Ёслолын ажиллагааны эхэнд Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн оршин тогтнох үндэс нь Үндсэн хуулийг дээдлэх, үндсэн эрхийг хамгаалахад орших ба эрхэд суурилсан хандлагыг хамгаалах, хадгалах нь улс орон, үндэстний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлов.
Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангарагаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.