Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2106 2107 2108 2109 2110 2111 2112
  • Монголд угсарсан ачааны вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байна
    2017 оны 9 сарын 11
    Мэргэжлийн Засгийн газар, тэр дундаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй.

    Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан юм.

    Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж. Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.

    Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой талаар инженер техникийн ажилчид онцолж байв.

  • Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
    2017 оны 9 сарын 11
    Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.

    -Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?

    -Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.

    -Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?

    -Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.

    -Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?

    -Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.

    -Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?

    -Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.

    -Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?

    -Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордог авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэд тарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөн тарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсан. Энэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан, амь насаа алдсан тохиолдол ч байсан.

    -Халдварт өвчнийг эмчлүүлэхгүй, хугацаа алдсан тохиолдолд хор уршиг нь хэр юм бол?

    -Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай төдийгүй халдвар тараах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.

    -Намрын саруудад идэвхиждэг тарваган тахлын голомт хэдийд хэвийн байдалдаа ордог вэ?

    -Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг. Едсүгээр сарын хувьд оргил үедээ байгаа гэсэн үг. Харин аравдугаар сарын дунд үеэс хэвийн болно.

    -Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хэзээ хийдэг юм бэ?

    -Дархлаажуулалтыг аливаа халдварт өвчин дэгдэхээс өмнө угтуулж хийдэг. Жил бүрийн долдугаар сарын 29 гээд дархлаажуулалт хийгдэж дууссан байдаг. Иймд голомтот бүс нутагт амьдардаг, халдварт өртөх магдлал өндөртэй иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, уг өвчний хор уршгийн талаар мэдлэг, хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.
  • Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
    2017 оны 9 сарын 11
    Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
  • Танилц: Мансууруулах бодисын хор уршиг
    2017 оны 9 сарын 11
    Танилц: Мансууруулах бодисын хор уршиг
  • Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байна
    2017 оны 9 сарын 11
    Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий газруудад хийсэн гурван удаагийн тандалт шинжилгээ судалгаагаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ.
  • “Хүүхдийн автобус”–нд үзлэг, шалгалт хийж, холбогдох үүрэг чиглэл өгөв
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 28-30-нд явууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаас шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44 сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

    Шалгалтын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд, хүүхдийн автобусны жолооч нар Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газрын төлөөллүүд оролцсон юм.

    “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Уулзалтаар хэрэглээний стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байгаа тул тухайн сургуулиудад албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, дахин нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны аравдугаар сарын 1-ны дотор явуулахаар шийдвэрлэв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Шуурхай ажлын хэсгийн хуралдаан боллоо
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн Онцгой комиссын хүн мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар
  • Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган” маргааш болно
    2017 оны 9 сарын 11
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг маргааш буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр Үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

  • Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч
    2017 оны 9 сарын 11
    Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг
  • Б.Даваазул: Орон нутгийн замыг ЦЕГ-аас давхар хянана
    2017 оны 9 сарын 11
    Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэднээс гадна цагдаагийн мөрдөгч нар ажиллахаар болж, тус хяналтын цэгийн үйл ажиллагааг өргөтгөн эрчимжүүллээ. Энэ талаар ЗЦА-ны дарга, хурандаа Б.Даваазулаас тодруулав.
  • Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ
    2017 оны 9 сарын 11
    Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ
  • Гар утас дээрэмдсэн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
    2017 оны 9 сарын 11
    Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн гудамжинд иргэн Ө-ын “Samsung S5” гар утсыг айлган сүрдүүлж
  • Аравдугаар сарын цаг агаарын төлөв
    2017 оны 9 сарын 11
    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өвлийн урьдчилсан төлөвийг танилцууллаа.
  • ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, нээлтээ хийлээ
    2017 оны 9 сарын 11
    Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.

    Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй юм. Өргөтгөл, шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гээд нийт 4 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ
    2017 оны 9 сарын 11
    16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд
  • Машины цонх хагалж хулгай хийж байсан хүүхдүүд үйлдэл дээрээ баригджээ
    2017 оны 9 сарын 11
    Өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхдүүд бусдын автомашины цонх хагалж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
  • Ховд голын усанд дахин хоёр иргэн осолджээ
    2017 оны 9 сарын 11
    Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар сумын харьяат иргэн 47 настай, эрэгтэй Б Ховд
  • Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг хэлэлцэв
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.

    Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа нь хөдөө, орон нутгаас иргэд олноор нийслэл хотод ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас танилцууллаа.

    Замын цагдаагийн албаны мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15,9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 181 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36,5 хувиар буурчээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газар 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20,6 хувиар буурчээ. Өнөөдрийн байдаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний 2, Сонгинохайрхан дүүрэгт сэжигтэй 1 тохиолдол байгааг танилцууллаа.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 100, төлөвлөгөөт бус 436, гүйцэтгэлийн 192, нийт 728 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 10.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулж, 100 хувь барагдуулжээ. Энэ хугацаанд нийт 833 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд “City toilet” нийтийн бие засах газарт иргэдийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, 19 нэр төрлийн 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн акт үйлдэн устгасан байна.

    Тус газраас цөмийн болон цацрагийн хяналтаар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан 58 эмнэлэгийн үйл ажиллагаа, рентген оншилгооны төхөөрөмж, цацрагийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 үнэлэгджээ. Зөрчил арилгах хүртэл 26 эмнэлэгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаа түр зогсоосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-аас өгнө
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 81 хувийн биелэлттэй байгаа юм. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэлийг доор үзүүлэв.

    Д\д

    Дүүрэг

    Төлөвлөсөн арга хэмжээ

    Биелэлт

    2017.09.06-ны байдлаар

    1

    БАГАХАНГАЙ

    18

    74%

    2

    БАЯНГОЛ

    11

    85%

    3

    НАЛАЙХ

    39

    87%

    4

    СОНГИНОХАЙРХАН

    43

    75%

    5

    ЧИНГЭЛТЭЙ

    18

    85%

    6

    БАЯНЗҮРХ

    216

    81%

    7

    СҮХБААТАР

    38

    75%

    8

    ХАН-УУЛ

    32

    85%

    9

    БАГАНУУР

    13

    81%



    Нийт

    428

    81%

    Үүнээс гадна Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 11 зогсолт бүрэн хийгдэж дууссаныг Ерөнхий менежер танилцууллаа. Мөн 2017-2018 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 902 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2106 2107 2108 2109 2110 2111 2112
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 10 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    2 цаг 39 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    2 цаг 55 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 0 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    3 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 41 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 4 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК