-
2019 оны 10 сарын 14
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгохоор боллоо.
-
2019 оны 10 сарын 14
Энэтхэгийн “Эксим” банкнаас 1 тэрбум 236 ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. Тэгвэл уг зээл дээр нэмээд хамгийн багадаа 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Тодруулбал, газрын тосны үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнод аймгаас Дорноговь аймаг дахь үйлдвэр рүү хийн хоолойгоор, эсвэл төмөр замаар тээвэрлэх гэдгээс шалтгаалж дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон аж. Эл асуудалтай зэрэгцэн үйлдвэрт ашиглах түүхий эд хаана байна вэ гэдэг асуудал сөхөгдөөд байна. УИХ-ын зарим гишүүдийн хувьд үйлдвэрт ашиглах түүхий эд буюу газрын тосоо хэдэн төгрөгөөр, хаанаас худалдаж авахаас хамаарч үйлдвэр ашигтай ажиллах эсэх, цаашлаад импортын шатахуунаас хямд өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах эсэх нь хамаарна гэж буй юм.
-
2019 оны 10 сарын 14
Б.Хурц: Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.
-
2019 оны 10 сарын 14
УИХ-ын дарга Г.Занданшатар Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо
-
2019 оны 10 сарын 13
“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг.
-
2019 оны 10 сарын 13
Тавдугаар төвшний хор хөнөөл, хохирол учруулах эрсдэлтэй тооцогдох Хагибис хар салхи энэ сарын 12-нд буюу өчигдөр Японы нийслэл Токио хотыг хамарсан газар нутгийг дайран өнгөрлөө.
-
2019 оны 10 сарын 12
Монгол Улсын 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан баримтар дэлгэсэн билээ. Дээрх иргэдийг 2004-2008 оны хооронд эрэн сурвалжилж байсан гэх ч чухам ямар шалтгаанаар нийтэд ил болоогүй нь тодорхойгүй байсаар байна.
-
2019 оны 10 сарын 12
Ц.Даваасүрэн: Энэ жил бороо их орсноос болоод ханан пийшингийн яндан бохирдож битүүрсэн. Сайжруулсан түлш удаан шаталттай учир яндангийн халхавчийг хааж болохгүй. Ханан пийшинг манай мэргэжилтнүүд цэвэрлэхэд 2 шуудай нүүрс гарсан байна
-
2019 оны 10 сарын 12
Байнгын хорооны саналаар Ёс зүйн дэд хороонд өөрчлөлт оруулах санал хураалт мөн дэмжээгүй учир өмнөх бүрэлдэхүүн хэвээр үлдлээ.
-
2019 оны 10 сарын 11
Ерөнхийлөгч Х.Баттулгын “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигт Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тухай заасны дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “БОГД ХААН 150: ТҮҮХ СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд эхэллээ.
-
2019 оны 10 сарын 11
НҮБ-аас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж буй, тухайн улсад төдийгүй бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцож, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж байна.
-
2019 оны 10 сарын 11
Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргаж, алтаа гадаадад байршуулдаг. Айлчлалын үеэр Казахстаны талаас 30 сая долларын үнэтэй патентаа үнэгүй өгөхөөр боллоо.
-
2019 оны 10 сарын 11
Тэднийх махныхаа дийлэнхийг гаднаас авдаг. Хамгийн өндөр үнэтэй мах худалдаж авдаг газар. Хурга, туглын мах авдаг хүмүүс. Үүнийг анхаарах хэргэтэй. Хөлөөр нь мал гаргадаг асуудлыг анхаар. Арабууд гээд мөнгөтэй хүмүүс мах авъя гээд байна шүү дээ. Аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх замаар тэдний мөнгийг авахад анхаар. Дээд зэрэглэлийн аялал жуучлалыг хөгжүүлэх боломж бидэнд бий шүү
-
2019 оны 10 сарын 11
УИХ-ын намрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам нээх эсэх талаар санал хураалаа.
-
2019 оны 10 сарын 11
УИХ-ын намрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжигдлээ.
-
2019 оны 10 сарын 11
Түр хороо ажлаа хийх ёстой. Есдүгээр сарын 6-нд ОУПХ-оос ирүүлсэн бичгийг 12 хүн и-мэйлээр авсан. Ж.Батзандан гишүүний нэр дээр ирчихсэн байгаа. Та и-мэйл ээ шалгаж бай.
-
2019 оны 10 сарын 11
Байнгын хороон нь ч хуралдахгүй. 2016 оноос хойш сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хуралдаа суудаггүй, гадаадад зугаалаад явдаг хүмүүсийг нэрээр нь гаргачихсан. Зарлана шүү.
-
2019 оны 10 сарын 11
Олон улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж “Хамтдаа хамгаалъя” цуглаанаас УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд чихмэл бүхий уриалгыг гишүүдийн ширээн дээр тавьжээ.
-
2019 оны 10 сарын 11
Эрээн-Замын үүдийн боомт дээд цэгтээ тулчихсан. Транзит болон экспортынхоо ачааг дийдэхгүй байгаа учраас хоёр дахь том гарц нь Хангимандал-Зүүнбаян юм. Энэ гарц нээгдэвл Монгол Улс жилд 50 сая тонн транзит ачаа нэмэгдэх боломжтой болно.
-
2019 оны 10 сарын 11
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв.