-
2016 оны 12 сарын 13
салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг шуурхай хурлын үеэр хэлсэн. Мөн цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг холбогдох газарт үүрэг болгов.
-
2016 оны 12 сарын 13
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.
2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 13
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ.
-
2016 оны 12 сарын 13
ийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч, нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан байна.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.
-
2016 оны 12 сарын 13
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр явуулдаг галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллого явагддаг билээ.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн дараах чиглэлээр хяналт шалгалтыг хийж эхэллээ. Үүнд :
Пиротехникийн хэрэгсэлд хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр:
Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалт, тээвэрлэлт, ашиглалтанд хяналт тавих.
Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийсэн тохиолдол бүрт зохих зөвшөөрөлтэй эсэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг цаг тухайд нь шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах.
Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдээс бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авах, хариуцлага тооцох.
Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийх үед нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулж ажиллах,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлээр:
Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, техникийн норматив, дүрэм заавар, журмын хэрэгжилтийг шалгах
Объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтанд дүгнэлт өгөх
Байгууллагын хэмжээнд ажиллагсадыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар хийгдсэн ажил
Барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах систем төлөвлөгдсөн байдал,
Гал түймрийн улсын хяналтын чиглэлээр:
Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт дүгнэлттэй эсэх
Барилгын өргөтгөл, хийц бүтээц, цахилгаан, дулаан хангамжийн шугам сүлжээг өөрчлөх, засварлах, зөвшөөрөлтэй эсэх
Объектын утаа, дулааны үйлчлэлээр ажиллах гал түймэр илрүүлэх дохиолол, гал унтраах автомат систем, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгдсэн байдал
Объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэх
Барилга, байгууламжийн гадна болон доторхи гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний иж бүрдэл бэлэн байдал
Барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, объектын агааржуулалт ба утаа зайлуулах системийн төлөвлөлт, ажиллагаатай эсэх
Объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлын шаардлагын дүрмийн дагуу хангасан эсэх
Гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулсан байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт.
Болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг аврах авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг объектын үйл ажиллагааны онцлогт тохируулан хийгдсэн эсэх
Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий албан тушаалтаны өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн дагуу галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллага, объектын хэмжээнд хийгдсэн ажилд үнэлгээг өгч, хэрэгжилт хангалтгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хариуцлага тооцож ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 13
Олон жил бухишсан эл хэргийг хэн үйлдсэн, тэдний захиалгач чухам хэн байв, ямар шалтгаанаар С.Зоригийг хэрцгийгээр бүрэлгэсэн зэрэг 18 жил оньсого хэвээр үргэлжилсэн хэргийн учиг тайлагдах нь. Харин өдгөө эл хэрэгт холбогдон шүүгдэх шүүгдэгчийн нэрс тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хуваарьт шүүгдэгч нарын нэрсийг” Ц.Амгаланбаатар нарын гурван хүн” хэмээн бичжээ. Тэгвэл 18 жилийн өмнөх жигшүүрт хэрэгт шүүгдэх тэдгээр хүмүүс хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
-
2016 оны 12 сарын 13
2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд дийлэнх хувийг эзлэж байна. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны идэвхитэй амьдралд яваа залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон байна.
Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичигээ тэврээд хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг бид санах хэрэгтэй.
Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуй нэгжүүд баярын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчидын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.
Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 12
одруулбал, Сэлбэ гол дээр хувь хүн мөсөн зам буюу каток байгуулан ажиллуулж эхэлсэн тухай жиргээчид онцолж байна.
Тус катокод том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр нэг цаг гулгаж байна.
-
2016 оны 12 сарын 12
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн Баасан гаригт боллоо.
-
2016 оны 12 сарын 12
Энэ сарын 11-нд буюу өчигдөр 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 32 байранд гал гарсан дуудлага иржээ.
-
2016 оны 12 сарын 12
АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байна. Тодруулбал, бүртгэл энэ сарын 10-наас буюу өнгөрсөн бямба гарагаас эхэлжээ. Бүртгүүлсэн иргэдийн сурталчилгаа энэ сарын 19-нөөс албан ёсоор эхлэх аж. АН-ын даргын сунгаанд оролцож буй хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй гэж АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээрээ мэдэгдсэн. Тэгэхээр АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нь АН-ын бүх гишүүдэд нээлттэй юм байна.
Хэдийгээр бүх гишүүдэд нээлттэй боловч нэг л хүнд АН-ын даргын суудал хаалттай байна. Тодруулбал, энэ тухай АН-ын дарга З.Энхболд ”АН-ын 180 мянга гаруй гишүүнд АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай. Хэдийгээр АН-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн боловч намын шинэ даргыг сонготол намайг даргаа хийж бай гэсэн учраас одоо хүртэл хэвээрээ байна” гэлээ.
Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байна. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж.
-
2016 оны 12 сарын 12
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний арван нэгэн сарын байдлаар хийсэн судалгааг өнөөдөр танилцууллаа.
-
2016 оны 12 сарын 12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.
-
2016 оны 12 сарын 12
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, хариуцлага тооцжээ.
-
2016 оны 12 сарын 12
Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна.
-
2016 оны 12 сарын 12
Өнгөрсөн амралтын өдөр ”Буянт-Ухаа-2” хороололд хулгайч нар ”Приус” автомашины батерейг нь салгаж хулгайлсан байна. Оршин суугчийн сошиал сүлжээнд нийтэлснээс үзвэл дөрвөн ”Приус” автомашины батерейг хулгайлсан хэрэг гарчээ.
-
2016 оны 12 сарын 12
асралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.
Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар
Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулсан байх
Шалгаруулалтын материал авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал
Хүлээн авах байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс. 320981 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 12
Үндэсний статистикийн хорооноос энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.