Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!

2025-5-12
0
ЖИРГЭХ

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их зөв санаа гаргасан юм. Уул уурхайн баялгийнхаа өгөөжийг улсаараа бүгд хүртье гээд тэр ярьж явна. УИХ-аас ч бас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Баялгийн сангийн хуулийг нь баталж өгөөд байна. “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлж сонгогдсон хүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Засгийн газрын бодлогыг бүх талаар дэмжиж байна. Харамсалтай нь, УИХ, Засгийн газрын энэ бодлого улстөржсөн хэдхэн хүнээс болж нураад байх юм.

Байгалийн баялгаа ашиглаж байж л үнэ цэн бүтээнэ. Үнэ цэн бүтээж байж өгөөжийг нь ард түмэн хүртэнэ. Харин үүний тулд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчид шаардлагатай. Ийм л энгийн логик. Тийм учраас Засгийн газар ураны төслөө урагшлуулахаар Францын талтай гэрээ байгуулсан нь нэг л жишээ юм. Том зургаар нь харвал, Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж, тэдний дэмжлэгээр байгалийн баялгаа эргэлтэд оруулахаар зорьж байна. Угаас тэгж байж л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амласан нэг хүнд ногдох ДНБ 10 ам.долларт хүрч чадна. Өөрөөр бол, Монгол Улсын эдийн засгийг тэр хэмжээнд босгоод ирэх салбар уул уурхайгаас өөр байхгүй.

Засгийн газрын бодлого ч энэ чиглэлд явж, уул уурхайн бүтээгдэхүүнээ аль болох үнэ хүргэхийн тулд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх зэргээр эрчимтэй ажиллаж байна. Хэл амтай ч гэсэн төмөр замын төслүүдийг зүтгүүлээд, хил холболтоо хийхээр Хятадын талтай тохирсон нь уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэ хямдаар тээвэрлэж, үнэ хүргэж зарах ганц л зорилготой. Энэ өнцгөөс бодвол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ойрын зорилго ийм. Уг зорилгоо биелүүлж байж “Алсын хараа”-ндаа хүрнэ. Гэтэл энэ том бодлогыг нь Засгийн газрын танхим дотроос нь, бас засгаас томилолт авсан албан тушаалтнууд нь нураагаад байх юм.

             Болдогсон бол энэ хүнд суртлыг чононд хаяж өгөхсөн гэж үг байдаг. Үүн шиг Ж.Батзандан нарын попролтыг чононд хаяж өгмөөр байна. Эс бөгөөс төлөөсийг нь улсаараа үүрээд ч барахгүй хэмжээнд хүрч очиж мэдэх нь. Одоо сийрүүлье.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын БЭТ Ж.Батзандан “Саус гоби сэндс” компани руу албан бичиг явуулжээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох асуудлаар хэлэлцээ хийх үүрэгтэй энэ хүн шууд л хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг бууруулах тухай агуулгатай захидал явуулсан бололтой. Дэлхий хавтгай болчихсон, өнөөдөр гарсан шийдвэр тэр дороо бүгдэд хүрч буй энэ үед БЭТ Ж.Батзандангийн захидал “Саус гоби сэндс” компанид том цохилт болж очсон байна. Канадад бүртгэлтэй, Торонто, Хонгконгийн хөрөнгийн биржид гарчихсан нээлттэй хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ ганцхан өдрийн дотор 19 хувиар унажээ. Нөгөө гадаадын хөрөнгө оруулагчдын хамгаалах эрх зүйн орчноо дээшлүүлж, гаднаас хөрөнгө босгохоор хичээн ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг БЭТ Ж.Батзандан ганц попролтоороо ийнхүү нураажээ.

Ганцхан энэ захидал Канадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол бол найдваргүй түнш гэсэн ойлголтыг бүхэлд нь өгчихөөд байна. Уг нь сар гаруйхны өмнө Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Канадын Элчин сайдтай уулзаж, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож байсан. Энэ үед Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани “Чөлөөт зах зээл гэж юу болох, энэ нь ямар үр өгөөжтэй байдаг талаар олон нийтдээ тодорхой ойлголт өгөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол Монгол Улс дотроо хоёр хуваагдчихаад байна. Үүний эсрэг олон нийтдээ үнэт бодит мэдээлэл, ойлгох өгөх, сэтгэл зүйтэй нь ажиллах шаардлагатай байна” гэж анхааруулж байсан удаатай. Гэвч Элчин сайд нэг зүйлийг дутуулжээ. Олон нийтээс гадна ордон дотроо ч зөв ойлголт өгөх ёстой гэдгийг тэр хэлэхээ мартаж.

Үүнээс гадна уул уурхайн салбарын “Давос” гэгддэг Канадын “PDAC-2025” чуулга уулзалтад очсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үндсэн илтгэл тавьж Монголын эрдэс баялгийн салбарын бодлого, хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсны зэрэгцээ ашигт малтмалын хайгуулын лиценз дахин олгож эхэлсэн, “Зөөвч овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, зэсийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх болсон гэхчлэн Монголд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярьсан. Ердөө сар хагасын өмнө хийсэн энэ бүх хүчин чармайлтыг нь Ж.Батзандан ганц захиагаар салхинд хийсгэсэн байдаг.

                          Салбарын сайд нь Канадад очиж гуйгаад, Тэргүүн Шадар сайд нь Канадын Элчин сайдаас гуйгаад байхад БЭТ нэртэй нэг нөхөр Канадын компанийг Монголоос бараг “хөөчихлөө”. Ийм байхад Монголд хөрөнгө оруулах гэж хэн ирэх вэ дээ. Тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хүлээгээд ч нэмэргүй болох нь. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангаа арвижуулахын тулд хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх үүргийг л Ж.Батзанданд өгсөн. Гэвч тэр жоомоо алах гээд байшингаа шатаалгачихна гэж бодоогүй биз ээ.

Байшинг нь дотроос нь галдчихаж мэдэх хүн энэ Засгийн газрын танхимд ч бас бий. Ухаа худагийн гэрээ нь ч архивт алга гэж попорсон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хэвлэлийн бага хурлын дараа “ММС” компанийн хувьцааны үнэлгээ 150 сая ам.доллароор буурсан гэдэг. Улстөрчдийн хэлсэн бодлогогүй үг бүр гадаад ертөнцөд Монгол Улсын төлбөр болж бууж байдаг гэдэг энэ. Үүнийг ч УИХ, Засгийн газарт ажиллаж байсан, ажиллаж байгаа энэ хүмүүс ойлгохтойгоо. Гагцхүү “эзэн”-ий үг л ийм байдал руу түлхээд байгаа болов уу.  

“Эзэн” гэдгийг эргэж жаахан тайлбарлах нь зөв байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг сайн хуульч, мундаг өмгөөлөгч байсныг хүн бүр мэднэ. Өмчийн эрхийг хамгаалах, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэх чиглэлд тууштай ажиллаж байсан өмгөөлөгч. Тэр тусмаа эрх нь зөрчигдсөн уул уурхайн компаниудын талд зогсож, “Урт нэртэй” зэрэг хуулийн орчныг сайжруулах чиглэлээр тууштай ажиллаж байсан нэгэн. Гэвч өнөөдөр УИХ-д ороод, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш уул уурхайн компаниудын эсрэг л тууштай зүтгэдэг нэгэн болчихов. Ийн төрөл арилжсан нь түүний цаана байгаа “эзэнтэй” холбоотой гэх хардлага нийгэмд хэдийнэ бүрэлдэн тогтжээ.

Хорино, цагдана, хураана, булаана гэсэн бодлогоор уул уурхайн салбар цааш явбал оршин тогтнож чадахгүй. Гэтэл Хуулийн сайд нь ийм юм яриад явааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юу гэж ойлгож явдаг юм бол? Тэр мэдээж өөрийнхөө зорьсон том бодлогоо О.Алтангэрэлийн явцуу эрх ашгаар нураалгахгүй л гэх байх.

Тэгвэл Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр юу гэж бодож яваа бол. Тэр бол хүний эрх, өмчийн эрхийг дээдлэх үзэл баримтлалтай АН-ын дарга хүн. Ардчиллын амин сүнсийг нь АН-аас нь нэр дэвшиж УИХ-д сонгогдсон, АН-ын квотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон хүн уландаа гишгээд байгааг тэр мэдээж дэмжихгүй гэдэгт итгэлтэй байна.

                    Бас салбарынх нь бодлогыг өмнөөс нь “хариуцаад” байгаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ямар бодолтой явдаг юм бол. Уул уурхайн талаар уншиж судалсан юмгүй, эдийн засгийн энгийн наад захын ойлголтгүй, шинжлэх ухаанч хандлага байтугай ханхийх үнэргүй хүн Асгатын мөнгөний ордыг ашиглаад Монгол Улс хөгжинө гээд байгааг юу гэж ойлгодог юм бол доо? Саяхан О.Алтангэрэл сайд Асгатын мөнгөний ордын талаар байр сууриа илэрхийлнэ лээ. Үнэндээ уулын маш хүнд нөхцөлтэй, батлагдсан нөөц нь ердөө 6.4 сая тонн хүдрийн агууламжтай энэ орд О.Алтангэрэл сайдын хэлсэн шиг эдийн засгийн үр ашигтай төсөл болж чадах болов уу. Ганцхан жишээгээр тайлбарлахад, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр хоёр шугамаар хүдэр боловсруулж байна. Эхнийх нь жилийн 19.8 сая тоннын хүчин чадалтай бол хоёрдугаар суваг нь 18.2 сая тонн хүдэр боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр ердөө гуравхан сард л Асгатын мөнгөний ордын хүдрийг боловсруулчих хүчин чадалтай гэсэн үг. Ийм л тэмээ, ямаа шиг ойлголтыг нэг цэг дээр авчирч попорч байгаа О.Алтангэрэл, Ж.Батзандан нарын улстөрчдийн балгийг улсаараа үүрч явах гэж.

Энэ мэтчилэн хөрөнгө оруулагчдыг хөөх О.Алтангэрэлийн “үргээлэг”-ийг Ж.Батзандан гүйцээж явааг эрхбиш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харж байгаа байлгүй дээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Энэ сайт чинь mcs- ийн (91.75.96.100)
    Xyвийн сайт бололтой
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.177.149)
    Хууль бус хөрөнгө хураах гэсэн Алтангэрэл сайдыг буруутгаж хөрөнгө оруулалтыг үргээсэн мэт мэдээ түгээж байгаа нь эрх ашиг хөндөгдөхөд айсан хууль бус хөрөнгөтний этгээд л гэж ойлгож бна. Хууль бусаар хөрөнгөжөөд Үндсэн хуульд хувийн өмч халдашгүй гэж заасан гээд цэцэрхдэг боль доо
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
  • Тэмүүл (66.181.187.37)
    Ямар ч ашигт малтмалын баялаггүй улс орон шиг амьдарцгаая. Оюун ухаан мэдлэгийг тахин шүтье. Азийн еврей болцгооё
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
  • TSO (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.166.35)
    Тэмцэнэ, хураана, цуцална гэж нүдээ эргэлдүүлэн хуруугаа гозолзуулан чичилж, хоолойгоо шахан ярих Батзанданг хараад сэтгэц нь эрүүл бус юм биш үү гэсэн бодол эрхгүй төрнө.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.114.163)
    VANXANDNA BOOBN XXNOO80955877
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.163)
    ANUSDI80955877
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.9.40.131)
    Женкогийн нохой, Шизо зандан 2 энэ засгийг сулиаруулж бн даа. Яах гэж ийм юмнуудад эрх мэдэл өгдөг бн аа? Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, биржид бүртгэлтэй, гайгүй явж байгаа цөөхөн комданиудыг татаж унагаах үг, үйлдлүүд нь МУ-ын эрх ашгийн эсрэг байгааг хүн бүхэн харж, гайхаж бн. Эднүүс чинь гатнуул юмуу, гай таригчид юмуу? Засгийн эсрэг, улсынхаа эсрэг ажиллад бн ш дээ. Эрүүл юмуж, галзуу юм уу?
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • alex (202.70.40.105)
    Батзандан ард түмнийхээ төлөө шударгаар явж чадах улс төрч шүү ажлын амжилт хүсье хулгайчууд амьсгаа өндөр байгаа юм байна даа тэр тусам нь урагшаа хараад яваарай
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
    • Бурмаа
      Батзандангийн найз эсвэл элийрэгч нэгэн бололтой шудрага гэчихжээ...
      2025 оны 05 сарын 12
  • Зочин (66.181.191.169)
    Элбэгдорж тэргүүтэнгүүд л нэг ийм юм бичүүлж байгаа байх даа. Хэний ч өмчийг хураах гээгүй байна. ХОМ-гээ тайлбарлаж чадахгүй луйварчдын хууль бус орлогыг илчлэн хураана гэж байгаа шүү дээ. Луйварчид их айж байх шив дээ. Бас ОюунЭрдэнэ их зөв юм хийж байна гэж бөөрөнхийлөх аястай бичиж ээ
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    14 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    17 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    37 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    49 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    58 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    1 цаг 3 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 15 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    1 цаг 21 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    13 цаг 52 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    13 цаг 58 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    18 цаг 22 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    20 цаг 37 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    20 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    22 цаг 6 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    23 цаг 32 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    23 цаг 45 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК