Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2356 2357 2358 2359 2360 2361 2362
  • НӨАТ-ын сугалаагаар дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо
    2017 оны 1 сарын 23
    НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ оны анхны тохирол өчигдөр явагдлаа.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 23
    09:00 цагт Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд болно.

  • ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
    2017 оны 1 сарын 23
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.

    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Суудал: Төмөр

    Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

    Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн
  • Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
    2017 оны 1 сарын 23
    2017 оны 1 дүгээр сарын 22-ны 20 цагаас 1 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртлэх
    цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

    2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 28-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
  • Лимонтой ус танд тусална
    2017 оны 1 сарын 22
    Биеийг цэвэршүүлнэ.



    Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.



    Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна.



    Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.



    Амны хөндийг эрүүл байлгана.



    Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.



    Жингээ хасахад тустай.



    Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.



    Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй.



    Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.



    Таны гоо сайханд олон талын ач холбогдолтой



    Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно
    2017 оны 1 сарын 22
    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

    Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

    Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

    Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

    2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.
  • ГХЯ: Хятад иргэд монголд визгүй зорчихгүй
    2017 оны 1 сарын 22
    Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.

    Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.

    Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье.
  • Орон орны цайнуудаас аль нь эрүүл мэндэд хамгийн тустай вэ
    2017 оны 1 сарын 22
    Цай цагаан, хар, улаан, шар, ногоон гээд олон янз байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн ач холбогдолтой, бас дутагдалтай юм. Бидэнд уугаад дассан цай байдаг бол, уух нь бүү хэл сонсоо ч үгүй цай байдаг ажээ. Ингэхэд ямар цай хамгийн тустай вэ? Өөр өөр газар тарьсан цай юугаараа ялгаатай байдаг юм бол?

    Цагаан цай

    Цагаан цайны модыг зөвхөн Хятад болон Шри-Ланкад тариалдаг. Цайг үйлдвэрлэхдээ мөчир бүрийн оройн хоёр навчийг авч, бага зэрэг хатаагаад нэг минут хүрэхгүй хугацаанд ууран дээр барьдаг. Ашиг тустай чанар гэвэл, цагаан цай амин дэм, бичил элементүүдээ бүрэн хадгалдаг учраас “үхэлгүй мөнхийн рашаан” гэдэг. Цагаан цай уувал хөгшрөх үйл явц удааширч, хавдрыг анагааж, элдэв нянгаас хамгаалдаг байна. Харин сөрөг тал нь гэвэл, цагаан цайны амт маш нарийн, зөөлөн бөгөөд цайг аагшуулж ууж сурсан хүмүүс тэр амтыг бараг мэдэрдэггүй. Цагаан цайг 100 хэмийн халуун усанд 3-5 минут хандлахад хангалттай аж.

    Хар цай

    Ийм цайны навчийг нас бие гүйцсэн цайны бутнаас хураадаг. Навчнаас цай үйлдвэрлэхийн тулд хуйлж эргүүлж тойруулж хатаагаад, бүрэн ферментжүүлнэ өөрөө хэлбэл, ногоон навчнаас хар цай гаргаж авах тусгай арга хэрэглэдэг. Тустай тал нь гэвэл, хар цай хорт хавдрын эсийн өсөлт хөгжлийг зогсоодог TF-2 бодис агуулдаг, ходоод, гэдэс, хөхний хавдар өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг ажээ. Тэрчлэн зүрх-судасны системийн ажиллагааг хэвийн болгож, суулгах, уушигны үрэвсэл, цистит, арьсны вируст өвчний нянг устгаж, цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг байна. Сөрөг тал нь гэвэл, өдөрт дөрвөөс олон аягыг, бас 18 цагаас хойш ууж болохгүй. Кофеин болон амт оруулагч бодис их агуулсан байдаг учир мэдрэлийн системийг сэргээж, нойргүйдэхэд хүргэж болзошгүй.

    Ногоон цай

    Хар цай гаргаж авахад ашигладаг навчаар хийдэг. Гэхдээ навчийг хураамагцаа хатаадаг. 2-3 хувь ферментжүүлснээр ашигтай бүх чанараа хадгалж үлддэг байна. Ногоон бай нь биеийн эрч хүчийг идэвхжүүлж, бодисын солилцоо, гэдэсний бичил орчны ажиллагааг хэвийн болгож, хөлөргөх үйлчилгээтэй, зүрх-судасны системийн болон ходоод-гэдэсний замын ажиллагааг сайжруулж, шүдний өвчин үүсэхээс сэргийлж, хялгасан судасны бат бөх байдлыг дээшлүүлж, аскорбины хүчил биед шингэхэд тус дөхөм болдог сайн талтай. Харин их хэмжээний кофеин агуулдаг муу талтай ажээ. өглөө болон өдөр уухад тохиромжтой. 60-90 хэмийн халуун усанд 5-7 минут идээшүүлж хэрэглэнэ.

    Шар цай

    Энэ төрийн цайнд зөвхөн цайны модны нахиаг түүж, ууран дээр бариад, дараа нь даавуу эсвэл тусгай цаасанд орооно. Ингэж хатааж, ферментжүүлдэг ажээ. Шар цай нь ногоон цайны нэг адил даралт, зүрхний ажиллагааг хэвийн болгож, оюуны ажиллагааг идэвхжүүлдэг сайн талтай. Сөрөг тал нь гэвэл, хамгийн үнэтэй сортуудын нэг учир өндөр үнэтэй. 60-80 хэмийн халуун усанд 3 минут идээшүүлээд ууна.

    Улаан цай /Оолонг/

    Нас бие гүйсэн цайны модны навчийг бүрэн гүйцэт ургах үед хурааж, навчийг хүрэн улаан өнгөтэй болтол нь хоёронтаа хатаана. Улаан цай нь арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулж, дархлааг бэхжүүлж, артерийн даралт болон цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Цайны тусгай сорт учир их өндөр үнэтэй. Хүчтэй, хурц үнэр, гашуун амт, хандлахад улаан хүрэн өнгөтэй болдгоор нь таньж болно.

    Энэтхэг цай

    Цайны хамгийн том үйлдвэрлэгч болох Энэтхэгт хар цайг их үйлдвэрлэдэг. Тус улсын цайны бүс нутгуудад Ассам болон Даржилинг цай хамгийн алдартай ажээ. Өтгөн хар цайны хэмжүүр болсон Ассам нь хандлахад өнгөн хүрэн улаан өнгөтэй болдог ба зөөлөн үнэртэй. Цайны оргилуун дарс гэдэг Даржилинг нь цайны хамгийн үнэтэй сорт аж.

    Цейлон цай

    Тод улаавтар өнгөтэй болдог, хүчтэй, гэхдээ аятай үнэртэй цай юм. Маш түргэн идээшдэг бөгөөд грог /согтууруулах ундаа/ бэлтгэхэд их тохиромжтой ажээ.

    Кенийн цай
    Кенийн цайг Африкийн уур амьсгалыг санагдуулам хуурай, халуун амттай гэдэг. Кенийн цай үнэр, амтаараа бус, хатуу буюу кофеин их агуулсан байдаг.

    Хятад цай
    Хятадад 5000 гаруй жилийн турш цай үйлдвэрлэж байгаа учраас хятадуудын цай үйлдвэрлэх боловсронгуй соёлтой болжээ. Тус улсад цайны 350 төрлийн бут ургадаг бөгөөд 1000 гаруй сортын цай үйлдвэрлэж байна. Хамгийн алдартай Юнань сортоос утаа бага зэрэг хар чавганы амттай хослон амтагддаг аж.

    Япон цай

    Япон улс зөвхөн ногоон цай үйлдвэрлэдэг бөгөөд тэр дундаа сенча цай хамгийн алдартай нь юм. Статистикийн мэдээнээс үзвэл, энэ сортыг наран улсын оршин суугчдын 80 хувь нь уух дуртай. Энэ цай шинэхэн ногоо болон самрын ер бусын “торгомсог” нялуун амттайгаараа онцлог. Сенчед кофеин бага хэмжээтэй агуулагддаг учир орой үдэш ч уух боломжтой аж.
  • Ямар хүмүүс мацаг барьж болохгүй вэ
    2017 оны 1 сарын 22
    Мацаг барьж, бие эрхтэн хийгээд сэтгэл оюунаа элдэв бусын “хог”-ноос цэвэрлэх ухаанд суралцах хүсэлтэй хүн олон бий.
    Гэвч мацаг барих хориотой заалт гэж бас байдаг аж. Тэгвэл ямар хүмүүс, ямар үед мацаг барьж болохгүйг дараах жагсаалтаас хараарай.
    • Тэжээллэг бодис болон уураг, амин дэмийн дутагдалТай хүмүүс
    • Үрэвсэлт өвчний идэвхтэй хэлбэртэй хүмүүс
    • 16-гаас доош, 65аас дээш насныхан
    • Онош нь тогтоогдоогүй өвчтэй хүн
    • Удаан хугацаагаар эм уух шаарддагатай иргэд
    • Хэвтэрт орсон бүх хүн
    • Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолтой хүмүүс
    • Ямар нэг архаг хууч өвчин нь хүндэрч, хөдөлж чадахгүй байх үед
    • Хоолны хордлого авсаи үед
    • Йнсульт, инфактын дараах зургаан сарын хугацаанд
    • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
  • Монголын эмч нар долоон хүнд элэг шилжүүлэн суулгажээ
    2017 оны 1 сарын 22
    ​Манай эмч нар бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэн суулгах өндөр технологит хагалгааг эх орондоо нутагшуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд дөрвөн хүнд ясны чөмөг, 140 хүнд бөөр, 30 гаруй хүнд элэг солих мэс засал хийсэн байна.



    2011 онд БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийнхөнтэй хамтран, анх удаа элэг шилжүүлэн суулгаж байсан бол 2015 онд манай эмч нар уг мэс заслыг бие даан хоёр хүнд хийж байв. Харин өдгөө ийнхүү долоон хүнд амьдрал бэлэглээд байна.



    Олон улсад хамгийн хямддаа 100 мянган ам.доллароор хийдэг энэ мэс заслыг манайхан 85 сая төгрөгөөр л болгож буй. Үүний 20 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа ч эдийн засгийн хямрал, донорын олдоц зэргээс болоод олон хүн хагалгаанд орж чаддаггүй гэж эмч нар ярьсан.



    Дашрамд дуулгахад, энэ онд 30 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр телөвлөжээ.
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
    2017 оны 1 сарын 22
    НӨАТ-ын урамшууллын шинэ оны анхны тохирол буюу 19 дахь удаагийн тохирол энэ сарын 22-ны ням гарагт явагдана. Сугалааны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.


    Харин иргэд баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм байна.
  • ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна
    2017 оны 1 сарын 21
    Өчигдөр буюу энэ сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
  • Энэ оны анхны азтан маргааш тодорно
    2017 оны 1 сарын 21
    НӨАТ-ын урамшууллын 2017 оны оны анхны тохирол маргааш буюу энэ сарын 22-ны ням гаригт явагдана.

  • Австралийн сургалтын тэтгэлэг зарлагдлаа
    2017 оны 1 сарын 21
    Австрали Улс Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр иржээ.
  • Аавуудад өгөх алтан зөвлөгөө
    2017 оны 1 сарын 21
    Аавуудад өгөх алтан зөвлөгөө
  • Хамтран амьдрагчаа залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна
    2017 оны 1 сарын 21
    Хамтран амьдрагчаа залилж, автомашиныг нь худалдаж, тэрхүү мөнгийг нь хувьдаа ашигласан хэрэгт Сартуул Овогт Юндэнгийн Солонго гэх энэ эмэгтэйг эрэн сурвалжилж байна.
  • Сэрэмжлүүлэг: Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ
    2017 оны 1 сарын 21
    Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд өчигдөр галын дөрвөн дуудлага бүртгэгджээ.
  • Зүүгээр шивүүлсэн нярайд хагалгаа хийж зургаан ширхэг зүү гарган авчээ
    2017 оны 1 сарын 21
    Төрөөд 10-хан хонож буй нярай хүүхдээ төрсөн эх нь хөнөөхийг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
  • НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд
    2017 оны 1 сарын 21
    016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд иргэн Та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.
  • Шадар сайд Сүхбаатар аймаг ажиллаа
    2017 оны 1 сарын 21
    Шадар сайд Сүхбатаар аймаг ажиллаа
2356 2357 2358 2359 2360 2361 2362
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    8 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 0 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    1 цаг 1 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 3 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    1 цаг 16 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    1 цаг 25 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    2 цаг 31 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    3 цаг 11 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    3 цаг 30 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    4 цаг 3 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    4 цаг 10 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    4 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    4 цаг 33 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 41 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    5 цаг 0 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    21 цаг 16 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    21 цаг 19 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    21 цаг 21 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    22 цаг 51 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК