-
2020 оны 7 сарын 08
Л.Оюун-Эрдэнэ: Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон хүний хувьд жаахан суурьтай бай. Өмнө нь ч ажиглагдсан. Муу, сайн гэж битгий хараачээ. Шударга бус олон асуудал бий. Намаасаа эхлээд алдаагаа хай, Д.Ганбат гишүүн ээ. Ноолуурын асуудлыг та сайдаас нь асуу. Худлаа ярьсан зүйл байхгүй.
-
2020 оны 7 сарын 08
С.Чулуун: Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судалгааны газрыг удирдаж ирсэн гэдэгтээ итгэлтэй байна.
-
2020 оны 7 сарын 08
Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй
-
2020 оны 7 сарын 08
Яг одоо Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, танхимын бүтцээ танилцуулж байна.
-
2020 оны 7 сарын 08
Тэр битгий хэл, гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм. Хэрвээ хулгай хийсэн, хууль зөрчсөн үйлдэл л юм бол академич цолоо өгөхөд бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн
-
2020 оны 7 сарын 07
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар очих хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр тодроод байсан Ж.Энхбаярыг МАН томилгооны гадна үлдсэн шалтгаан удахгүй тодорхой болох болов уу?
-
2020 оны 7 сарын 07
Я.Содбаатар нь энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа штабыг хариуцан ажилласан юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан туршлагатай.
-
2020 оны 7 сарын 07
Коронавирусийн цар тахлын хүрээнд авсан арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээтэйгээр ажилласан тэрбээр Эрүүл мэндийн сайдаар улиран ажиллах магадлал өндөртэй байсан юм.
-
2020 оны 7 сарын 07
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ээлжит сонгуулийг өнжсөн шалтгаан нь МАН ялсан тохиолдолд Батлан хамгаалахын сайдаар очно гэсэн мэдээлэл хэсэгтээ явж байв. Гэвч МАН сонгуульд үнэмлэхүй олонхи болж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдсон ч Ж.Энхбаярыг Засгийн газартаа урьсангүй.
-
2020 оны 7 сарын 07
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг томилохоор Удирдах зөвлөлийн хуралд оруулжээ. Х.Нямбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
-
2020 оны 7 сарын 07
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа нарын нэрс орж иржээ.
-
2020 оны 7 сарын 07
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг 15.00 цагт товложээ. Хурлаар сайд нарын асуудлыг хэлэлцэх бололтой. Тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, огцруулахаар болж байгаа юм.
-
2020 оны 7 сарын 07
У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. Сандал ширээ зөөгөөд байх шаардлагагүй.
-
2020 оны 7 сарын 07
Ш.Раднаасэд: УИХ-ын даргын хэлж байгааг ойлгож байна. Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газрын бүтэц өөрчлөгдөнө. Хуучин сайд нь үүрэг гүйцэтгэгчээр явах байх. Томилсон тогтоолуудыг бүгдийг нь хүчингүй болгочихоор салбар ямар ч удирдлагагүй болно. Гэтэл гэнэтийн асуудал үүсч, түүнийг шийдэх хэрэг гарвал Засгийн газрын танхим бүрдээгүй байдаг, яах вэ.
-
2020 оны 7 сарын 07
Энэ бол зөвхөн соёл урлагийн салбарыг хөгжүүлэх асуудал биш. Монгол хүний эрүүл, боловсролтой, чадвартай, иргэний хариуцлагатай, төлөвшилтэй байх, Монгол хүн ямар төвшинд хөгжсөн байх ёстой талаар маш чухал ач холбогдолтой.
-
2020 оны 7 сарын 07
Дубайн гэрээнд эрх мэдлээ хэтрүүлсэн, Монгол Улсын эрх ашигт нийцээгүй нь тодорхой болсон
-
2020 оны 7 сарын 06
Н.Энхбаяр нь 1990-1996 онд Соёлын сайдаар ажиллахдаа соёл, урлагийн салбарын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж, соёлын талаар баримтлах төрийн бодлого, соёлын хуулийг боловсруулах, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
-
2020 оны 7 сарын 06
С.Баяр 2008 онд Ерөнхий сайдаар улиран сонгогдсоныхоо дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Зам, тээврийг Барилга, хот байгуулалтын яамтай нэгтгэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалт яамыг байгуулахад сайдаар нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга очиж байв.
-
2020 оны 7 сарын 06
Сандал ширээ зөөгөөд байх шаардлагагүй. Нэг Засгийн газар байгуулах гэж олон яамыг татан буулгаж, томоохон төсөл хөтөлбөрийг гацааж болохгүй. Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газраа тогтвортой ажиллуулна.
-
2020 оны 7 сарын 06
Тогтоолын төслөөр Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллах аж. Ерөнхий чиг үүргийн яамд нь Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам байх юм.