-
2020 оны 1 сарын 21
Допинг хэрэглэсэн гэх асуудлыг нь эцэслэн мухарлаагүй байхад аварга Э.Оюунболд Сар шинийн барилдаанд зодоглосон тохиолдолд Э.Оюунболдоос гадна түүнийг барилдуулсан Бөхийн холбоо ч муухай харагдана. Ёс зүй талаасаа ч Э.Оюунболд аваргыг шүүмжлэх хүн олон гарах болов уу.
Удаах нь гэвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийсэн албан томилолтын үеэр казино тоглосон гишүүдтэй холбоотой үнэн, мөнийг тогтоох эсэх асуудал гишүүн Б.Бат-Эрдэнийн даргалдаг Ёс зүйн дэд хороогоор орох учиртай.
-
2020 оны 1 сарын 21
Дээрх асуудалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг казино тоглосон байж болзошгүй талаарх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж эхэллээ. Мөн оны өмнөхөн АТГ тусгай ажиллагаа явуулж нэгэн бизнесменийг баривчлах үеэр хууль бусаар мөрийтэй тоглож байсан гэх УИХ-ын гишүүн “М”, “Х”-ийн эрэлд гарч байв. Тодруулбал, “М” үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүн байгаа бол “Х” үсгээр эхэлсэн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн УИХ-д бий.
-
2020 оны 1 сарын 21
Гагцхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын "цензургүй цагаан хоолой" гэсэн тодотголыг зүүх болтлоо шадарласан Г.Баасанг Хэнтий аймгийн АН-ын дотоод сонгуульд өрсөлдүүлэх эрхээ С.Эрдэнэ даргаас ийнхүү авлаа. Түүний дараагийн зогсоол УИХ-ын ээлжит сонгууль гэдэг нь хэн бүхэнд тодорхой ч, хаанаас нэр дэвшиж, хэнтэй өрсөлдүүлэх нь С.Эрдэнэ дарга эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх асуудал юм.
-
2020 оны 1 сарын 20
АТГ 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Их Хуралд хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаад байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээж авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна.
-
2020 оны 1 сарын 20
УИХ-ын гишүүн асан Д.Ганбатын захиалгаар УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэсээс хийсэн судалгаагаар "Казино, бооцоот тоглоом нь төрийн орлого буюу төсөв, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөлөх хэдий ч бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл нь сөрөг байдаг байна. Казино дагасан гэмт үйлдэл аль ч улс оронд ХҮНД, ОНЦ ХҮНД ТӨРӨЛД ордог. Дагаад олон төрлийн донтолт үүсгэж, гэр бүлийн салалт хэд дахин нэмэгддэг" гэжээ
-
2020 оны 1 сарын 20
Стамбул хотын ерөнхий консулын албан тушаалаас буусан Э.Мөнх-Очир төрөлх намаасаа буурь сэлгэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад ийнхүү зөвлөхөөр болж байна.
-
2020 оны 1 сарын 20
Давос-2020: Ярих сэдэв арвин байх нь. Тэгш ой-50 дахь уулзалт. Ираны цөм, Америкийн сонгууль, Хятадын нөлөө, Оросын өөрчлөлт, дэлхийн халуурал, Австралийн түймэр, дижитал тэлэлт, хиймэл оюун ухаан, худалдааны дайн, өр зээл. Авлига бас популизм. Х.Баттулга ирэх сурагтай. Давост орох нь зөв.
-
2020 оны 1 сарын 20
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрйин хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан билээ. Гэвч хуралдаанд оролцох гишүүдийн ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
-
2020 оны 1 сарын 20
Дубайн гэрээ гэж дуусдаггүй маргаан дагуулсан, дагуулсаар ч байх тавилантай нэг гэрээ байна аа. Өмнийн говьд шинэ зууны бүтээн байгуулалтыг өрнүүлж, дэлхийн хэмжээний технологийг Монголд нутагшуулахад түлхэц өгсөн сайн төсөл хөтөлбөр ч гэлээ, ус хэмээх чандмань эрдэнийг гамгүй хэрэглэж буйтайгаа тэнцэх хэмжээний үр өгөөжөө монголчуудад өгөхгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх гол хүчин зүйл болоод буй.
-
2020 оны 1 сарын 20
Саарал жагсаалтаас гарахад түлхэц өгөх ёстой хуулийн төслүүдээс нэг хууль нь батлагдсангүй. Ингэснээр дахиад л хугацаа алдах болж байна.
-
2020 оны 1 сарын 19
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав.
-
2020 оны 1 сарын 19
Энэ цагийн улс төрд эр бярдаа эрдсэн хэд хэдэн гишүүд байна аа. Тэдний нэг нь цагтаа боевик нэр зүүж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Сав л хийвэл нударга зангидах хоббитой явсан тэрбээр хамар доорх хагархайгаа захирч чаддаггүй нэгний нармайг нээхдээ гаргууд нэгэн байв. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг дэлссэн дуулианаас хойш төмөр өргөхийг илүүд үздэг болсноос үзвэл багагүй хүмүүжсэн бололтой юм. Намын дарга нь ийн хүмүүжих зуур МАК-ын босс Б.Нямтайширын эрх хүү, УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаярт холбогдох дуулиан хуурай өвсөнд тавьсан гал шиг дүрэлзсээр байна.
-
2020 оны 1 сарын 19
100 сэтгэгдлийн 50 нь намайг дуугаа дуулаач гэж байна. Би тоолж үзлээ. Сүлжээний цаана сэтгэгдэл бичдэг хөлсний бичээчдэд хандаж юм хэлмээр байна. Та нар хөлс авсныхаа төлөө юм хийхгүй яах вэ. Намайг муулах хэрэгтэй.
-
2020 оны 1 сарын 19
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ.
-
2020 оны 1 сарын 17
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
-
2020 оны 1 сарын 17
Гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх тов гарсан. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-
2020 оны 1 сарын 17
Эл явдлын дараахан түүний олон нийтэд хандаж хийсэн мэдээлэлдээ мөрдөн байцаалтын шалгалтын явцыг задруулсан хэмээн үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-аар оруулахыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх аж.
-
2020 оны 1 сарын 17
УИХ-ын гишүүн Н.Номтобаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан өргөн барьсны дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж байна.
-
2020 оны 1 сарын 17
Татварын дарамт дээрээс эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл хэцүү юм болох байх. Оффшорын бүсэд мөнгө угаасан, нуусан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх бол хоёр гараа өргөөд дэмжинэ.
-
2020 оны 1 сарын 17
Олон хүний уйлж байхыг, зовж байхыг харсан хүн би. Бизнес эрхлээд гэр бүлээ тэжээж, улсдаа татвар төлснийхөө төлөө шоронд орно гэж юу яриад байгаа юм бэ. Таван жил зорчих эрхээ хасуулна гэдэг чинь гэрийн шорон биз дээ. Гэрээсээ гарч чадахгүй хүн чинь бизнес эрхлэх боломжгүй болно. Залуу хүн байж ингэхээ болио Х.Нямбаатар аа.