Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2410 2411 2412 2413 2414 2415 2416
  • БНСУ руу гэрээгээр явах иргэдийн анхааралд
    2016 оны 11 сарын 22
    Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
    Монгол Улс нь БНСУ-ын ”Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
    Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
    Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралд Улаанбаатарт хот оролцлоо
    2016 оны 11 сарын 22
    Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 22 дугаар хурал болж, дэлхийн 197 улс орны төлөөлөгчид оролцов.

    Уг хурлын үеэр зохиогдсон “Зүүн хойд Азийн хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүд – технологи, санхүү, эрх зүйн орчны асуудлууд”, “Нүүрс хүчлийн хийн бага ялгаруулалттай технологийн шийдлүүд” хуралд Улаанбаатар хот оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чиглэлээр хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Парисын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаа тул улс орнуудын хувьд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг онцлон хэлэлцлээ.

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын анхааралд оруулж чадсанаар олон улсын өмнө хүлээсэн үүргийнх нь дагуу эдгээр улс орнуудаас ногоон технологи, санхүүжилтийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно.

    2015 оны 11 дүгээр сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаарх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.

    Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлах явдал юм. Мөн 2020 он гэхэд жил бүр хөгжиж буй улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.долларыг өндөр хөгжилтэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд хуримтлуулж зарцуулахаар санал нэгдсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.

    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь дэлхийн хүн амын 54 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 66 хувьд хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2,1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэгчид нь хот суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • 13 аймгийн 54 сум зудын нөхцөлд байна
    2016 оны 11 сарын 22
    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын,

    Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12 аймгийн 38 сум “Цагаанаар зудархуу” байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
  • 11-р сарын 25-нд амрах эсэхийг маргааш шийднэ
    2016 оны 11 сарын 22
    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.



    Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болжээ.
  • “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн болно
    2016 оны 11 сарын 22
    “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн болно
  • Оюутнууд хотын даргын уриалгад нэгдлээ
    2016 оны 11 сарын 22
    Оюутнууд хотын даргын уриалгад нэгдлээ
  • АТГ 261 иргэний мэдүүлгийг хянан шалгажээ
    2016 оны 11 сарын 22
    АТГ энэ сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.

    Өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын зэрэг 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.
  • ГХЯ: Фүкүшима мужид монголын 48 иргэн оршин суудаг
    2016 оны 11 сарын 22
    Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.

    Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.

    Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.

    Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна.
  • Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 11 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу өчигдөр НИТХ-д өргөн барьсан юм.

    Ирэх оны төсөвт иргэдийн саналыг тусгах зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засаг хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг хэлж байсан юм.

    Иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан хотын дарга ирэх онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх ажлыг төсөвт тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа 3 дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг зорилгүйгээр яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн, Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе шаттай хийж, иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АТГ-ынхан Увс аймагт гурван өдөр ажиллана
    2016 оны 11 сарын 22
    Ажлын хэсэг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын 43 удирдах албан тушаалтантай уулзаж, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэн санал бодлоо солилцлоо
  • Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
    2016 оны 11 сарын 22
    Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
  • Мөнгөн ус зарж байсан этгээдийг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 22
    Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ.

  • Хүн хутгалаад хэргийн газраас зугтсан этгээдүүдийг саатуулжээ
    2016 оны 11 сарын 22
    Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд мэсний шархтай нэгэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

  • Гэмт хэргийн гаралт 1.7 хувиар өсчээ
    2016 оны 11 сарын 22
    Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар 1,500-2,000 гэмт хэрэг, зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дэх нэг цагдаагийн хэлтэс хоногт 100-130 хэрэг, зөрчлийн тухай дуудлага ирдэг байна.
  • Түлэгдсэн гэр бүлийн нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийг шалгаж байна
    2016 оны 11 сарын 22
    2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас 3 хүн тэр дунд бяцхан орхин түлэгдсэн харамсалтай явдал болсон билээ.

  • Монгол Улс БНАСАУ-д хүмүүслэгийн тусламж үзүүллээ
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэн өгчээ.
  • Далай лам ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
    2016 оны 11 сарын 22
    Далай лам өнөөдөр ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
  • Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг өргөн барилаа
    2016 оны 11 сарын 22
    Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хуулийн дагуу 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуйд өргөн барилаа.
  • Дунд сургуулиудын чансаатай танилц
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсад Ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог ч хувийн төлбөртэй сургуулиуд олноор байгуулагдах болсон. Чамгүй тооны хүүхэд хувийн сургуульд суралцан боловсрол эзэмшиж байна.

    Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд 750 гаруй сургууль байгаагийн 100 орчим нь хувийн дунд сургууль байна гэсэн баримт бий. Эдгээр хувийн сургуулийн төлбөр 1.500.00-гаас 50.000.00 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг ажээ.

    Үр хүүхдээ хувийн сургуульд суралцуулах гэсэн эцэг эхчүүдэд төлбөр мөнгөний асуудлаас гадна сургалтын чанар илүү чухал байдаг. Энэ талаар зарим хэвлэлээр Боловсролын Үнэлгээний төвд суурилсан албан бус судалгааг нийтэлсэн хэдий ч тодорхой хэмжээгээр сонголтыг тодорхойлох чансаа гэж үзсээр иржээ.

    Монголын шилдэг гэх тодотголтой улсын болоод хувийн сургуулиудын чансааг Боловсролын үнэлгээний төв, Үндэсний статистикийн хороо болон Үндэсний тойм сэтгүүлээс хамтран жил бүр гаргадаг юм. Эдгээр судалгаа тайлангаас Монгол дахь Турк сургуулиуд чансаагаараа үргэлж жагсаалтын дээгүүрт эрэмблэгддэг.

    Тухайлбал, БЗД-т байрлах “Мон Турк” бүрэн дунд сургууль өнгөрөгч онд нийслэлийн шилдэг 10 сургуулийн эхний байрт шалгарсан бол 2014 онд тус сургууль мөн л жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.
    Харин удаах байруудад Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль, Гёте, Олонлог, Радуга, 93-дугаар сургууль, 1-дүгээр сургууль, Шинэ Монгол, Хобби, 11-р сургууль зэрэг багтжээ.

    “Монтурк” бүрэн дунд сургуулийн хувьд 1994 оноос эдүгээ 19 жилийн түүхтэй. Зөвхөн долоо, найм, есдүгээр ангидаа элсэлт авдаг аж.

    Тус сургууль нь математик, хими, физик, компьютерийг англи хэлээр турк багш нар зааж нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг аж. Төлбөрийн хувьд дотуур байртайгаа нийлээд долоон сая төгрөг. Удаахт нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль багтсан бол Гёте гуравдугаарт бичигджээ.

    “Мон-Турк” бүрэн дунд сургууль бол зөвхөн эхний жишээ юм. Түүнчлэн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “УС-15”-д байрлах “Эмпати” сургуулийн тухайд сурагчид олон цагаар англи хэл, математик зэрэг хичээлийг гүнзгийрүүлэн судалж, суралцдаг байна.

    Иймд сурагчдыг хичээл хийх боломж нөхцөлөөр бүрэн хангаж, чанартай амин дэмтэй хоол хүнсээр үйлчилж, тухтай байлгах зэрэг вакум орчин үүсгэх ач холбогдолтой учраас дотуур байр зайлшгүй шаардлагатай байдаг гэнэ.
    Сурагчид таван өдөр хичээлдээ сууж, дотуур байрандаа амьдарчихаад, бямба, ням гаригт болон улирлын амралтаар гэртээ харьцгаадаг аж. Тус сургууль нь хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай гэнэ. Тухайлбал, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” салбартай юм байна.

    Дэлхийн 173 орнд Турк сургуулиуд байдаг. Монгол Турк улс хэдийгээр газарзүйн хувьд хол оршдогч түүхийн улбаатай, харилцаа хамтын ажиллагааны салбарт түүхэн харилцаатай юм.
  • Гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
    2016 оны 11 сарын 21
    Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-18-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
2410 2411 2412 2413 2414 2415 2416
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    14 цаг 0 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    14 цаг 29 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    15 цаг 57 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    16 цаг 2 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    16 цаг 36 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 27 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    17 цаг 29 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 31 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    17 цаг 44 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    17 цаг 53 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    18 цаг 59 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    19 цаг 39 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    19 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    20 цаг 31 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    20 цаг 37 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    20 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    21 цаг 0 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    21 цаг 9 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    21 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК