-
2018 оны 1 сарын 02
Манай нядалгааны газар энүүхэнд, булан тойроод л” хэмээгээд урд орон замчлан гүйх эрийн өдөр тутам хийдэг ажил нь ердөө энэ. Хэдий чинээ эрт босч зам тосч олон хүнд зуучилна, тэр хэрээр эзний чулуудах зоосны хэмжээ өснө.
-
2018 оны 1 сарын 02
НӨАТ-ын тухай хуульд зааснаар худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:
Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрэглэгчийн овог, нэр
Регистрийн дугаар
Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
Утасны дугаар
Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.
Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.
Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн /2017 оны/ сүүлийн өдрийн 24.00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн /2018 оны/ эхний найман өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
Татварын алба нь /Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ/ НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад /Татварын ерөнхий газар/ хүргүүлдэг.
Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /Сангийн яам/ хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргадаг журамтай.
-
2018 оны 1 сарын 01
Өчигдөр шинэ оноо үдэж, шилтэй дарсаа оргилуулж, шог хошин үзсэн шигээ сайхан амарлаа. Гэтэл үүр цүүрээр нэгэн зүүд зүүдлэв. Ажлын сүүлийн өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дээ. Өөрөөр хэлбэл, “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс ирүүлсэн “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн мөрөөр орж, А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийснийг илрүүлснээ дуулгасан. Хяналт шалгалтын явцад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-ийн зарим салбарууд А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийснийг олж тогтоосон явдал. “Сод монгол” ХХК-ийн хувьд “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож, 100.000-аас дээш төгрөгийн түлш худалдахгүй байсан бол “Тэс пэтролиум” ХХК, Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг зургаан салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийчихсэн сууж байсан. Харин “Магнай трейд” ХХК-ийн 92 дугаар шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй зогсож байсныг хяналт шалгалтынхан илрүүлж, шаардлага тавьсны үндсэн дээр хэвийн худалдаалж эхэлсэн билээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын газрын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Энэ бол хэвийн хэмжээ. Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн хэмжээ шаардлагатай түвшинд байгаа үед аж ахуй нэгжүүд дур мэдэн хязгаарлалт хийсэн үйлдлийн үндэслэл, шалтгааныг хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, хэрхэн шийдвэрлэснээ мэдээлэх л юм гэсэн. Гэхдээ л амралт, баярын өдрөөр ашиг сонирхолдоо нийцүүлэн хурдан шуурхай хууль баталдаг, үнэ нэмдэг туршлага төрийнхөнд байдаг болохоор “хар дарсан” хэрэг. Зүүдэн дунд ирсэн өвлийн өвгөн хичнээн гоёмсог баглаатай бэлэг өгсөн гээч... Задалтал түлшний үнэ нэмэгдсэн тухай “мэдэгдэл”. Манайхан түлшний үнэ литр тутамдаа хориос гучин төгрөгөөр нэмэгдэхэд л юмны үнээ арваас хорь дахин нэмчихдэг. Эргээд буухад нь анзаараагүй мэт гүлдийгээд үлдчихдэг юм чинь хар дарж, хашгирахаас биш яах юм бэ??? Муу юм холуур... ТҮЙ ТҮЙ гэж үглэсээр л унтсан шүү... Одоо бушуу гарч шатахуун түгээх рүү явъя. Юмыг мэдэх вэ. Нефть, хийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжийнхэн нэгдэж үгсээд цаадуултай чинь хуйвалдчих вий. Амралтын өдөр гэж ангайж суулгүй ажиг сэжиг гарвал залгаарай нөхдөө...Араараа тавиулж хаширсан хүн билээ, би. Ахиж шинэ жилийн иймэрхүү бэлэг авмааргүй байна...
З.УРСГАЛ
-
2017 оны 12 сарын 31
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
Цагийн зүү 12 ын тоог голлож, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын зүрх нь болсон Нийслэл хотынхоо нийт иргэддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хотын дарга гэсэн хариуцлагатай албанд томилогдон ажилласанаас хойш яг нэг жил 6 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг даргын мөрийн хөтөлбөрөө батлуулан, хэрэгжүүлж эхэлээд байна. Улиран одож буй 2017 он Нийслэлийн хувьд “ Иргэнээ дээдэлсэн” “ Эрх зүйн шинэтгэлийг хийхийг чармайсан он тоолол байлаа. Саятан хотын хувьд салбар бүрийн хөгжлөөс гадна Улаанбаатар гэсэн их айлын өөдлөх зам, хөгжих жимийн дардан болгохын төлөө Нийслэлийн удирдлагын шинэ баг чармайн ажиллаа.
Үүний үр дүнд шинэ оноо бид өр төлбөргүй хот болон угтаж байгаа баяртай мэдээ дуулгахад таатай байна. Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мод нахиалдаггүй гэсэн үг бий.
Тиймээс ч бид аж ахуй нэгж компаниуд болон нийслэлийн төр захиргааны байгууллагын хооронд үүсээд авсан өр авалгыг тэгэлж чадлаа.
Түүнчлэн Утаагүй Улаанбаатар болгохын төлөө тууштай ажилласны үр дүнд сүүлийн 26 жилийн түүхэнд байгаагүйгээр анх удаа нийслэл хотод шилжин ирэх хөдөлгөөн болон гарах хөдөлгөөн тэнцэж, яндангийн тоог бид нэмэгдүүлсэнгүй. Засгийн газар, яамдтай, гадны байгууллагатай хамтран ажилласнаар Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд агаар шүүгчээр 100 хувь хангагдах боллоо.
Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй хийснээр Ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг 2017 онд шинээр үүдээ нээж, 10 мянгаар суудлын тоогоо нэмэгдүүллээ.
Эмнэлгүүдийн гадна тохижилтонд эрс шинэчлэл хийж, ОНГОЦ буух зурвас хийж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Хагас зуун жилийн насжилттай гүүрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын шанг татаж, авто замын уулзваруудыг өргөтгөлөө гээд 2017 онд Нийслэлчүүд бид хийсэн ажил арвин жил байлаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн ажил бүрийн ард иргэн, аж ахуй нэгж, та бүгдийн минь дэмжлэг байдаг учраас хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавжаахиж байна.
Ирэх онд хөгжлийн Эрчимтэй хурдаа бид алдахгүй ажиллана. Олон кран ажиллаж, олон хүн ажлын байраар хангагдсан жил болно гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлчүүддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
-
2017 оны 12 сарын 31
Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдаж байгаа юм.
Одоогоор шалгалтыг 88 объект хийж, 346 зөрчил илрүүлэн, 74 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулах албан шаардлагыг 56 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.
Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээжээ.
Иймд иргэн та пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй газраас худалдан авч, хэрэглэх заавар, санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамикийг орон байр, тасалгаанд, сүлд модны ойролцоо, шатах материалтай орчинд хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж байгууллага сүлд мод, гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектыг харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж ажиллахыг анхааруулж байна.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 31
Хайртай дотны хүмүүстээ шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой.
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
***
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
***
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2014 он түглээ
***
Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг
***
Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ
***
Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй
Танд амжилт хүсьe!
***
Сэвсгэр цагаан цасан дээр
Сэргэлэн цовоо алхалж
Шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй
***
Нандин хүсэл мөрөөдлийн
Биелэл нь таньтай хамт байг
Шинэ жилийн халуун мэндийг хүргэе
***
Жилд ганцхан тохиох
Шинэ жилийн vдэш
Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье
***
Ганцхан чамтай л би бүжиглэмээр
Гайхамшигт шинэ жилийн үдэш
Шинэ оны баярын мэндийг хүргэе
***
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Цасан охин шиг чамдаа
Шинэ жилийн баярын мэндийг хүргэе
***
Халуун үнсэлт мэт
Дарсаа тулгаж
Шинэ оноо угтая
***
Хэзээ ч мартагдашгүй
Шинэ жилийн үдэш
Хайрт чамдаа
Шинэ жилийн баярын мэнд хүргэе
***
Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ
Бид бүхэнд амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе
***
Шинэ бухний эхлэл
шинэ жилээ
шинэ хүн болж угтаарай
***
Уулзсан бүхэндээ
Инээд бэлэглэж
Ирж буй шинэ жилээ
Урамтай золбоотой угтаарай
***
Сэтгэл доторх зовлонгоо умартаж
Шинэ амьдрал эхэлж байна гэж
Сэтгэл дүүрэн инээдээр
Шинэ оноо угтая
***
Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай
***
Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм
Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
***
Хууранд хөг
Хайранд итгэл
Хурмастад нар
Хүмүүнд амжилт хэрэгтэй
Шинэ жилийн мэнд хүргэе
***
Мөнх ногоон гацуураа засаад
Мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая
Шинэ оны баярын мэндийг хүргэе
***
Жаргах нарны туяаг
Жаахан гараараа тоолон
Шинэ оноо хүлээх
Энхрий бяцхан дүүдээ
Шинэ оны мэнд хүргэе
***
Толгой ухаан 2-оор мөнгө хийж
Тоолгүй өнгөрсөн нэгнийг
Эргэн хартал амьдарцгаая
Шинэ оны баярын мэнд хүргэе
***
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!
***
Цалин цагаан цастай
Цагаан сахалт өвөөтэй
Цайлган цасан охидтой
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
***
Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх
Шинэ жилийн баяр
Шинэ оны мэнд хvргэе
***
Орчлон дэлхийд
12-р сар онцгой
12-р сараас
31-ний өдөр oнцгой
31-ний өдрөөс
00:00 цаг онцгой
Шинэ оны мэнд хүргэе!
***
Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай
***
Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай
***
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Сайхан баярлаарай
***
Шинэ ондоо
Тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
***
Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе
***
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье
***
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
***
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!
***
Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
***
Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай
***
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ
Сайхан баярлаарай
***
Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
***
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэй
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ …
HAPPY NEW YEAR!!!
***
Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.
Happy new year
***
- Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан єнгєрvvлээрэй.
***
- Нандин хvсэл мєрєєдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хvргэе
***
- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшvvлье. …
***
- Ганцхан чамтай л би бvжиглэмээр гайхамшигт шинэ жилийн vдэш.
Шинэ оны баярын мэндийг хvргэе
***
- Зулзган гацуурын vнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хvргэе.
***
- Халуун vнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая
***
- Хэзээ ч мартагдашгvй шинэ жилийн vдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хvргэе
***
- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бvхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хvч єгєх болно.
Та бvхэндээ шинэ оны баяр мэндийг хvргэе.
***
- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хvн болж угтаарай
***
- Уулзсан бvхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай
***
- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дvvрэн инээдээр шинэ оноо угтая
***
- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе
***
- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бvтээлээр дvvрэн угтаарай.
***
- Хєнгєн аялгуу сэтгэл гижигднэм . Хvсэл мєрєєдєл ирээдvйг хєглєнєм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
***
- Хууранд хєг, хайранд итгэл, хурмастад нар, хvмvvнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хvргэе
***
- Мєнх ногоон гацуураа засаад мєрєєдєн хvлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хvргэе
***
- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хvлээх
энхрий бяцхан дvvдээ шинэ оны мэнд хvргэе
***
- Толгой ухаан 2-оор мєнгє хийж, тоолгvй єнгєрсєн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хvргэе
***
- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ хамт шинэ оноо угтая!
***
- Цалин цагаан цастай, Цагаан сахалт євєєтэй, Цайлган цасан охидтой,
Шинэ жилийн баярын мэнд хvргэе!
***
- Хvн бvхэн хийсэн бvтээснээ дvгнvvлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе
- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний єдєр oнцгой, 31-ний єдрєєс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хvргэе!
***
-Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хєнгєн
Зулзган гацуурын vнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хvргэж аз жаргал хvсэн ерөөе
24tsag.mn
-
2017 оны 12 сарын 31
Баярын өдрүүдэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн үзлэгийн кабинетын ажиллах хуваарь, зөвлөгөө авах утасны жагсаалтыг хүргэж байна.
2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, Хүүхдийн кабинетууд 10:00-16.00 цаг хүртэл ажиллана. Мөн Шүд, эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм байна. Тэгвэл дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн кабинетууд10:00-16:00 цагийн хооронд үзлэг хийх бөгөөд дараах утсаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Д/д Байгууллагын нэр Утасны дугаар
1 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 322539
2 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150053
3 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290
4 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 70491003
5 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464
6 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98254999
7 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
8 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
9 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
-
2017 оны 12 сарын 31
ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах
2. Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/
4. Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах.
Үүнд:
Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
5. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай
6. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй
7. Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх
8. Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
ӨНДӨГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. “Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын 3.1-д заасан: “өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.
2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа, шохойн бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг шалгах
3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт болох орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харах
4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг 1-2 градуст 30 хоног хадгалах боломжтой.
5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.
6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.
Үүнд:
а\ үйлдвэрлэсэн байгууллагын нэр
б\ бүтээгдэхүүний нэр
в\ төрөл, зэрэг
г\ тоо ширхэг
д\ ялгасан он, сар, өдөр
е\ УСТ дугаар
ж\ Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг
Сувилалын I зэрэг С -I
II зэрэг С -II
Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II
БЯЛУУГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;
2. Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;
3. Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;
4. Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.
ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Хүүхдийн бэлэг худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох;
Хүнсний бүтээгдэхүүний шошгодхүнсний бүтээгдэхүүний нэр, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрэглэх заавар,хадгалах нөхцөл, орц найрлага, бүтээгдэхүүний гаж нөлөө, хориглох заалт тусгагдсан эсэхийг үзэх;
Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй, ил задгай газраас худалдан авахгүй байх;
Шилтэй бүтээгдэхүүнд /төрөл бүрийн ундаа, жүүс,компот/ тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхижимс нь хорчийж муудсан, ялзарсан байдал ажиглагдвал худалдан авахгүй байх;
Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх;
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, амт, төлөв байдал өөрчлөгдсөн бол хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх;
2. Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй;
4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
5. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.
6. Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:
7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
8. Мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;
9. Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;
10. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;
11. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохирорчинд явуулж буй худалдаа,үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
12. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.
ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВ, СУПЕРМАТКЕТУУДЫН УДИРДЛАГА, ХУВИАРАА ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ, ХУДАЛДАН АВАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
Баяр ёслол ойртох тусам хүнсний худалдааны төв, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүдэгчдийн тоо ихсэж, худалдан авалт эрс нэмэгддэг. Энэ үед жин хэмжүүрийн болон хаяг шошгололтын зөрчил ихээр гарч худалдан авагчдыг эдийн засгаар хохироох явдал ихэсдэг.
Иймд хүнсний зах, супермаркетуудын удирдлага, хувиараа худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид дараахи зүйлд анхаарлаа хандуулан хэмжилзүйн зөрчилгүй ажиллах, иргэдийг хохироохгүй байх шаардлагатай. Үүнд:
Хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн болон худалдааны зах, супермаркетуудын жин хэмжүүрүүд, “ХЯНАЛТЫН ЖИН”-гүүд нь хүчин төгөлдөр улсын баталгааны гэрчилгээтэй, лац тэмдэг нь бүрэн бүтэн байх ёстой. Жингийн улсын баталгааны гэрчилгээг худалдан авагчдад ил, харагдахуйц газар байрлуулна.
Гэрчилгээн дээр тухайн жингийн тип марк, хэмжих хязгаар, дугаар, баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг маш тодорхой бичсэн байх ба гэрчилгээн дээрх дугаар жингийн дугаартай тохирсон, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй тод байх ёстой.
Улсын баталгаажуулалтад хамрагдсан баталгаатай жин хэмжүүрийг зөв ашиглаж, хэмжлийг үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай. Жинг мөнгөн усаар нь тохируулан хөдөлгөөнгүй газарт, тэгш байрлуулах ба жинлэлт хийгээгүй нөхцөлд жингийн заалт “0” байх ёстой. Жинлэлт хийхээгүй тохиолдолд жингийн тавцан дээр бараа хураах, электрон жинг хөргөгч, хөлдөөгчин дээр байрлуулах, жингийн заагч хэсгийг хааж бараа хураах, лент наахыг хатуу хориглоно.
Хүнсний зах, супермаркетуудын заалтанд “ХЯНАЛТЫН ЖИН”-г заавал байрлуулах бөгөөд иргэд, худалдан авагчдыг хяналтын жингээр өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрэн хангаж өгөх шаардлагатай. “ХЯНАЛТЫН ЖИН”-гийн хаяг, улсын баталгааны гэрчилгээг ил харагдахуйц газар байрлуулна.
Хүнсний зах, супермаркетуудын удирдлага, байцаагч нар нь өөрийн Байгууллагын жин хэмжүүрийн нэгдсэн судалгааг гаргаж, Стандартчилал, хэмжилзүйн газартай “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ”, графикыг байгуулан мөрдөж ажиллах, тодорхой хугацаанд өөрийн байгууллага дээр улсын шалгагчийг дуудаж баталгаажуулалт хийлгэх ба баталгаажуулалт хийх хугацаанд хамруулж чадаагүй, үлдсэн жинг Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргэж баталгаажуулалтад хамруулах шаардлагатай.
-
2017 оны 12 сарын 31
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд:
“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваариар үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 30
Шинэ жилийн баярын үер Эрүүл мэндийн яамны харъяа болон дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавихаар Эрүүл мэндийн яамнаас 8 багт хуваагдан баярын амралтын 4 өдөр эмнэлгүүдэд ажиллана. Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ЭЗСХ-ийн дарга У.Пүрэвсүрэн нар Улсын 2 дугаар төв эмнэлэг, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажилаллаа.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасаг 25 ортой одоо хэвтэж байгаа 20 хүүхэдтэй 2 эмч 6 сувилагч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн амьсгалын аппарат, монитор хэрэгтэй. Цаашид байдал хүндэрвэл уламжлалт эмчилгээний тасагт 20-25 ор нэмэх боломжтой аж. Харин Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 100 ортой. Нэмэлтээр 100 ор дэлгэсэн. Өглөөний 9-11 цагийн хооронд 60 гаруй хүүхэд үзүүлсэнээс 11 хүүхэд хэвтсэн хэвтсэн байна.
Баянзүрх дүүрэг 220 ортойгоос 210 хүүхэд хэвтсэн. Насанд хүрэгчдийн тасгын орыг хүүхдийн тасаг руу шилжүүлсэн. Коридорт, шалан дээр хүүхэд хэвтүүлээгүй, Эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна . Энэ үер эрүүл мэндийн яамнаас чингэлтэй дүүргийн хүүхдийн 3 тасагт хүүхдийн тасагт 3 сувилагч нэмэлтээр мөн дуслын шахуурыг 9 ширхэгийг шийдэж өгөхөөр болсон. Баярын өдрүүдийн эм тарианы нөөц хангалттай, одоогоор дутагдсан эм тариа байхгүй гэдгийг ээлжийн ахлах эмч хэллээ.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хүүхдийн амбулторт ирж үзүүлж буй хүүхдийн тоо өмнөх өдрүүдээс харьцангуй бага байгаа талаар жижүүрийн эмч нар нь хэлж байна.
-
2017 оны 12 сарын 30
21 аймаг, нийслэлээс ирүүлсэн хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн мэдээгээр нийт 353445 хүн хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.7 байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.4 хувиар бага буюу 25504хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна. Харин Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Дорнод, Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Мөн Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй хэвээр байгаа аж. Ямартай ч эрт илрүүлгийн хамрагдалтын хувь Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад нэгээс дээш хувийн өсөлттэй байгаа бол Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод хамрагдалтын хувь нэмэгдээгүй байна.
Х.Хэрлэн
-
2017 оны 12 сарын 30
Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж, үүрэг чиглэл өгөх цахим хурал өнөөдөр боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цахим хуралд оролцсон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийг аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
-
2017 оны 12 сарын 30
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон, нийт ажилтан, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Улирч буй 2017 он бидний хувьд хөдөлмөрийн амжилт бүтээл арвин, олон чухал үйл явдал дүүрэн байлаа. Хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан гүйцэтгэж, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.
Үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх, дэвшилтэт технологиор сольж сайжруулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Тухайлбал, уулын ажлын гол хөдөлгөгч хүч болох бульдозер, автогрейдер, автоачигч тус бүр нэг, 130 тоннын даацтай өөрөө буулгагч Белаз гурав, ус тээврийн Белаз хоёр, хүн тээврийн автобус худалдан авсан бөгөөд Баяжуулах үйлдвэрийн хоёр тээрмийг шинэчлэх гэрээ байгуулав.
Дулааны цахилгаан станцыг 48 мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажил бүрэн дууссан бөгөөд Засвар механикийн заводод Liebherr-944 эксковаторын 18 м кубын багтаамжтай шанагыг үйлдвэрлэлээ.
Нийт ажилтны цалинг 2017 оны тавдугаар сарын нэгнээс 10 хувиар нэмж, урамшууллын санг долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлогыг 120-450 мянган төгрөгөөр өсгөөд байна.
Орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд ажилтан нарыг төрөл бүрийн сургалтад хамруулах зэргээр компанийн ажилтан, уурхайчдынхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.
Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт Төвийн бүсийн чуулганыг амжилттай зохион байгуулж, авьяаслаг уран бүтээлчид маань хүндэтгэлийн нэгдсэн концертыг Улаанбаатар хотод толилууллаа.
Эрдэнэт үйлдвэр нь ямагт шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж ирсэн.
Шинэ зууны нийгэм-эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны туршлагадаа тулгуурлан боловсруулаад байна.
Хөгжлийн үндсэн чиглэлээ таван жилээр, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зорилт тавьж, баримтлах таван бодлогоо тодорхойлсон.
Энэ оны арванхоёрдугаар сарын 13-14-нд “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймаг, Эрдэнэт хотдоо амжилттай зохион байгууллаа.
Энэхүү форумын үеэр уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг 40 гаруй компанийн төлөөллүүдтэй бодлогоо нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцлоо.
Айлчлан ирж буй 2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн маань 40 жилийн ой тохионо.
Энэхүү 40 жилийн түүхийн цаг үед бид хөгжлийн шинэ гараагаа эхлүүлж байна.
Компанийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу бид шинэ онд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.
2018 онд манай хамт олон бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлж, 36 сая тонн хүдэр олборлох зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.
Анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн өдрөөс 40 дэх оноо угтаж буй энэ цаг мөчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтан, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй шинэ ондоо ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭ
-
2017 оны 12 сарын 30
Баавгайнаасайж, өрөөсөнботинкоогээсэнанхнышинэжил
АавыгаадагажХаршийнсүлдмоднынаадам үзсэншинэжилэдүгээсэтгэлдминь өчигдөроройн үйлявдалмэттодоостоддурсамжболон үлджээ.Онцагийнхувьд хөөгөөд үзэхаваас 1975он.Аавминьтэгэхэдхархөх өнгийннимгэнатласыгцагаангялгарторгоорэмжээрлэсэнмонголнимгэнтэрлэгнийхормойгдэрвүүлсэнзэгзийсэнуртхөлтэйбяцханохиноороогоёнбайгууллагынхаашинэжилийнбаярынцэнгүүндочсонюмдаг. Хүмүүс намайг өхөөрдөн, хүүхдүүддээавч очих өвлийн өвгөнийбэлэгнээсхувьхүртээхэдбиэнгэрээ дүүргэжаваад үлдсэнийгньхормойлж, газарунагаахгүйгэсэндээбайдгаараабөгтийснөөс царайньминчийтлээулайчихсанамьтанаавынхааалбантасалгааныдавхархаалгыгонгойлгождийлэхгүйуйлаадзогсч байсангэдэг. Энэ ч гайгүй, шинэжилийнаргахэмжээалбан ёсоорэхэлж, өвлийн өвгөнаавцасанохин, анамьтнаадагуулсаар хурлын заалны том хаалгаароржирэндарганарынтухалсанширээнийурдуурявжмэндчилж. Алиалагч, цасанохид, туулайтэргүүтнийгхаранбаясч суусанбибаавгайгхараадгэнэтээрэнорилж, тэр чигээрээтанхимаасгараадгүйхдээ өрөөсөнботинкоогээчихсэнгэжбайгаа. Минийботинкийгцэвэрлэгч хоёрхоногийндараахурлынзаалныбуландхураалгаастайбайсан үзүүлэнгийнсамбаруудындоороосолж, “Даргааа, охинытаньгуталгэсээравчирч өгчээ. Баснэгинээдэмтэйшинэжилийгбиермартдаггүйюм.Аав, ээжхоёршинэжилдэхээрявчихсан, ахбидхоёргэрээсахиж үлдлээ.Гэтэлахмаань “Ахньнайзындаахурдхан оччихоодирье. Миний дүү шанднь ёолкондээрхбүхмөнгийгаваарай. Хаалгасайнтүгж. Унтажболохгүй шүү” гээдбүх өрөөнийгэрэласааж өгчихөөд гараадявчихав.Мөнгөнийсургааргэртээганцаар үлдсэнхүн чиньгацуурмодныхоо өмнө сандалтавиндээрньгарч байгаадмялаалгынбүхмөнгийгнэгбүрчлэнбарьж үзсэнсанагдажбайна. Төдудалгүйуйдаж, толины өмнө жаалэргэлдэв.Гэтэлтолиндхөргөгчиндээртавьсангурванлитрийнпаалантайбидонтойбараашикнүдэндтусахньтэр. Өмнө ньахтэрхавиарэргэлдэнбидонытагийгсөхөнпэлцийтлээ хөөсөнхар чавгагаргажирээдамттайханньаргагүйидэжбайхыгбихарсанхэрэг.Тэгээд“ надаа” гээдгуйхаар “Энэболэрэгтэйхүнийиддэгзүйл. Аавбидхоёр л идэжболно” гээдхавьтуулаагүйюм.Тиймээсболомжийгашиглахыгхичээнхөргөгчнийхөө өмнө галтогооныхооширээгтулгажтавьжбайгаадтухалжавав, ширээнээсээ ч буусангүй. Эхлээдхаалганүдэхээс өмнө гээд чавганыхааамтыг ч мэдэрч амжилгүйхоёргурваарньгулсуулжорхихгүйяавгэж. Тэгсэнээтайвширч хундагашигболтлоо хөөчихсөнхар чавгыгхуруундаа өлгөндөмөгчлөнтоглосоорихэнхийгньидчихлээ. Хамгийнинээдэмтэйньшөнө дундгэдэсминь үлээсэнбөмбөлөгшиг хөөн ,амьсгааавч чадахгүйдхүрч гэрийнхнийгээсанадаргасанявдал. Түргэнтусламжийнмашинаарэмнэлэгтхүргэгдэнгэдсээугаалганулмаархоолныхориондоржбилээ. Маргаашньарванхоёрдугаарсарын 31, минийтөрсөн өдөрбайжтаарсан ч агшаасанбудаанаас өөр зүйлидэж чадахгүй өвлийн өвгөн, төрсөн өдрийнбэлгүүдээгунигийннүдээрхарсааршинэонтойзолгосонюмдаг. Аавээжхоёр түүнээсхойшшинэжилболохоор л “Элдвийнюмидэхээряадагбилээ” хэмээнайлгадагболсон.Энэбол хүүхэднасныгэнэнтомоогүй үйлдэлюмхойнояалтай.Тэр үеийнхар чавгаодоогийнхшигутаа үнэртдэггүй, дэлгүүрээсаваадугаажцэвэрлэхгүйгээршуудханидчихэдгэдэсходоод өвддөггүй, цэвэрхэн, амттайханэдбайжээ.Сургуульдорж, арванжилийнсурагч болсноосхойшаравдугаарангитөгстлөө шинэжилийнаргахэмжээнийсалшгүйнэгхэсэгбайлаа.Багаангидаацасанохин, амьтан, шинэ,хуучинон, хөтлөгч гээд л. Сургуулийншинэжилийнаргахэмжээндоролцсонгэж, онцсурсангэжхоёрбэлэгтэйхарихмөртөө аавээжийнажлынгазраасбэлэггорьдоостой. Шинэжилойртохооронцдүнгээргацуурмодоо чимэхгэжангиараа өрсөлдөгсөн.Ямар ч гоё байсанюмбэ. Хүүхэднасандхүргэжгалттэрэгбайдагболби түүндсуунтавдугаарангидаахоёрхичээлсайндүнтэйгарсныбалгааравч чадаагүй өвлийн өвгөнийбэлгээавахсан.
-
2017 оны 12 сарын 30
Дархан хотын эмэгтэйчүүдийн ордны барилгыг 1991 oнд Монголын Архитекторуудын Эвлэлээс орон нутгийн шилдэг барилгааар шалгаруулж, МАЭ-ийн хүрэл тэмдэг, батламжийг архитекторч Д.Майдарт олгосон байдаг. Энэхүү шагналын дурсгалын самбарыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн ордны хананд байршууллаа. Өдгөө гуч дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг барилгын барилга угсралтын ажлыг Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавьяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавьяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш зэрэг засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид барилгын техникумийн багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьжээ. 1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд ашиглалтад оруулсан бөгөөд зургаахан сарын дотор баригдсан гэдэг. Монгол Улсдаа анхны Эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон агаад одоо ч анхных хэвээрээ байгаа юм.
Х.Хэрлэн
-
2017 оны 12 сарын 30
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 12 сарын 30
Элэгний ледвир эмийг үнэ төлбөргүй олгоно
ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирүсээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр элэгний С вирүсийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирүсийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. ЭМЯ-наас элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компантай хамтран элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг өвчтөн ийнхүү үнэ төлбөргүй авах боломжтой болж байгаа юм. Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөө эмчилсэн байна. Энэхүү эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм.
Х.Хэрлэн
-
2017 оны 12 сарын 29
”Монголын зэс”-ийн эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ
Түгээх
2017-12-28 18:43:18 - Хууль
”Монгол зэс” корпорациас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэлд ”Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэллээ. Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан юм. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой. Шүүхийг шүүж, түүнийг нь түдгэлзүүлэх эрх төрийн ямар ч институтэд байдаггүй билээ.
Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоносон юм. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ингээд өнөөдөр ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.
Олон улсад нэр хүндээ унагаад байсан хувийн хэвшлээ илт дээрэлхсэн энэ хэргийг ийнхүү хуулийн дагуу шүүх шударгаар шийдвэрлэж, хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд нааштай хандах нэг хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Саяхан л ”Монгол Улс хар жагсаалтад орсон” гэх муу нэр, энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэг, эдийн засгийн орчинд ил тод, шударга ёсыг хангадаг гэсэн имижээр солигдох нь гарцаагүй” гэж дурджээ.
-
2017 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан зарим музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
-
2017 оны 12 сарын 29
Таксины жолоочийг дээрэмддэг гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна