-
2020 оны 6 сарын 05
Дахиад хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй байна. Дагаад таван иргэний асуудал бий. Бид бүх асуудлыг олон нийтэд мэдээллэдэггүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудал учир нууцыг хадгалах замаар иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар ажилладаг.
-
2020 оны 6 сарын 05
Л.Мөнхтүшиг “Оюутолгой” компани Австрали улс руу ажилчидаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээслэхээр болсон. Бид энэ боломжийг ашиглаж Австралиар иргэдээ энэ онгоцоор авчирна. Тэндээс ирэх хүсэлтэй 1200 иргэн бий.
-
2020 оны 6 сарын 05
Баабар хэлжээ, "Өөр нэр хуурамчаар орлуулах нь сонгогчдыг мэхлэж, бидний нэр төрд халдаж буй хэрэг юм" гэж. Үүгээр төр, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн "Электорат" хөдөлгөөнөөс дэмжлэг, хүлээж сонгуульд нэр дэвшихээр болсон хэмээн сурталчилж яваа Т.Доржханд нар хууран мэхлэгчид болж таарах нь.
-
2020 оны 6 сарын 05
Тэрбээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох хэргээр шүүхэд дуудагдсан есөн шүүгчдэгчийн нэгнийх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Үүнээс гадна УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдоход хүчтэй шүүмжилж, ёс зүй нэхэж байсан хуульч юм.
-
2020 оны 6 сарын 05
АН-ын дэд дарга З.Нарантуяа Завхан аймагт дахин нэр дэвшихээр болсон. Монгол шуудан банк, Хадгаламж банкны дэд захирлаар ажиллаж байсан тэрбээр З.Энхболдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсноор Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдож байв. Ийнхүү улс төрийн замналээ эхлүүлснээр парламентад сонгогдож, өдгөө АН-ын голлох хүний нэг болсон юм.
-
2020 оны 6 сарын 05
100 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг оффистой тэрбээр 20 сая төгрөгийн нэг машинтай. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, бусдаар ямар нэгэн хадгаламжгүй, компаниас хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэдүүлжээ.
-
2020 оны 6 сарын 05
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбатыг үүрэгт ажлаас нь удаа дараа халсан асуудлаар тус сургуулийн багш нар манай сайтад хандсан юм. Шүүхээс Засаг дарга Ц.Мөнхнасаны үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гаргаж, Г.Баярбатыг ажилд нь буцаан томилох шийдвэр хоёр удаа гаргасан байна. Энэ дагуу Ц.Мөнхнасан дарга Г.Баярбатыг үүрэгт ажилд нь томилсон ч өнгөрсөн тавдугаар сард гурав дахь удаагаа халжээ. Түүнийг ажлаас нь халах бүртээ намын гишүүнчлэлтэй, эсвэл ямар нэг хамаарал бүхий хүмүүсийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог байна. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас хүртэл шалгаж тогтоосон аж. Ингээд энэ талаар Хайрхан сумын ЕБС-ийн захирал Г.Баярбатыг ямар шалтгаанаар ажлаас нь удаа дараа халсан, Ц.Мөнхнасан Засаг даргатай хувийн тааламжгүй харилцаатай эсэх талаар ярилцлаа.
-
2020 оны 6 сарын 04
Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцанд эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулна гэлээ.
-
2020 оны 6 сарын 04
1.7 тэрбумаар үнэлэгдэх гурван орон сууцтай. Mercedes Benz, C-350- 1, Toyota, Verossa-1 гэжээ. Түүний хувьд ямар нэгэн компаниас хувьцаа эзэмшдэггүй, хадгаламжгүй аж.
-
2020 оны 6 сарын 04
Угтаа бол өмнөх сонгуульд нэр дэвшихээр Өвөрхангай аймгийг аль байдгаараа тордсон. Гэвч эцсийн мөчид намдаа гологдсон учир тухирхсан сэтгэлээ намаасаа гарах өргөдөл өгснөөр илчилж бай. Гэсэн ч дахин намын нэрээр ийн дэвшихээр болсон байна.
-
2020 оны 6 сарын 04
Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангай аймаг АН-аас нэр дэвшихээр болсон. Аавынхаа амиа алдсан хэргээр хуулийн байгууллагад хэдэнтээ хандаж, удаа дараа хэвлэлийн хурал зарласны дараа ийнхүү улс төрд орохоор шийдсэн гэхэд болно.
-
2020 оны 6 сарын 04
Б.Мөнхсоёл жилийн 12 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2.2 тэрбум төгрөг. Мөн 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 367.9 сая төгрөгийн автомашин, 367 сая төгрөгийн үнэт эдлэл, 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Эн Си Си Эс ХХК, Токикен ХХК, Токикен Интернэйшнл ХХК, Т-Ар-Кю ХК-иудын хувьцаа эзэмшдэг.
-
2020 оны 6 сарын 04
Хэрвээ тэрбээр энэ жил нэр дэвшиж чадвал Баянгол дүүргээс сонгогдох нь тодорхой. Дагаад шинээр байгуулагдах парламентад гал гарсан үйл явдлууд өрнөж, ширүүхэн тулаан өрнөх нь дамжиггүй. Харин нэр дэвших эрхээ халаасалж чадахгүй бол ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөх боломжоо алдана.
-
2020 оны 6 сарын 04
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой.
-
2020 оны 6 сарын 03
УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч "М-Ойл групп"-ийн босс Б.Пунсалмаагийн жилийн орлого 85 тэрбум төгрөг гэж АТГ-т мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлогоо 83 тэрбум 913 сая гэсэн бол 2 тэрбум 430 сая төгрөгийн хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, дөрвөн гражтай гэжээ. Мөн 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Rover, Range Rover- 1, Porsche, Boxter- 1 автомашинтай, 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай аж.
-
2020 оны 6 сарын 03
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарын жилийн орлого 93 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 611 сая төгрөг. 100 сая төгрөгөөр нийтийн орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 87 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 2 тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
-
2020 оны 6 сарын 03
Парламент дахь уяач гишүүдийн тоог нэгээр нэмэхээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, манлай уяач Б.Бадраа айсуй. Түүний хувьд аймгийн шилдэг уяач гуншинтай, одоогоос найман жилийн өмнө улстөржилтөөс залхаж, ажин түжин амьдрахыг эрхэмлэж буйгаагаа хэвлэлээр тунхаглаж байсан нэгэн. Шалтгаан нь арваад аймгийн Засаг дарга нарыг шалгах үед тэр ч гэсэн хуулийн байгууллагын үүдийг нэгэн үе сахиж байв. Үүндээ гомдож тунирхаж ийн гомдоллосон нь энэ юм. Тэр Өмнөговь аймгийн Засаг ноёноор бүхэл бүтэн найман жил тухалсан босоо нэгэн.
-
2020 оны 6 сарын 03
Тэрбээр 55 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 66 сая төгрөгийн хадгаламжтай. Хадгаламжийн мөнгө нь өмнөх оноос гурван сая төгрөгөөр буурсан байна. Тэгвэл 2018 оны мэдүүлэгтээ 359 сая төгрөгийн зээлтэй гэсэн бол зээлийн хэмжээ нь 854 сая төгрөг болж өсжээ.
-
2020 оны 6 сарын 03
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярыг энэ сарын 28-нд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ. Уг шийдвэр нь нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилж мэдэгдэлгүйгээр баривчилсан хууль бус шийдвэр байсан юм.
-
2020 оны 6 сарын 03
Нийт 2 ТЭРБУМ 988 САЯ төгрөгийн орон сууц, барилгатай бол 737 сая төгрөгийн үнэтэй автомашин, мотоцикльтэй. Хурдан удмын 47 адуу, сайн үүлдэрийн 158 үнээ зэргээ 1 ТЭРБУМ 235 САЯ төгрөгөөр үнэлсэн бол 1 ТЭРБУМ 290 САЯ төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй... Түүнд Баянзүрх дүүргийн иргэд итгэл хүлээлгэвэл парламентад сонгогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж чадах юм.