Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2013 2014 2015 2016 2017 2018 2019
  • Хүүхдийн тасаг, амаржих газрууд агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо
    2017 оны 12 сарын 01
    Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон “Рояал групп”-ийн Ерөнхийлөгч, “Байгальд ээлтэй технологи”
  • Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана
    2017 оны 12 сарын 01
    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ
    2017 оны 12 сарын 01
    Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

    Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулжээ. Ингэснээр иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой болж байгаа юм.

    “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг тойрон байгаа дөрвөн их хайрханд явган аялалын замыг тохижуулах ажил хийнэ гэсэн заалт байгаа. Үүний дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь тохижилтын ажлынхаа нээлтийг хийж байна. Бид 2016 онд Богдхан ууланд аялалын замыг тохижуулж, нээлтээ хийсэн. Энэ жил Чингэлтэй хайрханы замыг тохижуулж, тэмдэгжүүлж нээлээ. Дараа жилүүдэд үлдсэн хоёр хайрхандаа тохижилтын ажлыг хийх болно” хэмээн нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

    Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1.5 км яваад явган аялалын зам эхэлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Талархал уучлалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
    2017 оны 12 сарын 01
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ны өдөр хүртэл 3 өдрийн хугацаатай “Талархал уучлалын өдөр”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эмнэлгийн нийт албан хаагчдаас гадна үйлчлүүлэгчид идэвхтэй хамрагдаж, хэн нэгэнд баярласан талархсанаа илэрхийлж, хэн нэгнийг гомдоож байсан бол уучлалт хүсэн чин сэтгэлийн үгээ захиагаар дамжууллаа. Илгээлтийн хайрцганд нийт 367 захиа цугларч, үүнээс талархлын 365, уучлалын 2 захиа байсан юм. Арга хэмжээ дууссаны дараа зохион байгуулагч комисс цугларсан бүх захиаг хүн бүрийн гарт хүлээлгэн өглөө. Энэ үнэхээр үр дүнтэй, бие биедээ урам хайрласан, цаашид эрч хүчтэй ажиллах урам зориг хайрласан, бие биенээ зөвөөр ойлгож, талархаж, уучилсан сайхан арга хэмжээ болсон талаар албан хаагчид ярьж байсан юм. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хорооноос энэхүү арга хэмжээг хагас жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байхаар боллоо.

  • Шуурхай: Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хоёр ажилтны бие хүндэвтэр байна
    2017 оны 12 сарын 01
    Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин өчигдөр орой угаарын хийнд хорджээ.
  • Зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 12 сарын 01
    2017 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.

    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатууллаа.

    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 2 бүртгэгджээ.

    Тухайлбал:

    1. Сүхбаатар дүүргийн Нарны зам, “Урбанек” төвийн уулзварын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан ослыг Сүхбаатар дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

    2. Баянгол дүүргийн Нарны гүүрэн дээр H.Sonata-7 маркийн автомашин жолооч Б нь амины S.Swif Ц, T.Prius А, K.Towner Б, Т.Premio Э, Т.Crown Х жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн хэргийг Баянгол дүүргийн замын цагдийн хэлтэс шалгаж байна.
  • Эмч нарыг шалгах ажлын хэсэг байгуулагджээ
    2017 оны 12 сарын 01
    Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр настай охин эмч нарын буруутай үйл ажиллагааны
  • Аврагчид тэсрэх бодистой харьцаж ажиллах эрхийн гэрчилгээгээ авлаа
    2017 оны 12 сарын 01
    Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран “Тэсрэх материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрх олгох “ТМ-17.1” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод өнөөдөр гэрчилгээг гардууллаа.

    Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захирал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өгсөн юм.

    Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч-тэсэлгээчин, тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй алба хаагч хамрагдав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна
    2017 оны 12 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулах талаар хэлэлцэв. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас тус төвийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байгуулахаар болсон талаар Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогч, иргэд, ААН-үүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

    Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 952391 хүн байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.1 хувьтай байна. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинээр бий болсон ажлын байрны тоог 30 мянга, байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоог 20 мянга, түр болон цагийн ажлын байраар хангагдсан иргэний тоог 15 мянга болгож хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин 8.1-6 хувь хүртэл буурна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйлчилгээний төрөл:

    Үйлчилгээний төрөл

    Тайлбар

    Ажил хайгч иргэнийг бүртгэх,

    ажил олгогчдын мэдээллийг хүргэх

    - Өөрийн биеэр ирж бүртгүүлэх, үйлчилгээ авах

    - Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

    - Утасны аппликейшн суулгаж, бүртгүүлэх

    Ажил олгогчийн ажлын байрны захиалга авах

    - ААНБ ирж өгөх

    - Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

    - Утсаар, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр

    Ажлын байранд зуучлах

    - Job matching / ажлын байрны тохироц /

    - Байнгын ажлын байр бүртгэл, захиалга, зуучлал,

    - Түр, улирлын ажлын байр

    - Цагийн ажлын байр Хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтарч ажиллана.

    - судалгаа буюу эргэх холбоо бий болгох

    - Шинээр төгсөгчдийг дадлагажуулах ААНБ-д зуучлах

    Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх

    - Ажил хайгч иргэдэд

    - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд /бэрхшээлийг харгалзах /

    - Их дээд сургууль, коллеж, МСҮТ суралцагчид, төгсөгчид

    - Ерөнхий боловсролын сурагчид бага, дунд ахлах анги

    - Сургуулийн өмнөх боловсролын суралцагчид /Боловсролын байгуулагатай хамтрах/

    - Бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр өгөх /Сэтгэл зүйчтэй хамтрах /

    - МУ-д эрэлттэй мэргэжил ба мэргэшил, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллэр хангах

    - Анкет, өргөдөл CV бичих, Ажлын ярилцлагад бэлтгэх

    Сургалт

    1. Хувь хүний хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх нөлөөллийн багц сургалт

    Сургалтын багш нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд дараах заалтыг тусгана:

    - Сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамж, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан урамшуулал олгоно. Хангалтгүй тохиолдолд гэрээг цуцална.

    - Сургалтын багш нартай программаар холбогдож, сургалтын ирц, явц, үр дүнгийн мэдээллийг бүртгэнэ.

    2. Аж ахуй эрхлэлт, чадамжид суурилсан сургалт

    - Газар тариалан эрхлэлтийн вакуумжсан сургалт /Агропаркийн талбайд /

    - Өвөл, зуны хүлэмж, нарийн ногоо тариалах сургалт

    3. Мэргэжлийн ур чадвар олгох, давтан мэргэшүүлэх сургалт

    4. Үйлдвэрлэл дээрх сургалт

    5. ХАБЭА-н сургалт

    Ажил олгогчийг дэмжих

    - ХЭДТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан жижиг зээлийн санхүүгийн дэмжлэг

    - ХЭДТХ-ийн 13 дугаар зүйлийн дагуу олгох ажил олгогчийн дэмжлэг

    - Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдэд хөнгөлөлттэй зээл

    - Бизнес инкубацийн үйлчилгээ

    - Иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, хөхүүлэн дэмжиж, борлуулахад нь чиглэсэн үйл ажиллагаа

    - Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сул чөлөөтэй ажлын байр болон шинэ ажлын байраа бүртгүүлж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан Нийслэлийн “Шилдэг Ажил олгогч” шалгаруулж, урамшуулах журам боловсруулан батлуулна.

    - Ажил олгогч бүр бизнесийн түншлэл бий болгох, төр болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын түншлэлийг нэвтрүүлэн ажиллана.

    Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

    - Гадаадад сурч, ажиллаж байгаа болон буцан ирэгсдийг бүртгэл, мэдээллийн сан үүсгэх

    - Игэдийн дадлага, туршлага, ажиллаж байсан салбарын шинэ санаа, технологийг нийслэл хотод нутагшуулах, гарааны бизнес, Start up дэмжлэг

    Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

    - Ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэлжүүлэх, онцлог тус бүрээр сан

    - Иргэдийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөр эрхлэлт

    - Газар тариалан эрхлэх вакумжсан сургалтын орчин бүрдүүлж, сургалт зохион байгуулна.

    - Өвөл, зуны загвар хүлэмж байгуулж, нарийн ногоо тариалах арга ажиллагааны сургалтыг

    - Газар тариалангийн чиглэлээр олон улсын туршлага судлах, эх орондоо нутагшуулах арга хэмжээг

    Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа

    - Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр ангилсан бүртгэл, сан

    - Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тодорхой бүлгүүдэд үе шаттай нөлөөллийн сургалтууд

    - “Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг албажуулах төсөл” боловсруулна.

    Сэтгэл зүйн зөвлөгөө

    - Хувь хүний зан ааш, чиг хандлагыг тодорхойлох сорил, нөөц боломжийг нээхэд туслах

    - Ажилгүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах

    - Хамт олны уур амьсгал, эерэг хандлагыг бий болгох, ажлын бүтээмж дээшлүүлэхэд туслах

    - Ажил, мэргэжлийн стрессийг даван туулахад туслах

    - Ажил, амьдралын баланс, тэнцвэртэй байдлыг бий болгоход туслах г.м

    Хуулийн зөвлөгөө

    - Хөдөлмөрийн тухай хууль,

    - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль,

    - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,

    - Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль,

    - Гадаад оронд хөдөлмөр эрхлэх талаар зөвлөгөө авах

    - Мэргэжлийн боловсрол сургалтын тухай

    - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай

    - Ажлын байр, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, бүртгэх талаар мэдээлэл авах

    - Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, эрх ашгаа хэрхэн хамгаалах

    - Хамтын гэрээ байгуулах болон маргааныг хэрхэн шийдвэрлэх г.м

    Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх

    - Хөдөлмөрийн яамнаас батлагдсан хөтөлбөрийн мэдээлэл

    - Хөтөлбөрт хэрхэн хамрагдах арга зам, зааварчилгаа

    - Санхүүгийн дэмжлэг, жижиг зээлд хэрхэн хамрагдах, үе шатууд

    - Мэргэжлийн болон давтан сургалтын эрх бүхий байгууллагуудын мэдээлэл, Сургалтын төрөл чиглэл

    - МСҮТ-ийн үйл ажиллагаа болон бэлтгэдэг мэргэжлийн талаарх мэдээлэл

    Хүүхэд түр саатуулах үйлчилгээ

    - Төвийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдах хугацаандаа хүүхэд түр саатуулах үйлчилгээг авч болно.

    - Хүүхэд асрагч нь тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай ажилтан байна.

    - Ариун цэврийн өрөөнд хүүхдийн живх солих зориулалтын тавиур, ХБИ-д зориулсан суултуур байршуулсан байна.

    Дохионы хэлмэрчийн үйлчилгээ

    - Хэл, ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлмэрчийн тусламж авах

    Уулзалт, сургалтын танхим
    ашиглах үйлчилгээ

    - Ажил олгогч, ажил хайгч нарт уулзалт, ярилцлага хийх, сонгон шалгаруулалт зохион байгуулах боломж

    Дундын оффис ашиглах үйлчилгээ

    - Гарааны бизнес эхлүүлж буй хүмүүст үнэ төлбөргүй компьютер, интернет, суурин утас, принтер, скайнер, канон хуваарийн дагуу ашиглах боломж

    Төрөлжсөн мэдээллийн стенд дэлгэц

    - Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

    - Төвийн үйлчилгээний мэдээлэл

    - Сургалтуудын төрөл, хуваарь

    - Ажлын байрны зар
  • Сэрэмжлүүлэг: Малдаа яваад осгож нас баржээ
    2017 оны 12 сарын 01
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсны
  • ”Цус бэлэглэх өдөр”-т уриалсан ”Хариу нэхээгүй тус” өдөрлөг болно
    2017 оны 12 сарын 01
    09.00 ’Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан
  • Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр
    2017 оны 12 сарын 01
    Хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр маргааш болно. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-нд тохиодог энэ өдрийг өдгөө ”Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.



    Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.

    Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм байна. Тус үйл ажиллагааны нээлт “Тэнгис” кинотеатрт 18:00 цагаас болох бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцоно.

    Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна.
  • Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 01
    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

    Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
  • Ээж аавууд эрхийнхээ төлөө жагсана
    2017 оны 11 сарын 30
    ​

    Тусгаар тогтнолын талбай буюу Хүний эрхийн үндэсний комиссын үүдэнд иргэд утааны эсрэг, амьсгалах агаарынхаа төлөө нэгдэж жагсах маргааш гэж байна.
  • 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    2017 оны 11 сарын 30
    Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна
  • Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил явагдаж байна
    2017 оны 11 сарын 30
    Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил энэ сарын 1-ээс эхлэн явагдаж байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.


    Энэ удаагийн татвар төлөгчийн тооллогын талаар мэдээлэл өгнө үү?

    Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын хэмжээнд тооллогын ажил явагдаж байна. Энэ удаагийн тооллогын онцлог нь нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхлэж буй цэг бүрийг тоолж байгаагаараа онцлогтой. Цаашид тооллогын явцад цуглуулсан судалгаа, мэдээллээ ашиглан татвар төлөгчийн программ хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил болон хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой юм.

    Татвар төлөгчийн тооллогын ажил Нийслэлийн хэмжээнд ямар шатандаа явагдаж байгаа вэ?

    Нийслэлийн хэмжээнд дуусах шатандаа явагдаж байна.

    Тооллогын хамрах хүрээний талаар?

    Татварын албанд бүртгэлтэй, бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч хувь хүн бүх төрлийн хуулийн этгээд хамаарахаас гадна төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг тооллогод хамруулж байгаа. Тухайлбал: Төвлөрсөн зах, худалдаа, үйлчилгээний төв, ХХК, төрийн бус байгууллага гэх мэт.

    Ямар ямар хуулийн хүрээнд энэ ажил хийгдаж байгаа вэ?

    Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль зэрэг хуулийн хүрээнд хийгдэж байгаа.

    Улаанбаатарт бизнесийн зориулалттай шинээр олон барилга байгаа эдгээр барилгыг татварын баазад хэрхэн бүртгэдэг вэ?

    Бизнесийн зориулалттай болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа барилга байгууламжийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу бүртгэдэг. Тооллогын явцад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн обьектыг фото зургаар нэг бүрийг зурагжуулан авч, татварын албаны цахим мэдээллийн санд оруулах ажил давхар хийгдэж байна.

    Нийслэлийн хэмжээнд хэдэн байцаагч ажиллаж байна вэ?

    Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 559 татварын улсын байцаагч уртасгасан цагаар ажиллаж байна.



    Тооллогын явцад ихэвчлэн ямар зөрчлүүд илэрч байна вэ?

    Аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай баримт бичиг ажлын байран дээр байдаггүй, бүрэн бүрдүүлээгүй асуудал их байна. Мөн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, мэдээллээ шинэчлээгүй, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь өмнөх эзэмшигчийн татварын дутуу үлдэгдэлтэй, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрч байна. Хэрэв шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл бэлгэнд авсан иргэд, аж ахуйн нэгжүүд 20 хоногийн дотор харьяа дүүргийнхээ татварын албанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой байдаг. Мөн Тусгай зөвшөөрлийн тухай хуулинд зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Харин зарим аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй нь хамт түрээслэсэн тохиолдлууд илэрч байна. Тиймээс тооллогын явцад илэрсэн тусгай зөвшөөрлийн зөрчлийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээг авна. Түүнчлэн тодорхой ажлын байргүй, үйл ажиллагаа явуулдаг, Х тайлан өгдөг татвар төлөгч нар энэ тооллогод хамрагдахгүй.

    Төлбөрийн баримт олгоогүй, буруу дүнтэй, стандартын шаардлага хангаагүй төлбөрийн баримт хэвлэгч машинтай, нэгдсэн системд мэдээллээ илгээгээгүй зэрэг нийтлэг зөрчил байна. Эдгээр зөрчлүүдэд тухай бүр холбогдох арга хэмжээг авч байна.

    Аж ахуйн нэгж, хувь хүн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?

    Одоогийн мөрдөгдөж байгаа хууль болох Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын татвар төлөгчийг бүртгэх журамд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд нь хувийн хэргийн материалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайд этгээд өөрөө харьяа дүүргийн татварын албандаа өөрчлөлтөө хийлгэхээр заасан байдаг. Цаашлаад цахим системд шилжсэн тохиолдолд цахимаар бүртгүүлэх боломжтой болно. Мөн манай улсын татварын тогтолцоонд татвар төлөгчдөд өөрт нь татварын тайлан мэдээ, татвар ногдох зүйлээ өөрөө тодорхойлох эрх нь байдаг. Мөн үүнийг дагаад хуулиар хүлээсэн үүрэг нь ч дагалдаж байдаг.

    Тооллого хийж байгаа байцаагч нар ямар нэгэн програм хангамж ашигладаг уу?

    Татварын албаны бүх байцаагч нарын гар утсан дээр tax inspector аппликейшн суусан байгаа. Тус програмаар тооллого хийх явцдаа тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бүх мэдээлийг авах боломжтой байдаг. Энэ аппликейшныг зөвхөн татварын албаны хэмжээнд ашигладаг.

    Тухайн татвар төлөгчийн тайлан болон худалдан авсан иргэдийн төлбөрийн баримтын мэдээлэл хоёр тооцооллын хувьд нийлж байх ёстой. Тиймээс байгууллага бүр төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй гэсэн үг. Хэвлээгүй тохиолдолд орлогоо нууж, татвар төлөхөөс зайлсхийж байна гэж үзнэ.

    Татвар төлөгчийн тооллогод хамрагдахад ямар баримтууд бүрдүүлэх ёстой вэ?

    Татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараах бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсч байна.

    Үүнд:

    Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

    Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
    Удирдлагын иргэний үнэмлэх
    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
    Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
    Хувь хүний хувьд:

    Иргэний үнэмлэх
    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
    Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  • Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна
    2017 оны 11 сарын 30
    ​Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт
  • Орхон аймагт 3 ихэр хүүхэд мэндэлжээ
    2017 оны 11 сарын 30
    ​Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11-р сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна.

  • Б.Жавхлан, Э.Батшугар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ
    2017 оны 11 сарын 30
    Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”
  • Нууруудыг хамгаалах менежментийн сургалт зохион байгуулна
    2017 оны 11 сарын 30
    БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Цойдон, Дөрөө нуур ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн нууруудын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нуурууд ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.



    Судалгааны явцад нуурууд орчмын экосистемд хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, зам, харилцаа, ус ашиглалт сөргөөр нөлөөлж буйг тогтоож, бэлчээрийн даац, экологийн чадавхийн зураглал хийж, судалгааны үр дүнд суурилсан нуур хамгаалах менежментийн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, сургалтын модуль гаргасан байна. Энэхүү сургалтыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн орон нутагт хийх юм. Ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХААИС-ийн багш, эрдэмтэд оролцсон юм.
2013 2014 2015 2016 2017 2018 2019
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 51 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 51 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 55 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    16 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    16 цаг 23 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    16 цаг 30 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    16 цаг 36 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    19 цаг 19 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    19 цаг 29 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК