Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Буяндэлгэр: Намын даргын эрх мэдэл хэт данхайсан учраас цахим Их Хурлаараа дүрмээ өөрчилнө

2020-12-17
0
ЖИРГЭХ

Эдийн засагч, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Буяндэлгэртэй ярилцлаа. 


Ардчилсан намын ҮБХ, ИХ-ын тов гарсантай холбоотой ярилцлагаа эхлэх үү?

Тэгье ээ. Намын ҮБХ-ны хурал энэ сарын 17-нд, Намын их хурал энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов гараад байгаа.

Дотооддоо ковид алдсантай холбоотой хөл хорионы дэглэмийн үед хурал хуй хийж олон хүн цуглуулж болохгүй нөхцөл байдалтай байгаа биш билүү?

Тиймээ таны хэлсэн зүйлийн зарим хэсэг нь зөв. Тодруулбал, онцгой нөхцөл байдлын үед хурал цуглаан зэрэг олон хүн нэг дор цуглах хориотой байгаа. Манай намын их хурал 1200 орчим төлөөлөгчтэй болдог том хурал. Энэ удаа онцгой нөхцөл байдалд онцгой хурал л болно. Технологийн дэвшил ашиглаж Монголд анх удаа цахим их хурал хийх гэж байна. Цахим хурлыг хааж хорисон зүйл байхгүй.

Цахимаар хуралдахын эсрэг бодолтой хэсэг танай намд байгаа юм биш үү?

Та ойлгож байгаа байлгүй үеийн үед л урагшлах ухрахын ээдрээнд оршдог нь хүний амьдралын нэг онцлог тал шүү дээ. Зарим нэг нь улдан чангаана, зарим хэсэг нь урагш тэмүүлнэ. Энэ нь өөрөө эрүүл үзэгдэл юм даа. Бүгд нийлээд нүхрүү гүйгээд орчихгүй байхын суурь нөхцөл гэж хэлж болно.

Цахимаар хуралдан дүрмээ өөрчлөх яг ямар бодит шаардлагууд байгаа юм бэ гэдгийг л тодоруулахын хүсээд байна л даа?

Үүнийг дэс дараатай тайлбарлах нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт улс төрийн намын дүрэм гэж яг юуг хэлээд байна вэ, хоёрдугаарт одоо байгаа дүрэмд өөрчлөлт хийх яг ямар ямар бодит шаардлага байгаа, гуравдугаарт энэ өөрчлөлтийг таны хэлснээр цахимаар хурлдан хуралдан батлаж мөрдөх ямар ямар бодит хэрэгцээ байгаа гээд яривал уншагчдад ч таны дараагийн асуултуудаа тавихад ч ойлгомжтой болох болов уу.

Нэгдүгээрт, улс төрийн намын гол зорилго нь сонгуулийн зарчмаар төрийн эрхийг авч өөрийн намын үзэл баримтлалын дагуу боловсруулсан бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Монголын улс төрийн хүрээнд барууны үзэл баримтлалтай хүчтэй нам гэвэл цор ганц л байдаг юм. МАН, МАХН, ХҮН бүгд зүүн чигийн буюу онолын хэллэгээр социал үзэл онолтой намууд.

Тэгэхээр гол асуулт. Яагаад монголын улс төрийн хүрээнд байгаа цор ганц гэж хэлж болох барууны чигийн үзэлтэй нам цөөнх болоод байна вэ.

Судалгаанаас харахад иргэд сонгогчид олон ургалч үзэл буюу хүн бүр өөрийн үзэл бодолд үнэнч байх эрх, чөлөөт өрсөлдөөн, хувийн өмч, хувийн хэвшлийг дэмжих, олонхоор шийдвэр гаргаж цөөнхөө сонсох зэрэг баруун чигийн үзэл баримтлалд багадаа 30 хувь саналаа өгсөөр байдаг.  Манай намын үзэл баримтлалд асуудал байхгүй болж таарлаа. Тэгэхээр намын зохион байгуулалт, сонгуулийн зарчим хоёрт асуудал байгаа нь тодорхой.

Можаритар тогтолцооны үед санал гээгддэг нь энэ талын бүх л төрлийн судалгаагаар батлагддаг эд.

Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь хуулийн асуудал, хууль батлах нь парламентын эрхийн асуудал энд дүрэмтэй хольж ярих хэрэггүй ингээд орхиё. Үлдэж байгаа дүрэм журам буюу зохион байгуулалтын асуудал болох өөрөөс хамаарах зүйлээ сайн хийх нь бидний үүрэг.  Яг энэ утгаараа намын асуудлаа цэгцлэх үүднээс дүрмээ өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм.

Хоёрдугаарт, одоо байгаа дүрэм гэдэг нь 2016 оны үнэмлэхүй ялагдлын дараа намын шинэчлэл эхлүүлсэн намын залуусын архитект хийсэн дүрэм. Гэтэл тэр дүрэм яг батлагдахынхаа урьд өөрчлөгдөөд “орон дотроо хууль засдаг шиг” юм болоод үндсэн зарчмууд алдагдаж, намын даргын эрх мэдэл хэт данхайж дагаж гарах олон алдааны эх үндэс болчихсон юм. Ямар зарчмууд алдагдсан бэ гэхээр, нэгдүгээрт намын үндсэн байгууллага болох сонгуулийн байгууллага, хяналтын байгууллага хоёрыг намын даргаас хараат бус, бүр хэнээс ч хараат бус улс төрийн хор нь гарсан хүмүүс өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж сонгогддог зарчимтай хийсэн байсныг намын дарга санал болгож өөрийн хүмүүсээ оруулдаг болгоод өөрчилчихсөн.

Тийм сонгуулийн байгууллагаар хэн сонгогдож гарч ирэх вэ, намын даргын таалалд нийцсэн хүмүүс л сонгогдож гарч ирнэ. Таалалд нийцээгүй хүмүүс сонгогдсон ч гарч ирээд таалалд нь нийцэхээс өөр замгүй болно. Яагаад гэвэл хяналтын байгууллага буюу ҮДХ нь бас намын даргын хүмүүс. Таалалд нь нийцэхгүй бол яаж ийгээд тоглоомоос гаргачихна, эсвэл дахин сонгууль хийнэ. Ийм л зарчмын алдаа үүсчихсэн байгаа юм. Эдгээрийг болон бусад зүйлсийг засах залруулах хэрэгтэй.

Гуравдугаарт, цахим хурал хийж дүрмийн өөрчлөлт батлах зайлшгүй шаардлага байгаа юм. Цар тахалыг дотооддоо алдлаа, үүнээс болж тодорхойгүй хугацаагаар хөл хориотой байлаа. Энэ хөл хорио нь бүр эдийн засгаа хөл хорионд оруулчихсан. Хөл хорио хэдий болтол үргэлжлэх, цуцлаад явж байтал эргээд хөл хорионы нөхцөл байдал үүсэхгүй гэх газаргүй. Тэгвэл хөл хорионоос болоод ингээд амар жимэр суугаад байх уу, хөл хорионы үеэр хүний эрхийн асуудал хэрхэн яаж дордов, та бид бүгдээрээ л харлаа мэдэрлээ шүү дээ. Цаашилбал улс орны нийгэм эдийн засагт олон олон асуудал тулгарч байна. Дэлхий даяар вакцинжуулалт эхлэх төлөвтөө орчихлоо. Цар тахал дарагдсаны дараа дэлхий даяар өрнөх том өөрчлөлт, маш их хөрөнгийн хөдөлгөөнд ингээд ямар ч бэлтгэлгүй сууцгааж байх уу.

Манай нам яаралтай дүрмийн өөрчлөлтөө баталж эмх цэгцэндээ орохгүй бол зөвхөн эрх баригч намд эдгээр том том давалгаанд бэлтгэх даалгаварыг өгөөд санаа амар сууж болохгүй гэдэг нь сая батлагдчихлаа шүү дээ.

Намын даргаа яаж сонгох вэ?

Энэ асуулт хүн бүрд их сонирхолтой байдаг бололтой. Арга ч үгүй юм даа 70 жил даргаас хамааралтай нийгэмд амьдарсан хүмүүс хэн дарга болох вэ гээд л гүйлдээд байдаг болчихдог бололтой. Даргаас илүү чухал асуудал бол энэ намд ч энэ нийгэмд ч интститут хэрэгтэй байна шүү дээ. Улс төрийн нам нь ч төрийн байгууллагууд нь ч институт болж төлөвшихгүй бол хэн нэгэн даргын үзэмж дагаж намираад байвал өнөөдөр хийж байгаа зүйлээ 10, 20 жилийн дараа хийсээр л суух болно. Ямар ч ахиц дэвшил байхгүй.

Ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн өөрчлөлт энэ хэвээрээ батлагдвал хэн дарга болох нь бүүр сүүлийн мөчид шийдэгдэнэ. Өмнөх процессын алдаагаа давтахгүй гэсэн үг. Эхлээд анхан дунд шат маань цэгцэрнэ, дараа нь төлөөллийн төв байгууллага маань бүрэлдэнэ. Тэнд даргын асуудал яригдана. Зааландаа цугларна уу өдөржин шөнжин илэн далангүй ярилцаж байгаад үндэсний хэмжээний намыг лийд хийгээд явж чадах даргыг сонгох боломжтой болох юм.

Дэлхий даяар өрнөх том өөрчлөлт, хөрөнгийн хөдөлгөөн гэдэг сонирхол татлаа. Та тодоруулахгүй юу?

Энэ бүхнийг эрх баригч намд даатгаад сууж болохгүй юм байна гэдэг дүгнэлтээ тайлбарлахаас эхэлье. МАН өнгөрсөн 4 жил эрх барисан нам тийм үү, одоо үргэлжлүүлээд 4 жил эрх баригч байна. Энэ 8 жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Бүр Үндсэн хуулийг өөрчлөх хүртэл хэмжээний хүчтэй үнэмлэхүй олонх.

Энэ хугацаанд манай улс “саарал жагсаалтад орсон”. Бизнесийн байгууллагад ажилладаг хүмүүс бодитоор ямар хүндрэлтэй тулгараад байгааг биеээрээ мэдэрч байгаа хүмүүс. Манай улсын санхүүгийн эрсдэлтэй орон гэж үзээд дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд манай улстай шууд санхүүгийн харилцаанд орохоос татгалсан гэсэн үг. Энэ нь ганц гүйлгээ хийх гэж өчнөөн улс, банк дамжиж, хэд дахин их тайлбар өгч, илүү их шимтгэл төлж байж гадаад гуйвуулга хийнэ гэсэн үг. Энэ бол нэг л баримт.

Цар тахал анх аюулын харанга дэлдсэнээс хойш одоо бараг жилийн ой дээрээ ирж байна. Энэ хугацаанд Засгийн газар яг ямар бэлтгэл ажил ханагасан бэ, мундаг институт болсон нам гэж байнга л  зарлаж нийгэм ч тэгж ойлгодог ч жилийн хугацаанд юу бэлдсэн бэ, ямар төлөвлөгөөтэй байв гэдэг их сонин. Би бол олигтой бэлтгэлгүй, тодорхой төлөвлөгөөгүй байлаа гэж дүгнэж байна. Ингэж дүгнэх болсон шалтгаан нь, монгол улсын нийгэм эдийн засгийн төв, голт зүрх нь болсон Улаанбаатрыг бүхэл бүтэн 30 хоног таг гацаалаа шүү дээ.

-Цаашид ямар өөрчлөлт шаардлагатай гэж та харж байна вэ?

Ямар өөрчлөлтүүд вэ гэхээр, эхнийх нь нэг туйлт дэлхийгээс хоёр туйлт дэлхийрүү санаачлагын хүрээнд Хятад Орос хоёрын эхлүүлсэн хамтрал, Хятадын бүс нутагтаа тэргүүлэгч гүрэн байх хүчин чармайлтын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, дэд бүтцийн холболтуудад Монгол улсын оролцоо ямар байх талаар энэ засгийн газар шийдэл боловсруулж манлайлан оролцох чадамжгүй харагдаж байна.

Нөгөө талд нь Хятадын хэт тэлэлтийн эсрэг Америк болон холбоотон улсуудын явуулж эхэлж байгаа дипломат бодлогын хүрээнд Энэтхэг, Австриал, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудыг холбосон санаачилга.

Энэ санаачлагын хүрээнд Америк болон холбоотон улсууд ямар бодлого явуулах эдийн засгийн болон нийгмийн ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон Америкийн нэгдсэн улстай Стратегийн түншлэл бүхий орон болсон манай улс энд ямар оролцоотой байх талаар бодлого боловсруулж идэвхитэй ажиллаж эхлэх шаардлагатай юм.

Мөн цар тахлын дараах хөрөнгө оруулалтын урсгалууд байна. Дэлхийн тэргүүлэгч эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн нийтлэлүүдээс хэд хэдэн анхаарал татахуйц зүйл ажиглагдах болсон. Эхнийх нь, цар тахлын дараах дэлхийн санхүүгийн хөдөлгөөн. Тухайлбал, дэлхий даяар эрүүл, аюулгүй хүнсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэлээд хийгдэх болов уу гэж таамаглаж болохоор харагдаж байна. Монгол бол хөдөө аж ахуй эдийн засгийн голлох салбарын нэг болсон орон. Бид хөдөө аж ахуйдаа хэрхэн яаж хөрөнгө оруулалт татах вэ.

Дэлхий даяр эрүүл аюулгүй хүнсний үйлдвэрлэлд анхаараад эхлэсэн энэ үед натурал бүр органик ч гэж хэлж болохуйц хүнс үйлдвэрлэлийн суурь нөхцөлтэй манай улс хөрөнгө оруулалт татах тал дээр ямар бодлого байгаа вэ гэдэг бас нэг асуудал. Дараа дээр нь ойрын 10 жилд дараа үеийн технологийн шийдлүүд боловсроч эхнээсээ хэрэглээнд нэвтэрч эхлэх нь тодорхой болж байна.

Хиймэл оюун ухааны оролцоотой болон хосолмол хэлбэр тоног төхөөрөмж машин механизмын удирдлагад ноёлох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Гэтэл бид алийн болгон утасны аппликэйшинийг технологийн дэвшил гэж ойлгоод суух вэ гэдэг бас л нэг асуулт.

Дотооддоо гэхэд эрүүл мэнд, боловсролын салбарт суурь реформууд хэзээ хийгдэхээ хүлээгээд олон жилийн нүүрийг үзлээ. Иргэд нь эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй байхад дээрээ ухаантай даргатай байхын хэрэг үгүй юм. Эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэд өндөр бүтээмжтэй өрсөлдөх чадвартай байх нь логикийн зүйл. Ийм чадавхитай иргэд өөр өөрсдийн хүсэл сонирхол зорилго мөрөөдлийн дагуу ямар ч салбарт бодит бүтээл, бүтээн байгуулалт хийгээд явж чадах юм байна гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх бидэнд харуулсан гэж боддог.

Энэ мэтчилэн олон олон суурт асуудлууд шийдлээ хүлээж байхад хааж хорих, хувааж идэхээс өөр эрдэмгүй МАН-д итгээд гараа хумихаад сууна гэдэг аливааг эрэгцүүлэн бодож шүүн тунгаадаг хэн бүхний хувьд байж боломгүй зүйл л гэж хэлмээр байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.31.99)
    Сонгуулиар муу ажиллаад буусан ИХГишүүдийг цаазалдаг болоё. Тангараг өргөж сонгогдох гэж уйлан гуйчихаад бөгсөө үзүүлээд байвал цаазалж зайлуулар нь зөв
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Монголд олон намын хэрэг алга даа Нам дагаж дарга болох идэж уух л сонирхолтой хумуус байхаар улс орноо аваад явчих сэтгэл харагдахгуй байна шуу дээ монгол цеехен хун амтай
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    9 цаг 22 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    9 цаг 27 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    11 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    11 цаг 45 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    12 цаг 22 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 47 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    13 цаг 54 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    14 цаг 13 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    14 цаг 31 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    15 цаг 38 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    16 цаг 1 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    16 цаг 18 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 29 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    16 цаг 33 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    17 цаг 5 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    17 цаг 28 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК