Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шороо Ганбаа

2020-6-21
0
ЖИРГЭХ

Сонгууль болохоор л шороо манаруулж давхидаг нэг хүн байна. Тэр эрхэм өнөөдөр Эрдэнэтэд шороо манаргаж явна. Одоо та хэнийг хэлж байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

Сонгуулийн өмнө яагаад тэр хүн шороо манаруулах болдог юм бэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Ганбаатар улс орон даяар шороо манаруулсан шүү дээ. Тэрхүү манарсан их шороо нь замхарч дуусаагүй байна гэж хэлж болно. Ингэж шороо манаргах шаардлага түүнд байсан юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар нэр дэвшсэн.

Тэдэнтэй ноцолдохын тулд л шороо манаруулсан  хэрэг шүү дээ. Тэр манарсан шороо эцсийн бүлэгтээ БНСУ-ын иргэнээс С.Ганбаатар гэртээ хахууль авж байгаа хэргээр шувтарсан. Энэ талаар тухайн үед ЦЕГ албан ёсоор мэдээлсэн юм.

“МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан гадаадын иргэнээс хандив авч байгаа хэргийг зохих газрууд шалгасан. Шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллага тухайн үеийн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатараас энэ талаар тайлбар авахаар зургаадугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгуудад хүсэлт тавихад тэрээр шалгуулахаас татгалзсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх гомдлын шалгалтын явцад олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа гадаадын иргэдээс мөнгө авч буй бичлэг нь 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон үйл явдал мөн болох нь, мөн түүнчлэн тухайн бичлэг нь ямар нэгэн эвлүүлэг, засварлалт, дуу хоолойн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон. Тухайн бичлэгт байж байгаа С.Ганбаатарын дуу хоолой нь өөрийнх нь дуу хоолой болох нь мөн тогтоогдсон. Үүнийг үндэслээд цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч С.Ганбаатарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд түүнийг сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр албан ёсоор шилжүүлсэн”  гэж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Дагвасүрэн хэлсэн нь цагаан дээр хараар бичигдэн баримт болон үлдсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манаруулсан “шороо” Ганбаагийн үйлдэл ингэж авлигаар төгссөн байх жишээтэй. Түүний авлигын хэрэг явдал юу болсон талаар өнөөдөр таг чиг. Сонгуулийн хуулийг парламент 2019 оны 12 дугаар сард баталсан. Уг хуульд “...Авлигын хэргээр ял авсан шүүхийн тогтоолтой этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт бий. Гэвч гадаадын иргэнээс гэртээ авилга авсан бичлэг нь ард түмэнд хүрсэн “шороо” Ганбаа өнөөдөр УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотод нэр дэвшээд явж байх жишээтэй.

Тус тойрогт олон сайн нэр дэвшигчид байгаа. Гэхдээ тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхдаа гэртээ авлига авч байсан бичлэг нь ил болсон С.Ганбаатарыг сонгох уу гэдэг асуулт сонгогчдын өмнө байна.

С.Ганбаатарын улс төрд орж ирсэн, УИХ-ын гишүүн (2012 он) болсон явдал нь саяхны үйл явдал. Энэ талаар сонгогчид мартах болоогүй. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө тэрээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гээд баахан шороо манаруулсан. Яг сонгууль болоход Дархан-Уул аймаг (Дархан хот)-т нэр дэвшсэн. Түүний энэ гэнэтийн шийдвэрийн талаар хүмүүс тухайн үед нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болдоос их мөнгө аваад тойргоо сольсон гэж ярьдаг. Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар түүнд нийслэлд нэр дэвших боломж байсан. Гэвч тэрээр Эрдэнэтийг сонгосон. Болж өнгөрсөн үйл явдлаас авсан сургамж дээрээ түшиглээд хэлэхэд, нийслэлд хэн нэгэн этгээдэд мөнгөөр УИХ-ын сонгуулийн тойрог гаргаж өгөөд, өөрөө Эрдэнэтийг зорьсон байх магадлалтай. Гэхдээ ийм төрлийн мэдээлэл ил тод болоход тодорхой хугацаа шаардагддаг гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв тийм биш бол сайн хэрэг...

Өөр нэгэн зүйл:

МҮЭ-тэй “шороо” Ганбаа холбоотой. Түүнийг Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улс төрд орсон гэдгийг бүгд мэднэ. Үе үеийнхний татвар, улсын төсвийн хөрөнгөөр хөл дээрээ боссон энэхүү төрийн бус байгууллагыг толгойлж байхдаа мөнгөөр нь гараа угаасан гэж зарим нэг эх сурвалж хэлдэг. Ингэж хардах нэг үйл явдлын талаар эргэн дурсая. МҮЭ-ийн байрны ард (баруун тал) 14 давхар оффиссийн барилга баригдаад удаагүй байна. Тухайн барилга зай талбайгаа өндөр үнээр түрээслэдэг. Энэ газар угтаа бол МҮЭ-ийнх гэсэн ойлголт бусдад байдаг. Өөрсдөө ч тэгж ойлгуулах хүсэлтэй. Гэхдээ одоогоор яг эзэн нь тодорхой бус байна. Тодорхой бус аливаа зүйлийн ард (нууц ноёнтон) нь дандаа улстөрчид байдаг. Энэ өнцгөөс харвал уг оффиссын эзэн “шороо” Ганбаа байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс харддаг. Энэ үнэн биз.

Ийм аргаар амьдардаг, улс төр хийдэг, мөн сонгууль болгоноор нэр дэвшдэг “Шороо” Ганбаа мэтийн хутган үймүүлэгчид үнэн хэрэгтээ Монголын төлөө ганц тоосго ч цохиж үзээгүй. Зөвхөн шороо манаргаж л явдаг.

Бөөн шороо манаргаж явдаг энэ нөхөр эхэн үедээ өмнөдийн мухар сүсгийн шинжтэй баахан мунхруулгын бизнес хийсэн хүн. Фенг-шү хэмээх Ганбаатар Монголд үнэндээ юу хийсэн юм бэ гэх асуултад хэн ч тоймтой юм хэлж чаддаггүй. Учир нь тэр энэ улс орны төлөө юу ч хийгээгүй хүн.

Фенг-шү хэмээх шашны урсгалын элдэв мунхруулгын бизнесээр чамгүй хөлжсөн энэ этгээд дараа нь тухайн үеийн эрх баригчдын нэгтэй сүрхий ойртон шадарлаж, төрийн ордонд өрөөтэй болон тухалж байсан. Сүүлдээ эзнийхээ зуу гэсэн болгон руу боргон дайрч, хормой хотыг нь сэт татан урж тасдаж байдаг зуудаг нохой нь болж хувирсан биз дээ.  Энд дурдагдаж байгаа цаг үе нь 2006 он гэдгийг танд сануулъя. Үнэн хэрэгтээ энэ хүн нийгмийн баялаг бүтээгчдийн хэдэн хувийг төлөөлж, улс орныг бужигнуулаад шороо манаргаад яваа юм бэ.

Үйлдвэрчний эвлэл гэх хуучны байгууллагын нэр сүрийг өөрийнхөө улс төр хийх суурь болгосон. Улмаар нэр нүүрээ олон түмэнд танил болгож аваад зогсохгүй, түмний эрх ашгийн төлөө явдаг баатрын дүрд  хувирсан гэж хэлж болно.

С.Ганбаатар иргэний хөдөлгөөнд нэгдэн тэмцэж явахдаа Ерөнхий сайдад шаардлага гардуулах  гэж ороод гарахдаа “Уучлаарай, телевизүүд хамт яваа. Тэднийг оруулж ирээд зураг авахуулаад гаргамаар байна” гэж хэлэхэд тухайн үеийн Ерөнхий сайд эелдэгээр зөвшөөрч тэг ээ, тэг гэсэн тухай нь хамт орсон нөхдүүд нь “С.Ганбаатар зурагт дагаж далдайсан, мөн ч хөөрхийлөлтэй хүн юм аа” гэж гарч ирээд шивэр авир ярьж байсан тухай нь сэтгүүлчид шоглон дамжуулцгааж байсан гэдэг юм. Иймэрхүү овжин шоугаар улс төрийнхөө гарааг эхэлсэн “шороо” Ганбаа мэт нь хэзээ ч сонгогчдын төлөө явахгүй. Явж байгаа ч үгүй. Тэр уран донгодож л чадна.

Эрдэнэтчүүд ч авлига аваад газар дээрээ баригдаж байсан, энд тэнд зараалаар шороо манаргаж явахаас өөр юу ч хийгээгүй, ээлжит нэгэн хүүхэлдэйг сонгохгүй биз.

 

З.Ядам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.9.47.7)
    Гамбаагийн ретинг өндөр л байгаа бололтой. Амжилт хүсье.
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.200)
    Ядамаа ядарсан амьтан юм даа чи Босоо Гамбааг шороо мороо болгочихож ээ бас МОНГОЛ Улсынхаа шороог зарж баяжсан хулгайч ардчилагч нар чинь захиалга өгөө юу? Үнэндээ өнөөдрийн баян ядуугийн ялгаа ард олны олонхийн өдөр хонгог аргаацаасан амьжиргаа эдийн засгий уналт үйлдвэрүүдийн устгалт мөнгөний төлөө хүн хүндээ дайсан болсон сэтгэлгээ бол ардчилсан гэх тогтолцоо ардчилагч гэж цээжээ балбан бархирах хулгайч нарын хийсэн ажлын үр дүн гэдгийг ард олон ойлгочихсоон хө. Тийм болохоор босоо Гамбаа гарнаа чи харж байгаарай
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • шударга залууг дэмжинэ (66.181.186.168)
    30 тэрбумын долларын өр тавьж, АВЛИГЫГ төрийн бүх шатанд дэлгэрүүлж, саарал хар жагсаалтад оруулж, ард түмнээсээ ядуучуудын эгнээг бий болгож чадсан МАН, АН ын хэнээс ч ГАНБААТАР дээр шүү. ХЭН ОЮУ толгойн гэрээг буруушааж байлаа - Ганбаатар. Ганбаатар шиг хүмүүсийг ТӨРД гаргах цаг шүү - ЭРДЭНЭТЧҮҮДЭЭ
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
    • Уншигч олон түмэнн энд нэг Вий гэгч ардчиллын чөтгөр шулам солиорчихжээ. Энэ шуламасыг барьж аваад даран устгахгүй бол болохгүй нээ. Өөрийг нь шоронд хийе яасан зусарч хог вэ? Сургууль төгсөөгүй олон амьтнаа бүгдийг бичиж чадахгүй ээ бас
      2020 оны 06 сарын 22
    • Bi
      Сургууль төгсөөгүй байж төрийн байгууллагыг хуурч УИХ-д орсон. Өөр оронд бол шорондорно. Дараа Ерөнхийлөгч болох гэж авилага аваад унасан. Бас л шоронд орох ялтай !!!! Худалч хүн дээ!
      2020 оны 06 сарын 22
  • Зочин (66.181.179.185)
    Шороо бнауу Босоо байна уу харахуу түүнийг Эрдэнэчүүд бид дэмжинээ
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (59.153.114.230)
    Төрд хэрэгтэй зайран мөн юм болов уу даа тэгээд
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.126.89.247)
    МАН ямар их сандарч байнаа. Та нарын холсний бичээчдийн нийтлэлийг хэн ч тооч уншихгуй шуу дээ.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.22.165)
    За ямарч байсан МАНАН ын хулгайч луйварчдаас дээр байх. Хөөрхий нэрийг нь унагаах гээд чадахгүй болов уу
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.242.243.70)
    БОСОО Ч ГЭХ ЮМ ШОРОО Ч ГЭХ ЮМ
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.90.99)
    24цаг МАН бараг бутэн сар магтан дууллаа Элий Хурэлсух битгий горьд Ард тумэн МАН ыг авч хаях болноо
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.64)
    Е.с ман-намыг багаар нь дэмжээрэй гэдэг чинь эсрэгээрээ эднийг дийлэхгүй байна та нар диилээд өгөөч гээд байна уу даа тэгж л ойлгогдоод
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Өөр хүмүүсээр оролдоо (66.181.183.201)
    Наад хүн чинь гарнаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Сонгогч (43.242.243.204)
    Б.Хурц нарын хэргийг эцэслэн Чимгээ , Содномдаржаа нарыг шоронгоос суллачихсан бол Ц.нямдоржийг Эрдэнэтийнхэн сонгочихож магадгүй байсан одоо бол хэцүү дээ хэцүү нямдорж сонгогдоход
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
    • ЗӨВ
      2020 оны 06 сарын 21
  • Зочин (203.91.115.45)
    Ядам гэж ямар янзын Нохой толгойтой Хулгайч байдаг бол, МАНАН гийзны умхий хошного сахисан Хулгайч Минь ард тумэн Та бидний эвслийхнийг сонгоно, Босоо Ганбаагаа сонгоно, Хазгай хэлт Нямдоржийг чинь хог дээр хаяна за мэдэж ав
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Ядам гэж ямар янзын Нохой толгойтой Хулгайч байдаг бол, МАНАН гийзны умхий хошного сахисан Хулгайч Минь ард тумэн Та бидний эвслийхнийг сонгоно, Босоо Ганбаагаа сонгоно, Хазгай хэлт Нямдоржийг чинь хог дээр хаяна за мэдэж ав
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Говил (43.242.243.204)
    Шороо ч байна уу бороо ч байна уу С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 450.000 хүний санал авч бараг л ялсан даа Гутаах хэрэггүй Бид Та бидний эвсэлийг дугуйлна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    za bas neree devshyylsen heregyy estoi mongol ulsch hezyy boljee
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    za bas neree devshyylsen heregyy estoi mongol ulsch hezyy boljee
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • орхон аймаг (66.181.161.45)
    үнэн үнэн
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 38 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    3 цаг 9 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    3 цаг 16 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    3 цаг 32 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    3 цаг 43 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    3 цаг 57 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    4 цаг 8 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    7 цаг 46 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    8 цаг 17 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    8 цаг 18 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    20 цаг 48 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Өчигдөр 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК