Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2412 2413 2414 2415 2416 2417 2418
  • Хуурамч хаягаар бусдыг сүрдүүлж их хэмжээний мөнгө авчээ
    2016 оны 11 сарын 21
    Эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байна. Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Далай ламын тодруулна гэгдээд буй Х Богд М.Энхболдын хамаатан уу
    2016 оны 11 сарын 21
    Далай ламыг айлчлах гэж буйг юуны учир нууцлаж байсан нь өдгөө ч анхаарал татаж байгаа. Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн мэдээлж буйгаар Далай лам Х Богдыг тодруулахаар манай улсад айлчилж байгаа гэх. Тэгвэл Х Богдоор тодрох эрхэм нь нэр нөлөө бүхий улс төрчийн буюу бүр тодруулбал УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэх “бор шувуу” нисэх болсон. Тиймээс ч Далай ламын айлчлалыг нууцлаж байсан гэх мэдээлэл гараад байгаа.
  • Цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллав
    2016 оны 11 сарын 21
    Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

    Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 16:00 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Тулгын 44-78 НАА улсын дугаартай “Примо” загварын автомашиныг татан гаргасан байна.

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 20:27 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Гантулгын 25-05 УНТ улсын дугаартай “Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгов.

    Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг Цагаан эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашинууд бинзен дууссан, цас орсны улмаас Богосын даваа хаагдсан гэсэн мэдээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 11 цаг 40 минутанд Ховд аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

    Уг мэдээний дагуу Цэцэг сумын Хөшөөтийн уурхайны МОН-ЭКО ХХК-ны цасанд туулах чадвартай ПРАДО 77 маркийн автомашиныг гаргаж , Цэцэг сумын 11 иргэн, 2 автомашин, Мөст сумын 5 иргэн, 1 автомашинтайгаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 25 минутанд явсан.
    Мөн Ховд аймгийн Цэргийн хэлтсийн даргаар ахлуулсан 3 хүн, Е45035 дугаартай ЮУНИМОГ маркийн 1 автомашинтай Цэцэг сумын Баян-овоо багийн Цагаан эрэг гэдэг газар луу Ховд аймгийн төвөөс явсан.
    Хувиараа чулуу олборлож байсан дээрхи 60 иргэн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг, Цагаан эрэг гэдэг газарт өөрсдийн байрлаж байсан газраа буцаж очсон байгаа гэж орон нутгаас мэдээллээ.

    Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн Улаагчийн даваа, Улаан хус багийн Хавцал гэдэг газруудад цасанд боогдсон зам давааг нээх, сумын төвд шатахуун, эм тариа хүргэх ажлаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ЗХ-ний 340 дүгээр ангиас туулах чадвар сайтай 1 автомашин, “Рысжан” ХХК-ийн ЗИЛ-131 загварын автомашин, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.20-ны өдрийн 18:15 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Б.Гангаамаа долоо дахь ноён оргилдоо авирна
    2016 оны 11 сарын 21
    МУГТ Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын зургаад нь буюу Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

  • НӨАТ: 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо
    2016 оны 11 сарын 21
    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.

  • Оюутолгой тендер будлиулж, компаниудыг хохироодог болсон уу
    2016 оны 11 сарын 21
    Сүүлийн үед Оюутолгойтой холбоотой таагүй мэдээлэл хөврөх болсон. Тэгвэл тус компанитай холбоотой бас нэгэн ноцтой мэдээлэл дэлгэгдлээ.
  • ”Хагарсан” чөлөөтийнхнийг хэн тэргүүлж эвлэрүүлэх вэ
    2016 оны 11 сарын 21
    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-нд МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч өдрийн ихэнх хугацаанд албан бус байдлаар ярилцаж санал зөрөлджээ. Учир нь хуралд ирсэн багш, дасгалжуулагч, гишүүд холбооны дүрэм, бүтэц, бусад шүүхэд шалгагдаж байгаа асуудал байгаа учир дотоод зөрчил, дүрэм журмаа нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй гэж үзсэн. Үүнээс үзвэл чөлөөтийнхөн жудогийнх шиг эвтэй байж чадах уу? гэх асуулт урган гарч ирнэ.
  • Турк дэх Монгол иргэдэд хандан анхаарууллаа
    2016 оны 11 сарын 21
    Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.

    Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн газруудаар гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байна.

    Иймд иргэд та бүхэн бичиг баримтгүйгээр гадуур гарахгүй байж, хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарна уу.

    Истанбул дахь Ерөнхий Консулын Газар
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 11 сарын 21
    09:00 цагт: “Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд болно.

  • Самнасан ноолуурын экспорт 3.2 хувиар өсчээ
    2016 оны 11 сарын 20
    Манай улс энэ оны эхний гурван улиралд 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин буурсан үзүүлэлт юм. Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортлосон нь 3.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
  • Хувиараа чулуу олборлож байсан 60 хүн цасанд боогджээ
    2016 оны 11 сарын 20
    Онцгой байдлын ерөнхий газраас өчигдрийн шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна. Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага авсан даруйдаа тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, хоёр автомашин, Мөст сумаас долоон хүн, хоёр автомашин, нийт дөрвөн автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлсэн байна. Цасанд боогдсон иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд хоёр гэр барьж хонож байгаа тухай мэдэгджээ.
    Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн хоёр албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан байна.
  • МЧБХ-ны Ерөнхийлөгчид Д.Сумъяабазар, Х.Баттуул, Д.Алтанхуяг нар дэвшжээ
    2016 оны 11 сарын 20
    Өчигдөр МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч тус хурлаас МЧБХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлахаар болж, хурлыг түр завсарлуулжэ.
    Мөн энэ үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн гэдгийг мэдээллээ.
  • Б.Лхагвасүрэн: “Шар доктор”-ыг хэрвээ “Шар эмч” гэж нэрлэсэн бол хэн ч анзаарахгүй байсан
    2016 оны 11 сарын 20
    Өвлийн улиралд ханиадны эсрэг дархлааг дэмжигч хамгийн ашигтай жимс бол чацаргана. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул “Умард зүгийн хан боргоцой” гэх нь бий. Исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай уг жимс нь тослог шинж чанарыг агуулдаг. Энэ жимсээр ундаа хийдэг үндэсний үйлдвэрлэгчид олон. Харин олонд танигдсан ундааны нэг болох “Шар доктор” өтгөрүүлсэн шүүсийг амталж үзээгүй хэрэглэгчид байхгүй биз.

    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-нд тус үйлдвэрийг зорьж “шар доктор” хэрхэн бүтэж хэрэглэгчдийнхээ гарт хүрдэгийг сонирхов. “Шар доктортой хуушуурдалт” аялалын хүрээнд олны танил эрхмүүд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон юм.

    Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах тус ундааны үйлдвэр нь 20 гаруй ажилтантай, дам ажлын байраар 50 гаруй хүнийг хангажээ. Өдөрт 2000 тонн цэвэр чяцарганаар ундаа үйлдвэрлэдэг аж. “Шар доктор” нь шилтэй 750 мл, 330 мл-ийн жүүс, 100мл, 50мл-ийн тос, зэрэг бүтээгдэхүүнүүдийг дотоодод болон гадаадад экспортонд гаргадаг.
    “Шар доктор”-ыг 2007 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ гээд аймаг орон нутгуудаас чацарганы худалдан авдаг байна. “Шар доктор”-ыг үйлдвэрлэх шат дамжлаг нүсэр биш аж. Гэрийн нөхцөлд чацарганыг буцалгадаг шиг. Гэхдээ боловсронгуй, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн өнгө оруулагч бодис ашигладаггүй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, чацарганаа угаана, үрнээс нь ангилж цэвэрлэнэ, шүүсийг нь шахаж гаргана.

    “Живэртийн Оргил” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал Германд амьдарч байх үедээ гэргийтэйгээ танилцсанаар өнөөдрийн “Шар доктор” бий болсон түүхтэй гэнэ. Тэрбээр “ Бид 2007 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Эх орондоо очоод юу хийх талаараа эхнэртэйгээ ярилцсаны эцэст хүний эрүүл мэндэд тустай зүйл хийе гэж бодож олсон. Энэ бол чацаргана. Чацарганыг жимсний хаан ч гэж нэрлэдэг шүү дээ. “Шар доктор” гэдэг нэрийг эхнэр маань өгсөн. Нэг өдөр нэр хайж байгаад санаандгүй олсон хэрэг. Бид

    Чацарганыг иргэдээс худалдан авдаг. Үүний үр дүн сүүлийн 2-3 жилд гарч байна. Иргэд чацаргана ихээр тарьж байна. Манай үйлдвэрийнхэн нийт чацарганы тариалалтын 70-80 хувийг өөр дээрээ төвлөрүүлж авдаг. Аж ахуй нэгжүүд бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хамтран явуулж байна. Чацарганы тариалалт нь өөрөө газрын хөрсөнд сайн нөлөөтэй. Бид нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгжүүд бүгдээрээ үйлдвэртэйгээ хэрэглэгчдээ танилцуулах аяныг өрнүүлж байна. Ямар үйлдвэрлэл явуулдаг, хүний биед эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулж, батлах хэрэгтэй. Энэ бол үйлдвэрээ сурталчилж байгаа хэрэг биш” гэлээ. Түүнчлэн сошиал медиад жиргээгээрээ олон дагалдагчидтай “Маркетер Төгсөө” жиргээчдээ төлөөлж шүлэг зохиосон нь олны хөгжөөж чадсан юм.
    Чацарганы ундаа нэг өнгөөр гарах боломж байдгүй аж. Хэрэв нэг л өнгөөр гараад байвал тэр нь сайн ундаа биш аж. Чацаргана 20 төрлийн сорт байдаг. Тухайн өдөр ямар сортыг нь оруулснаас шалтгаалж өнгө нь өөр байдаг юм байна.

    Үйлдвэртэй танилцах өдөрлөгийг “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Алтаншагай хөтөлж Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгуай үг хэлсэн юм. Б.Лхагвасүрэнгуай “ Хүнийг урихад нэг баярлана. Уриад орход дахин нэг баярлана. Энэ сайхан анхилуун үнэрт чацарганы үйлдвэртэй өнөөдөр танилцаж байна. . “Шар доктор”-ыг байгалийн амин дэмээр нь үйлдвэрлэдэг юм байна гэдгийг үйлдвэртэй танилцаж явахдаа харлаа.
    Хэрвээ “шар эмч” гэж өгсөн бол хэн ч анзаарахгүй байх байсан. “Шар доктор” гэж өгсөн нь цаг үеэ олсон, содон нэр болж чадсан. “Шар доктор”-ынхон бол хүнд эм биш эрүүлийг өгдөг юм байна. Ажилд нь амжилт хүсье.” гэсэн юм.
    Чацарганы үрийг мөн цэвэрлэж, шүүн, тосыг нь үйлдвэрлэлийн аргаар гаргаж хэрэглэгчдэдээ хүргэдэг байна. Жилдээ 1500 тонныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэнэ, мөн Япон улс руу экспортолдог аж.
    2012 онд Монголд чацаргана үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс дээж авч Японд аваачиж, лабораторын нарийн шинжилгээнд оруулахад ШарДоктор компанийн бүтээгдэхүүн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
    Ингээд 2012 оны 06 сараас хойш Японд ШарДокторын Чацарганыг импортлож эхэлснээс хойш 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос Монголоос Японд экспортонд гарчээ.
    Хэдийгээр энэ бага тоо ч гэсэн Монголоос гадаад оронд гарч буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон гэдэг нэр хүнд ,түүнчлэн тогтмол экспортын орлогын эх үүсвэрийг бий болгож байгаа юм.

  • ОУВС-гийн төлөөлөгчид ирэх сард айлчилна
    2016 оны 11 сарын 20

    ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан. Тэд Монгол Улстай ”Стэнд бай” хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтой эсэх дээр урьдчилсан судалгаа хийж, манай улсын эдийн засагт дүн тавьж ажилласан юм. Ийнхүү ажиллаад явсны дараа манай улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын байнгын хорооны дарга нар ”Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр нэлээд ахиц гарсан хэмээн дүгнээд буй. Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гийнхан манай улсын эдийн засагт муу үнэлгээ өгсөн учраас ”Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ төвөгтэй болсон гэж ч ярьж байна.

    ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой.

    Тэгвэл ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард дахин Монгол Улсад ирэхээр болжээ. Энэ тухай Монголбанк өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Үүнээс харахад ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой. Гэхдээ ”Стэнд бай” хөтөлбөр хамтран хэрэгжүүллээ гэхэд түүний хүрээнд өгөх мөнгө энэ онд багтан орж ирж чадахгүй гэдгийг Сангийн сайд өөрөө хэлсэн билээ. Мөн манай улсад ажилласан төлөөлөгчдийн дүгнэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр дахин авч хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргадаг.
  • Цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулах төлөвлөгөө гаргажээ
    2016 оны 11 сарын 20

    Цаг агаарын аюулт үзэгдэл үүсэх төлөвтэй байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын хэмжээнд энэ сарын 17-ноос 30-ны өдрийг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ. Энэ хүрээнд хариуцлагатай жижүүрийг салбарын бүх байгууллагуудад томилон ажиллуулж, ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлэхээс гадна цаг агаарын хүндрэлтэй байдлыг даван туулахад шаардлагатай төлөвлөгөө гарган зохион байгуулахыг ИНЕГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв, УБТЗ ХНН зэрэг байгууллагуудад үүрэг өгсөн байна. Энэхүү арга хэмжээнд хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг ЗТХЯ-ны холбогдох газрууд болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэгт даалгажээ.

    Тухайлбал, ИНЕГ-т нисэх буудлуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг бүрэн дуусгаж, шатахууны нөөц бүрдүүлэх, нислэгийн аюулгүй байдал хангахад шаардлагатай арга хэмжээг авч, бэлэн байдлыг шалгах, Агаарын тээврийн компаниудтай хамтран орон нутгийн нислэгийн хуваарь, чиглэлд зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Мөн улс, хот хоорондын болон ачаа, зорчигч тээврийн аж ахуй нэгж, тээвэрлэгч жолооч нарт урьдчилан анхааруулж, шаардлагатай сэлбэг, шатахууныг нөөцлөх, техникийн үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн хэрэслээр үйлчлүүлэх ач холбогдлыг зорчигчдод сурталчлан таниулахыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгажээ.
  • Ховд аймаг зудын байдалд байна
    2016 оны 11 сарын 20
    Тус сумын уулархаг нутаг, түүний салбар уулс зэрэг газруудад жилийн жилд цас их хэмжээгээр унаж 1944 оны зудаас хойш хэд хэдэн удаа зуд болсон байдаг аж. Тухайлбал,1982-1983, 1996-1997, 2000-2001, 2009-2010 онуудад цас их унаж зуд болсоны улмаас тус сумын иргэд удаа дараа амьжиргааны гол эх үүсвэр болох мал сүргээ зуданд алдаж байжээ.
  • Өвлийн улиралд үс хэрхэн арчлах вэ
    2016 оны 11 сарын 19
    Улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Ялангуяа +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг Монгол хүмүүсийн хувьд үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа шаарддаг.
  • Булган аймагт тогтоосон хязгаарлалтын дэглэмийг цуцлав
    2016 оны 11 сарын 19
    Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багт малын галзуу өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өчигдөр буюу энэ сарын 18-нд цуцалсан байна.
  • Ханиад дарах эмгүй эмчилгээ
    2016 оны 11 сарын 19
    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна.
  • Онцгой байдлын алба хаагчид долоон настай хүүг аварчээ
    2016 оны 11 сарын 19
    НОБГ-ын алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 18-нд орон сууцны 2 давхраас унах гэж байсан 7 настай хүүг аварчээ.
2412 2413 2414 2415 2416 2417 2418
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    14 цаг 0 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    14 цаг 29 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    15 цаг 57 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    16 цаг 2 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    16 цаг 36 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 27 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    17 цаг 29 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 31 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    17 цаг 44 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    17 цаг 53 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    18 цаг 59 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    19 цаг 39 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    19 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    20 цаг 31 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    20 цаг 37 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    20 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    21 цаг 0 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    21 цаг 9 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    21 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК