Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2017 2018 2019 2020 2021 2022 2023
  • О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т ханджээ
    2017 оны 11 сарын 28
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү архидан согтууруулах ундааг өөгшүүлэн дэмжиж, өөрийн ашиг сонирхлын хамаарал бүхий үйлчилгээний газруудад шөнийн 03:00 цаг хүртэл архи худалдаалах эрх олгосон
  • Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 28
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө Хангарьд ордонд үргэлжилж байна. Өнөө өглөө эхэлсэн уг хурлаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “УИХ-аар энэ сарын 14-ны өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын төсвийн хуульд заасны дагуу төсвийг төлөвлөх явцдаа олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 300 гаруй иргэн оролцсон “Улаанбаатар хотын 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсөвт тусгасан” гэдгийг онцоллоо.

    Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78.8 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг тус тус бүрдүүлэхээр байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

    Хотын шуудын урсгал зардлын 31.3 хувь буюу 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардалд, 27.7 хувь буюу 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд болон машин цагийн зардалд, 11.7 хувийг эзлэх 40.2 тэрбум төгрөгийг хот тохижуулах зардалд, 1.5 хувь буюу 5.2 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 4.7 хувь буюу 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл” “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалд тусгасан байна. Дээрх зардлуудыг төсөвт тооцон тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342.2 тэрбум төгрөг болж байгаа юм.

    Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилж байгаа шилжүүлгийн орлого 16.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь 2017 онтой харьцуулахад 4.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна. Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг 2017 оноос 35.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 354.5 тэрбум төгрөг байхаар, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 9.7 тэрбум төгрөгөөр, нийт 364.2 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна.

    2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111 тэрбум 585 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11 тэрбум 471.3 сая төгрөгийн , нийт 159 тэрбум 919 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 2018 онд Нийслэлийн төсвийн суурь орлогыг 660.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2.2 т дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн 60 хувь болох 208.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төслийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд танилцуулсан. Хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах, хот нийтийн аж ахуйн салбарт нилээд ажил хийхээр төсөвлөж, төлөвлөсөнөө танилцууллаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, бичил цэцэрлэг байгуулах, жижиг гудамж хийх, эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтыг ажлуудыг ч хийнэ гэдгээ хэллээ. Төсөв хэдийн хүндхэн байгаа ч авто замын салбарт ч шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг тусгасан гэдгээ НИТХ- ын индэр дээрээс хотын дарга хэллээ.

    “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” танилцуулгыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” танилцуулгыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч. Однасан нар хийлээ. Тус хуралд Нийслэлийн аудитын байгууллага санал, дүгнэлтээ танилцуулсан. Хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Цэрэнбат: Байгаль орчны хуулиуд иргэдэд ойлгомжтой боллоо
    2017 оны 11 сарын 28
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө. Энэ үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл,Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар оролцсон юм.



    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэхүү хуулийн төслийг өнөөдөр хүлээлгэж өгсөн юм.Ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байна.



    Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.



    Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
  • Аялал жуулчлалын салбарынхныг сургалтад хамруулна
    2017 оны 11 сарын 28
    “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг ирэх сарын 5-7-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарынхны мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хийж байгаа юм.

    Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамрагдана.

    Сургалт 3 өдөр үргэлжлэх ба хоёр өдөр танхимын сургалт, нэг өдөр техникийн сургалт явагдана. Чингис хаан зочид буудлын ”Хаан танхим” болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт явагдах энэхүү эрчимжүүлсэн сургалтаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Тогтвортой аялал жуулчлал ба хөгжил” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм. Мөн сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод сертификат олгох болно.

    Ноён Стив Нөүкс аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын хөгжлийн төвийн 7777-9001 / 9331-1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Шинээр хийгдсэн зогсоолууд ирэх сарын 1-нээс ашиглалтад орно
    2017 оны 11 сарын 28
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

    Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.

    Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Компанийн нийгмийн хариуцлагын тухай хэлэлцүүлэг өнөөдөр болно
    2017 оны 11 сарын 28
    ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай хэлэлцүүлгийг өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээр Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой Хөгжлийн зорилтууд судалгааны ажлын товч танилцуулга хийгдэхээс гадна яагаад компанийн нийгмийн харицлага Монгол улсад чухал болох мөн түүнийг хэрхэн оновчтой нутагшуулах тухай хэлэлцүүлэг өрнөх болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан С. Дэмбэрэл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Үндэсний Хөгжлийн Газрын судалгаа, шинжилгээний албаны дарга доктор А. Мөнхболд мөн эдийн засагч Б.Найдлаа нар оролцоно.

    Бизнесийн ил тод байдал, шинэ технологийг хөгжүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, хууль тогтоомжийг дээдлэх ёс энэ бүхэн компанийн нийгмийн хариуцлага буюу Corporate Social Resposibility (CSR)-гийн нэг хэсэг. Kомпанийн нийгмийн хариуцлага гэдэг нь энгийнээр хэлбэл байгаль орчны болон нийгмийн асуудлуудыг компаниуд өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа уялдуулахыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээн буй орчиндоо ээлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг ойлгодог байна.

    Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийг хариуцлагыг энэ жилээс эхлэн үйл ажиллагааныхаа нэг зорилт болгосон бөгөөд ирэх жилүүдэд энэ сэдвээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



  • Хотуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд уулзав
    2017 оны 11 сарын 28
    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихироог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Д.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Мияконожо хотын Хөдөө, аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Нишихита Юүичи, Хөдөө, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Мацүбара Шиняа болон бусад албаныхан байлцав.

    Уулзалтын үеэр Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Мияконожо хотын Захирагч Икэда Такахисагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хаягласан мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Энэхүү захидалд хоёр хотын найрамдалт харилцаа мандан бадарч, цэцэглэн хөгжихийг бэлэгшээсэн гэдгийги энд онцлон хэлмээр байна. Мияконожо хот өөрийн брэнд үхрийн махыг гадаадын зах зээлд гаргах ажлын хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад мияконожо брэнд үхрийн махаар хийсэн зоог танилцуулан сурталчлах юм. Бид бүхэн тус арга хэмжээнд оролцох зорилгоор энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилна” гэв.

    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат “Бид бүхэн хоёр хотын хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх гол зорилготой хүмүүс. Тиймээс та бүхэнтэй эл салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид салбар бүрт олон санал, санаачлагын дагуу өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

    Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцааг тогтоож байсан бөгөөд хоёр хот хооронд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дулааны шугамын хоолойд хоёр хүн амиа алджээ
    2017 оны 11 сарын 28
    Дулааны шугамын хоолойд хоёр хүн амиа алджээ. Нийслэлийн Хан-Уул
  • Орхон аймагт олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 28
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгууллаа.

    Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр иргэн Н.Даринчулуун, Б.Батцэцэг, Б.Ариунболд нарыг сонгосон байна. Дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар гарын үсэг зурав.

    Олон нийтийн дэд зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг нийтлэг зорилго болоод сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
  • Зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
    Тухайлбал:
    1. Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд амины Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь Toyota Prius Ж жолоочтой автомашитай мөргөлдсөн ослыг Хан-Уул дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    2. Чингэлтнй дүүргий Галдан бошготын гудамж, 57-р сургуулийн урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Д мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.
    Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Монгол залуус Арктик руу хийх аялалд оролцохоор өрсөлдөж байна
    2017 оны 11 сарын 28
    Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм. Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг Та дараах линкээр орж дэмжээрэй.







    “Fjallraven Рolar” аялалын шалгаруулалтад 2015 онд Э. Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан бол 2016 онд уулын спортын тамирчин Д. Эрдэнэтогтох, АНУ-ыг төлөөлж Б. Загдсүрэн, Б. Жаргал нар өрсөлдөж байсан билээ.

    Саналаа өгөх линк: http://polar.fjallraven.com/
  • Зүүн бүсийн команд штабын сургууль өнөөдөр эхэлнэ
    2017 оны 11 сарын 28
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар
  • Анхаар! Хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
  • Морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 11 сарын 28
    2017.11.28, Мягмар гараг / Билгийн тооллын: 10
    Өвлийн эхэн цагаагчин
  • Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус хүрнэ
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цагаас 11 дүгээр
  • Булган аймагт малын галзуу өвчин гарчээ
    2017 оны 11 сарын 27
    Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Дашинчилэн
  • “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулна
    2017 оны 11 сарын 27
    Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын
  • “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалт болно
    2017 оны 11 сарын 27
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний
  • Зүүн бүсийн команд штабын сургууль маргааш эхэлнэ
    2017 оны 11 сарын 27
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.

    Уг удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Команд штабын” сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.



    Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Б.Батсайхан: Айвенхоу майнз компани 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн
    2017 оны 11 сарын 27
    Геологич Б.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийж, хууль зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрөл асуудлыг сөхлөө.
2017 2018 2019 2020 2021 2022 2023
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    16 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    16 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    16 цаг 42 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 55 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    17 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    17 цаг 10 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    17 цаг 17 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    17 цаг 23 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    20 цаг 6 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    20 цаг 16 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК