-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулья.
№ Байгууллага Утасны дугаар Ажиллах цагийн хуваарь
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290 Ажил, амралтын өдөр: 24 цаг
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464 Ажил, амралтын өдөр: 24 цаг
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 7049103 0222103 Ажил, амралтын өдөр: 09.00-20.00
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
Ажлын өдөр: 09.00-22.00
Бямба гаригт: 10.00-17.00
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150063
70150049
Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв 98254999
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539
Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой юм.
-
2017 оны 11 сарын 29
“Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ
-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна. Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна. Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн. Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна. Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгний ажил суулгасан байна. 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно. Мөн гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий. Монгол Улсын Засгийн газраас олон жил ярьсан, худалч хүнд бараг мянгуужингийн үлгэр болоод байсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Мөн БНСУ-ын тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ утгаараа Нийслэлийн 2018 оны төсөв бол эдийн засгийн хүндхэн үед өрөө эцэслэж, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадсан төсөв болж байгааг хотын дарга онцоллоо. Ирэх оны том зорилт бол Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ -аар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан бонд гаргадаг, концессын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинг бүрдүүлсэн хот байх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн 2018 оны төсвийн талаар асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хурал хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 29
Эмч, эмнэлгийн албан хаагчид томуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс. Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нийт албан хаагчид томуугийн вакцинд идэвхтэй хамрагдлаа.
ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС:
Урд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлаганд хүнд харшил өгч байсан хүмүүс
Өндгөнд харшилтай хүмүүс
2 ба түүнээс доош настай хүүхдүүд
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
-
2017 оны 11 сарын 29
МАН-ынхан сонгуулийн үеэр “Цалинтай ээж” гэх хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан ч бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацааг улс орны эдийн засгийн байдал тааруу байна гэх шалтгаанаар шалтаглаж өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл ээжүүдийг ”хошгируулсаар” өдийг хүрсэн.
-
2017 оны 11 сарын 29
Мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хугацаагаар хоригложээ.
Хэнтий аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжаар хүйтний улирал эхэлж хур тунадас унаж, зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл бэрхшээл учирч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болох эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хүйтний улиралд мотоцикль, мопед унан зам тээврийн хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд орон нутагт гурван осол гарч, осолд орсон иргэд нас баржээ. Иймээс иргэдийг амь нас, эрүүл мэндээ хамгаалж, хүйтний улиралд мотоцикль, мопедоор замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
-
2017 оны 11 сарын 29
Энэ жил өмнөх онуудаас 3-4 дахин их буюу 225,000 хүн/тун томуугийн эсрэг вакциныг захиалан авч, дархлаажуулалт хийж байна.
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 105.068 хүн томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт, аймгаар
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт, нийслэлийн дүүргээр
-
2017 оны 11 сарын 29
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан
-
2017 оны 11 сарын 29
2017.11.29, Лхагва гараг / Билгийн тооллын: 12
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
-
2017 оны 11 сарын 29
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
-
2017 оны 11 сарын 28
Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх анхны сургалт 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 12-р сарын 01-ний хооронд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулна. Сургалтаар Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн тэмдэглэл хөтлөх, акт үйлдэх, хэрэг бүрдэлт нээх, эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт, хөтлөлт, Байгаль хамгаалагч нарыг хийж гүйцэтгэсэн ажлаа бусдад илэрхийлэх чадвар, бичиг баримт боловсруулах аргачлал, хэл яриа болон ёс зүйн чиглэлээр тус тус зохион байгуулж, сертификат олгох юм.
-
2017 оны 11 сарын 28
Хоёрдугаар сараас хойш хүлээгдээд байсан жолооийн үнэмлэх хэвлэлт
-
2017 оны 11 сарын 28
Өвс тээвэрлэж явсан ”Пронтер’’ загварын ачааны автомашин голд цөмөрчээ.
-
2017 оны 11 сарын 28
Энэ сарын 22-ны өглөө хичээлдээ явлаа гээд гарсан хүү өнөөг
-
2017 оны 11 сарын 28
Монгол Улсын Их Хурал Иргэний хуулийн 170 дугаар зүйлд “170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийг “27.1.Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулжээ.
Ингэснээр Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтын зарим хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн байна.
Иймээс Үндсэн хуулийн цэц уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэв.Үүссэн маргааныг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 28
Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 3 дугаар баазын удирдлагууд өнөөдөр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд жолооч, шалгагч, тэрэг угаагч, засварчин, инженер техникийн ажилтан нийт 14 хүнд тус бүрт нь 20 шуудай нүүрс олголоо. Өвлийн улирлыг өнтэй давахад ажилчиддаа туслах зорилгоор өгч буй нүүрсийг гэр хороололд амьдардаг ажилчдад олгосон. Арга хэмжээний үеэр 3 дугаар баазын дарга Д.Сүхбат ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар, захиргаанд талархаж байгаагаа илэрхийлэв.
Өмнө нь ч нэгтгэлийн “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017 оны 11-р сарын 03-ны өдөр бааз тус бүрийн 10 гишүүнийг сонгон авч нийт 30 өрхөд нүүрс олгосон юм.
-
2017 оны 11 сарын 28
Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын автобусны буудал орчимд С-ийн цүнхнээс түрийвчтэй мөнгө, иргэний цахим үнэмлэх, виза картууд зэрэг эд зүйлийг Ж, Д нар бүлэглэн хулгайлсныг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Та бүхэн иргэд олноор цуглардаг зах худалдааны төв, банк санхүүгийн байгууллага, автобусны буудал зэрэг газруудад өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.
-
2017 оны 11 сарын 28
“Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-д хийх эрсдлийн аудитын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний аудитын газарт боллоо.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны аудитын менежер Л.Одгэрэл, БХБЯ, СЯ, БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХЯ, ХЗЯ, НЗДТГ, ИНЕГ, ТЕГ, ТТХГ, “МИАТ” зэрэг байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.
Тус эрсдлийн аудитын зорилт нь “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулах юм.
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ын талаарх үндсэн мэдээлэл:
АСЕМ нь 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм.
АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.
АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний 7 дугаар уулзалтад анх оролцсон бөгөөд манай улс тус чуулга уулзалтаар гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш 2010, 2012, 2014 онд болсон дээд түвшний 8, 9, 10 дахь удаагийн уулзалтуудад тасралтгүй оролцсоор ирсэн байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт болон дагалдах 9 хуралдааныг зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар “АСЕМ”-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:
Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
Үндэсний зөвлөлийн гишүүд:
Сангийн сайд Б.Болор
Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнх төр
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав
Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
Тус үйл ажиллагаанд зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулжээ. Үүнд:
Улсын төсвийн хөрөнгө
Нийслэлийн төсвийн хөрөнгө
Гадаадын хандив, тусламж
Хөгжлийн банкны хөрөнгө
Бусад эх үүсвэр
Тухайлбал, Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-д зориулж дээрх эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдлийн аудит хийхээр болсон байна.
-
2017 оны 11 сарын 28
Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Хонхорын уурхайн эдэлбэр