-
2020 оны 7 сарын 02
Хамгийн орхигдоод байгаа салбар нь Боловсрол, Эрүүл мэнд. Энэ хоёр салбарт мэргэжлийн зоригтой, ачаа үүрэх чадвартай залуусыг тавихыг хүсч байна.
-
2020 оны 7 сарын 02
УИХ-ын эмэгтэй төлөөлөл танаа. Та бүгдэд дайх хэдхэн үг байна. Харгислалын шүүс болсон балчир үрс эрхэлж, наадах ёстой тэр л бяцхан ертөнцөө тэврээд үдэж буй хүүхдүүддээ нэг анхаараарай. Хайхрамжгүй эцгийнх нь оронд хөх тэнгэр эцэг нь болж, энэрэлгүй ээжийнх нь орон зайг сэвшээ салхи орлож байх вий.
-
2020 оны 7 сарын 02
Та нар 62 болсон гээд аархах гээд байх шиг байна.
-
2020 оны 7 сарын 02
Гэхдээ түүнд өөр боломж бий. Энэ нь шүүхээс хэргийг прокурорт буцаах. Ингэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдвал хэрэг хаагдах буюу хэрэгсэхгүй болох боломжтой юм. Харин прокурорт буцаах шийдвэрийг прокуророос эсэргүүцвэл процесс дахиад үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ ийм боломж тун хомс. Учир нь Ж.Эрдэнэбат нэгэнтээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тангараг өргөх эсэх нь цаг хугацааны асуудал. Ийм байхад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зоригтой аавын хүү байх нь юу л бол.
-
2020 оны 7 сарын 01
Байнгын хороодын бүрэлдэхүүнд хуваарилагдсан гишүүд дундаас анх удаагаа сонгогдсон П.Анужин эмэгтэй 12 гишүүнээс ганцаараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагджээ.
-
2020 оны 7 сарын 01
Зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан.
-
2020 оны 7 сарын 01
Түүнтэй хамт Дэд хорооны бүрэлдэхүүнд Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар багтах нь. Эдгээр гишүүний хувьд УИХ-д таван удаа сонгогдоод буй. Харин үлдсэн хоёр гишүүн нь хэн байх эсэх нь парламентын эрх мэдлийн асуудал болж байна.
-
2020 оны 7 сарын 01
МАН өнгөрсөн дөрвөн жил, ирэх дөрвөн жил гээд нийт найман жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
-
2020 оны 7 сарын 01
УИХ-ын чуулган хуралдаж Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.
-
2020 оны 7 сарын 01
Миний хувьд 62-ын бүлэгтэй Засгийн газрын эрх мэдлийг давруулахгүйхэн шиг ажиллана. Тэд даварна. Мөнгөнд их дуртай. Үүнийг нь хазаарлаж, болохгүй зүйлийг нь хэлэх нь сөрөг хүчин бидний үүрэг.
-
2020 оны 7 сарын 01
У.Хүрэлсүх: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аас дөрвөөс илүү сайд томилохгүй. Одоогийн сайд нараас 1-2 нь л улирна шүү. Бусад нь УИХ-ын гишүүний ажлаа сайн хий.
-
2020 оны 7 сарын 01
АН бол том институц. Тиймээс ялагдалдаа дүгнэлт хийж шинэчлэл рүү явах ёстой.
-
2020 оны 7 сарын 01
Тав дахь удаагаа хууль тогтоогчоор ажиллахаар болсон Н.Алтанхуягийн одоогийн суудал нь 1996 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ сууж байсан суудал нь юм байна.
-
2020 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нь Эрх зүйч мэргэжилтэй. 2016 онд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон, улмаар Нийслэлийн засаг даргын агаарын бохирдол, ногоон хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас С.Амарсайханы багт нэгдүгээр орлогчоор ажиллаж буй юм.
-
2020 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан билээ. Тэрбээр өчигдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 30-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тангарагаа өргөснөөр хотын даргын суудлын залгамжлагч хэн тодрох бол гэсэн асуулт урган гарч ирээд буй.
-
2020 оны 7 сарын 01
УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар дэвшүүлсэн Д.Ганбатын хувьд шууд утгаараа Х.Баттулгын төлөөний хүн. Улс төрд хөтлөн оруулж, өнөөг хүртэл бэлтгэсэн улстөрч нь. С.Одонтуяа ч ялгаагүй С.Эрдэнийн баруун гар. Эрх ашгийн нэгдэл нь тэднийг еэвэнгийн хоёр тал шиг харагдуулдаг.
-
2020 оны 7 сарын 01
МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ.
-
2020 оны 7 сарын 01
Олон магтаал сонсож байна. Энэ бол үүрэг хариуцлага л гэсэн үг. Би шударга ажиллана.
-
2020 оны 7 сарын 01
Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Хүмүүс андуураад байна. 2015 онд төвийг сахих статустай болох гэж оролдсон. Гэвч манайхтай түнш орнууд ойлгохгүй байна.
-
2020 оны 7 сарын 01
Б.Дэлгэрсайхан: Үүний ард өмнөх парламентад надтай сууж байсан залуу улстөрч бий. С.Баярцогтыг асуудал дээр ч тэр санхүүжүүлсэн. Өнөөдөр бас над дээр ингэж байна. Мөн хууль, хяналтын байгууллагын удирдлагад байсан хүмүүсийн оролцоо бий. Би бүгдийг нь мэднэ.