-
2017 оны 11 сарын 17
Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр Л.Лхагва, Ж.Мягмарсэрээжид, Г.Амарсүрэн нарыг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулан, ажлыг нь эхлүүлэв.
-
2017 оны 11 сарын 17
Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.
Аврагчид 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байсан.
Тэгвэл 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 17
08.30 цагт МУИС-ийн Номын санд ”Тамхи таны сонголт биш” өглөөний цайны уулзалт болно.
-
2017 оны 11 сарын 17
Таван шар мэнгэтэй Шар бич өдөр
-
2017 оны 11 сарын 17
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
-
2017 оны 11 сарын 17
Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 11 сарын 16
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар нийслэлийн
-
2017 оны 11 сарын 16
Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв
-
2017 оны 11 сарын 16
Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.
-
2017 оны 11 сарын 16
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт,
-
2017 оны 11 сарын 16
Үндэсний аудитын газар Эрүүл мэндийн яамны 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг өнөөдөр танилцууллаа.
-
2017 оны 11 сарын 16
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн
-
2017 оны 11 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн
-
2017 оны 11 сарын 16
Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.
Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.
Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, Уурхайн амнаас 140 метрийн гүнд нуралт үүссэн. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар өглөөний 04 цагаас эхлэн ажиллаж байна. Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Аврагчдын ажиллаж байгаа нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна гэлээ.
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт үүссэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
-
2017 оны 11 сарын 16
НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт
-
2017 оны 11 сарын 16
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
-
2017 оны 11 сарын 16
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт олон жилийн турш яригдаж байгаа Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд 10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ. Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын эхний үе шат хэрэгжсэнээр 4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.
“Хот байгуулалт, дэд бүтэц” бүлэгт Улаанбатар хот доторх төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олони төв хотыг бий болгох зорилт тусгасан байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ. 2018 онд энэ орчимд цэвэр ус дамжуулах шугам 4 километр, бохир усны шугам 4.9 километр, дулаан дамжуулах шугам 1.1 километр, авто зам 3.2 километр, 35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын 50 хувийг хийж дуусгах юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан уул , Баянгол дүүргүүдэд 301 айлын орон сууцыг энэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд 816 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ. Мөн “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт хог хаягдал сэргээн ашиглах 150-200 мянган тонн хог хаягдал шатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилгаа , хамгаалалтыг 98 гудамжинд хийж, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна. “ Нийгмийн хөгжил” бүлэгт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2018 онд Ерөнхий боловсролын 6 сургуулийг 3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 18.690 суудал бүхий 30 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр “ Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” д тусгасан байна. Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралдаа хуулийн хугацаанд өргөн барих юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хангалттай биелэсэн гэж үзжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 16
Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг илрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
-
2017 оны 11 сарын 16
Хулгай хийж байгаад эзэнд нь баригджээ
Түгээх
2017-11-16 11:03:20 - Хууль
hulgaiУлаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1650 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 199, зөрчлийн 1165, согтуугийн 81, зам тээврийн ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 77 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, “11-р сарын 15-нд хулгай хийж байсан хүнийг барьчихлаа” гэх мэдээллийн дагуу алба хаагчид очжээ. Ингэхэд тус дүүргийн 28 хороонд суух Н /эм,50н/ -ын өвлийн сууцны хаалга нээлттэй байхад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд суух М /эр,50н/ нь орж хулгай хийж байгаад баригджээ. Тодруулбал, “Dell” процессор, “LG” дэлгэц, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, “Samsung-Note-1”, “LG” гар утас хулгайлж байгаад эзэнд нь баригдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-
2017 оны 11 сарын 16
Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.
Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74 иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.
Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.