Боловсролын сайд П.Наранбаяр Баянгол дүүргийн “Насан туршийн суралцахуйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Улсын хэмжээнд 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагдсан бол өмнөх жил энэ тоо 5095 байжээ. Энэ нь Боловсролын сайдын 2025 оны тушаалууд гарч, малчин өрхийн гишүүдэд зориулсан сургалтыг дэмжих, Энэтхэг улсад шавилан суралцаж буй лам суралцагчид болон эрх нь хязгаарлагдсан иргэдийг сургалтад хамруулах ажлыг эхлүүлсэнтэй холбоотой аж.