зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр толгойлогчдын төрх

2020-11-25
0
ЖИРГЭХ

Дэлхий цар тахалд нэрвэгдсэн онцгой нөхцөлд энэ оны УИХ-ын сонгууль  болж өнгөрсөн. Цар тахлын үеэр монголчуудын мөрдөж байсан хорио цээр, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг дэглэм сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэн цагаас суларч назгайрсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тухайн үед зуны дэлгэр цаг тохиосон,  вирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан гэх зөвтгөл, тайтгарал байсаан, үнэн. Тиймдээ ч сонгуулиа хойшлуулалгүй хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагаа бүрдүүлсэн. Байдал өнөөдөр орвонгоороо эргэчихлээ.

Гэвч төр толгойлогчдын өөрөөр хэлбэл ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн дунд манлайлал үзүүлж байгаа хүн алга.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, амьжиргаа нь туйлдаж ядарч байгаа иргэний дуу хоолойг төрд, олон түмэнд хүргэх тэмцэгч ч үгүй. Хөл хорионы эхэн өдрүүдэд өдөр шөнөгүй ажиллаж, харуй бүрийгээр гэрийн бараа хардаг олон хүн гэртээ хэсэг амарч, олон нийт ч хийсэн хоолоо цахим хуудсандаа оруулж тайван байлаа. Одоо ихэнх нь хоол ундгүй болж энүүхэндээ гэхэд  уур нь хүрч эхэлжээ.

Сахилга баттай, хариуцлагатай төртэйсэн бол ард иргэдээсээ уучлалт гуйгаад, ядаж байдал намжсаны дараа огцрохоо мэдэгдчихсэн байгаа. Харамсалтай нь ийм ёс суртахуун байсангүй ээ.

Цөөнхийн бүлэг эрх баригчдад уучлалт гуйх шаардлага хүргүүлсэн боловч эс тоов. Эцэстээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат бөхийн байж ард иргэдээсээ уучлалт гуйв. УИХ-ын дарга асан М.Энхболд 60 тэрбумын авлигын хэрэгт нэр холбогдсон гэж өөрийн нэрийн өмнөөс уучлалт гуйж байсныг эс тооцвол чуулганы танхимд ард түмнээсээ уучлалт гуйж байсан нь үгүй.

Д.Ганбат гишүүн “Хариуцлагагүй салан задгай байдлаас болж ковидын халдварыг дотроо алдлаа. Иргэдээ ийм байдалд хүргэсэндээ албан тушаалтнууд уучлалт гуйх ёстой. Цаашид жишиг болгох үүднээс би уучлалт гуйж байгаа юм шүү” гэдгээ учирласан.  Гэвч МАН-ын гишүүд болон Ерөнхий сайд нарын хэн нь ч өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй л байна. Манайхан ч юмыг өнгөцхөн хардаг зангаараа цаад үр дүнг тооцолгүй тэгсхийгээд мартах шив.

Яг үнэндээ УИХ  салбар бүрийн шилдгүүдийн “бөөгнөрөл” байх ёстой. Энэ удаагийн Их Хурал 13 эмэгтэй гишүүн, 35 хуульч эрх зүйч, 21 эдийн засагч, инженер 12-той. Түүнчлэн эмч багш урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийнхэн бий. Гэвч хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа маш тодорхой харууллаа.

Ер нь бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш  лав хоёр долоо хоногийн хугацаанд гишүүд зөвхөн мэдээлэл төдийхнөөр нийгмийн амьдралд оролцож байна гэхэд хилсдэхгүй.

Орон нутгаас нийслэлд, хотоос хөдөөд очоод гацсан иргэд аргаа бараад тойргийнхоо гишүүнд зурвас илгээж байгаа.  Түүнийг л ярьж “Хөдөөгийн иргэдийг хэзээ  буцаах вэ” гэсхийгээд ихэнх нь хэнэггүйтэн суух. Төлбөртэй үзэх киноны сувгаа сайрхаж өлөн зэлмүүн иргэддээ бардамнах нэгэн ч байна. Өөрөө санаачилга, цаг гаргаад хэлэлцэж буй хуулийн төслөө ч уншчихдаггүй, тухайн асуудлаа мэдэхгүй судлаагүй байж камерын өмнө улс төрждөг цөөнөөр барахгүй хэд хэдэн гишүүнтэй.

Уг нь тэд  нам харгалзахгүй, олонхи цөөнх гэлтгүй тойрогтоо ажиллахад зориулсан 280 сая төгрөгийг жил бүр төсвөөс авдаг.

Дээрх хэмжээний мөнгөнөөс гадна УИХ-ын гишүүн бүрийн  төлөө ажиллах зөвлөх, туслах, бие төлөөлөлч бүхий цөөн гэлтгүй хүнтэй баг ард нь ажилладаг.

Бүхэл бүтэн 76 хүн /гишүүн/ бүр мэргэжлийн баг бүрдүүлж, өөрсдөө Монгол Улсаа гэсэн чин сэтгэл гарган ажиллавал хүн ам цөөн манайх шиг улс дорхноо өндийнө. Ингэж ажиллахыг шаардаж эрх нь ч иргэдэд бий. Гэвч одоогийн төр түшилцэж буй төрийн түшээдийн иргэддээ хандсан эс үйлдэл, хувийн эрх ашгийнхаа төлөө бол  ханцуйдаа наймаалсан панзчид шиг аашлах болсонд эгдүүцэж байна.

 

Б.Цэрэнлхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.91.115.48)
    их хурлын гишүүд огцроод , дахин сонгууль явуулаад , дахин засгийн газраа байгуулаад л , короногоо улам тараагаад л байхийм байна л даа. Ямар ч утгагүй юм нийтэлж байдаг яасан хачин сайт вэ аан.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.117.129)
    Битонушка минь дээ. Чамайг яая даа байз. Ядаж багийн засаг даргын зангарагтай байз үз дээ.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
    • иргэн
      Битонушка нь улс төрийн ухаан суух дасгал сургууль эв дүйгүйхэн хийх гэж оролдож үзэв.
      2020 оны 11 сарын 25
  • zochin (122.201.24.119)
    энэ юун тухай ямар зорилготой ийм юм бичиж байгаа юм бол доо. Нийтийн хүчээр давж гарах ёстой өвчнийг хэдэн хүн жүжиглээд ямар ч нэмэргүй шүү дээ. Ялангуяа гишүүн хүн ингэж марзагнах бол бүр илүү хэрэггүй зан. их л баян хүн юм гэсэн тэр их мөнгөнөөсөө түүний оронд өгвөл зүгээр дээ
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    17 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    22 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    57 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    58 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 11 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    1 цаг 16 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    1 цаг 21 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 28 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    16 цаг 40 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    17 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    17 цаг 6 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 19 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    17 цаг 39 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    17 цаг 45 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    17 цаг 56 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    19 цаг 11 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК