухал үүрэгтэй. Ганцхан дарга дээр бүх ачааллыг төвлөрүүлэхэд албан бичиг явуулаад цохолт хийгээд л таарах байх. Хууль зүйн яаманд ажиллаж байхад сайд дээр өдөрт орж, гардаг бичиг нь 1000 хүрдэг. Тэр болгоныг уншихаар бусад ажил хоцрогдоно.
-
2022 оны 4 сарын 22
Тухайлбал, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Маш өндөр түрээс төлдөг. Энэ байгууллагатай адилхан түрээс төлдөг газар олон бий. Жилийнх нь түрээс хэдэн зуун саяар яригдаж байна. Байрны том, жижиг хэмжээгээр ажил явахгүй. Эрүүл мэндийн даатгалын газар маш тойм байртай. Энэ хоёр байгууллага нэг газар байрших боломжтой шүү дээ. Хэдэн зуун сая төгрөгийн хэмнэлт хийж болох зүйл дээр хийхгүй байна.
-
2022 оны 4 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Д.Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулан өгч, амжилт хүсэв.
-
2022 оны 4 сарын 21
Мөн дээрээс нь хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна. Гэтэл Дарханы замыг засаж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Энэ бол стратегийн ач холбогдолтой зам. Энэ замын эвдрэлээс болж хүнс барааны үнэ өсөж байна.
-
2022 оны 4 сарын 21
МХЕГ хил дээр ажиллахаа больсон. Эмээр олон жил бизнес хийж, төлөөлөгч нараа яам тамгын газар оруулчихсан бүлэг үүсчихсэн. Эм эмнэлгийн хяналтын түр хороог байгуулах тогтоолын төслийг санаачилж байна.
-
2022 оны 4 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
-
2022 оны 4 сарын 20
Төсвөөс 172 тэрбум төгрөг төсвөөс буцаан олгогдохоор төлөвлөөд байгаа буюу 2022 оны төсөв дээр 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг төсөвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй, нэг сая ба түүнээс доош буюу бага цалинтай иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна
-
2022 оны 4 сарын 20
Өнөөдрийн хурдаар явбал хоёр сар, магадгүй гурван сарын хугацаа хэрэгтэй. Харин энэ хурдаа нэмэгдүүлбэл 30, 40 хоногийн дотор хоёр сая гаруй тонн нүүрсээ гаргачихмаар байна. Өчигдөр 280 гаруй тээврийн хэрэгслээр 300 гаруй тонн нүүрс зарсан байна. Нөгөө талаас танай тээврийн жолооч нарын ковидын шинжилгээ сөрөг гараад байвал тоогоо нэмэгдүүлээд явья гэсэн. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй байна.
-
2022 оны 4 сарын 20
Эдгээр зардлыг хэмнэснээр үйл ажиллагаа болон удирдлагын зардал 20 гаруй хувиар нэмэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдахаар тооцлоо.
-
2022 оны 4 сарын 20
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
-
2022 оны 4 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж дарах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ЗГ: Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг ТЭГЛЭЛЭЭ
-
2022 оны 4 сарын 20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхээр болжээ. Тухайлбал, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах юм.
-
2022 оны 4 сарын 20
Сонгуулийн тогтолцоо, Үндэсний аюулгүй байдал, хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Өнөөдөр төр хамгийн их татвар төлдөг, төр хамгийн их ажлын байр бий болгодог, төр хамгийн их авилга авдаг болчихлоо. Ийм улсад хэн ч амьдрах боломжгүй. Тиймээс энэ асуудлаа шийдье
-
2022 оны 4 сарын 20
Өнөөдөр Монгол улсад улс төрийн, эдийн засгийн хямрал болж байна. Ер нь болж байгаа бүтэж байгаа зүйл тун ховор байна гэж иргэд жагсаж байгаа. Бид маш холын төлөвлөгөөтэй хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой. Энэ бүгдийн суурь шалгаан юу вэ гээд харахаар сонгуулийн тогтолцоо болж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо бол энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгч байгаа.
-
2022 оны 4 сарын 20
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2022 оны 4 сарын 20
Хөгжлийн банкийг шалгах түр хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг гишүүд сонгосон байна.
-
2022 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны өчигдрийн хуралдаанд БШУ- ы сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.
-
2022 оны 4 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.