Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2012 2013 2014 2015 2016 2017 2018
  • Цогтцэций суманд газар хөдөлжээ
    2017 оны 12 сарын 04
    Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 8 км зайд, Бор толгой нэртэй газар өнгөрсөн бямба
  • Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийжээ
    2017 оны 12 сарын 04
    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой ноцтой гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

    Тодруулбал, Монгол Улсын иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой эдийн засгийн гэмт хэргийг үйлджээ. Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ний өдрийн хугацаанд гадаад улсын арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван уг төхөөрөмжөөр дамжуулан бусдад 170 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

    Цагдаагийн байгууллагаас тухайн банктай хамтран ажилласан нь уг хэргийг шуурхай илрүүлэх нөхцөл бүрджээ. Хэргийн холбогдогч Монгол Улсын хоёр, гадаадын гурван иргэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байгаа юм.

    Иймд арилжааны банкууд аливаа байгууллага, хувь хүнд ПОС терминал машин гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа тохиолдолд харилцагчийн мэдээллийг сайтар шалгаж, судлах, гүйлгээнд хяналт тавих, карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан богино хугацаанд их хэмжээний гүйлгээ хийгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэргээр болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

    Эрүүгийн хуулийн “18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

    1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
  • Цас орж, явган шуурга шуурна
    2017 оны 12 сарын 04
    2017 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус хүрч хүйтэрнэ
    2017 оны 12 сарын 04
    2017 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 12 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Дөрвөн хүн осгосон байдалтай нас барсан байжээ
    2017 оны 12 сарын 02
    Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчилтэй дуудлагаас нэг өдрийн дотор нийтдээ дөрвөн хүн осгосон байдалтай нас барсан байжээ.
  • Арванхоёрдугаар сард өмнөх жилүүдэс 2-6 хэм илүү хүйтэрнэ
    2017 оны 12 сарын 02
    - Арванхоёрдугаар сард өмнөх жилүүдэс 2-6 хэм илүү хүйтэрнэ –
  • Шинэ зогсоолууд ашиглалтад орлоо
    2017 оны 12 сарын 02
    2017 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:

    №


    Зогсоолын нэр


    Гудамжны нэр


    Харъяалагдах дүүрэг хороо


    Тайлбар

    1


    Богд-Ар хороолол


    Хатанбаатар Магсаржавын гудамж / Баруун/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    2


    Богд-Ар хороолол


    Хатанбаатар Магсаржавын гудамж / Зүүн/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    3


    Хермес худалдааны төв


    Нарны зам /баруун/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    4


    Хермес худалдааны төв


    Нарны зам /зүүн/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    5


    Эмимпекс


    Нарны зам /хойд/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    6


    Эмимпекс


    Нарны зам /урд/


    Баянгол дүүрэг


    Шинээр байгуулсан

    7


    Петровис ШТС


    Нарны зам /урд/


    Баянзүрх дүүрэг


    Шинээр байгуулсан

    8


    Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/


    ЭТӨЧ /баруун/


    Баянзүрх дүүрэг


    Шинээр байгуулсан

    9


    Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/


    ЭТӨЧ /зүүн/


    Баянзүрх дүүрэг


    Шинээр байгуулсан

    10


    Батлан хамгаалахын их сургууль


    Улаан хуарангийн автозам /баруун/


    Баянзүрх дүүрэг


    Шинээр байгуулсан

    11


    Батлан хамгаалахын их сургууль


    Улаан хуарангийн автозам /зүүн/


    Баянзүрх дүүрэг


    Шинээр байгуулсан

    12


    Монелийн эцэс


    Монелийн гудамж /шороон зам зассан/


    Баянзүрх дүүрэг


    Нөхцөл сайжруулсан

    13


    Сэлх1


    Сэлхийн гудамж /зүүн/


    Сүхбаатар дүүрэг
  • Харумафүжиг зодог тайлахад хүргэсэн хэрэг явдал чухам юунаас үүдэлтэй вэ
    2017 оны 12 сарын 02
    Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр өглөө Тоттори хотын цагдаад байцаалт өгөхөөр иржээ. Түүнийг тус цагдаагийн газар нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж буй. Харин Харумафүжи мужийн цагдаагийн газрын автомашинд суугаад, нисэх буудлаас шууд явсан бөгөөд автомашин цагдаагийн газрын барилгын доорх авто зогсоол руу орсон байна.
  • Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тангараг өргөлөө
    2017 оны 12 сарын 02
    Дотоодын цэргийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 1-нээс хүчин
  • Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
    2017 оны 12 сарын 02
    2017 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг
  • Хүүхэд контейнерт хорьсон гэх мэдээлэл худлаа байжээ
    2017 оны 12 сарын 02
    Хүүхэд контейнерт хорьсон гэж худал мэдээлэл
  • Явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
    2017 оны 12 сарын 02
    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

    Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
  • Дарханд хордлого авсан байж болзошгүй өвчтнүүд нэмэгдэж байна гэв
    2017 оны 12 сарын 01
    Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн зарим ажилтан өнгөрсөн шөнөөс хордлогын шинж тэмдэгтэйгээр
  • Н.Золжаргалыг суллалаа
    2017 оны 12 сарын 01
    Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан талаар бид тухай бүрт нь мэдээлсэн. Тодруулбал,
  • Иргэд амьдрах орчноо өөрсдөө сайжруулах боломж байна
    2017 оны 12 сарын 01
    Баянзүрх дүүргийн 28-р хороонд иргэн Ш.Нарантуяа 2005 онд нүүн иржээ. Анх нүүж ирэхэд гудамж нь шавар, шавхайгаар дүүрсэн, хог хаягдалдаа дарагдсан, явган битгий хэл автомашинаар явахад ч хүндрэлтэй байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд хороо, дүүргээс авахуулаад бүхий л шатны байгууллагаар явсан ч амжилт олоогүй байна. Олон жил хөөцөлдсөний эцэст Ш.Нарантуяа өөрөө санаачлага гарган 2014 онд өөрийн амьдардаг гудамжныхаа 40 өрхийг нэгтгэж “Хуримтлалын бүлэг” үүсгэн байгуулжээ. Тэд, хуримтлуулсан мөнгөөрөө гудамжиндаа явган хүний зам тавиулсан байна. Ш.Нарантуяагийн байгуулсан бүлгийн үйл ажиллагааг ойр хавийн иргэд сайшааж, түүнээр зааварчлуулан мөн адил “Хуримтлалын бүлэг” байгуулж эхэлсэн аж. Ингэсээр ойр орчмын 200 гаруй өрхийг нэгтгэсэн 10 бүлэг бий болсон байна.



    Сайн дураар эвлэн нэгдсэн иргэдийн 10 бүлэг нэгдэн “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг байгуулсан аж. Тэд төрийн бус байгууллагаараа дамжуулан дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан өөрсдийн гудамжиндаа сайжруулсан шороон зам тавиулсан төдийгүй гудамж замаа камержуулж, гэрэлтүүлэг тавиулан иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.

    БЗД-ийн 28-р хорооны иргэн Ш.Нарантуяа “Анх 2014 онд зөвхөн өөрийнхөө гудамжны өрхүүдийг нэгтгэн эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бий болгож, амьдрах нөхцөлөө дээшлүүлье гэсэн зорилгоор “Хуримтлалын бүлэг” байгуулж байсан. Эхний ээлжинд хуримтлалаараа гудамжны шавар шавхайнаас ангижрах үүднээс явган хүний зам хийсэн. Ойр хавийн айлууд “Хэн хийж өгсөн бэ” хэмээн ихэд сонирхож, мөн адил бүлэг байгуулсаар “Хуримтлалын бүлэг”-ийн тоо 10 хүрээд байна. Бид нэгдээд ТББ байгуулсан. Улмаар хашаа, хаалга зэргээ жигдлэх, камержуулах, гэрэлтүүлэг тавих, гудамж дундаа сайжруулсан шороон замтай болох зэргээр ажлыг хийсэн байгаа” хэмээн ярьж байлаа.



    Ш.Нарантуяа “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг төлөөлөн энэ сарын 7-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзжээ. Уулзалтын үеэр “Хуримтлалын бүлэг” нь өргөжсөөр ТББ болж өөрсдийн амьдарч буй орчноо хэрхэн сайжруулж байгаа талаараа танилцуулсан байна. Мөн нийслэлээс хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” байгуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа Хотын даргад дуулгасан юм.



    Хотын дарга шинэ санал, санаачилга гарган өөрсдийн амьдрах орчноо сайжруулж, амьдрахад ая тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж буйд талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ ажлыг 100 хувь дэмжинэ. Хүн өөрийнхөө амьдрах орчныг сайжруулъя гээд явбал нийслэлээс яаж дэмждэг юм бэ? гэдгийг харуулмаар байна. Хамгийн түрүүнд танай хороонд хэрэгжих болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ байдал өөрөө үлгэр жишээ болох ёстой. Бүр жишиг “Сервис центр” болоосой гэж хүсч байна” гэж байсан юм.

    “Инженерийн хангамжтай, цэвэр, бохирын нэгдсэн шугамтай болох талаар шат шатны байгууллагад хандаж үзсэн. Дэмжлэг аваад ажил эхлэх гэхээр л больчихдог байсан. Яг хаанаасаа болиулдаг байсныг хэлж мэдэхгүй байна. Хоёр, гурван ч удаа ийм асуудал үүссэн. Ингээд иргэдийн итгэл буурч, идэвхи сулраад байсан. Харин нийслэлээс хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий “Сервис центр” байгуулах талаар сонсоод хотын даргатай уулзах хүсэлтэй өгсөн. Хотын дарга хүлээн авч уулзаад 100 хувь дэмжиж ажиллана гэсэнд талархаж байгаа. Гэр хороололд амьдарч буй иргэдэд хандан хэлэхэд бид бүгдийн амьдрах орчин цэвэрхэн, ая тухтай сайн сайхан байх нь өөрсдөөс маань хамгийн их шалтгаална. Иргэд өөрсдөө нийлээд, нэгдээд, санаачилга гаргаад явбал хороо, дүүрэг, төр засаг ч дэмжинэ” хэмээн Ш.Нарантуяа ярилцлагынхаа үеэр тодотгож байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлыг Дээд шүүх анхан шатны журмаар хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 01
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг
  • “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    2017 оны 12 сарын 01
    НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Энэ өдрийг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ оролцсон юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний “Шударга худалдаа” үзэсгэлэн гарсан байв.

    Монгол улсын хэмжээнд нийтдээ 101 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Үүнээс 33,713 нь буюу 30 гаруй хувь нь нийслэлд амьдардаг юм. Тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Дүнжингарав, Драгон салбаруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цэг байгуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Золжаргалыг нэг сар цагдан хорих уу
    2017 оны 12 сарын 01
    Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан талаар бид тухай бүрт нь мэдээлсэн
  • Зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв
    2017 оны 12 сарын 01
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай”, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

    Үүнд,

    Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

    Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шагдаргомбын Төмөрбаатарыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

    Самбуугийн Оролмааг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэдэн-Ишийн Сансармааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

    Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Тогтохын Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс чөлөөлжээ.

    Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Лувсаншаравын Даваасүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
  • “Хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр сургалт боллоо
    2017 оны 12 сарын 01
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нийт албан хаагчдад “Хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтыг ТТАХНЭ-ийн хуулийн зөвлөх Ш.Нарантуяа удирдан явуулж, эмнэлгийн албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.

2012 2013 2014 2015 2016 2017 2018
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 51 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 51 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 55 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    16 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    16 цаг 23 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    16 цаг 30 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    16 цаг 36 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    19 цаг 19 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    19 цаг 29 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК